17/08/2023
Уурын үг хайрын захианд хувирсан нь:
Амеркийн зохиолч, сэтгэл зүйч Дейл Карнеги нэгэн удаа радиогоор Абрахам Линкольны талаар яриа хийжээ. Тэр үедээ олон огноог буруу ташаа дурьдсанд Линкольны шүтэн бишрэгч нэгэн бүсгүй ихэд эгдүүцэж захиа бичжээ: Та Абрахам Линкольны талаар наад захын мэдлэггүй байж түүний тухай радиогоор ярих чинь ёс зүйгүй хэрэг. Хүмүүст илтгэх дуртай юм бол эхлээд юмаа сайн судлачихаад дараа нь ярьж бай гэжээ.
Дейл Карнеги эмэгтэйн захиаг уншаад уур нь хүрч тэр даруй ижил өнгө аясаар хариу бичжээ. Гэвч орой болоод шуудан хаасан тул маргааш нь явуулхаар болов. Өглөө захиагаа дугтуйлахын өмнө ахин нэг уншаад үзтэл арай хэтрүүлцэн юм шиг санагдав. Зарим талаар эмэгтэйн зөв байсныг мэдэрчээ. Тэгээд захиагаа шинээр аядуу тайвнаар зарим нэг алдаагаа хүлээн зөвшөөрсөн , түүнийг сануулсанд талархсан хандлагаар бичжээ. Бичиж дуусаад түүнд нэг бодол төрөв: 12 цагийн дотор ийм өөрчлөлт гарч байхад яарах юун. Ахиад хэд хоног хүлээж үзье гээд захиагаа үлдээв. Орой нь иргэж уншаад хэдэн үг засав. Энэ туршилтаа 7 хоног үргэлжлүүлжээ. Сүүлчийн өдөр захиан хайрын захиа болж хувирсан байлаа. Дейл Карнеги тэр эмэгтэйтэй холбогдож насан туршийн дотно нөхөд болсон гэдэг.
Өмнөх авсан доромж шаналалаасаа болж эмзэглэн чиний доторх шархыг бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл чи өөрөө түүний үг буюу үйлдлийг шархан дээрээ тусгаж өөртөө эвэршээл зовлон үүсгэсэн. Тийм учираас нөгөө хүн гайхдаг { Яасан гэж ингэтлээ уурлаж эмзэглээд бгаа юм бэ} Хэлс хэрэгт гүжирдүүлж буй мэт түүнд санагдана. Чи ч өөрөө тийм тохиолдлыг мэднэ. Хүн бүрийн дотор шарх бий. Чи цаад учрыг нь мэдэхгүй. Дотор шарх хөндүүрлээд бачимдалаа чамруу нүүлгэж бна. Гэтэл ял зэм нь чам дээр буувал шудрага бус биз дээ. Тийм учираас хариу үйлдэл хийхдээ сэрэмжтэй бай. Юун түрүүнд өнгөрсөнийг хойш тавь. Одоо цагтаа байж, нөхцөл байдлыг сэрүүн тунгалаг нүдээр хар. Доромжлол мэт санагдаж буй тухайн тохиолыг тайван тунгааг үз. Яаран хариу үйлдэл хийлгүй , бясалгах чөлөөг өөртөө заавал гаргаж байгаарай.
Агнистын гэгээ номноос. 2023.08.17