18/02/2023
Асралтын Хайрханы талаар Та хэр сайн мэдэх вэ? Таны мэдлэгт дусал нэмэрлэе
Улаанбаатар хотын иргэдэд хамгийн ойрхон орших Хэнтийн нурууны ноён оргил, Монголын уулчдын үндэсний холбооноос олгогддог Дөрвөн бэрх цомын эрх авах
4 хайрханы нэг болох Асралт хайрхан нь д.т.д 2799 метрийн өндөрт оршдог.
Асралт Хайрхан уул нь Хэнтийн нурууны гүн зузаан ой тайгын дунд, ан амьтан шивээлсэн, олон төрлийн жимс, жимсгэнэ ургасан онгон зэлүүд нутагт оршдог.
Төв, Сэлэнгэ, Хэнтий 3 аймгийн, 10 гаруй сумын дамнан орших Хан хэнтийн нуруудын салбар уул юм.Хан Хэнтийн дархан цаазат газарт харьяагдагддаг.
Тайгын болон ойт хээрийн азийн жамъяанмядаг, сибирь удвал, бадгар, даль тэрэлж зэрэг 1150 орчим зүйлийн ургамал; хүдэр, хандгай, халиун буга, хүрэн баавгай, шилүүс, нохой зээх, булга, бор гөрөөс зэрэг 50 гаруй зүйлийн хөхтөн амьтан; гангар хун, халбаган хошуут, цасч дэглий, хар тогоруу, явлаг сар зэрэг 253 зүйлийн шувуу;28 зүйлийн загас бүртгэгдээд байна.
Нутаг дэвсгэрийн хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт харъяалагддаг. Асралт Хайрхан уулаас өмнө зүгт Гурван баянын эхээр Алтан Өлгий, Сайхан сарьдаг, Навтан,Авхан зэрэг далайн түвшнээс 2500 м-ээс дээш өндөрт өргөгдсөн сүрлэг өндөр уулс зэрэгцэн алсаран дүнхийн харагддаг. Энэ уулнаас зүг бүр олон их уул нурууд салбарлан үргэлжилдэг бөгөөд 1,227,074 га газрыг хамардаг.
Зарим үүлэрхэг өдөр Асралт Хайрханд гарах үед үүлс таны хөл доор хичнээн үзэсгэлэнтэй сэтгэл бахдам харагддаг гэж санана.Салхитай үүлэрхэг үед 2500м-ээс дээш өндөрт гарсан үед үүлэн дээр гарах үед эргэн тойрны ямарч бараа харагддаггүй битүү үүл, манантай үе хааяа таардаг.
Мөнх цаст уул буюу 4000м-с дээш өндөртэй ууланд авирхаар зэхэж буй хүмүүсийн хувьд уулчдын босго уул гэж яригддаг.
Асралт Хайрханд гарсаны дараа Мөнх цаст сүрлэг өндөр хайрханууд руу явах эсэх шийдвэрээ гаргахад чинь илүү дөхөм болно.
Асралт хайрхан уул "Хүний ээж хүүхдийнхээ бүх хүслийг биелүүлдэг бол Асралт хайрхан уул нь ээжийн биелүүлж чадаагүй 3 хүслийг биелүүлдэг” гэх эртний домогтой.
Замын байдлаас шалтгаалан Өвлийн улиралд гол ус хөлдсөн үед буюу 12-р сараас 03-р сарын хооронд Асралт хайрхан руу зорьж очих хүмүүсийн тоо нэмэгддэг.Асралтын Хайрханыг зөвхөн өвлийн улиралд зоривол хамгийн аятайхан.
УБ хотоос 90 гаран км зайтай ч зам бартаа ихтэй учир Улаанбаатараас Асралт хайрхан уулын үндсэн отог хүрэх гэж багадаа л 5-6 цаг орчим цаг явж хүрдэг.
Өвлөөс бусад улиралд машин очих ямарч боломжгүй намаг, шавар ихтэй, зам даваа халтиргаатай, машин явахад маш хүнд замтай.Зуны дэлгэр цагт очвол тохиромжтой ч машин очих ямарч боломж байхгүй.
Зуны улиралд Батсүмбэрээр Сөгнөгөрийн голоо дагаж өгсөөд машин явж болох газар хүртэл тултал яваад Хүрхрээ голоо даган явганаар 40км орчим гаран явж хүрдэг.Нийт 2 талдаа 80 орчим км явганаар явж хүрдэг.Явганаар явахад гол горхи, ус шалбааг ихтэй газраар өөрсдөө зам гаргаж явдаг. Хүн бараг явдаггүй учир ямарч жим, зам байхгүй. Зун сөгнөгөр талаасаа 3-4 хоног болж Асралт Хайрханд хүрдэг тул Зуны улиралд тэр бүр хүмүүс зориод байдаггүй Онгон дагшин хайрхан.Өвлөөс бусад улиралд араар нь тойрч маш урт зам туулд маш их хүнд бэрх зам туулж очдог.
Хүн огт суурьшдаггүй, аглаг зэлүүд энэ нутагт зөвхөн явган юмуу мориор явж хүрэх боломжтой.
Асралт Хайрханы аялал ЭКСТРИМ аялал тул тэр бүр олон хүн бас зориод байдаггүй Догшин хүндээ догшин хайрхан.Үнэхээр гаргах гэсэн хүмүүсээ хичнээн сайхан хүлээж авдаг гэж санана,.Цаг агаар нь тогтуун намуухан, дулаахан үнэхээр Богд хан уулын аялал шиг өдрүүд ч бас тохионо.Жилийн 4 улирал үргэлжийн салхитай. Онцгой цаг ууртай газар.
Экстрем төрлийн аялал зуны дэлгэр цагийн аяллууд шиг амралтын газруудаар хэрэн хэсч таалан суудаг аяллуудаас эрс тэс өөр аялал байдаг.
Уулчдын цагаан толгой гэдэг шиг уулчин болохын тулд заавал авирч хүчээ сорих газрын нэг гэж үздэг
Хэнтийн нурууны оргилд авирна гэдэг өөр олон өндөр ууланд авирах “Цагаан толгой” болдог гэж мэргэжлийн уулчид зөвлөдөг учир уулчин болохын тулд авирч үзэх хайрхан юм.
N 48 27.928, E 107 24.759 солбицол дээр оршдог.
Халуун зун ч өвлийн хүйтэн жавар шиг салхиар хацар илбэдэг хайрхан.
Тэнд очсон хүмүүст зориулсан амралтын газар, байшин сав байдаггүй Зэрлэг онгон тусгай хамгаалалттай газар оршдог тул аялагчид өвлийн майхан барин өвлийн хүйтэнд гадаа хонодог эсвэл хонохгүйгээр өдрөөр зорьж явдаг.
Отогоос Оргил хүртэл талдаа 6-7км байдаг ч огцом өгсүүр зам, салхи, шуурга ихтэй,хүйтэн тул нилээн бэлтгэл, хүч шаарддаг. Оргилдоо гартал талдаа 4-5 цаг орчим алхаж хүрдэг.Цаг агаарын байдлаас шалтгаалан зарим үед 5-6 цаг болох үе ч бий.
Отогоос шулуунаар 3-4км хүйтэн жавар сөрөн 1 цаг орчим алхаж эхний өгсүүрт хүрдэг. Эхний өгсүүр Богдхан уулын зүүн оргил шиг огцом 1200 орчим метр огцом өндөр, цас ихтэй, халтиргаа гулгаатайтай өгсүүр тул заавал уулын таяг, уулын гутлын хадаас,... зэргийг шаарддаг. Салхи ихтэй цаг агаар хүнд үед 2 цаг орчим алхах үе ч байна.
Эхний өгсүүрийг даваад 200м орчим шулуун явж, 2-р өгсүүрт хүрнэ.2-р өгсүүрт нь хад асга ихтэй, салхи ихтэй, жавар ихтэй,цас ч ихтэй, зарим үед цас нь дагтаршиж хатууран гулгаа үүссэн үе ч байна.2-р өгсүүр нь 1600 орчим мерт өндөр, 2цаг гаран алхаж оргилдоо хүрдэг.
2 өгсүүртэй, салхи ихтэй тул хүнийг их ядраадаг тул ахисан түвшний алхалт гэж хэлж болох юм.
Асралт Хайрханы аялал ЭКСТРИМ аялал тул Асралт хайрхан явах гэж байгаа хүн адал явдалд дуртай, амьдралыг өөр талаас харж мэдрэх дуртай, хэн бүхний харж, мэдэрч чадаагүй зүйлсийг мэдрэх дуртай,илүү эрсдэл дуртай, өөрөөр сэтгэдэг,үзэгчгүйгээр өөрийгөө сорьж өөрийгөө илүү таньж мэдэхийг хүссэн хүмүүст илүү тохиромжтой
Отгонтэнгэр хайрханы оргилд байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэн Асралт хайрхан явах замд гэрэлт хөшөөг мөн босгосон байдаг.
2023.02.18 Bax
Асралт Хайрханы аялал тун удахгүй...
shorturl.at/npux5