09/06/2022
ДЭД БҮТЦЭЭ САЙЖРУУЛАХ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧНЭЭ ОРОН НУТАГТАА БЭЛТГЭХ НЬ ЧУХАЛ
“Сайханы сарлагийн баяр” аялал жуулчлалын эвент 6 сарын 17 ний өдөр Ёлын аманд 9 дэхь жилдээ зохион байгуулагдана. Говь нутагт байгалийн үзэсгэлэнт газруудын аялалаас гадна “Тэмээний баяр”, “Сайханы сарлагийн баяр”, “Элсний баяр”, “Тооройн баяр”, “Нүүдэлчдийн нэг өдөр” зэрэг аялал жуучлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон нь томоохон дэвшлийн нэг.
Одоогоос 58 жилийн өмнө Өмнөговь аймагт анхны жуулчны бааз байгуулагдаж говь нутгийн аялал жуучлалын салбарын эхлэл тавигдаж байсан түүхтэй бөгөөд Өмнөговь аймагт 30 гаруй жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж жилдээ 40 гаруй мянган жуулчин хүлээн авч байна.
Цаашдаа бид аялал жуучлалын салбарынхаа бодлогыг илүү боловсронгуй болгох, зам, дэд бүтцээ сайжруулах, говь нутгийн онцлог, зан заншлыг харуулсан эвентүүдээ илүү өргөн далайцтай зохион байгуулах, Говийн байгалийн түүхийн музейнхээ үзмэрийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Түүнчлэн аймгийн Политехникийн коллежид түшиглэн аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх сургалтууд зохион байгуулан, аялал жуучлалын салбарын боловсон хүчнээ орон нутагтаа бэлтгэх нь чухал. Энэ асуудлаар Боловсрол Шинжлэх Ухааны сайд, орон нутгийн удирдлагад саналаа бичгээр хүргүүлж байна.