25/01/2017
МАНЖУУРЫН АЯЛАЛ
ӨДӨР 1: УЛААНБААТАР-МАНЖУУР, БНХАУ
15:00 Компанийн гадаа цугларна.
15:30 Автобусаар Дорнод руу хөдөлнө. Аяллын автобус нь дотроо микрофон, телевиз, агааржуулагчаар тохижуулсан тохилог автобус юм. Дорнодод ирэн оройн хоолоо өөрсдөө идээд Хавиргын боомтыг чиглэн хөдөлнө.
ХООЛ: ОРОЙ
ӨДӨР 2: МАНЖУУР, БНХАУ
Өглөөний цайгаа ууна.
14:00 Монгол Хятадын хил дээр хөтөчтэй уулзан унаандаа сууна. Манжуур хот руу явах Манжуур хотод хүрч зочид буудалд байрлан амарна
17:30 минутад буудлын 1 давхарт цуглан оройн хоолонд Хятад маягийн халуун тогоо хоолонд орно.
Саунд бутэн биений массаж 148 юань, хөл массажгүй 100 юань, хөл массажтай 68 юан, бие үрэх 20 юань, үрэгч 8 юань, ус 8 юань нэмэлтээр төлж өөрсдөө авах боломжтой/
ХООЛ: ОРОЙ
ӨДӨР 3: МАНЖУУР, БНХАУ
Өглөөний цайны дараа буудлын нэг давхарт цуглаж Манжуур хотын аялал эхлэх болно,Манжуур хотын зүүн талд байрлах европ хуримын ордонд хүрч, хотын хамгийн өндөр цэгээс Манжуур хотыг тольдож харна.Дараа нь Хөлөнбуйр аймгийн хамгийн том музей болох Жалайнуур музейд хүрч орон нутгийн түүх соёл болон түүхэнд амьдарч байсан арслан зааны чулуужсан араг яс, эртний умардын нүүдэлчин угсаатан туо ба шиянь бэй аймгийн түүх, Хөлөннуурын сав газарт амьдарч байсан амьтан жигүүртэн, энэ газрын байгаль орчны түүхийг сонсох болно. Эндээс гараад арслан зааны паркаар зугаалж, дурсгалын зураг авахуулах болно. Мөн их буянт тианчин хийдэд очиж Хятадын хамгийн умард хэсэгт байрлах буддын барималыг үзэх болно. Эндээс Матрёшкийн талбайгаар зугаалан, Орос Хятад нөхөрлөлийн ордон,Орос музей зэрэг паркийн дотор байгаа музей,дэлгүүр худалдаа зэрэг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх бөгөөд эндээс та жинхэнэ орос талх,орос бэлэг дурсгалын зүйлс худалдан авч болно . Оройн хоолонд ресторанд дуу бүжгийн үзүүлбэр үзэх болно
ХООЛ: ӨГЛӨӨ/ӨДӨР/ОРОЙ
ӨДӨР 4: МАНЖУУР, БНХАУ
Өглөөний цайны дараа Чөлөөт Өдөр, Манжуурын Орос худалдааны төв, захаар орж булган шуба, чанартай гутал хувцас хямд үнээр худалдан авах боломжтой. /Өдөр, оройн хоол, унаа хөтчөөр үйлчлэх болно./
ХООЛ: ӨГЛӨӨ
ӨДӨР 5: МАНЖУУР, БНХАУ– УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа буудлын нэг давхарт цуглаж буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Дорнод руу буцна. /Өвлийн цагийн хуваарьт шилжсэн тул хил эрт хааж хагас бүтэн сайн өдрүүдэд амардаг болсон тул эрт гарах шаардлагатай.
ХООЛ: ӨГЛӨӨ
ӨДӨР 6. ЧОЙБАЛСАН, ДОРНОД-УЛААНБААТАР
Дорнодын Чойбалсан хотод өдрийн хоолоо иднэ. УБ-т 16 цагийн үед ирсэнээр бидний аялал өндөрлөнө.
ХООЛ: ӨӨРСДӨӨ
№ Аялалын үнэ
Хөнгөлөлт урамшуулал Том хүн Хүүхэд (2-11 зочид буудалд ор эзлэхгүй) Хүүхэд (0-2 нас)
1 Үндсэн үнэ 380 000₮+тийз
330.000 250 000₮ 100 000₮
2 Гэр бүлийн 2-оос дээш хүн явсан тохиолдолд 350 000₮+тийз
330.000 250 000₮ 100 000₮
3 Байгууллага хамт олон 10-аас дээш хүн 320 000₮+тийз
330.000 250 000₮ 100 000₮
Аяллын үнэнд багтсан зүйлс:
• 4 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
• Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
• Хөтөлбөр заасан хоол
• Хот доторх унааны зардал
• Аяллын хөтөч, орчуулагч
• Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
• Хувь хүний хүсэлтээр үзэж буй үзвэрийн үнэ, унаа, хөтчийн зардал
• Чөлөөт өдрийн хөтөч, унаа, хоол
• Бусад хувийн зардлууд
Жич: Дээрх аялал нь батлагдсан аяллын хөтөлбөр бөгөөд онгоцны нислэг, цаг агаар зэрэг давагдашгүй хүчин зүйлсээс хамааран аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Мөн аяллын хугацаа, аяллын хөтөлбөрийг таны хүссэнээр өөрчлөн захиалгаар хийж өгөх боломжтой.
Та өөрийн хүслээр дараах аяллуудыг нэмэлтээр захиалах боломжтой:
• Монгол хэлтэй хөтөч өдрийн 50-70 юань
• Саун, спа-д орох 50-100 юань
ЗХУ-ын Улаан армийн морь унасан баатрын хөшөө, Инбин, Засгийн газрын талбай, Жалайннуурын музей, Матрёшка талбай, Манжуурын мөсөн хотхон, Орос худалдааны төв
Аяллын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Аялах өдрүүд: 4 өдөр
Зочид буудал: 4 одтой
Үзэх газрууд:
Манжуур хот
Түүхийн янз бүрийн үед хүннү, дүнхү, кидан, сяньби, монгол гээд янз бүрийн үндэстэн, омог амьдарч байсан гэдэг. 1901 онд Орос-Хятадын хэлэлцээрээр Хятад-Дорнодын төмөр замыг барьж дуусгасан нь Манжуурыг Сибирь, Алс дорнодтой холбож хилийн дэргэд энэ өртөөг байгуулсан нь өнөөгийн энэ том хотын суурь үндэс болжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуурыг ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд оруулсан байна. 1992 оноос Манжуурыг нээлттэй худалдааны хот гэж зарлаад 1992-1997 онд хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд зориулж 2,0 тэрбум доллар зарцуулсан юм. “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот” “Бүх Хятадын үлгэр жи¬шээ хот” зэрэг цолтой.
Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнээ 180 мянгаас давжээ. Энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь аяаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.
Хотын төв талбай
Хотын төв талбайд Манжуур хотын 100 жилийн ойн хөшөө бий. Энэ бол өнөөдөр Манжуур хотын хамгийн том талбай. Хамгийн сонирхолтой нь энэ талбай дахь хөшөө, барилга архитектурын байгууламж нь бүгд европ төрхөөр баригдсан байдаг.
Хөгжимт оргилуурын талбай
Манжуур хотод зунаар зочилсон хүмүүсийн зочилж үзэх дуртай тансаг зүйлийн нэг. Хөгжмийн аяар гэрлийн өнгө солонгоруулан оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсон амарч тухлахын зэрэгцээ бас бүжиглэж болно.
Матрёшкагийн талбай
Орос жуулчдын хамгийн ихээр зорчиж сонирхдог газар бол Матрёшкагийн талбай. Энд зургаан том, 200 ширхэг жижиг матрёшкагаас гадна, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь орос хятад монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог аж.
Амь үрэгдсэн баатруудын дурсгал
Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Манжуурын парк гэж нэрлэгдэж байсан энэ цэцэрлэгт хүрээлэнд 1945 онд зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө барьснаар Улаан армийн амь үрэгдсэн дайчдын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг болжээ.
Далай нуур
Хятадын цэнгэг устай нууруудын тавд ордог энэ нуур Манжуур хотоос 36 км зайд оршдог. Энэ нуур 30 гаруй төрлийн загас, бас сам хорхойтой. Ийм ч болохоор байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалахын тулд орон нутгийн захиргаа загасны үржлийн үед энэ нуураас загас агнуур хийхийг хориглосон байдаг.
Мөсөн хотхон
1999 оноос Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийнхүү жил бүрийн өвөл энэ хотод том том мөсөн баримал, шилтгээн, босч шөнөдөө өнгө өнгийн гэрлэн чимэглэл асдаг нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг
Аялалтай холбоотой мэдээлэл
Визтэй эсэх: Үгүй
Таны паспортын дуусах хугацаа аялах өдрөөс хойш дор хаяж 6 сарын хугацаанд хүчинтэй байхад хангалттай.
Аяллын санамж:
Аялалд бүртгүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд аялал баталгаажуулагдах бөгөөд аялал баталгаажсаны дараа нэр солих, аялалаа цуцлах болон нислэгийн тийзний өдрөө өөрчлөх боломжгүйг хатуу анхаарна уу.
Хилээр нэвтрэх:
Гадаад паспорт хэрэгтэй бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх шаардлагатай. 18 нас хүрээгүй хүн дагуулж явж байгаа тохиолдолд төрсөний гэрчилгээг биедээ заавал авч яван, нисэх өдрөө хил дээр шалгуулах шаардлагтай.
Онгоцонд суухад анхаарах зүйлс:
Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ:
Аэрофлотын онгоцоор тээвэрлэх тээшний хэмжээ ачаанд 20кг, гар тээж 3кг, нийт 23кг ачаа тээвэрлэх эрхтэй, Турк эйрлайны онгоцоор тээвэрлэх тээшний хэмжээ ачаанд 40кг, гар тээж 5кг, нийт 45 кг ачаа тээвэрлэх эрхтэй.
Худалдаа хийх:
Ихэнх хүмүүс нь Оросоор ярьдаг учраас рубль авч яван худалдаа хийхэд асуудалгүй. Харин янз бүрийн зууч, Өвөрмонгол, Хятад хүмүүсээр зуучлуулан худалдаа бүү хийгээрэй. Ингэсэн тохиолдолд бараагаа хүссэн үнэ хүртлээ буулгах боломжгүй болдог.
Бэлдэх зүйлс:
1. Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх. Асаагуураа биедээ авч явах, ачаанд өгөхийг хориглоно:
2. Ойр зуурын эм авч явах. Ханиадны эм, машинд суухаар дотор эвгүйрхээс сэргийлдэг эм, шарханы лент гэх мэт.
3. Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх.
4. Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
5. Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх.Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
6. Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалуулах, аль болох үнэтэй эдлэл авч явахаас зайлсхийх
7. Аялагч шалтгаангүйгээр групээс тасарч явж болохгүй.Зайлшгүй явсан тохиолдолд хөтчид хэлэн уулзах газрынхаа хаягийг заавал авч явах
8. Оройн цагаар гадагшаа гарах тохиолдолд хөтөч эсвэл буудлын ажилтнаар очих газраа сайн заалгах
9. Биедээ их хэмжээний мөнгө эсвэл үнэт эдлэл авч явахгүй байхыг хичээх
10. Зочид буудалд ямар нэгэн асуудал, хүсэлт тавих тохиолдолд буудлын ажилтнуудад чөлөөтэй хандаж болно.
11. Aяллын явцад согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, автобус болон олон нийтийн газар тамхи татахгүй байх /торгуультай/
12. Аяллын явцад өөрийн ачаа тээш болон эд зүйлсээ анхаарч явах, алга болгосон тохиолдолд компаний зүгээс хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Өвлийн цагийн хуваарь
2016 оны 10 сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй
Улаанбаатар-Манжуур (ULN-NZH)
Аялалын дугаар Өдөр Нисэх цаг Буух цаг Хүчинтэй хугацаа
MR 841 мягмар, лхагва 13:50 16:10 2016.09.15- 2017.03.25
MR 841 даваа, баасан, ням 13:40 16:10 2016.09.19- 2017.03.25
Манжуур-Улаанбаатар (NZH-ULN)
Аялалын дугаар Өдөр Нисэх цаг Буух цаг Хүчинтэй хугацаа
MR 842 мягмар, лхагва 16:50 19:25 2016.09.15- 2017.03.25
MR 842 даваа, баасан, ням 16:50 19:25 2016.09.19- 2017.03.25
Нислэгийн үнэ: 330.000 төгрөг
Бугат хотруу нэг талдаа: 370.000 төгрөг