05/01/2023
ОЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн нийт гадаргын 1/3 эх газар. Дэлхийн хуурай газрын 1/3 буюу 4 тэрбум га газарт ой байдаг.
НҮБ-н Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас гаргасан тодорхойлолтоор 0.5 га-гаас багагүй талбайд орших нас бие гүйцсэн моднууд нь дор хаяхад 5м өндөртэй, титмийн битүүрэл нь 10%-аас доошгүй байх хэсэг газрыг ой гэдэг.
МОД ГЭЖ ЮУ ВЭ? НҮБ-ын ХХААБ-н тодорхойлолтоор амьдралын тодорхой мөчлөгтэй, 5 м-ээс доошгүй өндөртэй ургамлыг мод гэдэг.
Үүнээс доош өндөртэй ургамлыг бут сөөгний ангилалд оруулдаг.
Моддыг гадаад хэлбэр, дүрс, салаа мөчир, навч, цэцэг, жимсээр нь таньж болно.
ОЙН АНИР ЧИМЭЭ Шувууд шулганах, навчис сэрчигнэх, элдэв шавж, хорхойн дүнгэнэх, мөчир тас няс хийх зэрэг нь ойд жинхэнэ амьд симфони үүсгэдэг. Өөрөөр хэлбэл ойд чих нь нүднээсээ илүү мэдээлэл хүлээн авна.
Моддын тухайд:
1.Сибирь жодоо (Siberian Fir) Өндөр - 30м
Гялгар, хар саарал холтостой, шилмүүс нь нэг нэгээр ороомог хэлбэрээр гарсан.
2.Сибирь гацуур (Siberian Spruce) Өндөр - 30м, Бараан саарал холтос, шилмүүс нь нэг нэгээр цувраа хэлбэрээр гарсан.
3.Сибирь шинэс (Siberian Larch) Өндөр - 40м
Бараан саарал, хар хүрэн өнгөтэй, шилмүүс - 30-40 багцалсан.
4.Ойн нарс (Scotch Pine) Өндөр - 35м
Саарал хүрэн, шаргал өнгөтэй, шилмүүс нь хос хосоороо гарсан байдаг.
5.Сибирь нарс (Siberian Pine) Өндөр - 35м
Цайвар хүрэн, саарал өнгөтэй, шилмүүс нь таваар багцлан ургана.
6.Хавтага навчит хус (White Birch) Өндөр - 30м, Цагаан өнгөтэй, навч нь өндгөрхүү, гурвалжин байна.
Шувуудын тухайд 👇
1. Хартолгойт хөхбух (Marsh Tit)
2. Хүрэнтолгойт хөхбух (Willow Tit)
3. Сүүлт хөхбух (Long-tailed Tit)
4. Өрнийн тоншголжин (Wood Nuthatch)*
5. Хээрийн боршувуу (Eurasian Tree Sparrow)
6. Банхар бялзуухай (Hawfinch)*
7. Начин шонхор (Common Kestrel)
8. Нөмрөг тас (Cinereous Vulture)
9. Хажир тас (Himalayan Griffon)
10. Их-алаг тоншуул (Great Spotted Woodpecker)
11. Хон хэрээ (Common Raven)