17/05/2024
H+Yangji эмнэлэг нь 40 гаруй жилийн түүхтэй олон улсын нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Сөүл хотын төв метроны 2-р шугамын Шиллим (Янжи эмнэлэг) буудалд байрладаг.
100 гаруй мэргэжилтэн, 1000 гаруй ажилтан нь (H+Yangji ходоод гэдэсний өвчин эмнэлэг, H+Yangji олон улсын эмнэлэг) болон 30 тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Тус эмнэлэг нь зөвхөн монголчуудад зориулан тусгай хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дараах хямдралтай үнээр багц шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Та бүхэн тус эмнэлэгт цаг авахыг хүсвэл 95079952 дугаараар холбогдох аль эсвэл messengereer холбогдож мэдээлэл авна уу.
ЖИЧ: Зөвхөн БНСУ-руу визтэй иргэдэд цаг авч өгч байна.
Үндсэн багц шинжилгээ:
Биеийн өндөр, биеийн жин, цусны даралт, судасны цохилт, биеийн таргалалтын индекс, хараа, нүдний даралт, сонсгол, цус багадалтын шинжилгээ, цусны бөөм, цусны ялтас, цусны бүлэг, чихрийн шижин, глюкожсон гемоглобин, электролит, холестерин, гиперлипидеми (цусны өөх тос ихсэх), элэгний үйл ажиллагаа, элэгний вирус, тэмбүү, ДОХ, ревматизм, хавдарын маркер (элэгний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, нойр булчирхайн хавдар, түрүү булчирхайн хавдар, өндгөвчний хавдар), шээсний шинжилгээ (уураг, далд цус алдалт, цусны улаан бөөм, цусны цагаан бөөм), зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, маммографи, умайн хүзүүний хавдарын шинжилгээ (PAP smear), витамин Д-гийн шинжилгээ, уушигны үйл ажиллагаа (спирометр), хэвлийн хөндийн ЭХО хэв авиан шинжилгээ (элэг, цөсний хүүдий, нойр булчирхай, бөөр, дэлүү), ходоодны дуран (нойрсуулгатай).