![Яагаад Хануй рашааныг дотоодын болон гадаадын жуулчид ихээр зорьдог вэ?1990-1992 онд Геологийн төв лабораторийн эрдэмтэн...](https://img4.travelagents10.com/089/362/1464913620893626.jpg)
29/09/2024
Яагаад Хануй рашааныг дотоодын болон гадаадын жуулчид ихээр зорьдог вэ?
1990-1992 онд Геологийн төв лабораторийн эрдэмтэн судлаачид Хануйн бүлэг рашааны уснаас дээж авч шинжлээд зогсоогүй тэр орчны геологийн болон чулуулаг, хөрс, ургамлын бүтцүүдийг нарийвчлан шинжлэн судлаж эрдэс бодис, химийн элементүүдийг тус бүрт нь тодорхойлж, хоорондын харилцаа холбоог геологи, биологи талаас нь илэрхийлж тайлбарлах оролдлого хийсэн нь үр дүнтэй болж хануйн рашаанд 50 гаруй элемент байгааг тоон утгаар нь тодорхойлон гаргасны дээр рашааны орчмын чулуу, хөрсөнд хийсэн шинжилгээгээр 29 төрлийн, хүрмэн чулуу хорголжийн химийн найрлаганд хийсэн шинжилгээгээр 71 төрлийн химийн бодисуудыг илрүүлж, найрлагад эзлэх хувийг жингээр илэрхийлсэн байна.
Хануй голын хүрмэн чулуун дунд 108 төрлийн рашаан байдаг. Элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан болон үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэг.
Ийм учраас жил бүр жуулчид нэн ялангуяа дотоодын жуулчид байгалийн сайханд амрангаа биеэ сувилахаар Хануй Рашааныг зорьдог билээ.