17/04/2024
БРАВО
Монгол Улсын хилийн шалганыхан өнгөрсөн даваа гарагт БНСУ-ын 4 иргэнийг, өнөөдөр мөн 2 иргэнийг хил дээрээсээ буцаажээ.
Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр Солонгосын хилийн шалганыхан Монгол Улсын хэдэн иргэнийг хил дээрээсээ буцаана, яг тийм тооны Солонгосыг Монголын хилийн шалганыхан тэр өдөрт буцаах ажлыг хийх гэж байгаа гэв.
Учир нь өнгөрсөн онд Монгол Улсын 1593 иргэнийг, энэ он гарсаар 410 гаруй иргэнийг Солонгосын хилийн шалганыхан буцааж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохироох ажлыг хийсэн тул эрс хатуу сөрөг арга хэмжээг ийнхүү авахаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагын зүгээс БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ руу удаа дараа хандаж, "Монгол Улсын иргэдийг хил дээрээсээ олноор нь буцааж хохироохоо болино уу" хэмээн удаа дараа хүссэн боловч тэд огт хэрэгсээгүй тул арга буюу иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ийм ажлыг хийхээр болжээ.
Өмнө нь 2013 онд Монгол Улсын иргэдийг Солонгосын хилийн шалганыхан тодорхой үндэслэлгүйгээр олноор нь буцааж хохироосон даруйд тухайн үед ГИХГ-ын даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдорж яг тийм тооны Солонгос иргэнийг хил дээрээсээ буцаах сөрөг арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан түүхтэй.