20/08/2023
🇲🇳 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ХИЧЭЭЛ 1️⃣0️⃣ САРЫН 1️⃣5️⃣ -НААС ЭХЛЭХ БА ТЭР ХҮРТЭЛ ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Аялал жуулчлалын баазууд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүний нөөцөөр хангах бодлогын хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр суралцагч оюутнуудыг үргэлжлэн ажиллах боломжоор ийнхүү хангаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Дадлагажигч гэрээгээр ажиллуулах тухай” хамтарсан тушаал гарлаа.
2023-2024 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын аялал жуулчлалын хөтөлбөрийн 2-оос 4 дүгээр дамжааны суралцагчдыг аялал жуулчлалын байгууллагад хийгдэж буй дадлагыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт ажилтнаар ажиллуулах хэлбэрээр зохион байгуулахаар тушаалд тусгав. Боловсрол, шинжлэх ухааны яам Байгаль орчин, аялал жуулчлалын яам