06/11/2023
Бурханч лам Пүрэвбатын сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн Аглаг бүтээлийн хийдээр Монгол аяллын хөтөч зорин очиж фото сурвалжилга хийлээ.
Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн сүм нь Улаанбаатар хотоос 96км засмал замаар явж Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм музейд хүрдэг юм билээ.
Уулын мөргөлийн замаар цэвэр агаарт аялан явахад хадан дээр сийлбэрлэн хийсэн бурхан шүтээн, домгийн амьтад болон зэрлэг гахай, тогос, хэрэм зэрэг амьтадыг үзэн сонирхон бүтэн тойроход нэг километр таван зуун орчим метр алхуулан ая тухтай аялуулахын зэрэгцээ үзэж харах аяллын бодит үзмэрийг бий болгосон нь үнэхээр сайхан санагдсан.
Бас нэг зүйл дурдан хэлэхэд: Хүмүүс уул тойрохдоо хогоо хогийн зориулалтын саванд хийж ил хог хаяхаа больсон нь үнэхээр гайхамшигтай.
Эх дэлхий унаган байгалиа хайрлаж хамгаалах нь хүмүүс бидний үүрэг