09/09/2024
Хавар Canton Fair-т явахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулсан өөрийн явсан туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өгч байсныг дахиад шинэчлээд нэг хүргэе
Тухайн үеэд маш олон хүн бичиж холбогдож мэдээлэл асууж байсан тэр үедээ би өөрөө явж чадаагүй харин энэ удаад ажлаар бүтэн сар Гуанжоу Шиньжин хотуудад байх болно
Миний хувьд хятад хэлтэй өөрт хэрэгтэй зүйлсээ аваад хараад үзчихдэг юм өнгөрсөн жилийн намар хаврын хоёр удаагийн Canton Fair-т оролцсон. 04-р сард манай найз гаднын брэндтэй хамтран ажиллах түнш олох зорилгоор намайг орчуулагчаар явахыг хүссэн ингээд анх удаа Canton Fair-г зорив Гуанжоу, Шинжин хоёр хотод амьдардаг хятад найзуудтайгаа холбогдож асууж нилээн судлав энэ арга хэмжээ яг юу болдог үр өгөөж нь юу юм гэх мэтээр. Ингээд ажил маань оролцогчийн мандат захиалгаар эхэлсэн маш амархан сайт руу нь ороод бүртгүүлээд баталгаажуулах э-мэйл ирээд л авчихна / зарим хүмүүс мөнгөөр хийгээд байдаг юм билээ / нэг авсан бол 10 жилдээ хүчинтэй харин аваагүй тохиолдолд очоод 150 юань төлж орж байх шиг байсан.
Алхана гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй очих хэрэгтэй шүү ккк маш том байгууламж бүтэн хороолол гээд л ойлгочих эхнээсээ GUIDE Book-г аваад аль сектор хэсэгт таны хүсэж сонирхож байгаа бизнес, бүтээгдэхүүн байгааг хараад тэр хэсгүүдээ очиж үзэх, уулзалтууд хийх, хамтын ажиллагааг ярьж болно ерөнхийдөө эхний 2 өдөр маш сайн явж үзээд 3 дахь өдрөө бизнес уулзалтуудаа хийсэн нь илүү цаг хэмнэх юм шиг санагдсан. Canton дотроо уулзалтын өрөө байдаг ч олдоц бас бага гэхдээ хүлээж байгаад орох боломжтой маш их шуугиан дунд л явагдана түүнээс яг том гэрээ , урт хугацааны ажил ярих бол тухайн компаний оффис дээр үгүй бол байгууламжаас гараад яг замын урд Starbucks-с эхлээд маш олон уулзалт зохион байгуулах газар байгаа тэнд тухтай ажлаа ярих нь зөв санагдсан. Хятадууд борлуулалт хийхийн тулд оффис дээрээ урина таныг дуудвал гараад л ирнэ ямар нэг менежер нь тиймээс аялалаа үр дүнтэй байлгана гэж бодвол уулзалтаа тухтай хийгээрэй !
Бизнес уулзалтаа сайн зохион байгуулж ойлголцож чадвал хамгийн сайн бизнес гэрээ тохиролцоог хийх бүрэн боломжтой гол нь тэр бренд бүтээгдэхүүний албан ёсны түнш болох зөвхөн таны компани лиценз эрх эзэмших бүрэн боломжтой Кантонд оролцож байгаа газрууд бага мөнгө төлдөггүй бас маш их зардалтай тиймээс сайн борлуулалтын сувгаа тэлэх л тэдний зорилго мэдээж муу саналд шууд л үгүй гэдэг юм байна лээ. Тэр дундаа Хятадын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж байгаа үйлдвэр үйлчилгээнүүд олон тоогоор л ярихаас биш манай зах зээл үнэндээ л жижигдэж байна лээ 1 сая ширхэг гэхээс 100 мянган ширхэг тийм ч их биш авч болно гэхдээ жоохон өндөр үнэлгээтэй гэрээ хийдэг хэт бага тоо яривал үнэндээ тоодоггүй юм билээ / Олон тоогоор үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнүүд/ харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрийн салбар дээр бол илүү их боломжууд байдаг санагдсан.
Нэг ээлж нь долоо хоногийн 1-4 дэхь өдрийн хооронд явагдана хөлд эвтэйхэн гуталтай байхад тэгээд тайван тухтай явахад болно дотроо хоолны газрууд нь бага зэрэг үнэтэй байдаг яг цайны цагаараа оочир дараалал дийлдэхгүй юм билээ. Өнгөрсөн намар нь явахдаа өөрийн бизнесд зориулж бүтээгдэхүүн хайж явж явж 2 дахь өдрийн орой нь олсон тиймээс таны сонирхож байгаа бизнес ангиллаар газрууд гарч байгаа л бол тухайн үед тэнд байхгүй ч гэсэн тэнд байгаа компаниудад байжил байдаг эсвэл өөр нэг түнштэйгээ таныг холбоод өгдөг юм билээ хайсан зүйлээ ямарч байсан олно зөв л тохиролцоо хийх чухал
ЗАМЫН ЗАРДАЛ, БАЙР БУУДАЛ эхлээд явахдаа тулж байгаад шийдсэн болохоор Хонконгоор ниссэн үнэтэй билетээр тэнд буугаад шууд Гуанжоу явах автобусны билет аваад нисэх буудлаасаа шууд суугаад явчихна ууг нь 3 цаг л явдаг юм байна лээ Кантон гээд орох зам нь битүү түгжээ байсан дэмий санагдсан хоёр дахь удаагаа явахдаа Хөх хот-Гуажоу гэж ниссэн их зүгээр / Хямдаар явна гэж бодвол зүгээр нааш цааш замдаа жоохон яадрана/ Манай нислэгүүд дандаа Шөнө буудаг болохоор метро автобус байхгүй хотын төв рүү 250-300 юань хавьцаа таксинд өгнө Энэ удаа бол Миат-н нислэг мөн Бээжин транзит хоёр талдаа 1,500.000 гаруй гарч байна лээ энэ нь бараг амар байх яахав газраар илүү хямдаар бас болно.
Буудал эхний очдог дээр 4 одтой буудалд буусан бүх том зах худалдааны төвүүдтэй ойрхон шоппинг хийхэд тохиромжтой хоногийн 700-800 юань байсан тохь тухтай, Кантон ирж очдог автобустай, өглөөний буфет цайтай Кантоноос бол жоохон хол
Энэ удаад Кантонтой ойрхон сүлжээ хотын төвийн буудалд буух төлөвлөгөөтэй байна Метронд суугаал Кантон орчихно такси барихад ч тохиромжтой хотын төв учир том худалдааны төв үзвэр үйлчилгээтэй ойрхон гоё хоолны газрууд үзвэр үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт орчин үзэх юм ихтэй ойролцоогоор 800 900 юань ер нь Кантон болох бүрт Гуанжоуд үйлчилгээний талын бизнесүүд 1-2 дахин үнээ нэмдэг жишээ нь энгийн үеэд 180 юань байдаг буудал 350 юань болчих жишээтэй үдэж угтах үйлчилгээ ч тэр
Төлбөр болон Интернет
Alipay Их амар одоо тэнд бэлэн мөнгөөр тооцоо бараг л зогссон тийм болхоор нээгээд банкны картаа холбоод явах эсвэл Hipay гээд үйлчилгээ их амар хүссэн дансаа холбочихдог Монголдоо байгаа юм шиг л уншуулаад л явна үүний тулд интэрнэт хэрэгтэй очоод түр дугаарууд дата симүүд зөндөө бий аялалд бол хангалттай хүрнэ эндээс дата авхад 30К-100К байсан энэ их чухал шүү аялалыг их хялбар болгоно метро такси хоол унд гээд бүх газар тооцоогоо асуудалгүй хийнэ
Гуандун муждаа хамгийн сайн газар зүйн зохицуулалттай хөгжил бол ярих юм байхгүй нь Гуанжоу хот зүүн урд тал руугаа нэг цаг яваад л Шинжинь буюу технологийн хот байгаа энд гар утас компьютер техник хэрэгслийн том зах байгаа хэхэ нөгөө тал руугаа жижиг ч гэсэн асар том хөгжилтэй казиногийн эх нутаг Макао 2 цаг яваад л байгаа даа ер нь аялаад амраад ирэхэд сайхан бүс нутаг бас Хоолны соёлоороо маш алдартай далайн гаралтай хоол хүнснүүд их Гуандунд та хоол идэхээсээ өмнө үйлчлэгчийн авчирч өгсөн цайгаар өөрийн аяга халбага таваг гээд бүгдийг нь уутнаас нь задлаад томоос жижиг рүү угааж зайлах хэрэгтэй үүний дараа цайгаа уудаг соёлтой
За товчхондоо ийм байна хавар маш олон хүмүүс хандаж байсан өөрөө явах завгүй байсан учраас туслаж чадаагүй юм. энэ удаад яг бизнес хийе шинэ зүйл оруулж ирье гэж төлөвлөж байгаа 15 хүнд туслаад хамтдаа явья УБ-Гуанжоу шууд ниснэ Миат эсвэл Транзит нислэгээр очоод хотын төвд 4 эсвэл 5 одтой буудалд бууна 4 өдөр Кантон дээр маш сайн ажиллана 5 хүн дунд нэг орчуулагч байна яг хүссэн уулзалт асууж мэдэх бүх зүйлээ мэдэх боломжтой дээр нь тэнд таны хайсан зүйл байхгүй байсан ч гэсэн судлаад өгч болно Кантон дээр байгаа газрууд үйлдвэрүүд нь ихэвчлэн өөр хотод байдаг та хүсвэл тэр хот руу тэр үйлдвэртэй хамт яваад танилцаад үзэж болно надаас гадна хоёр өвөрмонгол орчуулагч байна нэг нь Гуанжоу-д амьдардаг Монголд гэхдээ удаан амьдарсан учраас маш сайн ярьдаг хэцүү техник тоног төхөөрөмж тал дээр ч сайн ойлголцоно нөгөөх нь маш удаан Монголчуудтай ажиллаж байгаа энд том төслүүд дээр бараа материал нийлүүлдэг, хоёрын талын уулзалтуудыг хийж өгдөг Шанхай Хонконг Гуанжоуд болсон томоохон олон үзэсгэлэн экспо-д оролцож байсан туршлагатай гол зорилго сайн бизнесийн хамтрагчтай болох учраас цаг хэмнэсэн үр дүнтэй аялал хийе
Та тэндээс их бага хэмжээний худалдан авалт хийвэл Монгол Улаанбаатарт найдвартай ирэх карго үйлчилгээг санал болгоод хийгээд өгнө
Асуух зүйлээ 9191-8599, 99016717 утсаар мөн чатаар асууж болно :)