Aylal

Aylal Travel company&Oniline tour advisor
Монгол Аялал&Онлайн аяллын зөвлөх Aylal means Travel :)

Гонгор Бурхан 2025Ховор байдаг тул шейрлээд аваарай. Есөн хүслийг биелүүлэгч, эд хөрөнгийг аривжуулагч бурхан юм. Хурай ...
02/01/2025

Гонгор Бурхан 2025
Ховор байдаг тул шейрлээд аваарай. Есөн хүслийг биелүүлэгч, эд хөрөнгийг аривжуулагч бурхан юм. Хурай Хурай Хурай…

2024.12.21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж...
19/12/2024

2024.12.21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо

19/12/2024

Ямар гоё нэвтрүүлэг вэ!

МАШ ЧУХАЛ ШҮҮ!!! 2025 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДААС: 1. Монгол Улсын 2025 оны төсвийн тух...
18/12/2024

МАШ ЧУХАЛ ШҮҮ!!!

2025 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДААС:

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай https://www.parliament.mn/nn/63645/

2. Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай- https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141379332791&showType=1

3. Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718292011

4. Төрийн болон орон нутгийн өмчийн Тухай хуульд нэмэлт, өөрчлөлт Оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/

5. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай https://www.parliament.mn/nn/63645/

6. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай https://www.facebook.com/photo.php?fbid=876800591231592&set=pb.100067049763166.-2207520000&type=3

7. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141370719561&showType=1

8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141371365261&showType=1

9. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571

10. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Дагаж мөрдөх огноо: 2025-06-01 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140723492761

Ямар гоё зүйлс уншчихав аа 😍 Санаж, сэрж, хэрэгжүүлж явъя аа 😇🙏🏻 1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж ...
20/10/2024

Ямар гоё зүйлс уншчихав аа 😍 Санаж, сэрж, хэрэгжүүлж явъя аа 😇🙏🏻

1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай
2) Нар ургахыг жилдээ дор хаяж нэг удаа харж бай
3) Хүмүүсийн төрсөн өдрийг санаж бай
4) Баярлалаа гэдэг үгийг олон удаа хэлж бай
5) Ямар нэгэн хөгжим тоглож сур
6) Усанд орохдоо дуу дуулж бай
7) Хавар болгон цэцэг тарьж бай
😎 Сайн байна уу гэж түрүүлж мэндэлж бай
9) Үнэтэй машин битгий уна, гэхдээ хамгийн сайн байшин худалдаж авч бай
10) Өөрийгөө болон бусдыг уучилж бай
11) Гурван соёлтой онигоо мэддэг бай
12) Зээлсэн юмаа буцааж заавал өгч бай
13) Чамтай яаж харьцахыг хүсдэг шигээ хүмүүстэй тэгж харьц
14) Шинэ найзуудтай бол гэхдээ хуучнаа бүү орхи
15) Нууц хадгалж бай
16) Бусдад бурууг өгөх хэрэггүй, өөрийнхөө амьдралын бүхий л хэсэгт өөрөө хариуцлага хүлээж бай
17) Тусалъя гэсэн сайхан сэтгэлийг хүлээж авч бай
18) Чанартай юм авч, хэрэглэж бай
19) Хүүхдээ загнасан бол дараа нь тэвэрч бай
20) Дугуй унаж бай
21) Эрүүл байхын баталгаа байхгүй гэдгийг үргэлж санаж бай
22) Хар тамхи болон түүнтэй нөхөрлөгсдөөс хол бай
23) Бизнес болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал нь итгэл гэдгийг сана
24) Та мөнгөтэй байж болно гэлээ ч хүүхдүүдээ мөнгө олдог болгож сурга. Тэдэнд мөнгө зүгээр битгий өгч бай
25) Амьдралын ханиа маш зөв сонго. Энэ сонголтоос таны амьдралын сайн сайхан саар муугийн 90 хувь хамаарна гэдгийг санаж яв
26) Том юм мөрөөдөж, жижиг зүйлд ч баярлаж бай
27) Хүүхдүүддээ тэдэнд итгэдэг гэдгээ хэлж бай
28) Өдөр бүр 30 минут түргэн алхалт хийж бай
29) Хэзээ ч битгий хулхидаж бай
30) Бусдыг сонсож сур
31) Хүүхдүүдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшиж бай
32) Хүмүүсийн нэрийг бүү март
33) Хямд багаж битгий худалдаж авч бай
34) Шүдээ цагаан болго
35) Гадаад хэл сур
36) Хэн нэгний итгэлийг бүү мохоо. Түүний сүүлийн итгэл ч байж магад
37) Банкны менежертэй биечлэн танилцаж бай
38) Таныг хүн өдөх юм бол хариу үйлдэл хийхээсээ өмнө дор хаяж нэг цаг өөрийгөө тайвшруулж бай
39) Хүүхдүүдтэйгээ тоглохдоо тэдэнд ялагдаж бай
40) Хоол идэж байхдаа телевизэрээ унтрааж бай
41) Сайн хуульч, ня-бо, сантехникчтэй танил бай
42) Сарнай үнэрлэх цаг өөртөө гаргаж бай
43) Төрийн дуулал эгшиглэхэд сонсож бай
44) Хатуу бодолтой бай, гэвч зөөлөн төрхтэй бай
45) Жолоо барьж байх үедээ хамгаалалтын бүс байнга хийж бай
46) Жилд нэг удаа эрүүл мэнд болон шүдээ үзүүлж бай
47) Цаг барьж бай
48) Өөрийг чинь шүүмжилж буй хүмүүст хариу өгөх гэж битгий цаг үр
49) Негатив /гутранги/ хүмүүсээс зай барь
Байгаагаараа бай, даруухан бай
50) 16-аас дээш настай хүүхдийг цөөн цагаар ажил хийхийг дэмжиж бай
51) Хүмүүст хоёр дахь боломж олгож бай, харин гурав дахийг бүү өг
52) Гарын үсэг зурах бол маш болгоомжтой уншиж бай
53) Ууртай үедээ ямар нэгэн зүйл бүү хий
54) Амьдралын ханийхаа хамгийн сайн найз нь бай
55) Романтик бай
56) Шинээр ажил олохоос өмнө хуучин ажлаасаа бүү гар
57) Даргаа битгий шүүмжилж бай
58) Ажилдаа сэтгэл хангалуун биш бол ажлаасаа гарч чаддаг бай
60) Яагаад? гэж байнга асууж бай
61) Хүмүүсийг мөнгөнийх нь хэмжээгээр биш сэтгэлийнх нь сайхнаар үнэлж бай
62) Эерэг өөдрөг бодолтой аливаа зүйлийг хийх урам зориг эрч хүчтэй бай
63) Зөв тэгш явж сур
64) Өөртөө итгэлтэй бай
65) Хүүхдүүддээ юм бүхний дээдийг өгч чадахгүйдээ санаа бүү зов, өөрт байгаагийнхаа хамгийн сайныг өг
66) Давс бага хэрэглэ, мах бага ид
67) Хөршүүдээ өөрийнхөө хийсэн сайхан хоолоор дайлж баярлуулж бай
68) Өөрийг нь хүндэлэхэд хүмүүс хамгийн хамгийн их баярладаг гэдгийг бүү март
69) Хүчирхийлэлтэй нэвтрүүлэг битгий үзэж бай
70) Амьд амьтай бүхнийг хайрла
Ажилчиддаа өгч болох боломжтой бүх зүйлийг өгч бай
71) Хүмүүстэй харилцах харилцаанаас таны амжилтын 80 хувь шалтгаална гэдгийг санаж бай
72) Өөрийгөө байнга хөгжүүлж бай
73) Утас чинь утасдаж байгаа хүний биш, харин таны сайн сайхны төлөө зориулагдах ёстой
74) Өнгөрсөн алдаагаа бодож цаг бүү үр түүнээсээ суралц, тэгээд урагшил
75) Сайн ялагч бай, ялагдвал сайн ялагдагч бай
76) Жижиг зүйлийг бүү томруулж бай
77) Найздаа нууцаа ярихын өмнө хоёр дахин бод
78) Амласнаа биелүүлж бай
79) Том дайнд ялахын тулд жижиг мөргөлдөөнд ялагдахад бэлэн бай
80) Сэтгэлийн хөдөлгөөнд хэт автан, анхны сэтгэгдэлд бүү хууртаж бай
81) Хүмүүсийн сайн талыг л харж бай
82) Зан заншлыг хүндэтгэж бай
83) Өөрөөсөө ухаантай хүмүүсийг ажилд авч бай
84) Хайртай хүмүүсээ халамжилж бай
85) Энгийн бай
86) Бэрхшээлийг өөрийгөө ялах, цаашаа өсөх боломж гэж харж бай
87) Амьдрал шударга гэж битгий найд
88) Цагийг сайтар ашиглаж бай
89) Үргэлж боломжийг хайж бай
90) Эр зоригтой бай
91) Атаархалаас ангид бай. Атаархал амьдралыг аз жаргалгүй болгодог
92) Чанарыг эрхэм болго
93) Өөрт зовлон тохиолдсон ч нүүрэндээ инээмсэглэл тодруул. Зовлон чамаас нүүр буруулна
94) Хүний итгэлийг олох нь, хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм
95) Уучлал гуйна гэдэг сайн хүний шинж, уучилж чадна гэдэг агуй хүний шинж
96) Харь орон диваажин биш, харийн хүн бурхан биш
97) Төрсөн нутаг жаргалын орон, төрүүлсэн ээж минь бидний бурхан
98) Хүн сэтгэл дотроо бодож байгаа зүйлсээ, өөрийн эрхгүй бодитоор бий болгож байдаг
99) Та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал, өөртөө ч сайн сайхан зүйлсийг дуудна гэсэн үг
100) Ажлыг гялалзуул, амжилтанд хүрнэ
101) Сэтгэлийг тайвшруул амар амгаланд хүрнэ
102) Ижийгээ баярлуул, ачийг нь хариулна
103) Инээж яв, зөв энерги чамд ирнэ
104) Бусдыг уучил, тэд чамаар бахархана
105) Буруугаа хүлээ, чи өөрийгөө танина
106) Бардам бай, амьдрал чамд сөгдөнө
107) Бүгдийг өөрөө бүтээ, амжилт чамд ирнэ
108) Үрээс илүү баясал үгүй, Ханиас илүү жаргал үгүй, Ээжээс илүү халамж үгүй,
Эцгээс илүү нөмөр үгүй юмаа.
***

Маш хэрэгтэй. Хадгалаад аваарай.
19/10/2024

Маш хэрэгтэй.
Хадгалаад аваарай.

ЭМ ТАРИА АВДАГ ХҮМҮҮС ХАДГАЛААД АВААРАЙ❗️❗️❗️Таны эмийн сангаас авах эм жортой, жоргүй эсэхийг доорх сайт руу ороод худа...
13/10/2024

ЭМ ТАРИА АВДАГ ХҮМҮҮС ХАДГАЛААД АВААРАЙ❗️❗️❗️

Таны эмийн сангаас авах эм жортой, жоргүй эсэхийг доорх сайт руу ороод худалдааны нэр хэсэгт бичиж мэдэж болно.

Шалгаж үзэх сайт:
http://www.druginfo.mohs.mn/ =UDB_DISProductQuantity_ListView&ScrollPosition=5_0&ObjectClassName=UIS.UDB_DISProductQuantity

Монгол ёсны эрт үеэс цээрлэж ирсэн зан заншил1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.2. Амандаа гиншдэггүй, ...
09/09/2024

Монгол ёсны эрт үеэс цээрлэж ирсэн зан заншил
1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.
2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг.
3. Хөл ачдаггүй, гай болдог.
4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг.
5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг.
6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.
7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.
8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр.
9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог.
10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг.
11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг.
12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг.
13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.
14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй.
15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг.
16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог.
17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог.
18. Аяга буруу барьдаггүй, муу ёр.
19. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг.
20. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг.
21. Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг.
22. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.
23. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг.
24. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг.
25. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг.
26. Шогширдоггүй хоосордог.
27. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг.
28. Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.
29. Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг.
30. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг.
31. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
32. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг.
33. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог.
34. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.
35. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог.
36. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог.
37.Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог.
38. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг.
39. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.
40. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг....
41. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу.
42. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.
43. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг.
44. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг.
45. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.
46. Явган суудаггүй, өвчин ээрдэг.
47. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог.
48. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй.
49. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг.
50. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.
51. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил
52. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг.
53. Бүсгүй хүн мал муулдаггүй
54. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй.
55. Таваг долоодоггүй, хоосордог.
56. Эм хүн ташаа тулдаггүй
57. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг.
58. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав.
59. Хээр дэр авч явдаггүй
60. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй
61. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг.
62. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг
63. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг.
64. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг.
65. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг.
66. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.
67. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог
68. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй
69. Зул үлээж унтраадаггүй муу ёр.
70. Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг.
71. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.
72. Бороо ороход алга тосдоггүй
73. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй.
74. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг.
75. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
76. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг.
77. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.
78. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог.
79. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог.
80. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.
81. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг.
82. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг.
83. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг...
84. Гол ус руу шээдэггүй бузартдаг.
85. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.
86. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг.
87. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг.
88. Галд сүү хийдэггүй. Гал догширдог.
89. Дээс татсан айлд ордоггүй.
90. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг.
91. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.
92. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг.
93. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг.
94. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.
95. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг.
96. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг.
97. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.
98. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг.
99. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг..

Танд ХэрэгтэйШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #21: Ажил мэргэжлийн чиг баримжаа☝Мэргэжил сонголт – Таны амьдралын зорилго б...
14/08/2024

Танд Хэрэгтэй

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ

#21: Ажил мэргэжлийн чиг баримжаа

☝Мэргэжил сонголт – Таны амьдралын зорилго бус, зорилгодоо хүрэх арга зам юм.

✅Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл” ажиллаж байна.

✅Аймаг, дүүрэг бүрийн Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэсэн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим" үйл ажиллагаа явуулж байна.

✅“MyCareer.mn”, "MyFuture.mn", "Tetgeleg.mn" аппликэйшнүүдтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, хөгжүүлж, мэдээллийн нээлттэй эх сурвалжуудыг хүүхэд, залууст хүртээмжтэйгээр хүргэхийг зорьж байна.

✅МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөр, “Оюу Толгой” ХХК-иуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

✅“Алхам алхмаар”, "Мэргэжлээ крашлая", "CV-тэй оюутан”, “Тэтгэлэгтэй оюутан”, “Цалинтай оюутан” зэрэг аянуудыг жил бүр зохион байгуулж байна.

🗓2023-2024 оны хичээлийн жилд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох аян, сургалт, нөлөөллийн ажил, зөвлөн туслах үйл ажиллагааны хамарсан хүрээ:

👉Аймаг, нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан: Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 127.126 сурагч

👉Орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтарсан: Ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн 22.341, тусгай хэрэгцээт 52, мэргэжлийн боловсролын 1596 буюу нийт 23.989 суралцагч

👉Сургалтын төв, ТББ-тай хамтарсан: 63.218 суралцагч, 29.382 эцэг эх, асран хамгаалагч тус тус хамрагджээ.

📍Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан 271 удаагийн зөвлөх үйл ажиллагаанд 58.533 хүн хамрагджээ.

📍Ерөнхий боловсролын сургуулийн 1466 багш, удирдах ажилтанд "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох" арга зүйн сургалт зохион байгуулж, 250 удагийн зөвлөмж боловсруулан хүргүүлсэн байна.

📍Сэтгэл зүйн засал, зөв амьдрах дадал хэвшил, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр 28.462 сурагч, 15.139 эцэг эх асран хамгаалагчдад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулжээ.

☝Мэргэжил сонгоход танд хэн туслах вэ?

1.Аав ээж, ойр дотно хүмүүс
2.Анги удирдсан багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан
3.Аймаг, дүүргийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл”

📲Цахим сайтууд:

•БҮТ-ийн портал сайт - https://myfuture.mn/
•My career пэйж - https://www.facebook.com/mycareer.mn
•Тэтгэлэг апп - https://www.facebook.com/Tetgelegapplication

✅БШУС-ын 2020 оны А/200 дугаар тушаал

📎Нэгдүгээр хавсралт - Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны чиглэл

📎Хоёрдугаар хавсралт - Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхимд тавигдах шаардлага

🔗 https://we.tl/t-uUiDjTnQCr

📚Азийн хөгжлийн банкны "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах" төслийн боловсруулсан гарын авлага, материалуудыг татаж авч ашиглаарай.

🗞"IX ангийн сурагчийн ажлын дэвтэр" 2019 он

🔗 https://we.tl/t-JkQwgXL0O4

🗞"VIII ангийн сурагчийн ажил мэргэжлийн ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХУУДАС" 2019 он

🔗 https://we.tl/t-0jldMaG4L7

🗞"VIII, IX ангийн багшийн гарын авлага" 2019 он

🔗 https://we.tl/t-2zdGm7EnNV

🗞"VIII, IX ангийн сурагчийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж" 2019 он

🔗 https://we.tl/t-mDjA9KpDe8

🗞"Ажил мэргэжлээ сонгох нь - Сорилын ном" 2019 он

🔗 https://we.tl/t-ML2NdZkW1Q

🗞"Ахлах ангийн багшийн гарын авлага" 2019 он

🔗 https://we.tl/t-8ihMb1MtWL

🗞"Ахлах ангийн суралцагчийн ажлын дэвтэр" 2019 он

🔗 https://we.tl/t-xPUMR4THHO

🗞"Ахлах ангийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчид зориулсан зөвлөмж" 2019 он

🔗 https://we.tl/t-0NWJG7xz4O

🗞"Багшийн гарын авлага 8 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-xdJfyKTfXT

🗞"Багшийн гарын авлага 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-7eQTtxJSKz

🗞"Багшийн гарын авлага 10 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-w4DZzczV8S

🗞"Багшийн гарын авлага 11 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-zcBolOqo95

🗞"Багшийн гарын авлага 12 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-n0KeMAK5TU

🗞"Захирлын гарын авлага 8, 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-LUS4mQnL8U

🗞"Захирлын гарын авлага Ахлах анги" 2021 он

🔗 https://we.tl/t-FPzQzCwxQW

🗞"Нийгмийн ажилтны гарын авлага 8, 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-Xzt6Bm2gHa

🗞"Нийгмийн ажилтны гарын авлага Ахлах анги" 2021 он

🔗 https://we.tl/t-2kBN0qSTGV

🗞"Номын санчийн гарын авлага 8, 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-tXtxNGUCGK

🗞"Номын санчийн гарын авлага Ахлах анги" 2021 он

🔗 https://we.tl/t-8A6hJ7EiAQ

🗞"Сургалтын менежерийн гарын авлага Ахлах анги" 2021 он

🔗 https://we.tl/t-g3h82L4o2T

🗞Сургалтын менежерийн гарын авлага 8, 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-8OIrkEqG6O

🗞"Сургуулийн удирдлагын гарын авлага" 2019 он

🔗 https://we.tl/t-ZLnOqoZxR8

🗞"Эцэг эхийн гарын авлага 8 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-JHasZnnDtZ

🗞Эцэг эхийн гарын авлага 9 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-LmyEmfMy2B

🗞"Эцэг эхийн гарын авлага 10 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-re7fjjmCE2

🗞Эцэг эхийн гарын авлага 11 дүгээр анги" 2021 он

🔗 https://we.tl/t-qVxaK1sqId

🗞Эцэг эхийн гарын авлага 12 дугаар анги" 2021 он

🔗 https://we.tl/t-jdYMxB6jDr

Боловсролын газар

"Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс үүсдэг."Хүн муулах,шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл   уучлахад ходоодны хү...
02/08/2024

"Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс үүсдэг."

Хүн муулах,шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.

Хэт халуун хоол идэхэд сэрээ булчирхай гэмтэнэ, сэрээ булчирхай гэмтвэл дархлааны бодисууд ялгарахаа болино.

Зовлон, зовнил их байх тусам элэг цөс их ялгаруулахыг биеэс шаарддаг. Элэгнээс гарах гашуун бодис нь зүүн тархинд нөлөөлж улам муугаар ургуулан боддог.

Амьсгал муу авах тусам бусад хүнд итгэх итгэл мууддаг, бусдад итгэж сурах тусам элэг эмчлэгддэг.

Гар утас, зурагт, цахилгаан зуух нь бөөрийг гэмтээдэг. Биеэ дайчлах, булчингаа чангалах, бөгсөн биеэ чангалах, нураагаа хөдөлгөх, СЭТГЭЛИЙН ХАТ-тай байснаар бөөр эрүүлждэг.

Аливаа бухимдал ходоодыг гэмтээдэг.

Биеэ хэт үнэлдэг хүний нармай өвддөг.
өөрийн үнэ цэнээ мэдэхгүй, үнэлж чадахгүй хүний хоолойн төвөнх өвддөг.

Их үглэдэг хүний гуурсан хоолой өвддөг.

Өөрийгөө дорд үздэг хүний нарийн гэдэс өвддөг.

Шантрамтгай хүний бүдүүн гэдэс өвдөж, гүйлгэх замын өвчнүүд тусдаг.

Хоолойн махыг авахуулбал хүн аливаа хоол хүнсэнд хордомтгой болдог.

Хүн их муулдаг хүмүүс хүчиллэг болдог. Хүүхэд их шүлтлэг байдаг. Тэд хүн муулахыг мэддэггүй болохоор тэр.

Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй. Тусархуу, сайхан сэтгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлдэг, илүү ихийг түгээдэг, бусадтай нийцэл зохицолтой байх тусам тухайн хүний хүрд томорч үнэрээ ялгаруулдаг. Хүний үнэр гэж үүнийг хэлнэ.

"Домчын Судар"- номноос

Хэрэгтэй зөвлөгөө байна 👍🏻
19/07/2024

Хэрэгтэй зөвлөгөө байна 👍🏻

Монголын Нууц Товчоонд гардаг бүх хүний нэрсЛ.Тамир гэдэг залуу Монголын Нууц Товчоонд гардаг бүх нэрсийг түүж бичсэн ба...
19/07/2024

Монголын Нууц Товчоонд гардаг бүх хүний нэрс

Л.Тамир гэдэг залуу Монголын Нууц Товчоонд гардаг бүх нэрсийг түүж бичсэн байна. Олон Монголчуудад хүрээсэй!!!

Монголчууд хүүхдэдээ Төвд нэрнүүд их өгдөг болчихсон санагдаад байгаа уг нь жинхэнэ Монгол нэрээ өгвөл хэрэгтэй л байх. Тэгээд санаа авах үүднээс “Монголын нууц товчоо”-н дээрх эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүд жагсаахыг оролдлоо. Магадгүй миний анзаараагүй орхигдуулсан нэр байвал хэлж тус болоорой.

Эмэгтэй нэрс

I Бүлэг

1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/

II Бүлэг

12.Орбай /Амбагай хааны гэргий/
13.Сохатай /Амбагай хааны гэргий/
14.Хадаан /Сорхоншарын охин/
15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/

IV Бүлэг

16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/

V Бүлэг

19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
21.Хутугтай /Тогтоагийн охин/
22.Чаалун /Тогтоагийн охин/
23.Чаурбэх /Тоорил ханы охин/
24.Хожинбэх /Чингисийн хатан/
25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/

VI Бүлэг

26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/

VII Бүлэг

27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
29.Гүрбэсү /Таян хааны эх/
30.Хулан /Дайр-Үсүний охин/

VIII Бүлэг

31.Тухай /Худугийн гэргий/
32.Дөргэнэ /Худугийн гэргий/

IX Бүлэг
X Бүлэг

33.Алалтун /Идүүдийн охин/
34.Чэчэйхэн /Чингисийн охин/
35.Олуйхан /Зүчийн охин/
36.Алагабэх /Чингисийн охин/

Эрэгтэй нэрс

I Бүлэг

1.Бөртэчино
2Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
3.Тамача /Батцагаанны хүү/
4.Хоричар /Тамачагийн хүү/
5.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
6.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
7.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
8.Шинэсочи /Ихнүдэний хүү/
9.Харчу /Шинэсочийн хүү/
10.Боржигидай /Харчугийн хүү/
11.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
12Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
13.Добу /Торголжин баяны хүү/
14.Дува /Торголжин баяны хүү/
15.Хорилардай /Алунгуагийн эцэг/
16.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
17.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
18.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
19.Буха /Алунгуагийн хүү/
20.Бухату /Алунгуагийн хүү/
21.Бодончар /Алунгуагийн хүү/
22.Хабич /Бодончарын хүү/
23.Жажирадай /Бодончарын хүү/
24.Жаурьдай /Бодончарын хүү/
25.Тугудай /Жажирадайн хүү/
26.Бурьбулчиру /Тугудайн хүү/
27.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
28.Жамуха /Хар-Хадааны хүү/
29.Баарьдай /Бодончарын хүү/
30.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
31.Мэнэн /Хабич баатрын хүү/
32.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
33.Хачин /Мэнэн тудуны хүү/
34.Хачиу /Мэнэн тудуны хүү/
35.Хачула /Мэнэн тудуны хүү/
36.Харалдай /Мэнэн тудуны хүү/
37.Хачиун /Мэнэн тудуны хүү/
38.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
39.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
40.Ноёгидай /Хачины хүү/
41.Баруладай /Хачиугийн хүү/
42.Барула /Хачулагийн хүү/
43.Адархидай /Хачиуны хүү/
44.Уруудай /Начинбаатарын хүү/
45.Мангудай /Начинбаатарын хүү/
46.Шижуудай /Начинбаатарын хүү/
47.Доголдай /Начинбаатарын хүү/
48.Байшинхор /Хайдугийн хүү/
49.Чирхай /Хайдугийн хүү/
50.Чаужин /Хайдугийн хүү/
51.Тунбинай /Байшинхорын хүү/
52.Сэнгүн /Чирхайгийн хүү/
53.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
54.Оронар /Чаужингийн хүү/
55.Хонхотан /Чаужингийн хүү/
56.Арулад /Чаужингийн хүү/
57.Сөнид /Чаужингийн хүү/
58.Хабтурхас /Чаужингийн хүү/
59.Хэнигис /Чаужингийн хүү/
60.Хабул /Тунбинай сэцэний хүү/
61.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
62.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
63.Охинбархаг /Хабулын хүү/
64.Бартанбаатар /Хабулын хүү/
65.Хутугту /Хабулын хүү/
66.Хутула /Хабулын хүү/
67.Хулан /Хабулын хүү/
68.Хадаан /Хабулын хүү/
69.Торойн отчигон /Хабулын хүү/
70.Хутугту /Охинбархагийн хүү/
71.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
72.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
73.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
74.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
75.Есүхэй /Бартанбаатарын хүү/
76.Даридай /Бартанбаатарын хүү/
77.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
78.Зочи /Хутулагийн хүү/
79.Хирмау /Хутулагийн хүү/
80.Алтан /Хутулагийн хүү/
81.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
82.Бадай /Их Чэрэнгийн зарц/
83.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
84.Амбагай /Сэнгүний хүү/
85.Балхачи /Бэсүд овогийн элч/
86.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
87.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
88.Хотонбараг /Татар иргэн/
89.Жалибуха /Татар иргэн/
90.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
91.Хорибуха /Татар иргэн/
92.Тэмүжин /Есүхэйн хүү/
93.Хасар /Есүхэйн хүү/
94.Хачиун /Есүхэйн хүү/
95.Тэмүгэ /Есүхэйн хүү/
96.Бэгтэр /Есүхэйн хүү/
97.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
98.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
99.Чирха /Хонхотаны иргэн/
100.Мэнлиг /Чирха өвгөний хүү/

II Бүлэг

101.Таргудай /Тайчууд иргэн/
102.Хирилтуг /Тайчууд иргэн/
103.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
104.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
105.Чинбай /Сорхоншарын хүү/
106.Чулуун /Сорхоншарын хүү/
107.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
108.Наху /Боорчийн эцэг/
109.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
110.Жарчиудай /Урианхай өвгөн/
111.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
112.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
113.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
114.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/

III Бүлэг

115.Жахахамбу /Тоорилын анд/
116.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
117.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
118.Хачиун /Жалайр иргэн/
119.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
120.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
121.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
122.Хадаан /Дархад иргэн/
123.Далдурхан /Дархад иргэн/
124.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
125.Худус /Барулас иргэн/
126.Жатай, /Мангуд иргэн/
127.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
128.Үгэлэн /Боорчийн лүү/
129.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
130.Сүбээдэй /Зэлмийн дүү/
131.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
132.Хүчүгүр /Бэсүд иргэн/
133.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
134.Тайчиудай /Сүлдүс иргэн/
135.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
136.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
137.Сүйхэтү /Хонхотан иргэн/
138.Жэгэй /Сүхэгэн иргэн/
139.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
140.Нэүдэйн Цагаан
141.Хангиадай /Олхунод иргэн/
142.Сэчиүр /Горлос иргэн/
143.Мөчи /Дүрвэд иргэн/
144.Буту /Ихирэс иргэн/
145.Жунсо /Ноёхон иргэн/
146.Зургаан /Оронар иргэн/
147.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
148.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
149.Хорчи-Усун /Баарин иргэн/
150.Хөхөчөс /Баарин иргэн/
151.Мэнэн /Баарин иргэн/
152.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
153.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
154.Даридай
155.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
156.Сорхату /Охинбархагын хүү/
157.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
158.Тайчу /Сорхатугийн хүү/
159.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
160.Алтан /Хутула хааны хүү/
161.Өнгүр /Чингис хааны тогооч/
162.Дэгэй /Чингис хааны хоньчин/
163.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
164.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
165.Чилгутай /Хасарын туслах/
166.Хуту /Чингис хааны адуучин/
167.Моричи /Чингис хааны адуучин/
168.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
169.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/

IV Бүлэг

170.Тайчар /Жамухын дүү/
171.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
172.Боролдай /Ихирэс иргэн/
173.Жүрчидэй /Урууд иргэн/
174.Хуйлдар /Мангуд иргэн/
175.Жихүр /Чингис хааны тогооч/
176.Бүрибөх /Жүрхин иргэн/
177.Мэгүжин /Татар иргэн/
178.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
179.Тэлэгэтү /Жалайр иргэн/
180.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
181.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
182.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
183.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
184.Буха /Гүнгуан хүү/
185.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
186.Хаши /Чулуунхайчийн хүү/
187.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
188.Багу-Чорхи /Хатиган иргэн/
189.Чирхитэй /Салжиуд иргэн/
190.Алчи /Татар иргэн/
191.Жали /Татар иргэн/
192.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
193.Тэрхэг /Хонгирад иргэн/
194.Алхуй /Хонгирад иргэн/
195.Чоёг Цагаан /Горлос иргэн/
196.Гүчүд /Найман иргэн/
197.Буйраг /Найман иргэн/
198.Ходун /Тайчууд иргэн/
199.Аучу /Тайчууд иргэн/
200.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
201.Жаха-Хамбу /Ванханы дүү/
202.Билгэ
203Хутуг /Ойрд иргэн/
204. Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/

V Бүлэг

205.Худуудар /Тайчууд иргэн/
206.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
207.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
208.Чихарай
209.Жалман
210.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
211.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
212.Хурчахус /Тоорил хааны хүү/
213.Гүр-Хан
214.Эрххар /Тоорил хааны дүү/
215.Инанча /Найманы хаан/
216.Дахай /Баатар/
217.Сүхэхэй-Жэүн /Баатар/
218.Хурчахус /Хаан/
219.Ажай /Татарын хаан/
220.Элхудур /Тайж/
221.Хулбари /Тайж/
222.Арин /Тайж/
223.Ихчирэн /Татаар иргэн/
224.Төгсбэх /Тогтоагийн хүү/
225.Хуту /Тогтоагийн хүү/
226.Чулуун /Тогтоагийн хүү/
227.Буйраг /Найманы хаан/
228.Еди-Тоблуг /Найманы ноён/
229.Хүгсэү /Найманы баатар/
230.Хүрэн /Убчигдайн баатар/
231.Сэнгүм /Ванханы хүү/
232.Тусах /Сэнгүмийн хүү/
233.Таян /Найманы хан/
234.Бухатай
235.Хиратай
236.Хишилиг /Чингисийн адуучин/
237.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/

VI Бүлэг

238.Хархалзан
239.Чихитай /Агтач/
240.Ядир /Агтач/
241.Хадиги
242.Ачиг-Чирүн /Баатар/
243.Хоришилэмүн /Тайж/
244.Ачиг-Ширүн
245.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
246.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
247.Өгөдэй /Чингис хааны хүү/
248.Жэүн /Чингис хааны элч/
249.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
250.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
251.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
252.Хунан /Тайчууд баатар/
253.Бахажи /Тайчууд баатар/
254.Баргужин
255.Буйраг /Гүчүгүдийн хаан/
256.Хубарихури /Чингис хааны элч/
257.Итүргэн /Чингис хааны элч/
258.Огда /Боол/
259.Сүбэхэй /Огданы хүү/
260.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
261.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
262.Хасан /Сартаул иргэн/
263.Егү /Хасарын хүү/
264.Есүнхэй /Хасарын хүү/
265.Туху /Хасарын хүү/
266.Халиудар /Жауридайн иргэн/
267.Чахурхан /Урианхай иргэн/
268.Хадаг /Жүрхин иргэн/

VII Бүлэг

269.Толуй /Чингис хааны хүү/
270.Зүчи /Чингис хааны хүү/
271.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
272.Хүгсэү /Найманы баатар/
273.Торбиташ /Таян хааны элч/
274.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
275.Ю-Хунан /Онгуд элч/
276.Отчигин /Ноён/
277.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
278.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
279.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
280.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
281.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
282.Худус-Халчинтай
283.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
284.Ханхархан /Найманы харуул/
285.Хүчүлүг /Таян ханы хүү/
286.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
287.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
288.Наяа /Бааридайн ноён/

VIII Бүлэг

289.Гал /Тогтоагийн хүү/
290.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
291.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
292.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
293.Толун /Чингис хааны 1000ны ноён/
294.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
295.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
296.Усун /Чингис хааны 1000ны ноён/
297.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
298.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
299.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
300.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
301.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
302.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
303.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
304.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
305.Бала /Чингис хааны 1000ны ноён/
306.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
307.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
308.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
309.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
310.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
311.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
312.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
313.Худус /Чингис хааны 1000ны ноён/
314.Марал /Чингис хааны 1000ны ноён/
315.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
316.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
317.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
318.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
319.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
320.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
321.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
322.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
323.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
324.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
325.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
326.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
327.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
328.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
329.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
330.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
331.Даун /Чингис хааны 1000ны ноён/
332.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
333.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
334.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
335Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
336.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
337.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
338.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
339.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
340.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
341.Олар /Чингис хааны 1000ны ноён/
342.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
343.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
344.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
345.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
346.Буту /Чингис хааны 2000ны ноён/

IX Бүлэг

347.Гэнигэдэй
348.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
349.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
350.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
351.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
352.Есөнтэй /Зэлмийн хүү/
353.Бүхэдэй /Түгэгийн хүү/
354.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
355.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/

X Бүлэг

356.Арслан /Харлагийн хан/
357.Идүүд /Уйгурын хан/
358.Адхираг /Уйгур элч/
359.Дарбай /Уйгур элч/
360.Эди /Хэргисийн ноён/
361.Инал /Хэргисийн ноён/
362.Алдиэр /Хэргисийн ноён/
363.Өлэбэг /Хэргисийн ноён/
364.Иналч /Хутугагийн хүү/
365.Төрэлч /Хутугагийн хүү/
366.Онгууд
367.Дөрбэй
368.Цагаадай /Чингис хааны хүү/
369.Алчидай /Чингис хааны хүү/
370.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
371.Жибэгэ /Жалайрын иргэн/

XI Бүлэг

372.Хашин /Тангуд хан/
373.Илаху /Тангуд бурхан/
374.Жубхан /Чингис хааны элс/
375.Ухуна /Чингис хааны элч/
376.Аша-хамбу /Сартаул хан/
377.Тогочар /Чингис хааны баатар/
378.Мэлиг /Султан хан/
379.Жалалдин /Султан/
380.Хонхай /Хорчин/
381.Хонтахар /Хорчин/
382.Чормаган /Хорчин/
383.Дөрбуй /Дөрвэд баатар/
384.Ялавач /Сартаул иргэн/
385.Масхуд /Ялавачийн хүү/

XII Бүлэг

386.Гилүгэтэй
387.Бат /Чингис хааны ач/
388.Оготор /Чингис хааны хүү/
389.Мөнх /Чингис хааны ач/
390.Бүри /Чингис хааны хүү/
391.Гүюг /Чингис хааны ач/
392.Олдхар
393.Аргасун
394.Мангай /Өгэдэйн хүү/
395.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
396.Бужиг
397.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
398.Элжгэдэй
399.Амал /Өгөдэй хааны захирагч/
400.Чанар /Өгөдэй хааны захирагч/
401.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
402.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
403.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
404Жэхү /Өгөдэй хааны захирагч/
405.Чанай /Өгөдэй хааны захирагч/
406.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
407.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
408.Тогучар /Өгөдэй хааны захирагч/

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Aylal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share