04/03/2024
ДАЛАЙН АЯЛАЛ ХИЙЖ БОЛОХ ХҮҮХДИЙН НАСНЫ ХЯЗГААРУУД?
InCruises-ээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт далайн аялал хийж буй бүх гэр бүлүүд баяр хөөр аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт бид бат итгэдэг. Насанд хүрэгчид бид хамтдаа далайн аялал хийх нь мэдээж зүйн хэрэг. Гэхдээ, эцэг эх, эмээ өвөө нар бяцхан хүүхдүүдийнхээ нүүрэнд аз жаргалын инээмсэглэл тодруулах энэ сайхан боломжийг бас харах дуртай байдаг. Тэгэхээр, хэр бага насны хүүхдүүдтэй аялах ёстой вэ гэсэн асуулт олон гардаг? Энэ асуултанд бодит обектив болон субектив хариултыг өгөе. Субектив хариулт нь тухайн гэр бүлийн байдал болон тэд яг ямар аялалаар явахыг хүсэж байгаагаас хамаарна. Энэ нь хүүхдүүдийг хэрхэн харж ханддаг байдлаар нь ямар далайн аялалын компани сонгох эсэхээс хамаарна. Обектив хариултад нь аялалын компаниуд хүүхдүүдийг харж хандах ямар хөтөлбөр бодлого байгаагаас хамаарна. Доорхи заавруудаас та тэдний тогтсон журмыг унших ба урьдчилан судлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Таны аз болоход бид энэ бүхнийг танд зориулан бэлтгэсэн болно! Иймээс хүүхдүүдтэйгээ аялах болон тэдний хамт аялаж болох нас хэд байх талаархи энэхүү гарын авлагыг үзээрэй.
👩❤️👨Хүүхдүүдтэй далайн аялал хийх талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Одоогоор далайн аялалын компаниуд тодорхой насны хүүхдүүдэд үнэгүй аялахыг санал болгодог бол зарим нь тодорхой наснаас доош насны хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнийн саналыг өгдөг. Хэдийн тийм ч, далайн аяллын компани бүр хүүхдүүдийн нас болон далайд аялах зөвшөөрөгдсөн өвөрмөц бодлоготой байдаг. Сайн сонголт хийх зорилгоор бяцхан гарын авлага бэлдлээ.
🚢 Carnival - Дотоодын болон Европын орнуудын далайн аялалуудын хувьд хүүхдүүд далайд гарахаас өмнө 6 сар хүрсэн байх ёстой. Далай хоорондын аялал болон дараалан 2 хоногоос дээш хоногоор далайд байх тохиолдолд хүүхдүүдийн насны доод хэмжээ 12 сартай байх ёстой.
⛴ Costa – Коста компаний хувьд, хүүхдүүд далайн аялал хийхийн тулд хамгийн багадаа 6 сартай байх ёстой. Далай хоорондын аялал, дэлхий тойрох аялал, 15 ба түүнээс дээш хоногийн аялал зэрэг хүүхдүүдэд эрсдэл учруулж болзошгүй гэж Костагаас үздэг аялалуудын хувьд хүүхдийн хамгийн бага насны хязгаар 12 сар байна.
🛳 Norwegian – Норвегийн далайн аяллын компаний хувьд нэлээд энгийн бодлоготой байдаг. Далайд дараалан гурван өдөр л аялахгүй бол хүүхэд 6 сартай байж болно. Бусад тохиолдолд насны хязгаар нь бусад компаний нэгэн адил 12 сар байна.
🛥 MSC Cruise Lines –Нялх нярай хүүхэдтэй хүмүүст зориулсан аялал. Хэдийгээр төрснийхөө дараа далайн аялал хийдэг хүмүүс цөөн байдаг ч MSC Cruise Компани хүүхдийн эрүүл гэдгийг баталсан эрүүл мэндийн бичигтэй л бол насны доод хязгаар заадаггүй юм.
🚢 Holland America - Хүүхдүүд далайд гарахаас өмнө 6 сар хүрсэн байх түүнчлэн Далай хоорондын, Өмнөд Номхон далайн, Хавай арлуудын аялал гэх мэт олон хоногийн аялалуудын хувьд 12 сар хүрсэн байх ёстой.
⛴ Cunard – Европийн Круиз аялалуудад хүүхдийн нас хамгийн багадаа 6 сартай байж болох ба хэрэв Исланд руу явах бол хүүхдийн нас 12 сараас дээш байх ёстой.
🛳 Oceania Cruises - Далайн орнуудын хувьд тэдний бодлого нэлээд тодорхой байдаг. Хүүхдүүд далайд гарахаас өмнө 12 сар хүрсэн байх ёстой. Энэ наснаас доош хүүхэд авч явсан тохиолдолд онгоцонд суухыг зөвшөөрөхгүйгээс гадна нөхөн төлбөр, буцаан олголт хийгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй.
🛥 Princess Cruises – Хүүхдүүд далайд гарахаас өмнө наад зах нь 6 сар хүрсэн байх ёстой. Хоёр хоногоос дээш далайн аялал, алслагдсан аялал болон далай хоорондын аялалд хүүхдийн нас 12 сараас дээш байх ёстой.
🚢 Celebrity Cruises - Энэ аялалаар аялах хүүхдүүд далайд гарахаас өмнө 6 сар хүрсэн байх ёстой. Бусад аялалын компаниудтай адил далайд 3 болон түүнээс дээш хоногоор дараалан аялах бол хүүхэд дор хаяж 12 сартай байх ёстой.
⛴ Regent Seven Seas – Регент бол нэлээд шууд бодлоготой бас нэг аялалын компани. Хүүхдүүд далайд гарахаас өмнө 12 сар хүрсэн байх ёстой. Энэ наснаас доош хүүхэд авч явсан тохиолдолд онгоцонд суухыг зөвшөөрөхгүйгээс гадна нөхөн төлбөр, буцаан олголт хийгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй.
🛥 Seabourn - Аляска, Канад / Шинэ Англи, Карибын тэнгис, Европ, Мексикийн зэрэг далайн аялалуудад хүүхдүүдийн нас 6 сараас доошгүй байх ёстой. Хэрэв далайд 2 хоногоос дээш аялах бол хүүхэд 12 сар хүрсэн байх ёстой. Нэмж дурдахад, хэрэв хүүхэд Антарктида эсвэл Экспедиц Круиз аялалаар явах бол дор хаяж 6 настай байх ёстой.
🚢 Silversea - Энэхүү аялалын компаний хувьд хүүхдийн аялж болох нас 6 сар байдаг ба зарим аялалын хувьд 12 сар байдаг. Silversea-д хүүхэд харах болон тоглуулан зугаацуулах зэрэг үйлчилгээ байхгүй бөгөөд 3-аас доош насны бүх хүүхдийг аялалд зөвшөөрөхгүйг анхаарна уу.
⛴ Azamara Club Cruises - Энд тэдний аяллын орчин, зорилго нь маш тодорхой байдаг. Аль ч насны хүүхдүүдийг аялалд явуулдаг бөгөөд хүүхдийн нас доод тал нь 6 сар, урт хугацааны аялалуудад 12 сар байна.
Хэдийн ийм ч энэ компани 18-аас доош насны хүүхдүүдийг нас бие гүйцсэн хүмүүстэй хамт аялахыг хориглодог болно.
🛟 Дүгнэлт
Гэлээ ч, энэ бүхнээс авах зүйлүүд бий. Круиз компаниуд бидэнд хүүхдүүдээс минь илүү үнэтэй зүйл байхгүй гэдгийг ойлгодог.
Click and Join for FREE 👇👇👇👇👇👇
https://tuyatsetseg.incruises.com/signup