27/04/2024
БОДОЛ БА АСУУДАЛ🤔🦦
Сөрөг бодлууд таныг сайхан амьдрахад саад болж байна уу?
Хэрэв тийм санагддаг бол өөрчлөх боломж бий.
✨Сөрөг сэтгэхүйгээ тодорхойлж, нүүр тулах
✨Бодол санаагаа шинэчлэх /өөр өнцөг/
✨Эрүүл сэтгэлгээг төлөвшүүлэх
✅Өөрийн бодлыг зөв эсэхийг үнэлэх арга:
1. Бусад хүний санаа бодлыг нь тандах.
Тухайн асуудал дээр тэд санал нийлж байна уу? Зөв буруу, эерэг сөрөг аль нь вэ? Санал нэгдсэн хүн олонх байна уу?
2. Таны бодол "үнэн" "буруу" гэдгийг батлах бүх нотолгоог тус, тусад нь жагсааж бичээд харьцуулаарай.
Аль жагсаалт нь урт байна?
3. Тухайн болсон явдлыг өөр өнцгөөс тайлбарлах Анхны сэтгэгдлээр дүгнэх гэж яарч байгаа юм биш биз? Танд анх төрсөн бодол үргэлж зөв байх албагүй юм.
4. Өөртэйгөө ижил нөхцөлд орсон хүнд юу хэлэх вэ гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.
Эдгээр аргаар өөрийгөө шалгах нь сөрөг алдаатай бодлоос болж буруу шийдвэр гаргахаас сэргийлэх болно. 🫶
#стресс #рехамедгялс #азжаргал #эрүүлмэнд #амьдралынхэвмаяг #сэтгэлзүйнэрүүлмэнд #өөрийгөөхайрла #ЭрүүлМэнд #эрүүламьдрал #гялсэмнэлэг #рехамедклиник