Aylal

Aylal Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Aylal, Travel Company, UNESCO Street, Ulaanbaatar.

04/07/2022

Ганц бие хүний зурган дээр зүрх битгий дарж бай.
Аав ээж, эгч дүү, Анд нөхөд минь горьдоод байна хө. 😅😅😅

02/07/2022

ТЭРЭЛЖ ОРЖ ҮЗЭЭГҮЙ ТИЙМ ТЭЭГЭЛСЭН ШААР ГЭЖ ОДОО ЯМАРЫМ БАЙХАВ ДЭЭ🤔

01/09/2021

Өглөөний мэнд. Шинэ сар та бүхэнд амжилт авчрах болтугай. Зүтгэл сайн байж итгэл нь амжилт болох болтугай.

😍😍😍  Голланд улсад болсон 1421 оны үерийн үеэр амьд хүн амьтан байна уу гэж шалгахаар гардаг байж. Тэгтэл бүүвэйн ортой ...
15/08/2021

😍😍😍
Голланд улсад болсон 1421 оны үерийн үеэр амьд хүн амьтан байна уу гэж шалгахаар гардаг байж. Тэгтэл бүүвэйн ортой нялх хүүхэд хөвж байхыг харжээ. Хүмүүс хүүхдийг аль хэдийн нас барсан байх гэж бодсон ч шалгахаар очтол дээр нь нэг галзуу юм шиг л нэг муур үсчээд байсан аж Ойртоод хартал бүүвэйн орыг нь хөмрүүлэхгүй гэж тэнцвэртэй байлгах гэж хэдэн булан руу нь үсчиж байжээ. Хүүхэд муур 2 ыг аварсан хүмүүсийг гайхшруулсан зүйл гэвэл хүүхдийн өлгий орыг нь тэр аймаар үерийн үеэр баатарлаг муур нь хувь хуурай байлгаж чадсан байжээ.

Лоуренс Альма-Тадем-ийн Бисбос дахь 1421 оны үер хэмээх зураг гэнээ...

Untah ghler Bambi shig huurhi buga oor amitad tuimrees bolod uhej baigaa ger ni shataj bga gj bodohor l haranhuilaad 😔
04/08/2021

Untah ghler Bambi shig huurhi buga oor amitad tuimrees bolod uhej baigaa ger ni shataj bga gj bodohor l haranhuilaad 😔

Шуурхай мэдээ: Сибирт гарсан түймэрийн Өтгөн утаа орой 20:00 гэхэд Улаанбаатарт орж ирнэ ( ороод ирсэн байх нь ээ хоцорс...
04/08/2021

Шуурхай мэдээ: Сибирт гарсан түймэрийн Өтгөн утаа орой 20:00 гэхэд Улаанбаатарт орж ирнэ ( ороод ирсэн байх нь ээ хоцорсон ч гэсэн мэдээлэл илүүдэхгүй)❗ Бага насны болон настай хүмүүсээ гэрээс гаргахгүй байхыг анхааруулж байна. Ойн түймрийн утаа нь толгой өвтгөх хууч өвчтэй хүмүүст уушиг зүрхэнд маш муу болохыг анхааруулж байна. Түймэр дор хаяж 2 өдөр үргэлжилэх төлөвтэй байгаа.

"Ноцтой мэдээ группийн" мэдээллийн алба

30/07/2021

20 НАСТАЙ ӨӨРТЭЙГЭЭ УУЛЗВАЛ
ИНГЭЖ ЗАХИНАА

🤗Нарны тос заавал түрхээрэй. Алдаг оног түрхдэг шүү чи. Аа бас хүзүүндээ ч гэсэн илүүчлээрэй. Арьсыг гандаж хөгширхөөс чинь ээдээ наа чинь л хамгаална шүү.

🤗Шүдээ тогтмол үзүүлж байгаарай. Шүдээ авахуулахгүй байхыг л хичээрэй. Яагаад гээч. Хүмүүс шүд унах тоолонд нүүрний арьс унжиж суларч байдгийг мэддэггүй. Тухайн үеийнхээ өвчнийг намдааж гал унтраах төдийхнөөр хүлээж авдаг.

🤗 Компьютер дээр хэт их суух юм бол наад нүд чинь өөхөлнө шүү. Дараа нь ямар ч сайн дусаалга, мэсийн арга нэмэр болохгүй.

🤗 Батгаа хэзээ ч битгий гоо сайхны салонд шахуулаарай. Сорви үлдэхийн л нэмэр. Халуун ногоо, сонгино, сармис өвсөнд түймэр тавьсантай адил нүүрэн дээрхийг чинь ихэсгэнэ л гэж мэд. Явдал мөр, идэш уушаа хичээ.

🤗 Үсээ өдөр бүр залхууралгүй самна. Өнгөлөг тольгор арьс зөвхөн нүүрний арьсаа илүүлснээр гоё болчихдоггүй юм. Угтаа бол хуйх, нүүрний арьс харилцан хамааралтайг сайн сана.
🤗 Өвөл үсээ нойтон байхад гарч гүйв дээ. Гадаа хөлдөөд дотор хатсан үс. За ёстой хуйхны эрүүл ахуйг жинхэнэ алдуулж, хуурайшуулж, хагтуулах гол нөхцөл чинь наадах чинь гэж байна лээ шүү дээ нөхөр минь.

🤗Жилийн дөрвөн улирал малгай өмсөж хэвш. Хүйтний улиралд хүн биеийн дулааныхаа ихэнх хувийг толгойноосоо алдаж байдаг. Хүйтний улиралд малгай өмссөнөөр толгой өвдөх, судас нарийсах, нусанхай болох эрсдлээс хамгаалах бол дулааны улиралд үс гандах, арьс үрчлээтэхээс малгай чамайг аварна.

🤗 Торт, дессертэнд нугасгүй шүү. Хэдхэн секундын таашаал мэдрэмж ташаан дээр чинь хэдэн сар жилээр өөх болон хуримтлагдахыг тооцоол.

🤗 Хүнд, уурлаж гомдох гээд байдаг шүү чи. Хүн бүр чиний төсөөлсөн ертөнц байх албагүй. Танилц, нөхөрлө. Таарамжгүй бол хаяж, холдож сур. Тархи, нерев, стрессээ гамна.

🤗 Хүчний дасгалд дургүйг чинь мэдэж байна. Гэхдээ багахан цаг гаргаад өөрт эвтэй дасгал хөдөлгөөн заавал хийгээрэй. Өөрт зориулсан багахан цаг өтөл насанд чинь чулуу болно.

🤗 Элгээ цэвэрлэх эрдэмд суралцаарай. Элгээ хоргүйжүүлээд байвал бүхий л бие чинь эрүүл байхаас гадна нүдний цөцгий чинь хүртэл нялх хүүхдийнх шиг сүүн өнгөтэй гоё байна. Эрүүл бус хооллоод элгээ хордуулаад л байвал шав шар нүдний цөцгийтэй л болно гэж мэдээрэй.

🤗 Гэртээ гуаша хийж сураарай. Мэс хүргэж, ботоксонд мөнгө үрэх биш сурч боловсорч хөгжихдөө зориул.

🤗 Эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмгэгтэй хүн л үзүүлдэг юм биш. Жилдээ заавал үзүүлж бай. Өндгөвч эрүүл бол үс уналт явагдахгүй гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм билээ…

Одоо бол энэ бүхэн чухал гэдгийг мэддэг болсон ч хорин настангуудад бол нэг чихээрээ оруулаад л өнгөрөөдөг үе дээ….

Сору

17/07/2021

-Хонь хэдүү 250к
-Ярих уу?
-Ярина
-Яриулдаа

09/07/2021

МАШИНТАЙ АЯН ЗАМД ГАРАХ САНАМЖ:

1. Тос масло шалгах
2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй.
3. Дугуйгаа буух бүртээ шалгах

4. Запас дугуйгаа үзүүлэх (засварчныг доогуур нь хэвтүүлж байгаад хийг үзүүлэх) 2.5-с доошгүй байх ёстой.

5. Урдаа шумуулны тор хийх , тэгэхгүй бол радиатор ялаа шумуулаар битүүрээд радиатор халдаг болно,

6. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай.

7. Салхитай үед дээд гэрлээ аваад явахгүй бол унаад байж магад

8. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө.

9. Харанхуй цагаар явахгүй байх, манайхан гэрлээ шилжүүлдэггүй их аюултай байдаг.

10. Хөгжим хэт чанга явбал бас анхаарал сарних, мөн бусдын сигналыг сонсохгүй бх эрсдэлтэй.

11. Мал замд ойрхон байгаа үед холоос сигналдах, ялангуяа адуу бол гэнэт заавал урдуур гүйдэг, зарим үед үхэр бяруу урдуур гарах гэж байснаа буцаж эргэж хургадаг тул урдуур гарсны дараа л явах хэрэгтэй.

12. Эзгүй газар ой модноос гэнэт туулай , хярс гэх мэт амьтад гарч ирдэг тул анхаар.

13. Хог ихтэй газар, айлын буйр гэх мэт газар хадаас , шрупп , төмөр байж болзошгүй тул замаа сайн хараарай.

14. Гол ус туулахдаа нэгэн жигд хурдаар, урсгал бага зэрэг дагуулж орно, эхлээд усны хир гүн эсэхийг чулуу шидэх, модоор хэмжих, өөр машинуудыг харах зэргээр баталгаажуулна.

15. Хотоос гарахдаа бензинээ дүүргээд , км ээ нойллоно. Явцын дунд бензиний заалтаа харж байгаад шар асахыг хүлээхгүйгээр дүүргэж байсан нь дээр. Очих газарт чинь бензин хүрэх эсэхийг сайн тооцоорой. Хэрэв очих газарт нь колонк байхгүй тохиолдолд бас буцах замд нь бензин хүрэх эсэхийг сайн тооцож байх. Хотоос холдох тусам бензиний чанар муудаж үнэ ихэсдэг.

16. Аль болохоор аяллын төлөвлөгөөгөө цаг агаартайгаа уялдуулахыг хичээх.

17. Холын замд явж байгаад зогсож амсхийх бүртээ машинаа унтрааж хөдөлгүүрээ амрааж байх, дугуйгаа анзаарах.

18. Диференцалаа өвдгөөрөө асаах вий, диф асаалттай бхад нь хурдтай явж байгаад хацар араагаа хугалдаг тохиолдол бий.

19. Зун урд шилэнд ялаа шумуул их наалддаг тул , алчуур норгоод үе үе, гараараа арччихвал илүү дээр байдаг.

20. Их өвстэй газар нүх чулуу харагдахгүй тул замгүй газраар аль болохоор явахгүй байхыг хичээх.

21. Ачаагаа сайн хөдөлгөөнгүй ач.
22. Хянах самбараа сайн харж бай.
23. Бүсээ зориулалтын дагуу байнга зүү.

24. Замын тэмдэг, хурдны заалтыг сайн харж яваарай.
25. Хурд хэмжигч хаа сайгүй байдаг болсон шүү.

26. Гүйцэж түрүүлэхэд осолтой газрыг зам дээр битүү цагаан шугамаар тэмдэглэсэн байдаг.

27. Гүйцэж түрүүлэх бол заавал дохио эхэлж өгч бай. Урд болон арын машин эсвэл давхардаж орох гээд бгаа машинд анхааруулга болно.Дохиог заавал байнга өгч дад.

28. Бензинээ хийсний дараа тагийг шажигнатал хаачих гэж хэлж байгаарай. Зарим тохиолдолд бензин түгээгч муу хаадаг, тагны битүүмж алдагдвал бензин ууршиж машин доголдоно,

29. Арын шил арчигчаа бас ажиллуулж байх.
30. Холын гэрлээ сольж бай.

31. Арын зорчигчийн бүсийг заавал зүүлгэ.

32. Дугуй солихыг сурсан байх, запас дугуйгаа яаж авахыг мэдэж ав.

33. Хурдаа хэтрүүлэхгүй бай, ер нь бол хотоос гадга 80 км цаг л бхад зүгээр. Дүрэм нь тийм. Суурин газар хурдны тэмдгээ хараарай. Жишээ нь Эрдэнэтэд дээд хурд 50 км/цаг байгаа.

- Бэлтгэсэн Нано Планет компани

09/07/2021
06/07/2021

Америкийн виз мөрөөдөж явснаас Аймгийн виз мөрөөдхийм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа… 🤣

Монгол гэр Тооноороо тэнгэрийн эрхэсийн заллагатайТотгон дээрээ Балдан Лхамын тахилгатайТулгандаа галын бурханы даллагат...
27/06/2021

Монгол гэр

Тооноороо тэнгэрийн эрхэсийн заллагатай
Тотгон дээрээ Балдан Лхамын тахилгатай
Тулгандаа галын бурханы даллагатай
Туургандаа талын салхины сөрлөгтэй

Дэлхийн загвар дугуй гэр минь
Мэлхийн зам шиг гурван бүслүүртэй

Есөн есөөр толгойлж, долоог тотголсон, наян найман уньтай
Ерөөл бодож өлзий ороосон ямба цагаан чагтагатай
Ёр бүхнийг хаасан яхир хоёр хиатай
Ёс ёсны үргэлжлэл ивээл зөөлөн үүдтэй

Бөмбөрцгийн багасгал бөөрөнхий гэр минь
Бичиг шигээ босоо дөрвөн бүчтэй Эрчисийн хуйлралын урсгал зөв эргэж гардаг
Эжийн цайны уур үүлэнд хөллөж хүрдэг
Дээдэлж тулсан багана нь орчлонг түшиж өндийсөн
Дугуйлж шийрлэсэн хана нь нутгаан тамгалж үлдсэн

Өвгөдийн бүтээл монгол гэрийн минь
Өрх нь хүртэл өөрийн төрхтэй

Ачаад нүүхэд авсаархан
Буугаад барихад аятайхан
Олон хүнд тав тухтай
Орж гарахад түвэг багатай
Дэлхийн доторхи дэлхий
Дээд тивийн толь
Оосор бүчтэй орчлон
Оньсон цагаан өргөө- Монгол гэр мину

А. Мөнхбат

PLEASE SHARE

Gan-Ulzii Photographer ♥️

Анчидын бууны цэц шалгадаг буудлагын цэг дээр байх модон буган дээр эхийгээ алдсан нялх зулзага хажуу бөөрөнд нь наалдан...
27/06/2021

Анчидын бууны цэц шалгадаг буудлагын цэг дээр байх модон буган дээр эхийгээ алдсан нялх зулзага хажуу бөөрөнд нь наалдан хоноглосон байхыг анчид өглөө нь олж харжээ.
😢

Жуулчингүй үед ургасан хулс …Та нар минь энд тэнд ямар ч утга учиргүй зүйлс бичиж сараачиж үлдээж болохгүй шүү. Зүгээр л...
27/06/2021

Жуулчингүй үед ургасан хулс …
Та нар минь энд тэнд ямар ч утга учиргүй зүйлс бичиж сараачиж үлдээж болохгүй шүү. Зүгээр л тухайн үеийн дурсамж мэдрэмжийг сэтгэл зүрх тархиндаа хайртай бүхэнтэйгээ цуг зүрх сэтгэлдээ л сийлж үллээгээрэй.

24/06/2021

Аялалд явуулдаг тарни:
Аялал ум хум урьхан дархан завхан яв суухаа 🤣

24/06/2021

Иргэд зөвхөн гэр бүлийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад агаар салхинд гарах нь нээлттэй.
~УОК~
Дэглэмээ сайн хамгаална шүүү ард түмэн минь.

Ингэж л аялдаг болмоор байна.  Зуршил болго, бусдад үлгэрлэ, хүүхдүүддээ сурга!.…😊👍
24/06/2021

Ингэж л аялдаг болмоор байна. Зуршил болго, бусдад үлгэрлэ, хүүхдүүддээ сурга!.…😊👍

Санаж явахад илүүдэмгүй.  🤗🤗🤗Гёте ийм нэгэн сонирхолтой зуршилтай байж. Юу гэвээс:Янз бүрийн цэцгийн үрийг халаасандаа т...
23/06/2021

Санаж явахад илүүдэмгүй. 🤗🤗🤗
Гёте ийм нэгэн сонирхолтой зуршилтай байж. Юу гэвээс:
Янз бүрийн цэцгийн үрийг халаасандаа түнтийтэл чихнэ. Явсан газар бүртээ мөнөөх үрнээсээ бага багаар цацна. Цөөн үгээр хэлбэл түүний гишгэсэн газар бүрд цэцэг ургаж. Германд шүү дээ. ☺
Гёте нас нөгчсөн ч зам дагуу алаг цэцэг найгасан газрууд олноор бий болсон аж...
Энэхүү жишгээр бид ч гэсэн хорвоо ертөнцийг өнгөлөг болгож чадна.
Амжилт. 🥰🥰🥰

http://ovoocamping.mnГэрТент (Суурин аяллын майхан)Гэр майхан (GerTent)  Хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрнээс санаа...
20/06/2021

http://ovoocamping.mn
ГэрТент (Суурин аяллын майхан)
Гэр майхан (GerTent)
Хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрнээс санаа авч хөгжүүлсэн хамгийн бат бөх, тохилог 4 улирлын майхан. Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн. Нэрийн хувьд Монгол гэрийг нэрлэсэн Ger, майхныг нэрлэсэн Tent гэдэг нэрийг нийлүүлж GerTent гэж нэрлэсэн. Олон улсад гэрийг Yurt гэж нэрлэдэг ч бид Ger гэдэг нэршлээр нь хүргэх зорилго тавьсан.
Хэлхээ тоонотой гэрийн нэг онцлог нь гэрийн тооно, унь нь хамтдаа хэлхсэн байдаг учраас барьж буулгахад амархан байдаг. Энэ онцлогийг нь бид шинэ бүтээгдэхүүндээ тусгаж, үндсэн араг төмрийг нэг цул хэлхээ бүтэц болгож, барьж буулгахад хялбар болгож өгсөн.
ГэрТент нь 4 метр диаметртэй учир гэр бүл, ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон, бүлэг жуулчид аялах суурин аялалд маш тохиромжтой. 8-10 хүний багтаамжтай.
#гэнээ
Yostoi avdag ed bna daa. Aylaliin manaihand ch saihan ed bna aa. 22ond hamgiin turuund avdag hereg ee!

Address

UNESCO Street
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Aylal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Nearby travel agencies


Other Ulaanbaatar travel agencies

Show All