04/09/2022
ЯАГААД ЗУНААС ИЛҮҮ НАМРЫН УЛИРАЛД ЯВГАН АЯЛАЛ ХИЙХ ИЛҮҮ ГОЁ ВЭ? 🚶♂️🚶🚶♀️
Давуу тал № 1: Намрын өнгөлөг байгаль 💚 💛 ❤️
Намрын байгаль өөр бусад улирлаас илүү үзэсгэлэнтэй сайхан байдаг.
Байгаль дэлхий алтан шаргал дээлээ өмсөж, модод алтан шаргал, улбар шар, час улаан навчаар солонгорон туяарах үзэсгэлэнт төрх аялагчдийн нүдийг өөрийн эрхгүй баясгаж, сэтгэлийг сэргээдэг.
Түүнчлэн шумуул, дэлэнч зэрэг зуны улиралд аялагчдийг зовоодог урилгагүй зочдоос намар цагт бүрэн ангижирдаг билээ.
Давуу тал № 2: Цаг агаарын тааламжтай температур 🌈 ☀️ 🌤
Намрын улирлын өөр нэг давуу тал бол цаг агаарын тааламжтай температур юм.
Явган аялагчид нарнаас зугтаж сүүдэрлэх газар хайх эсхүл сэрүүцэх гэж хүзүүн дээрээ хүйтэн алчуур норгож тавих шаардлагагүй.
Намрын улирлын дунд зэргийн температур, зөөлөн салхи нь явган аялал хийхэд хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.
Зөвлөмж:
Аялалд авахдаа нимгэн, амьсгалдаг материалтай хэд хэдэн хувцсыг давхарлаж өмсөх аргыг ашиглаарай.
Ингэснээр агаарын хэм хэт хурдан өөрчлөгдөх үед та хүйтнээс өөрийгөө хамгаалахаас гадна биеийн дулаанаа амархан зохицуулж чадна.