Миний өссөн Монгол ахуй

Миний өссөн Монгол ахуй Зүлэг ногоон дээр гэрээн бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан

Нүүдэлд саад болсон нөхөр гэнээ😊Урин цаг асуй😊
24/03/2024

Нүүдэлд саад болсон нөхөр гэнээ😊
Урин цаг асуй😊

02/01/2024
17/07/2021

ШАР СҮҮНИЙ ТУС
Шар сүүг хэрэглээд буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэг сэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж. Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна.

Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай. Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдаг сан. Зун болохоор л муу ээж минь,
- Үгүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий.

Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.
Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.
Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв.

Шинэхэн уураг😋
05/07/2021

Шинэхэн уураг😋

ТАРАГААР ОРОЙН ХООЛОО ОРЛУУЛЖ ТУРАХ🥛🍶 Орой болгон нэг аяга байгалийн гаралтай тараг оройн хоолны оронд 14 хоног уугаад з...
05/07/2021

ТАРАГААР ОРОЙН ХООЛОО ОРЛУУЛЖ ТУРАХ🥛🍶

Орой болгон нэг аяга байгалийн гаралтай тараг оройн хоолны оронд 14 хоног уугаад заншаад үзээрэй 💪👍

Тараганд агуулагддаг сүүн хүчлийн бактер нь биеийн шархлаа дарах давуу талтай. Олон улсын хэмжээнд маш өндрөөр үнэлэгддэг Massachusetts Institute of Technology (MIT) их сургуульд хийгдсэн судалгаагаар хулгануудад 🐁🐀🐭 сахар их хэмжээгээр өгч таргалалтын болон шархлааны хэмжээг судалжээ. Хулганууд таргалснаас гадна их хэмжээний дотор өөх хэвлийн хэсгээр хуримтлагдсан байсан бөгөөд энэ дотор өөх нь булчирхай мэт шархлаа ихэсгэх бодис ялгаруулжээ. Гэтэл бас өөр хэсэг хулгануудад яг адил хэмжээний сахар идүүлээд давхар тараг идүүлэхэд хулганууд харьцангуй бага таргалсан бөгөөд шархлааны хэмжээ өөрчлөгдөөгүй аж. Үүний үндэс нь тараганд оршдог Lactobacillus reuteri гэдэг бактер биендэх шархлааг зогсоодог мөн эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг аж.

Судалгаа: https://journals.plos.org/plosone/article…

Discover a faster, simpler path to publishing in a high-quality journal. PLOS ONE promises fair, rigorous peer review, broad scope, and wide readership – a perfect fit for your research every time.

Эгэл жирийн хөдөө минь сайхан❤️
30/04/2021

Эгэл жирийн хөдөө минь сайхан❤️

Нээх сайхан хөдөө очоод карантийлагддаг байж гэж бодож байна. Төлийн дуу сонсоод, үнээний уураг идээд л...
13/04/2021

Нээх сайхан хөдөө очоод карантийлагддаг байж гэж бодож байна. Төлийн дуу сонсоод, үнээний уураг идээд л...

13/04/2021
10/04/2021
Хүүхэд насандаа ингэж өглөөг угтаж байсан уу?
02/04/2021

Хүүхэд насандаа ингэж өглөөг угтаж байсан уу?

Зуны хөдөө. Сайхан цаг айсуй☀️
27/03/2021

Зуны хөдөө. Сайхан цаг айсуй☀️

Нэг хэсэг хүний биед муу гэсээр байгаад бараг хэрэглэхээ больсон "Өөхөн тос"-ны тухай мэдээлэл байна. (Англиар Beef or m...
23/03/2021

Нэг хэсэг хүний биед муу гэсээр байгаад бараг хэрэглэхээ больсон "Өөхөн тос"-ны тухай мэдээлэл байна. (Англиар Beef or mutton tallow)
Эмч Ариунцэцэг Тогоомаашир :
Өөхөн тос
Өөхөн тос нь ханасан өөх юм. Олон талын эрүүл мэндийн ач тустай.
Өөхөн тосоор хоолоо хуурч шардаг, хоол хүнсэндээ ихэд хэрэглэдэг байсан бол 1990-ээд оноос өөх тосыг муу гэсэн үндэслэлгүй урсгалаас болж хэрэглэхээ больсон. Үүний оронд канолын, шар буурцгийн тос зэрэг боловсруулалтанд орсон ургамлын тос хэрэглэж таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчлөлүүд нэмэгдэж, бараг айл бүрт хавдартай хүний тоо нэмэгдсэн. Өөх тосыг зүрхний өвчин үүсгэдэг гэж нотолгоогүй буруушаах болсон.
✅ Өөхөн тос нь амьтны гаралтай ханасан өөх ба цөцгийн тос, кокосны тосны холимогтой ижил бүтэцтэй. Хатуу бүтэцтэй. Ихэвчлэн үхрийн өөхөөр хийдэг. Өөр амьтны өөхөөр ч хийдэг.
Үхрийн өөхөн тосны 50% нь ханасан өөх, 42% нь нэг ханаагүй, 4% нь олон ханаагүй өөхний хүчил юм.
Өөхөн тосыг сүвээний өөх, ялангуяа бөөрний өөх зэрэг дотор эрхтний цагаан өөхийг хайлуулж гаргаж авдаг.
Өөхөн тос нь холбоот линолейны хүчил, өөхний хүчлээр баялаг бөгөөд биеийн өөх шатаах, жин хасахад тустай.
🙏 Өөхөн тосыг жинхэнэ “биеийн цөцгийн тос” гэж нэрлэдэг. Бидний биеийн эсүүдийн бүрхүүлийн 50% ханасан өөхнөөс тогтдог ба өөхөн тосны ханасан өөхтэй бүтэц нь бараг ижил.
👉 Арьсны эсүүдийг гол бүтээгч бүтэц нь өөхний хүчил ба өөхөн тос нь А, Д, Е, К амин дэмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ.
👉 Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой л адил хэрэглэнэ.
👉 Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр.
👉 Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.
👉 Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн ач тусыг тоочоод баршгүй.

Зуны дэлгэр цагаар ааруул хуруудаа өөрсөдөө хийж идвэл ямар вэ?
23/03/2021

Зуны дэлгэр цагаар ааруул хуруудаа өөрсөдөө хийж идвэл ямар вэ?

20/03/2021
Тансагхан Хөдөө тал нутаг минь
17/03/2021

Тансагхан Хөдөө тал нутаг минь

Малчны хотонд  төлийн дуу цангинаад❤Машид баялаг ирж яваа ХАВАР цаг сайхан❤ Зургийг:  Г. Энхбаатар болон А. Буян-Ундрах
16/03/2021

Малчны хотонд төлийн дуу цангинаад❤
Машид баялаг ирж яваа ХАВАР цаг сайхан❤
Зургийг: Г. Энхбаатар болон
А. Буян-Ундрах

ҮНЭН ШҮҮ…ТИЙМ ЭЭ…Өөхөн тосонд боорцог чанаж хуушуур шарж идээд хорт хавдар тусаагүйӨтгөн сүүтэй цайнд мах хөшиглөж хоол ...
16/03/2021

ҮНЭН ШҮҮ…ТИЙМ ЭЭ…
Өөхөн тосонд боорцог чанаж хуушуур шарж идээд хорт хавдар тусаагүй
Өтгөн сүүтэй цайнд мах хөшиглөж хоол гэсгээж идээд хорт хавдар тусаагүй
Борцтой хийцтэй цай банштай сүүтэй цай уугаад хорт хавдар тусаагүй
Бор шороотой давс идээд үе мөч өвдөөгүй
Борлон төлөгнийхөө яс борви тойгнийхоо ясыг
Бор сүүтэй гэлгүй бүхий л цайндаа чанаж уудаг байсан нь
Өвдөг үе өвдөхгүй өцөгнөж догонцож яваагүй
Янтаж яс хэврэгшихгүй ялархаж таяг тулаагүй
Өрнө дорнын кальци уухгүй
Үе солиулж тарчлахгүй үнэгүй олддог
Өгөөжтэй хүчтэй рашаан байлаа
Өглөөний цайны талх масло сахаранд
Өөхөлж таргалж сахарын өвчин тусаагүй
Өдөртөө гол зогоодог боорцог гамбир идээд
Өдөржин борви бохис хийхгүй хөдөлмөрлөөд
Өлстлөө хүлээж орой иддэг гурилтай шөлөнд
Өрцөн доторх ходоод нойр булчирхай өвдөж
Өтгөрсөн чулуутай цөс гэж авахуулж байгаагүй
Өнгө зүйлийн хортой зүйл ховор байсны гайхамшиг
Өдөржин хагас өлсөхийн мацагийн гайхамшиг
Өглөө нарнаас орой хүртэл дугаарлаад
Үмх мах олдохгүй хонодог мацагийн гайхамшиг
Гудамжинд борлогддог цувдайны гайхамшиг
Гурил зуурахаас залхуураад шөлөнд нь чанадаг шар будааны гайхамшиг
Хөргөгч хөлдөөгчгүй цагт
Хөх аргал агиар утаж иддэг борцны
Антибиотикоос гайхалтай ариусгадаг гайхамшиг
Өвөлдөө бэлтгээд хавар зундаа ховорхон иддэг борцны гайхамшиг
Бор тарчиг амьдрал дунд өсөж
Буурал өтөл болтлоо яс чанартай байдөг нь
Бүдүүлэг гэж шоглодог
Босоо хөх Монголын буурал дээдсийн
Мартаж хаяж болохгүй өгөөмөр их ёс жаяг
Зундаа махаа утаад идээд үзвэл яанам бэ
Зудтай цастай өвөл борцоо бэлдээд туршвал яанам бэ
Хүн муу хэлэхээс эмээлгүй
Хөргөгчөө хоослоод өлсөөд үзвэл яанам бэ
Хөгшид буурлынхаа эрүүл байсан туршлагыг хэрэгжүүлээд үзвэл яанам бэ.

Илүү гарсан өрмөөрөө хайлмагаа хийгээд, шар тосоо бэлтгээд авдаг. Шар тосны ач тусыг тоочоод баршгүй билээ. Монголын ула...
16/03/2021

Илүү гарсан өрмөөрөө хайлмагаа хийгээд, шар тосоо бэлтгээд авдаг. Шар тосны ач тусыг тоочоод баршгүй билээ. Монголын уламжлалт хүнс бол хаанаас ч хайгаад оломгүй эрүүл хоол билээ.
Шар тосыг монгол эмнэлэгт идээний охь манлай гэж үздэг. Түүнийг идээ ундаандаа хэрэглэж дадваас зүрхний тамирыг амарлангуй болгож уушигны хатангирлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлэн, царай зүсэнд өнгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл нэмж хүйтэнд өлчир, халуунд ангаа цангаа дааж насан хутгыг уртасгадаг гэдэг.
Удаан жил хадгалсан шар тос нь арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог. Хөлдөж бэртсэн, цас бороонд жихэрсэн, цас мөстэй гол усанд унаж чөмөг хөрсөн хүнд шар тосыг уулгаваас түргэн тусыг олно.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй. Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчлээр баялаг юм.

- Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
- Жин хасахад туслана.
Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.
- Хоол боловсруулах системийг сайжруулна.
Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. “Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.
- Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна
Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.
- Холестерин бууруулна.
Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.
- Арьсыг өнгөлөг болгоно
Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

Үрэвслийн эсрэг байгалийн эм.
Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.
- Ямар ч харшил үүсгэдэггүй.
Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.
- Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй
Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно. Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.
- Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт
Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй гайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.
- Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

ШАР ТОС ГОО САЙХАНД:

Шар тос нь хоол хүнсний хэрэглээнээс гадна таны гоо сайханд гайхалтай өөрчлөлтийг авчрах байгалийн цэвэр жор юм. Та шар тосыг өөрийн үс, арьсанд дараах байдлаар хэрэглэж болно.
- Эрүүл, чийглэг, намирсан, зөөлөн үс:
Хэрвээ таны үс хуурайшиж арзайсан, үзүүр хэсэг нь маш их салаалж гэмтсэн, өнгөө алдаж бүрсийсэн бол та шар тосоор энэхүү асуудлаа маш хялбархан шийдэж чадна. ( Шар тосоо багахан халаагаад үсний угаас үзүүр хүртэл түрхэж массаж хийгээд 1 цагийн дараа хүүхдийн эсвэл химийн найрлагагүй зөөлөн шампуниар угааж хатаана)
Үр дүнд нь та гялалзсан чийглэг, намирсан зөөлөн үстэй болсон байх болно. Долоо хоногт 2-3 удаа давтаарай.
- Эрүүл цэвэрхэн арьс
01. Шар тос+ус=ид шидийн чийгшүүлэгч
(Шар тосноос өөрт тохирох хэмжээтэйг авч устай холиод тусгай blender-т хутгана. Blender байхгүй бол гараараа сайтар хутгана. Бэлэн болсон тосоо нүүр болон бүх биедээ түрхэж 30 мин болгоод угаана). Долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Үр дүн нь ямар ч үнэтэй брэндийн тосноос дутахгүй болохыг та харна.

02. Чийглэг гэрэлтсэн өнгөтэй арьс
( Шар тос сүү хоёрыг адил хэмжээтэй авч хутгаад нүүрэндээ зузаан түрхэнэ. 15-20 мин дараа бүрэн хатаагаад хүйтэн усаар угаана)

03. Арьс хөгшрөлтөөс хамгаална
Шар тосоор дангаар нь 7 хоногт олон давтамжтайгаар нүүрэндээ массаж хийх нь арьсыг хөгширч, үрчлээтхээс маш сайн сэргийлдэг. Боломжтой бол өдөр бүр массаж хийвэл бүр илүү үр дүнтэй.

04. Ядарсан нүд болон доод зовхинд бий болсон хар, хөхрөлтийг багасгана

( Орой унтахын өмнө зовхиндоо түрхэж унтана. Мөн зовхины тос, серумыг орлуулж хэрэглэж болно)

05. Зөөлөн ягаан уруул
Хэрвээ таны уруул хуурай, хар хүрэн өнгөтэй бол орой бүр урууландаа шар тосоор массаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа өнгө нь ягаан болж хувирхыг та харах бол

Ааруулаа хийгээд😋, бас шар сүүгээр нь хүүхдүүдээ чийрэгжүүлнэ гэж байгаа.
16/03/2021

Ааруулаа хийгээд😋, бас шар сүүгээр нь хүүхдүүдээ чийрэгжүүлнэ гэж байгаа.

Малчины хотонд төлийн дуу цангинах цаг
10/03/2021

Малчины хотонд төлийн дуу цангинах цаг

Шинэхэн тараг гэртээ хэрхэн бүрэх вэ?Өдөр бүр тараг уухын ач тусыг тоочоод баршгүй билээ. Гэрийн нөхцөлд тараг бүрэх бяц...
10/03/2021

Шинэхэн тараг гэртээ хэрхэн бүрэх вэ?
Өдөр бүр тараг уухын ач тусыг тоочоод баршгүй билээ. Гэрийн нөхцөлд тараг бүрэх бяцхан заавар оруулж байна. Хайртай бяцхан үрсдээ өглөө бүр шинэхэн тараг өгч байгаарай!
Орц :
5 литр сүү ( үхэр , хонь , ямааны сүүгээр бүрнэ )
100-150 грамм тарагны хөрөнгө
Сүүгээ буцалгасны дараа хөргөж бүлээсгэнэ.Сүүнээсээ хэсэг сүүг таслан авч ( 200 орчим грамм ) хөрөнгөө хийн сайтар хутгана.Дараа нь бүх сүүндээ хөрөнгөө хийж самарч сүүгээ халуун бүлээн болмогц өөр саванд юүлж хучин тасалгааны хэвийн темпратурт 2-4 цаг байлгана.Ингэснээр таны амтат тараг бэлэн болно.
Хөрөнгө болон юүлж хучсанаас хойшхи темпратураас хамааран тарагны амт өөрчлөгддөг.Гашуунгүй элгэн тарагны хөрөнгөөр хийсэн тараг сайхан болдог.Мөн темпратураа сайн зохицуулахгүй бол халуудвал шар ус гарна , хүйтэдвэл муу бүрэлддэг байна.

Арвайн гурилыг цэвэр шар тосоор юмуу, өглөөний шинэхэн өрөмөөр зуурж идвэл янзын шүү дээ😋😋😋
10/03/2021

Арвайн гурилыг цэвэр шар тосоор юмуу, өглөөний шинэхэн өрөмөөр зуурж идвэл янзын шүү дээ😋😋😋

Галд шарж идэх дуртай юу?
08/03/2021

Галд шарж идэх дуртай юу?

🌍Монголын үзэсгэлэнт Сарангуа эмэгтэйчүүддээ “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийн мэндийг хүргэе!!!💐💐💐
08/03/2021

🌍Монголын үзэсгэлэнт Сарангуа эмэгтэйчүүддээ “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийн мэндийг хүргэе!!!💐💐💐

Тарагаар зуурсан тогооны боорцогоо өглөөний шинэхэн өрөмтэйгээ идмээр зуны сайхан өдрүүд айсуй...
04/03/2021

Тарагаар зуурсан тогооны боорцогоо өглөөний шинэхэн өрөмтэйгээ идмээр зуны сайхан өдрүүд айсуй...

Ил гал дээр хийсэн тогооны цуйванд дуртай хүн байна уу?
04/03/2021

Ил гал дээр хийсэн тогооны цуйванд дуртай хүн байна уу?

Address

УЛААНБААТАР ХОТООС ЗҮҮН ТИЙШ 130КМ-Т ОРШИХ БАГАНУУР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ХЭРЛЭН ГОЛЫН ХӨВӨӨНД
Ulaanbaatar
12000

Telephone

+97696963009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Миний өссөн Монгол ахуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share