Архангай аймаг

Архангай аймаг Арын сайхан хангай нутгаа
(1)

03/02/2023

Arhangain shar tos jijiglengeer bolon buunduj bn 97107007

08/01/2023
08/01/2023

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан  өчигдөр /2022.11.08/ хуралджээ.  Хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн З....

20/04/2018

Цагаан идээний лангуу зарах буюу түрээслүүлнэ (жижиг тэргээр солиж болно)утас98110978

20/12/2017

Хотын төвд Байрлал сайтай газар цагаан идээний лангуу зарна 98110978

26/11/2017

Бөмбөгөр хт-д цагаан идээний лангуу зарна 98110978

22/01/2016

Үзэсгэлэн худалдаа явагдаж байна

22/01/2016

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын цагаан идээ. Өндөр-Улаан сум нь Монгол Улсын хамгийн олон үхэртэй сумаар 3 жил дараалан шалгарсан тэргүүний сум юм.

21/01/2016

Сүү цагаан идээний ач тус
Бидний өвөг эрт дээр үеэс эхлэн хоол унд, явдал мөрийн дэглэмийг чанд сахиж, аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж, бие махбодоо хоол ундаар шимжүүлэн, өвчин эмгэгийг анагаах баялаг туршлага хуримтлуулсаар ирсэн юм. Монголын эртний уламжлалт хоол хүнсний зүйл зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг билээ. Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхэлсэн бөгөөд 2000 гаруй жилийн өмнөх эртний хүннүчүүд сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг исгэн, хурууд агшааж иддэг байжээ.

Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг.Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм. Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг. Хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулдаг бөгөөд тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг.

Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг.Кальц нь шингэц сайтай ихээхэн ач холбогдолтой байдаг.Аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг.Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилдэг.Хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог.

Шинэ сүүнд лактенин гэдэг антибиотик агуулагддаг байна.Уламжлалт анагаах ухаанд сүү нь амтлаг бөгөөд шигэхдээ мөн амтлагаар шингэдэг.Чанар нь тослог, хүнд, сэрүүн, чадал нь биеийн тамирыг арвидуулан өнгө жавхааг дэлгэрүүлэн, хий шар өвчнийг арилгах бөгөөд бие махбодийг хүчжүүлэн тамиржуулж, дуслыг нэмэгдүүлэн, бадганыг үүсгэх чадалтай.

Түүхий сүү нь хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин (нян, вирус, бичил биетэн) бадгана өвчнийг үүсгэнэ. Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог.Харин хэтэртэл нь буцалгасан (түлсэн) сүү нь шингэхэд бэрх, чадал нь нэн хүнд чанартай болдог байна.Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл Рашаан адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.

Үнээний сүү: Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм.Үнээний сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг илтгэнэ.Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.

Ямааны сүү: Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай. Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А, В1, Са, К ихтэй байдаг.

Хонины сүү: Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд муугаар нөлөөлөх тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус, тослогших хувь багатай байдаг.Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах, мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.

Гүүний сүү: Цийдмэг сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь, үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, исэлдэн ангижрах, сэргээх процессыг идэвхжүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд гүүний сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг дарна, их уувал согтууруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна.

21/01/2016
Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэж байна : Өглөө.мн

2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумд сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод цагаан идээний үзэсгэлэнгээ гаргаснаар дунджаар 400-аад малчин иргэдийн 200 орчим тонн цагаан идээ борлуулагддаг тооцоо байна.
Энэ жилийн хувьд Сар шинийн баярын өмнө Архангай аймгийн Тариат сум Монгол бөхийн өргөөний өмнөх талбайд 1 сарын 23-27-ны өдрүүдэд, Чулуут сум SKY худалдааны төвийн урд талбайд 1 сарын 15-24-ний өдрүүдэд, Өндөр-Улаан сум Тэнгис кино театрын урд талбад 1сарын 22-24-ний өдрүүдэд тус тус цагаан идээний үзэсгэлэнгээ гаргах юм.
Үзэсгэлэнд худалдаанд тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээ малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрнэ.
Монгол улсын төрийн гурван өндөрлөгөөс аваад иргэд олон нийт сар шинийн баярын идээгээ Архангайн брэнд цагаан идээгээр засдаг уламжлал тогтжээ.
Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүнд Архангайн ааруул, цагаан идээ зүй ёсоор нэрлэгдэж байна.

Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн гол брэнд бүтээгдэхүүн нь цагаан идээ. Уламжлалт цага

21/01/2016

Архангайн цагаан идээгээр улбаалан малчин түмний ариун хөдөлмөрийг урамшуулан хөхүүлэх, олон нийтийг уламжлалт ёс заншлаа сэргээх зорилгоор цагаан идээгээр Сар шинийн баярын идээгээ чимэхийг уриалж байна.
Цагаан идээний өлгийн нутаг Архангай аймгийн бренд бүтээгдэхүүн - "Ёслол хүндэтгэлийн идээ"

21/01/2016

Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн онцлох брэнд бүтээгдэхүүн бол цагаан идээ билээ.

Уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэж эхлээд байна.

21/01/2016

Монгол түмэндээ сар шинийн баяраар цагаан идээгээр тавгийн идээгээ засахыг уриалж байна.

21/01/2016

Архангай аймаг's cover photo

21/01/2016

Архангай аймгийн бренд "Цагаан идээ"

Address

Tsetserlik
65010

Telephone

+97698110978

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Архангай аймаг:

Share


Other Tsetserlik travel agencies

Show All