10/01/2021
NOWFOODS Тосон Д амин дэм/ D vitamin Liquid
Үнэ: 35000
Тосон бүтэцтэй
ДЭМБ-аас гаргасан ОУ-н стандартыг хангасан
Глютингүй
NON GMO (генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн)
Эрдэнэ шиш, сүү, шар буурцаг, өндөгний найрлагагүй.
Хэрэглэх заавар: 1 дусал нь 100IU. Бага насны хүүхэд өдөрт 4 дусал буюу 400 iu.
Өдөрт 4 дуслаар хэрэглэcнээр 4-5сар хэрэглээд дуусна.
D амин дэм гэж юу вэ?
D амин дэм нь яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал үүрэгтэй, тосонд уусдаг амин дэм юм.
Мөн хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлагатай.
D амин дэмийг хаанаас авдаг вэ?
1. 90% нарны туяанаас.
2. 10% цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнээс.
Монгол орны хувьд газар зүйн байршлаас хамаараад нарны UVB туяа тусах хугацаа бага, урт өвөлтэй. Мөн бид хоол хүнснээс хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Тиймээс ялангуяа өвлийн улиралд Д амин дэмийг нэмэлтээр ууснаар Д амин дэмийн дутагдлаас сэргийлж чадна.
Монгол хүний өдөрт авах Д витамины урьдчилан сэргийлэх болон авах дээд тун
0-12 сар: 400-800, дээд тун:1000
1-18 нас: 600-1000, дээд тун: 2000
Насанд хүрэгчид, Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд: 600-1500, дээд тун: 2000
Өндөр настан 70-с дээш: 1000-2000, дээд тун: 5000
Д амин дэм дутагдах нь ямар уршигтай вэ?
Шинжилгээ хийлгэж буй насанд хүрэгчдийн 95% нь Д амин дэм дуталтай байна.
Сүүлийн үед хүүхдүүд гадаа тоглох нь багасч, машинаар явдаг, цагаан идээний хэрэглээ багассан тул Д амин дэмийн дуталд ихээр орж байна.
- Рахит: Д витамин дутагдахад нийт кальцийн ердөө л 10-15% нь цусанд шимэгддэг тул өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчин сульдаа /рахит/ тай болох. Шүдний эмгэгүүд, булчингийн сулрал, ясны хугарал ихсэх, араг ясны хэлбэргүйдэл, өсөлт удаашрах, таталт гэх мэт.
- Халдварт өртөмтгий болох: Дархлааны эсийн хамгаалал суларч ханиад томуу, уушиг, гэдэсний халдварт өвчинд өртөмтгий, эсэргүүцэх чадвар багасна.
- Хавдар: Хүний биед хавдрын эсүүд тогтмол үүсч байдаг бөгөөд витамин Д дутагдалтай үед дархлааны эсүүдийн хавдар эсэргүүцэх чадвар сулардаг.
- Сэтгэл гутрал: Д амин дэм дутагдвал сэтгэл гутралын шинжүүд хүчтэй илэрдэг. Нарны гэрэл сэтгэл сэргээдэг нь Д амин дэмтэй холбоотой.
Та заавал D амин дэмээ шинжлүүлж, эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглээрэй!
"ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ХҮН БҮРТ"
Эх сурвалж: NOW Foods Mongolia