Anar tourist camp

Anar tourist camp Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Anar tourist camp, Tour Agency, Kharkhorin sum 1, Harhorin.

Welcome 🤗
27/06/2024

Welcome 🤗

25/06/2024

🎉🎉“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

🎊 Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулна

🎊 Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.

🥇🥈🥉 Наадмын үеэр:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.

🎊 Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Соёлын яам
Улсын Хүүхэд Залуучуудын Театр
Mongol Costumes
#дээлтэймонголнаадам

22/06/2024
18/06/2024
🌲🍀☘️
16/06/2024

🌲🍀☘️

14/06/2024

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА ХИЧЭЭХ ЁСТОЙ.

☘️🍀🍀 ☘️🍀🍀 ☘️🍀🍀 ☘️🍀🍀 ☘️

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

✅Байгальд эерэг аялал жуулчлал нь байгалийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд идэвхтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ орон нутгийн иргэдэд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг өгөх тогтвортой аялал жуулчлалын хандлагыг хэлдэг.

🍀Байгалийн эерэг аялал жуулчлалын гол зорилго нь:
• Биологийн олон янз байдлыг хамгаалах: - Хариуцлагатай аялал жуулчлалын арга замаар ан амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах болон нэмэгдүүлэх,

• Экосистемийг нөхөн сэргээх: - Цөлжилтийг саармагжуулах, ойжуулалт зэрэг байгалийн доройтсон газрыг нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих,

• Тогтвортой байдал: Хог хаягдлыг ангилах болон бууруулах, ус хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор аялал жуулчлалын үйл ажиллагаанд байгальд ээлтэй туршлагуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх,

• Олон нийтийн оролцоо: Орон нутгийн иргэдэд аялал жуулчлалын үр шимийг нэмэгдүүлэхийн тулд соёлын биет ба биет бус өвийг хамгаалах, ажлын байрыг бий болгох,

• Боловсрол ба мэдлэг: Биологийн олон янзын байдал, байгаль хамгаалах үйл ажиллагааны хүчин чармайлтын ач холбогдлын талаар жуулчдын мэдлэг болон хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэг болно.

🍀Дээрх зарчмууд нь аялал жуулчлалын салбар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахаас гадна эрүүл, уян хатан орчинг бүрдүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулахад тусалдаг юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАХЫГ ТА БҮХЭНДЭЭ УРИАЛЖ БАЙНА.☘️🍀🍀
Монголын Аялал Жуулчлалын Холбоо

14/06/2024
Green zone ☘️🌲🌺
10/06/2024

Green zone ☘️🌲🌺

27/05/2024
18/04/2024
22/03/2024
22/03/2024

💧ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР💧
💧 Дэлхий нийтээр 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил олон улсад “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
💦Усны тухай сонирхолтой баримтуудаас дурьдвал
✅Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг
✅Дэлхийн нийт гадаргуугийн70.8% нь усаар бүрхэгдсэн
✅ 2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3нь цэвэр усны хомсдолд орно
✅ Ашиглагдаж байгаа усны 70% нь газар тариалангийн салбарт хэрэглэдэг байна.
Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя✅

💦

18/03/2024

Orkhon Valley: Ancient charm meets natural beauty. A UNESCO World Heritage Site, it captivates with its rolling hills, meandering river, and rich history.

#

👍
10/03/2024

👍

27/02/2024
22/02/2024

🇲🇳Нүүдэлчдийн өв соёл, уламжлалт зан заншлаа хадгалж, дэлхийд Монголоо таниулж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлст “МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН”-нд МАЖХолбооны гишүүн байгууллага, хувь хүн хамт олноороо нэгдэхийг нийт Аялал Жуулчлалын салбарынхыгаа уриалж байна.

✅Хандивын аян 2024 оны 2 сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд
цугларсан мөнгөн тусламжийг 21 аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад хүргэж ажиллах болно.

✅Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 60 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 668 мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа хүнд цаг үеийг бид хамтын хүчээр даван туулахыг та бүхэндээ уриалж байна.

18/02/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️

2024 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 17-ны өглөө 08 цаг хүртэлх өдрүүдийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм:

Халуун хуурай Фён салхи: Ховд аймгийн Ховдод +6 градус, Зэрэг +10, Чандмань +6 градус, Манхан +7 градус, Дунд-Ус +2, Цэцэг +5, Мөст +1 градус, Дарви +7 градус, Мянгад +6, Эрдэнэбүрэн +6 болж дулаарч, салхины хурд 16-21 м/с, зарим үед секундэд 18-34 м/с хүрч халуун хуурай салхи буюу Фён салхи ажиглагдаж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.

Их цас: 16-ны өдөр Ховд аймгийн Булган суманд 14 мм цас, Алтай суманд 15 мм, Үенч суманд 14 мм цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: 16-ны өдөр Завхан аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 10-16 м/с, зарим үед секундэд 18-24 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас орж, салхины хурд 10-12 м/с, зарим үед секундэд 14-20 м/с, цасан шуурга 1-4 цаг, 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.5 мм цас орж, салхины хурд секундэд 12-25 м/с, 20-32 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 11-12 м/с, зарим үед секундэд 13-19 м/с хүрч, цасан шуурга 1-9 цаг, төв аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм цас, салхины хурд секундэд 10-15 м/с, 18-19 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар

16/02/2024

Address

Kharkhorin Sum 1
Harhorin
976

Telephone

+97699198043

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anar tourist camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category