18/06/2024
Шороон зам дээр зорчих үед гаднаас агаар авах тохиргоог идэвхжүүлж байх хэрэгтэй. Гадна агаар авч явбал салоны дотоод агаарын даралт гаднаас их болж гаднаас шороо тоос орох урсгал байхгүй болдог, арын гуперын цаана байрлах салхивчаар илүүдэл агаарыг гадагш үлээж гаргадаг, тоос шороо агаарын нь урсгалыг сѳрж орж ирэх боломжгүй байдаг иймд шороон зам дээр зорчих үедээ гаднаас агаар авах тохиргоог идэвхжүүлж байгаарай.
Харин дотроос агаар авах тохиргоог идэвхжүүлсэн үед агаарын даралт гаднаас багсаж гаднаас шороо тоос орох урсгал нэмэгддэг.