01/10/2023
ТА БҮХЭНДЭЭ ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ👏👏👏
🎯Жил бүрийн 9 сарын 27 ны өдөр дэлхийн өнцөг булан бүрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарах, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор уламжлал болгон тэмдэглэн иржээ. Зорилго нь хүмүүст дэлхий ертөнцтэй танилцах, баяр баясгаланг ойлгуулахад оршдог байна.
Энэ жилийн УРИА: 🍀🍀🍀“Аялал жуулчлал ба Ногоон Хөрөнгө Оруулалт”🍀🍀🍀
✅Энэхүү уриалга сэдэв нь “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030” бодлогын хүрээнд тогтвортой хөрөнгө оруулалтын ач холбогдлыг онцолж байгаа бөгөөд байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт, бүтээмжийг дэмжих, шинэлэг шийдлүүд, олон улсын байгууллагууд, засгийн газар, олон талт санхүү, хөгжлийн түншүүд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын шинэ стратегийн хүрээнд нэгдэн хамтрахыг уриалж байна.
💥Дэлхийн аялал жуулчлалын өдөр яагаад чухал вэ?
Дэлхийн аялал жуулчлалын өдөр бол зүгээр нэг баяр биш, аялал жуулчлалын нийгэмд үзүүлэх нөлөөг сануулдаг өдөр билээ. Аялал жуулчлал нь дэлхийн хэмжээнд нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын үнэт зүйлсэд ихээхэн нөлөөлдөг маш чухал салбар юм.
✅Энэ өдөр нь улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж буй аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, таниулах зэрэг чухал ач холбогдолтой.
📌Дэлхийн аялал жуулчлалын өдрийн товч түүхээс дурдахад:
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг анх 1980 онд тэмдэглэж, улмаар уламжлал болгон ирсэн төдийгүй хүн бүрт энх тайван, сайн сайхан хөгжил цэцэглэлт, ногоон хөгжлийг дэмжихэд АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ чухал үүрэгтэйг хүлээн зөвшөөрөх боломжийг олгодог юм.
✅НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага нь дэлхийн бүс нутгуудад 1997 оноос эхлэн жил бүр албан ёсны баяр ёслолуудыг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалыг эхлүүлсэн бөгөөд энэ нь үргэлж цаг үеэ олсон сэдвийн хүрээнд болдогоороо онцлог юм.
🇸🇦Энэ жилийн дэлхийн аялал жуулчлалын өдрийг 9-р сарын 27, 28-ний өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Рияад хотод зохион байгуулж байна.
✅Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтран “Ногоон Хөрөнгө Оруулалт – Бидний Ирээдүй” уриан дор Нийслэлийн 7 дүүргийн нийт 20 ЕБС-ийн 5-р ангийн сурагчдад Аялагчдын боловсролд зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээг бэлтгэсэн: МАЖХ
🇲🇳САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.