Аз жаргалын хуудас

Аз жаргалын хуудас Эмэгтэйчүүд бол амьдралын НАР юм...
(14)

14/06/2024

Хүүхэд нялх байхад,ажилгүй гэртээ сууж байх хугацаанд бүх хүний чанар танигддаг .
🙏🏽⏳👀🌏

10/06/2024

Таны анхны хүүхэд чамтай хамт бүх зүйлийг чинь туулдаг.

Бид ер нь том хүүхэддээ маш их өртэй хүмүүс шүү
🫶‼️🙏🏽

30/05/2024

Эхнэртээ бэлэг авч баярлуулах тухай боддоггүй хирнээ машиндаа обуд авах тухай байнга боддог хүнийг ЭР ХҮН гэнээ 😝🙈

30/05/2024

Хүүхдэд нь бэлэг ирэхэд өөрөө бэлэг авсан мэт баярладаг хүнийг ээж хүн гэнэ.😍

Гэр бүл салалтын 3 шалтгаан.1. Ямарч зорилгогүй өө хайж амьдралд оролцох ахан дүүс.2. Өөрөө зэгцэрч чадаагүй байж өрөөлд...
30/05/2024

Гэр бүл салалтын 3 шалтгаан.
1. Ямарч зорилгогүй өө хайж амьдралд оролцох ахан дүүс.
2. Өөрөө зэгцэрч чадаагүй байж өрөөлд сургааль айлдах найз нөхөд
3. Өөрийн гэсэн толгойгүй өрөөлийн үгээр үг хийх эр эм ялгаагүй.

Эр хүн чадна гэсэн л бол чаддаг зан чанартай байх.
Эм хүн чи чаднаа гээд итгэсэн бол амьдралын дайнд сөрөн зүтгэж буй эр нөхөртөө үхэн үхтэлээ сумыг нь зөөх.
Эцсийн эцэст хохирол нь өөрсөд нь буюу үр хүүхдэд нь ирнэ.
Ахан дүүсч бай найз нөхөд ч бай тус тусын амьдралаа хөөгөөд л явна.
Дотороо бодолтой дороо суурьтай л байгаарай даа.💘‼️

30/05/2024

Ээж хүн тааруу гурван эмчээс
Аав хүн муухан гурван эрдэмтнээс илүү. Эцэг, эхийнхээ үгийг сонсож бай ‼️

Өнөөдрийн хамгийн өхөөрдөм зураг I Гурван ахтай ОДОНГИЙН ОХИН 🥰🥰🥰
29/05/2024

Өнөөдрийн хамгийн өхөөрдөм зураг I Гурван ахтай ОДОНГИЙН ОХИН 🥰🥰🥰

25/05/2024

Өөрсдөө аятайхан хүүхэд шиг царайтай байжээж агаа аниа гэж дуудышүү хөгшчүүлээ...👀‼️

20/05/2024

💛💛💛

Чи эмэгтэй хүн юм бол өндөр уулын орой шиг бай!
Чамаар тоглох гэсэн нэг нь уулын бэлээс буцаж.Харин чамд хайртай нэг нь уулын орой руу мацах болно/Охидод/

“Гэдэс цатгалан хүн муу юм хийдэггүй”   40 гаруй жил хүүхдүүдийг үнэгүй хооллосон Японы иргэн, 90 настай Чикако Накамото...
13/05/2024

“Гэдэс цатгалан хүн муу юм хийдэггүй”
40 гаруй жил хүүхдүүдийг үнэгүй хооллосон Японы иргэн, 90 настай Чикако Накамото “Майничи” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ар гэрийн бололцоо муутай, өлсөж цангасан 300 гаруй хүүхдийг хооллож өсгөсөн бөгөөд энэ ажлыг хийж эхэлсэн шалтгаанаа “Гэдэс цатгалан хүн муу юм хийдэггүй” гэж тайлбарласан байна. Ч.Накамото анх хүүгийнхээ сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн болоод, цагдаад саатуулагдсан сурагчийг очиж авахдаа Цагдаагийн газарт хүүхдэд зориулсан сайн дурын ажил хийхээр болжээ. Ингээд удалгүй 1980 онд будаг шингэлэгч үнэрлэн сургуулиас завсардсан хүүтэй уулзсан байна. Тэр хүүхэд өлссөндөө будаг шингэлэгч үнэрлэснийг Ч.Накамото олж мэдээд гэртээ аваачин хооллож асарсаар хүү ч сургуульдаа явдаг болжээ. Яваандаа тэр хүү найзуудаа Ч.Накамотогийнд авчрах болов. Тэгтэл хүүхдүүдийн ихэнх нь савх ч барьж чаддаггүй, хоол унд, амьдрах нөхцөлөөр тааруу байжээ. Тиймээс Ч.Накамото гуай бүгдийг нь зөв хооллоход сургасан бөгөөд хүүхдүүд ч буруу юм хийхээ больжээ. Өлсөх, ганцаардах, амьдралын орчин тааруу байх нь хүүхдүүдийг буруу зам руу хөтөлдөг учраас үүнийг зогсоох ёстой гэж Ч.Накамото үздэг аж. Тийм ч учраас гэр нь хоолны газар төдийгүй хүүхдүүдийн айх аюулгүй амар тайван байдаг газар болсон байна. Тэрбээр хоол хийх материалаа эхний арван жил өөрийнхөө мөнгөөр авсан бол явцын дунд хүмүүс хандив өгдөг болжээ. Цар тахлын үед хүмүүс цуглаж суугаад хоол идэх боломжгүй байсан тул хааяа хоол бэлдэж савлаад хүүхдүүдийн гэрийн гадаа хүргэж өгдөг байв. Хүүхэд хооллодог эмээгийн тухай радиогоор сонссон нэгэн хоригдол түүнд бичсэн захидалдаа “Би тантай уулзахыг хүүхэд байхаасаа мөрөөдсөн” гэж бичсэн байжээ. Ч.Накамото гуай өдгөө хооллож, хайрлаж өсгөсөн хүүхдүүдээсээ хуримын мэдээ, бэлэг сэлт хүлээж авдаг болсон бөгөөд “Би энэ ажлаа үхэн үхтлээ хийнэ. Хүүхдүүд зөв газраа алдах учиргүй” хэмээн сонины сурвалжлагчид ярьжээ.

ЭЭЖИЙГЭЭ БИТГИЙ ХУУР 🙏🏽Ер нь ээжтэй хүн ээжийгээ сайн сонс👂🏼Хэлсэн үгийг нь зөрөхөөсөө өмнө сайтар тунгаа👥Битгий яв гэвэ...
27/04/2024

ЭЭЖИЙГЭЭ БИТГИЙ ХУУР 🙏🏽

Ер нь ээжтэй хүн ээжийгээ сайн сонс👂🏼
Хэлсэн үгийг нь зөрөхөөсөө өмнө сайтар тунгаа👥
Битгий яв гэвэл битгий яв☝🏻
Битгий тэр газар оч гэвэл битгий оч👍
Битгий энэ хүнтэй уулз гэвэл битгий уулз🫶
Битүүхэндээ ээж чинь чамайг муу юмнаас л холдуулж буй ухаантай🙏🏽
Ээж хүн бол үрсийнхээ бүтэж дээшлэх орчин
Бүдэрч ойчих газрыг анддаггүй сахиусан тэнгэр ш дээ
Эжий дээ худлаа бүү ярь, зүгээр л үнэн бай
Эжий чинь зөн совингоороо яаж ийгээд л зөв бурууг нь олоод мэдчихнэ
Ээжийн совин гэдэг бол томхон гэгээнтний мэргэ төлөг цаашаа шүү🙏🏽🙏🏽🙏🏽

24/04/2024

Хүүгийн ээж байна гэдэг өдөр бүр л хүүдээ дурлаж байдаг гэсэн үг юм бна🥰
Миний хүү хамгийн сайхан ханхүү юм ээжидээ
🤰👩‍🍼
👦🧒

👨‍👩‍👧‍👦Хүүхдээсээ битгий хол амьдарч, ажиллаарай. Аав ээжтэйгээ байгаа хүүхдийн нүд байнга баяр жаргалтайгаар гэрэлтэж,а...
22/04/2024

👨‍👩‍👧‍👦Хүүхдээсээ битгий хол амьдарч, ажиллаарай. Аав ээжтэйгээ байгаа хүүхдийн нүд байнга баяр жаргалтайгаар гэрэлтэж,асаж дүрэлзэж байдаг юм👀🫰🏻🙏🏽👀
Гэр рүүгээ байнга яарч байгаарай.
Хүүхэд байхдаа аавыгаа, ээжийгээ ажлаа тараад ирэхийг мөн ч их хүлээдэг байсан даа.
Тэр мэдрэмжийг бүх хүүхэд туулдаг. Бяцхан зүрх үргэлж хаалганы цаана таныг хүсэн хүлээж байдаг юм шүү...🥰🥰🥰🫂🤗🧑‍🍼👨‍🍼👶
Нөгөө талаараа хүн болж төрсний аз жаргал хүүхэд насанд л байдаг.❤❤❤

21/04/2024

Ханиадтай хүүхдэд 🍌банана өгч болдоггүй юм бна шүү! Учир нь цэр өтгөрөөд ханиад эдгэдэггүй гэнээ. Мэдэхгүй нэгэндээ дуулгаарай‼️

19/04/2024

Үрээ сайн яваасай гэж боддог бол та өөрөө л эрүүл, сайн яв🌺
Яг яс юман дээр чамаас өөр хэн ч үрд чинь гар сунгадаггүй!🙏🏽

18/04/2024

5н наст гадаа тоглож байгаад орж ирэхдээ хаалга тогшив.
- Хэн бэ?
- Танай хүүхэд байнаа!…👧🥰😜😘

17/04/2024

Хүүхэд хорвоод мэндлэхдээ ээждээ амжилтын түлхүүрийг барьж ирдэг .
Тэд ирэх ёстой учраас л ирдэг ❤️♥️🤰🧑‍🍼👩‍🍼🐣🐥🍼👶

ХҮҮХЭД ӨСГӨХӨД АНХААРАХ 9 ЗАРЧИМ1. ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ: Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс...
15/04/2024

ХҮҮХЭД ӨСГӨХӨД АНХААРАХ 9 ЗАРЧИМ
1. ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ: Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс. Яагаад гэвэл, тэд маш гэмгүй, ариун, бурханлагт хамгийн ойр оршдог. Та тэдний ээж аав учраас тэд таныг хүндлэх ёстой гэж бүү албадаарай. Эхлээд та хүүхдээ хүндэл, тэгээд тэд эргүүлээд таныг хүндэлнэ.
2. ХҮҮХДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД НЬ ДУРТАЙ БАЙ: Хүүхэд алдаа гаргах эрхтэй. Хаана ямар алдаа гаргаснаа олж харахад нь тусла. Алдаа гаргахад муу юм байхгүй, хүн алдаанаасаа суралцдаг, нэг алдаагаа харин олон бүү давтаарай гэж захи.
3. ТЭДНЭЭС ТОМ ХҮНИЙ ЗАН БАЙДЛЫГ БҮҮ ХҮЛЭЭ: Хүүхдүүд бол том хүмүүс биш. Тэднийг том хүн шиг байх ёстой гэж бодсны хэрэггүй. Тэд чинь хүүхдүүд! Тэд юмыг огт өөрөөр олж хардаг. Тэдэнд хүүхдээрээ байх эрхийг нь өг. Яагаад гэвэл, хүүхэд нас хэзээ ч эргэн ирдэггүй.
4. ХҮҮХДҮҮД ТАНЫ ӨМЧ БИШ: Том хүнд өнгөрсөн гэж байдаг бол хүүхдэд ирээдүй гэж байдаг. Ирээдүйд тэд танд нийцүүлэн амьдрахгүй. Тэд өөрийгөө сонсож сурах ёстой. Ингэж байж тэд эрх чөлөө, хариуцлага, аюул осол, эргэлзээ гэдгийг таньж мэднэ. Бас өөрийнхөөрөө амьдрана.
5. ХҮҮХЭД ЧИНЬ ТАНЫ БИЕЛЭЭГҮЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ТӨРӨӨГҮЙ: Эцэг эхчүүд хүүхдүүдээ баян, алдартай, бусдад хүндлэгдсэн байгаасай гэж хүсдэг. Тэд хүүхдээрээ дамжуулан өөрсдийн биелээгүй хүслээ хэрэгжүүлэх гэдэг. Хүүхэд тэдний үргэлжлэл байгаасай гэдэг. Гэтэл хүүхэд өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн хувь чанартай, өөрийн гэсэн цэцэглэлтийг тээж явдаг. Үүнд бүү саад болоорой.
6. МОДОН ДЭЭР АВИРАХ ЯМАР САЙХНЫГ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТА ХҮҮХДЭЭ АВИРАХАД НЬ ТУСАЛНА: Томчууд хүүхдийн нүдээр Ертөнцийг хардаггүй. Хүүхэд модон дээр гарах гэж оролдоно. Та шууд айна. Унаад хөлөө хугалж магад, гэмтэж магад гэж бодно. Хэрэв та юмыг яг хүүхэд шиг хардаг байсан бол модон дээр авирах ямар сайхныг ойлгох л байсан.
7. ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД ХАМГИЙН УХААНТАЙ БАЙДАГ: Эцэг эхчүүд дуулгавартай хүүхдэд дуртай. Гэхдээ дуулгавартай хүүхдүүд тэнэг байдаг. Сахилгагүй хүүхдэд багш нар дургүй, эцэг эхчүүд нь зовдог. Тэд нэг бол бусдад бууж өгч амьдрана, нэг бол өөрийнхөөрөө байж бусдын өмнө өөрийгөө буруутай гэж бодон амьдрана. Хамгийн ухаантай хүмүүс ингэж амьдрах гунигтай.
8. ХҮҮХЭД БҮР АГУУ БОЛОМЖ ЧАДАВХИТАЙ ТӨРДӨГ: Гол нь үүнд нь саад болохгүй байж, хөгжүүлэх, туслах хэрэгтэй. Суутнууд цөөн төрдөг учраас цөөхөн байдаг юм биш, тэд нийгмийн тогоонд чанагдахаас зайлсхийх нь ховор байдаг учраас цөөн байдаг.
9. ХҮҮХЭД БОЛ ТАНАЙ ГЭРТ ҮҮРЭЭ ЗАССАН ҮЛ МЭДЭХҮЙГЭЭС ИРСЭН ЗОЧИН: Үүнд нь талархаж сураарай. Хэрэв та хүүхдээ үнэхээр хайрладаг бол өөрийн санаа бодлыг түүнд тулган хүлээлгэхгүй.

10/04/2024

Гэгээрсэн эмэгтэй гэж дэлгүүр хэсэхээс залхуу нь хүрдэг болсон эмэгтэйг хэлдэг
🙈🤣💁‍♀️🙋‍♀️🙆🏻‍♀️

07/04/2024

Нэгэн залуу:
8 жилийн өмнө хадам дүү эхнэртэйгээ машины аваарт орж, 3 хүү нь өнчрөн үлдэв!
Ах дүү хамаатан бол тойрч сууж жаал уйлж бгаад оршуулчихаад яваад өгдөгийг харлаа!
Ханиа бодож, 3 хүүг авах сэтгэл, бас зоригийг би гаргаж чадсан!🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽
2 нь гэрлэсэн! Бага 11-р анги!….🤗👍
Хангай шиг түшигтэй ханагар 3-н залуу болсон🫶👦🧒👨👨👨💪💪💪💪💪💪💪💪

05/04/2024

Охин шүлсэндээ хахав:

- Хуваалцаарай
- Юу хуваалцаарай гэж?
- Шүлсэндээ хахахаар зөндөө гоё юмтай болдог гэсэн
- Тэгүүл тэгээд өөрөө хахаад аваач 😂

"Өвөр Монголоос магистрт суралцахаар ирсэн юм. "Жинхэнэ нутагтаа ирлээ" гэх догдлол, сэтгэл хөдлөл надад байсан. Гэхдээ ...
05/04/2024

"Өвөр Монголоос магистрт суралцахаар ирсэн юм. "Жинхэнэ нутагтаа ирлээ" гэх догдлол, сэтгэл хөдлөл надад байсан. Гэхдээ анх учир мэдэхгүй эхний сар хэцүү байлаа. Хоолны газар, дэлгүүр гээд мөнгөө төлөх бүртээ түрийвчээ шууд дэлгээд “та тааруулаад ав” гэчихдэг, төгрөгийн учраа ч мэддэггүй байсан юм. Нэг удаа таксины жолооч ах намайг "Солонгос уу" гэж асуухад нь Өвөр Монгол гэтэл “Өө чи чинь бараг хужаа юм байна шүү дээ” гэсэн. Сэтгэл өвдсөн. Дараа нь дэлгүүрийн худалдагчаас адилхан асуулт ирэхэд би шууд л "Солонгос" гэчхэж билээ. Бид чинь уул нь адилхан Монголчууд шүү дээ. Дараа нь яагаад худлаа хэлэх хэрэгтэй байсан тухай бодохдоо би уйлсан."

03/04/2024

Эмэгтэй хүн маш олон төрлийн баг зүүж амьдардаг.Ядарсан ч ядраагүй мэт,гомдсон ч гомдоогүй юм шиг,мэдсэн ч мэдээгүй юм шиг,уйлсан ч уйлаагүй мэт,олон хаалгыг олон олон өнгөөр хааж,олон хаалгыг олон олон өнгөөр нээж явдаг хамгийн хүчирхэг хүмүүс шүү🤗💪Та нар минь бүсгүйчүүл минь👧Бид хамгийн хүчтэй,хамгийн зоригтой тулдаа бидний амьдрал өдий зэрэгтэй сайн сайхан яваа шүү....гэж хэлье ээ миний постыг уншигч бүх бүсгүйчүүддээ🙋‍♀️🧏‍♀️👰👰‍♀️🧜‍♀️👱‍♀️🫶💃

Монголын минь ирээдүй гэгээтэй байна даа. Урам өгөөд нэг зүрх дарчих Өөрөө олоод харчих байх ❤️
31/03/2024

Монголын минь ирээдүй гэгээтэй байна даа.
Урам өгөөд нэг зүрх дарчих
Өөрөө олоод харчих байх ❤️

31/03/2024

Цэцэрлэгийн багш хүүхэнтэй ахиж болзохгүй ээ, согтчихоод чи чинь хэний аав билээ гэж авдын... 😂😂😂

Батсуурь аваргын Чихийг та нар буруу харж бвал хаварын ядаргаанд орсон бна л гэж бодоорой 😅😅😛
30/03/2024

Батсуурь аваргын Чихийг та нар буруу харж бвал хаварын ядаргаанд орсон бна л гэж бодоорой 😅😅😛

27/03/2024

Өгөх ёстой юмаа нэхүүлэхгүй өгчихдөг хүмүүс гоё
Өөдлөж уруудах цагт өнгө нь хувирдаггүй хүмүүс гоё
Өтөл залуу гэж ялгаварладаггүй хүмүүс гоё
Өстөн мэт өө хайж өрвөлздөггүй хүмүүс гоё🙏🏽🙏🏽

24/03/2024

Хүүхдүүддээ Номер 1 байхад надад хангалттай байдаг юмаа Миний дөө… 💕

23/03/2024

Баярласнаа илэрхийлж чаддаггүй
Уучлал гуйж чаддаггүй
Урмын үг хэлж чаддаггүй
Авч чаддаг хэрнээ,өгч чаддаггүй хүнээс л хол явах хэрэгтэй🙏🏽

Өнөөдөр харсан хамгийн гоё зураг 🐉🤰🤱👨‍🍼🍼👼Луугийн ээждээ баярлалаа💟🥰😘💋
28/02/2024

Өнөөдөр харсан хамгийн гоё зураг
🐉🤰🤱👨‍🍼🍼👼
Луугийн ээждээ баярлалаа💟🥰😘💋

Address

Darkhan

Telephone

+97699169971

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз жаргалын хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Аз жаргалын хуудас:

Videos

Share