Mongolian Empire Map

Mongolian Empire Map Tour operator company.

📣📣📣Эхний хичээлд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаад цаашид суралцах эсэхээ шийдээрэй Монголд анх удаа 🇺🇸 АНУ-ын “Trip school” аялл...
16/04/2023

📣📣📣Эхний хичээлд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаад цаашид суралцах эсэхээ шийдээрэй

Монголд анх удаа 🇺🇸 АНУ-ын “Trip school” аяллын хөтөч тайлбарлагчийн академийн хөтчийн ур чадварын 🌎 ОЛОН УЛСЫН 🌏 хөтөлбөр бүхий сургалт маань маргааш буюу 4 сарын 17 нд 18:00 цагаас эхлэх гэж байна. Та бүхэн эхний хичээлд үнэ төлбөргүй хамрагдаад цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдээрэй. Маргаашийн хичээл дээр уулзацгаая

📍 Байршил: Баруун 4 зам, Маxmall-н ард Колорадо бизнес төв, 2давхарт, 210тоот

👉 Онол, дадлага хослон явагддаг энэхүү сургалт нь аяллын хөтөч нарын гаргадаг түгээмэл алдаануудад үндэслэнh явагддаг төдийгүй, та насан туршдаа ч хэрэглэж болох олон талт ур чадваруудыг эзэмших болно. Түүнчлэн дадлага хичээлийг гадаад иргэдтэй хамтран явуулдаг учраас бид танд баталгаат үр дүнг амлах болно.

👇👇👇 Та манайд суралцсанаар 👇👇👇
Аяллын хөтчийн эзэмших олон талт ур чадвар үүнд:
✅ Мэргэжлийн ур чадвар, хэм хэмжээ, ёс зүй
✅ Хариуцлагатай аялал жуулчлал
✅ Жуулчдыг нэгтгэх, багаа удирдах чадвар
✅ Судалгааны ур чадвар
✅ Эх орноо сурталчилах арга зам
✅ Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүй зэрэг бүхий л цар хүрээг хамарсан онолын мэдлэг
✅ Эзэмшсэн мэдлэгээ Англи хэл дээр орчуулан, тайлбарлах техник
✅ Бодит кэйсүүдэд тулгуурласан ур чадварын дадлага хичээл зэрэг 82 цагийн онол, дадлага хослосон агуулгыг судлах болно.

----- Сургалтын талаар -----
⏰ Хугацаа: 4-р сарын 17-нөөс 5-р сарын 13-ны өдөр дуустал, 24 удаагийн оролт, нийт 82 цагийн хичээл
Даваа-Баасан гарагт 18:00-21:00 цагийн хооронд
Бямба гараг 10:00-13:00 цагт явагдана.
💸 Төлбөр: 350,000₮ /Та өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан сургалтанд бүтнээр болон хэсэгчлэн суух боломжтой/
📍 Байршил: Баруун 4 зам, Маxmall-н ард Колорадо бизнес төв, 2давхарт, 210тоот

🙋‍♀️🙋 Сургалтыг араваас дээш жилийн туршлагатай, олон улсын хөтөч, сургагч багш нар удирдан явуулах болно.
🎯 Амжилттай төгсөгчдөд Сертификат олгож, ажлын байранд зуучилна.
🏃‍♂️🏃‍♀️ Суудлын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.

Манай сургалтад сууж хөтөчөөр ажиллаад амьдралынхаа мартагдашгүй зуныг өнгөрүүлж чадсан бас нэгэн амжилттай хөтчийн сэтг...
14/04/2023

Манай сургалтад сууж хөтөчөөр ажиллаад амьдралынхаа мартагдашгүй зуныг өнгөрүүлж чадсан бас нэгэн амжилттай хөтчийн сэтгэгдэлтэй танилцна уу

Амьдралдаа өнгөрүүлж байсан хамгийн ГАЙХАЛТАЙ зун

Би байгальд хайртай, тэдний өнгө үзэмж, үнэр өөр юу байдаг юм бүгд үнэхээр ҮЗЭСГЭЛЭНТЭЙ.
Харж үзээгүй зүйлсээ харахыг, мэдрэхийг хүссэн иймдээ ч би хөтөч болох юм бол энэ бол Double Double CHANCE гэдгийг ойлгосон. Мэдэрнэ, давхар мөнгө олно, туршлагажина.
Мөрөөдөл байсан зүйлээ би нэг л өдөр зорилго болгохоор энэхүү хөтөчийн сургалтыг зорьсондоо. Ганц хэцүү зүйл нь гадаад хэл л байв. Монголоороо хуцдаг байсан бол алж байхгүй юу.
Дөнгөн данган сургалтаа ч төгссөн. Ай даа миний хувьд хэл гэдэг зүйл үнэхээр хүнд байсан шүү. Тэгээл хэн л намайг ажилд авахав дээ гээл худлаа үнэн зорилгодоо хүрчих гэсэн бодолтойгоо нөгөө фб-ийн аялал жуучлалын группууд руу дадлагаар явна гэсэн зар тавиал байсан. Итгэл найдвар ч хог байсан дөө.
Гэхдээ яасан гээч дадлагаар явах боломж ч олдсон, цалинтай аялах боломж ч олдсон.
Тэрэлж, архангай руу 2 удаа дадлагаар 2 жуулчинтай яваад, дараа нь говь руу 7 хоногоор 2 жуулчинтай явсан даа.
Зүгээр л би их азтай байсан. Нөгөө гадаадууд ч англиар сайн ярьж чаддаггүй таарсан гарууд байсан юм дөө. Ихэвчлэн дохио зангаагаар ойлголцоол. Тэднээс илүү би л ангайж гайхаж явсан даа. Ямар гоё юм бээ гээл хха, юм үзээгүй хүн утсаа асааж ирээл гялс зураг дараал унтраагаал.
Гэхдээ дараа нь надад ийм аз дайрахгүйг би мэдэж байна. Зорилгодоо чанартай хүрэхийн төлөө, аз дайрахгүй үед ч чадвартай бат бөх зогсохийн тулд өөрт байгаа бүх боломжоо ашиглаарай. Байдаг чадлаараа чадвараа шавхаад өг. Хэдий ядрах ч хөнгөн хандсан үйлдлээс үүдэх сэтгэлийн шархаас илүүтэй өвдөх нь юу л бол.

2 багш маань үнэхээр бахархмаар хүмүүс, миний үлгэр дуурайлал болсон хүмүүсийн нэг. Тэдний заасан мөрөөр явсаар энэ хэдэн зурагнуудыг буулгажээ.

Надад ганцхан л анхааруулж хэлэх зүйл байна. Аялалд гарахдаа утасныхаа цэнэглэгчийг л МАРТАЖ БОЛОХГҮЙ. Бусад зүйлсийг багш нар маань хангалттай заах болно. Уг алдаанаас болж, хүсэн мөрөөдсөн говийн аялалдаа 4 хоног утсаа асааж утрааж явсаар 4 газрын зураг л авсан, баянзаг, хонгорын элсийг буулгаж чадаагүйдээ л явж ирээд харамссан, өөр юмгүй дээ.

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Анударъяа Э. Анударъяа

Аялал жуулчлалаар сургууль төгссөн ч манай сургалтад сууж мэдлэгээ улам их тэлсэн суралцагчийн маань ажлын байранд гарса...
14/04/2023

Аялал жуулчлалаар сургууль төгссөн ч манай сургалтад сууж мэдлэгээ улам их тэлсэн суралцагчийн маань ажлын байранд гарсан тухай сэтгэгдлийнмхуваалцъя

Би тэгдэг л байждээ гэж сүүлд нь харамсаж цаг алдаж байснаас зориглоод хийснийхээ дараа нь буцаад нэг хараарай, та бага хармсана, магадгүй оролдож үзсэндээ өөртөө баярлаж бахархана.
Би гэдэг хүн аяллын чиглэлээр 4 жил их сургуульд сурсан боловч яг аяллын хөтөч хийгээд явна гэхээр цаанаасаа л айдастай өөрийгөө голно, олж авсан мэдлэг гадаад хэлний мэдлэгээсээ ичнэ. Сургуулиа төгсөөд энэ тэнд очоод ярилцлаганд орно үгүй зарим нь тэгж байгаад утсаар ярья гэнэ таг. Учир нь миний өөртөө итгэх итгэл мэдлэг гээд л эхнээсээ л гологдсон нь тэр. Тэгээд би MONGOLIAN EMPIRE MAP аяллын хөтөчийн сургалтанд суухаар шийдсэн. Бусад сургалтаас ялгаатай байсан зүйл нь боломжийн харьцангуй бага үнэтэй 2 багш маань мэргэжлийн tour leader үүд олон жилийн туршлагатай. Өдөр бүр хичээллэдэг Практик тал дээр илүү анхаарч, жуулчдын гол очдог музейнууд дээр тайлбар хийлгэж байсан. Бас цаанаасаа л сэтгэл эрч хүч амттагддаг багш нар даа.
Аяллын хөтөч хийгээд явах их сайхан олон орны хүмүүстэй танилцаж их олон зүйлийг сурч авна. Бас эх орныхоо талаар тайлбар хийгээд явахаар цаанаа л сайхан бахархмаар байдийн. БИ гэдэг хүнээ өөр өнцгөөс харж, олон адал явдалтай нүүр тулна......
Надад итгэл нэмдэг нэг үг байдийн "Агуу зүйлийн төлөө сайн зүйлсийг золиослохоос бүү ай" /Рокфеллер, Джон Д/
Хэнд хамаатайн бээ яаадийн зориод хий, санаанд тань багтаж бвал чадна л гэсэн үг. Яршиг гэж айж хойшоо сууж бодож байвал өөртөө л гомдохоос/hohjn/ .....
Тэгээд хоёр багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Монголын аялал жуулчлалд өшөө олон мундаг хөтөч нарыг бэлтгэн ирээдүйн замд нь хөтлөн оруулна гэдэгт итгэлтэй байна.

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч М.Ролмаа М. Ролмаа

Манай төгсөгч Цахиурпүрэвийн сургалтын тухай сэтгэгдлийг толилуулж байна Хүн амьдралдаа олон сонголт хийдэг. Тэр сонголт...
14/04/2023

Манай төгсөгч Цахиурпүрэвийн сургалтын тухай сэтгэгдлийг толилуулж байна

Хүн амьдралдаа олон сонголт хийдэг. Тэр сонголтууд дундаас амьдралд хамгийн хэрэгтэй нэгэн сонголт бол аяллын хөтөч тайлбарлагч хэмээх Монголын нүүр царай болох мэргэжил байлаа. Арван жилд байхад л багш маань өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв шийдэл бол guide хийх гэж зөвлөсний дагуу хөтөч болохоор шийдэв ээ. Олон сургалт хайлаа. Нэг л сэтгэлд хүрдэггүй. Яг үнэнийг хэлэхэд санхүүндээ таруулж л сургалтаа сонголоо л гэж бодож байлаа. Гэтэл бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүйн баталгаа болж үнэхээр үр дүнтэй сургалтанд суусан. 2 багш маань үнэхээр сэтгэлээсээ, өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ бусдад хүргэхийг хичээдэг мундаг багш нар. 6 сар боллоо ажил хайв аа. Даан ч би эрт ажил хайх ёстойг ойлгосон доо . Гэтэл сургалтынхаа группийг ухаад л сууж байтал англи хэлтэй морь унаж чаддаг хөтөч хайж байна гэсэн зар олж хараад ямар их баярласан гээч. Уухайн тас залгаад үзтэл хүрээд ир гэлээ. Яг яах ёстойгоо ойлгохгүй суусаар байтал очих өдрийн маань өмнөх орой болов оо. Маргааш нь хаанаас яаж очихоо асуутал 2 жуулчин онгоцноос тосож аваад хотоор өдрийн аялал хийж байгаад оройн хоолноос өмнө ирээрэй гэлээ. За би өөрөө маршрутаа гаргаад өөрөө тайлбарлаад явах маш том даалгавар оногдов оо. За энэ жолоочийн дугаар өглөө 5 цаг гээд очоорой гэдэг юм байна. Ингэж л хамгийн анхны тайлбараа хийж билээ. Морь унаад хүмүүс дагуулаад аялал хийнэ гэдэг бас хэцүү санагдаж байлаа. Эцэст нь хэлэхэд хүн өөрөө хийхээсээ айгаад байвал хэзээ ч бүтэхгүй гэдгийг л ойлгосон. Айвал бүү хий, хийвэл бүү ай.
Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Л.Цахиурпүрэв

Манай төгсөгчид 70-80 хувьтай ажлын байранд тэнцдэг бөгөөд тэдний сэтгэгдэлээс та бүхэнд танилцуулъяЮм гэдэг их учиртай ...
14/04/2023

Манай төгсөгчид 70-80 хувьтай ажлын байранд тэнцдэг бөгөөд тэдний сэтгэгдэлээс та бүхэнд танилцуулъя

Юм гэдэг их учиртай байдаг юм байнаа 🤔.
Энэ номыг дунд сургуульд нэг #аха-д 3т ороход надад өгч байсан юм.Тухайн үед хэл мэлэндээ маруухан байсан хүн чинь зураг нтр-г нь эргүүлж тойруулж байгаад л мартдаг юм бгаздээ😂
Харин өнгөрсөн хавар сургууль дээр фэйсбүүк ухаж байгаад хөтөч тайлбарлагчийн сургалт гэсэн эвентийг хараад анх очиж билээ.Хүн шиг хэрэгтэй юмандаа очиж суусан байна лээшдэ 😂
Тэгээд л санхүүгээ шийдүүлэхээр аав ээж рүүгээ ярив.Тухайн үед за ч гээгүй үгүй ч гээгүй л өнгөрсөн юм.Тэгсэн нэг өдөр ээж залгаад мөнгийг чинь хийе гэдэг байгаа.
Бүтэх ёстой юм гэдэг цаанаасаа болдог л юм билээ.Тэгээд л Тамираа багш руу залгаад бүртгэлээ баталгаажуулсан даа.
Өдийг хүртэл хийж байсан хамгийн зөв сонголтуудын минь нэг байсан. Бусад эвентүүд шиг интерестед хийгээд хаячаагүйдээ, өөрийгөө гололгүй очсондоо өөртөө баярласан.

Айдас, сандрал
16 хоногийн грүүп 12 Итали
Нисэхээс тосч аваал сандраад юу ч ярьж чадаагүй😂
Дуугүй явсаар байгаа талбай дээр очсон
Би уг нь замдаа ахлагчаас асуусаншдэ шууд хотын аялал л гэх шиг болсын, тэгсэн талбай дээр очоод бид нар буудал руугаа явмаар бна гэсэн😂 😝
Тэгээл буудал дээрээ очоод цаг амраачаад Үндэсний музей оров оо хөөрхий
Ядаж байхад тэр үед нь нөгөө Олон улсын скаутын жамборе нь болж таарсан.
Музейн гадаа баахан автобус гадаа хальт тайлбар хийгээд
Дотор оров битүү жуулчид, хүүхдүүд 😱😱
Тасалбарыг нь авч өгчөөл таним руугаа оровоо ихэнх нь тараад явцан 😂😂өөрийнхөө жуулчдын царайг ч сайн тогтоож амжаагүй байсан би яахавдаэ танихаа байсан, хайгаад сүүлдээ хажууд байгаа ганц 2 хүмүүстээ асуусан юмыг нь хэлж өгөөл, заза жаахан явжаагаад гарья л гэж бодож байгаам чинь 😂😂
Тэгээл гадаа бүгдийг нь цуглуулж аваад талбай үзүүлээд л эхний өдөр өндөрлөсөндөө 😂
Маргааш нь хотоос гараад л овоо учраа олж авсандаа хөөрхий.Тэгээд гайгүй явсаар аялалаа дуусгасандаа.
Би бас ч гэж азтай манай хүмүүс гайгүй ааш зантай хүмүүс таарах шиг болсон.
Би багшийн хэлсэн нэг л зүйлийг сайн хэрэгжүүлсэн гэж боддог.Орой болгон гэрүүдээр нь явж ямар нэгэн асуудал, гомдол саналыг нь , бас та зүгээр үү гэж асуудаг байсан.
Хамгийн сайхан дурсамж, овоо ч туршлагатай болсон доо.
Эцэст нь хэлэхэд богинохон хугацаанд маш сайхан хамт олонтой болсондоо.Оюутан болсноосоо хойш мэдрээгүй тэр зүйлүүд
Хамт юмаа уншиж бэлдсэн, хөзөр тоглосон бүгд сайхан дурсамж болсоон та нартаа баярлалаа.
Хоёр багшид мөргөмү 😂
Жич:
Надад нэг бодол байдаг юмаа.Би зүгээр 2 багшийнхаа музейд яаж тайлбар хийдгийг нь л нэг харчмаар байна, мэргэжлийн хүний тайлбар хийх чадвараас л суралцмаар байна.
🙏🙏🙏

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Санжаасүрэн Санжаа Э.

📣📣📣 ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Манай с...
10/04/2023

📣📣📣 ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай.

Манай сургалтын төв Монголд анх удаа 🇺🇸 АНУ-ын “Trip school” аяллын хөтөч тайлбарлагчийн академийн хөтчийн ур чадварын 🌎 ОЛОН УЛСЫН 🌏 хөтөлбөрийг нэвтрүүлж буйгаа дуулгахад таатай байна.

🇲🇳 Монгол орныг зорин ирэх олон орны жуулчдын өмнө эх орноo төлөөлөн сурталчлах хамгийн чухал хүн бол аяллын хөтөч байдаг. Тэгвэл нүүр бардам, ур чадвартай, мэдлэг, хандлага сайтай, жишигт нийцсэн хөтөч болоход тань түлхэц болох, амжилттайгаар хөтөч бэлтгэсээр ирсэн олон улсын сургалтыг бид танд санал болгож байна. Та манай сургалтад хамрагдсандаа хэзээ ч харамсахгүй бөгөөд өөрийнхөө ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт оруулах болно.

👉 Онол, дадлага хослон явагддаг энэхүү сургалт нь аяллын хөтөч нарын гаргадаг түгээмэл алдаануудад үндэслэн явагддаг төдийгүй, та насан туршдаа ч хэрэглэж болох олон талт ур чадваруудыг эзэмших болно. Түүнчлэн дадлага хичээлийг гадаад иргэдтэй хамтран явуулдаг учраас бид танд баталгаат үр дүнг амлах болно.

👇👇👇 Та манайд суралцсанаар 👇👇👇
Аяллын хөтчийн эзэмших олон талт ур чадвар үүнд:
✅ Мэргэжлийн ур чадвар, хэм хэмжээ, ёс зүй
✅ Хариуцлагатай аялал жуулчлал
✅ Жуулчдыг нэгтгэх, багаа удирдах чадвар
✅ Судалгааны ур чадвар
✅ Эх орноо сурталчилах арга зам
✅ Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүй зэрэг бүхий л цар хүрээг хамарсан онолын мэдлэг
✅ Эзэмшсэн мэдлэгээ Англи хэл дээр орчуулан, тайлбарлах техник
✅ Бодит кэйсүүдэд тулгуурласан ур чадварын дадлага хичээл зэрэг 82 цагийн онол, дадлага хослосон агуулгыг судлах болно.

----- Сургалтын талаар -----
⏰ Хугацаа: 4-р сарын 17-нөөс 5-р сарын 13-ны өдөр дуустал, 24 удаагийн оролт, нийт 82 цагийн хичээл
💸 Төлбөр: 350,000₮ /Та өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан сургалтанд бүтнээр болон хэсэгчлэн суух боломжтой/
📍 Байршил: Баруун 4 зам, Маxmall-н ард Колорадо бизнес төв, 2давхарт, 210тоот

🙋‍♀️🙋 Сургалтыг араваас дээш жилийн туршлагатай, олон улсын хөтөч, сургагч багш нар удирдан явуулах болно.
🎯 Амжилттай төгсөгчдөд Сертификат олгож, ажлын байранд зуучилна.
🏃‍♂️🏃‍♀️ Суудлын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.

Бид сургалтынхаа танилцуулга болгож нэг удаагийн үнэ төлбөргүй сургалтыг нээлттэй зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Нээлттэй хичээл 04-р сарын 15-ны Бямба гарагт 13 цагаас явагдана.

Нэмэлт мэдээлэл авах болон бүртгүүлэх бол 88082923, 86117351 дугаарт холбогдоно уу.

👉🏻ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэнд зориулсан ҮНЭГҮЙ СУРГАЛТ зарлагдаж бнаМа...
07/04/2023

👉🏻ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэнд зориулсан ҮНЭГҮЙ СУРГАЛТ зарлагдаж бна

Манай сургалтын төв Монголд анх удаа “Trip school” олон улсын аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэн чадавхжуулах сургалтын төвийн хөтөлбөрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан зуны амралтаараа аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж, Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар цалинтай аялахыг хүссэн хүн бүхэнд зориулан аяллын хөтөч, тайлбарлагчийн ур чадвар сайжруулах 1 удаагийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт зарлаж байна. Та энэхүү сургалтанд сууснаар аяллын хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ, тулгардаг асуудлууд, анхаарах зүйлсийн талаар сонирхолтой мэдээллийг авах болно. 📑📚Өөртөө үнэлэгдэшгүй хөрөнгө оруулалт хийх боломжоо та бүү алдаарай. 🤩Суудлын тоо хязгаартай тул та яараарай. Та манай сургалтад ирэхээр нэгэнт шийдсэн бол энэхүү постыг public тохиргоотой share хийвэл дахин нэг урамшуулалд хамрагдах боломжтой шүү🤗

Хэзээ: 2023.04.09 буюу Ням гарагт 13:00 цагт
Хаяг: Баруун 4 зам, Махмалл-н ард, Колорадо бизнес төв, 2 давхар, 210 тоот
Харилцах утас: 88082923, 86117351

12/07/2020
Аяллын хөтөч, тайлбарлагч хүний заавал эзэмших чадвар шүү дээ. Энэ хүнд үеийг ашиглаад өөрийгөө хөгжүүлээд аваарай.
25/05/2020

Хэрвээ та:
- Ажил дээрээ Англиар ярих, хурал цуглаанд оролцох хэрэгцээ байдаг бол
- Гадаад руу явахаар зэхэж байгаа бол
- IELTS/TOEFL шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа бол

Өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан
- Ярилцах сэдвээ сонгох
- Англи, Америк, Австрали, Унгарт суралцаж байгаа багш нараас сонгох
- Шөнийн цаг, өглөө үүрээр гэх мэт 24/7 хүссэн цагаа сонгох боломжийг ToiletRoom Online Speaking Class олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудсанд холбогдож аваарай :)

26/03/2020
Аяллын улирал эхлээд сайхан байнаа
26/06/2018

Аяллын улирал эхлээд сайхан байнаа

ХӨВСГӨЛ НУУРЭнэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. 2760км2 талбайтай, 34-36км өргөн, 136км ур...
03/06/2018

ХӨВСГӨЛ НУУР
Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. 2760км2 талбайтай, 34-36км өргөн, 136км урт, 262м гүн, дтд 1645м, эргийн шугамын урт 414км. Усны нөөцөөр дэлхийд 14-т, Азид 2-т ордог. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.48 хувьтай тэнцэнэ, Монгол улсын цэнгэг усны нөөцийн 70%. Хөвсгөл нууранд 46 гол цутгадаг боловч ганц Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг.

Бид 4-р сарын хэсэг төгсөгчидтэйгээ Хустайн нурууны байгалийн цогцолборт газраар зочилж, дадлага аялал хийлээ.
29/05/2018

  ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.Бид анги хамт олон, сурагчид та бүхэнд хамгийн хямдаар, хамгийн их хөтөлбөртэй, адал явдал, дурс...
04/05/2018

ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
Бид анги хамт олон, сурагчид та бүхэнд хамгийн хямдаар, хамгийн их хөтөлбөртэй, адал явдал, дурсамж дүүрэн аяллыг санал болгож байна.
ГОГО АЯЛАЛДАА ГАРЦГААХ УУ?
Утас: 80080220

Сургалт явагдах хаяг: Энхтайвны гүүрний баруун талд Наран плазагийн эсрэг талд, Зам тээврийн яамны хойно, Хос жүрж хотхо...
29/03/2018

Сургалт явагдах хаяг: Энхтайвны гүүрний баруун талд Наран плазагийн эсрэг талд, Зам тээврийн яамны хойно, Хос жүрж хотхон, 19А байр, 1 давхарт
Утас: 80080220, 88082923

ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ“Mongolian Empire Map” компани та бүхэнд ажлын байртай аяллын хөтөч бэлтгэх сургалтаа танил...
29/03/2018

ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ
“Mongolian Empire Map” компани та бүхэнд ажлын байртай аяллын хөтөч бэлтгэх сургалтаа танилцуулж байна.
Таны англи хэлний түвшин дунд болон, дундаас дээш түвшин байхад л та энэ зун Монголынхоо үзэсгэлэнт байгальд аялангаа, англи хэлээ сайжруулаад зогсохгүй цалин авна гэдэг бол гадаад хэл суралцагч залуусын хувьд ховор боломж юм.
Бид аяллын менежерүүдийнхээ олон жилийн туршлагад суурилан “Аяллын хөтөч, тайлбарлагч” нарыг өндөр түвшинд бэлтгэх нэг сарын эрчимжүүлсэн хөтөлбөрөө явуулах гэж байна.
-----Та манайд суралцсанаар Аяллын хөтөч, тайлбарлагч хүний эзэмших ур чадваруудыг бэлтгэгдсэн түвшинд эзэмших, Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүйн зэрэг бүхий л цар хүрээг хамарсан мэдлэгийг англи хэл дээр орчуулан, тайлбарлах техникийн хамт суралцах болно.
-----Хугацаа: Сургалт 2018 оны 4-р сарын 9-нөөс 5-р сарын 6-ны өдөр дуустал явагдана.
-----Онолын хичээл 14 хоног Даваа - Баасанд өдөр бүр 18:30-21:30, Бямбад 10:00-13:00
-----Орчуулгын хичээл 14 хоног Даваа - Баасан, өдөр бүр 18:30-20:30
-----Дадлага хичээл 2 удаа
-----Төлбөр: 230.000₮
Лавлах утас: 88082923, 80080220

ЗАРЛАЛСургалт 4-р сарын 09-нөөс 5-р сарын 06-ныг дуустал явагдах болсон тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Хичээлийн байр...
23/03/2018

ЗАРЛАЛ
Сургалт 4-р сарын 09-нөөс 5-р сарын 06-ныг дуустал явагдах болсон тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Хичээлийн байр: Энхтайвны гүүрний баруун талд Наран плазагийн өөдөөс харсан Хос жүрж хотхоны 19А байр, 1 давхарт 27 тоот

ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ
“Mongolian Empire Map” компани та бүхэнд ажлын байртай аяллын хөтөч бэлтгэх сургалтаа танилцуулж байна.
Таны англи хэлний түвшин дунд болон, дундаас дээш түвшин байхад л та энэ зун Монголынхоо үзэсгэлэнт байгалд аялангаа, англи хэлээ сайжруулаад зогсохгүй цалин авна гэдэг бол гадаад хэл суралцагч залуусын хувьд ховор боломж юм.
Бид аяллын менежерүүдийнхээ олон жилийн туршлагад суурилан “Аяллын хөтөч, тайлбарлагч” нарыг өндөр түвшинд бэлтгэх нэг сарын эрчимжүүлсэн хөтөлбөрөө явуулах гэж байна.
-----Та манайд суралцсанаар Аяллын хөтөч, тайлбарлагч хүний эзэмших ур чадваруудыг бэлтгэгдсэн түвшинд эзэмших, Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүйн зэрэг бүхий л цар хүрээг хамарсан мэдлэгийг англи хэл дээр орчуулан, тайлбарлах техникийн хамт суралцах болно.
-----Хугацаа: Сургалт 2018 оны 3-р сарын 26-наас 4-р сарын 22-ны өдөр дуустал явагдана.
-----Онолын хичээл 14 хоног Даваа - Баасанд өдөр бүр 18:30-21:30, Бямбад 10:00-13:00
-----Орчуулгын хичээл 14 хоног Даваа - Баасан, өдөр бүр 18:30-20:30
-----Дадлага хичээл 2 удаа
-----Төлбөр: 230.000₮
Лавлах утас: 88082923, 80080220

ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ“Mongolian Empire Map” компани та бүхэнд ажлын байртай аяллын хөтөч бэлтгэх сургалтаа танил...
18/03/2018

ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ
“Mongolian Empire Map” компани та бүхэнд ажлын байртай аяллын хөтөч бэлтгэх сургалтаа танилцуулж байна.
Таны англи хэлний түвшин дунд болон, дундаас дээш түвшин байхад л та энэ зун Монголынхоо үзэсгэлэнт байгалд аялангаа, англи хэлээ сайжруулаад зогсохгүй цалин авна гэдэг бол гадаад хэл суралцагч залуусын хувьд ховор боломж юм.
Бид аяллын менежерүүдийнхээ олон жилийн туршлагад суурилан “Аяллын хөтөч, тайлбарлагч” нарыг өндөр түвшинд бэлтгэх нэг сарын эрчимжүүлсэн хөтөлбөрөө явуулах гэж байна.
-----Та манайд суралцсанаар Аяллын хөтөч, тайлбарлагч хүний эзэмших ур чадваруудыг бэлтгэгдсэн түвшинд эзэмших, Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүйн зэрэг бүхий л цар хүрээг хамарсан мэдлэгийг англи хэл дээр орчуулан, тайлбарлах техникийн хамт суралцах болно.
-----Хугацаа: Сургалт 2018 оны 3-р сарын 26-наас 4-р сарын 22-ны өдөр дуустал явагдана.
-----Онолын хичээл 14 хоног Даваа - Баасанд өдөр бүр 18:30-21:30, Бямбад 10:00-13:00
-----Орчуулгын хичээл 14 хоног Даваа - Баасан, өдөр бүр 18:30-20:30
-----Дадлага хичээл 2 удаа
-----Төлбөр: 230.000₮
Лавлах утас: 88082923, 80080220

Хүн амьдралдаа олон сонголт хийдэг. Тэр сонголтууд дундаас амьдралд хамгийн хэрэгтэй нэгэн сонголт бол аяллын хөтөч тайл...
09/02/2018

Хүн амьдралдаа олон сонголт хийдэг. Тэр сонголтууд дундаас амьдралд хамгийн хэрэгтэй нэгэн сонголт бол аяллын хөтөч тайлбарлагч хэмээх Монголын нүүр царай болох мэргэжил байлаа. Арван жилд байхад л багш маань өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв шийдэл бол guide хийх гэж зөвлөсний дагуу хөтөч болохоор шийдэв ээ. Олон сургалт хайлаа. Нэг л сэтгэлд хүрдэггүй. Яг үнэнийг хэлэхэд санхүүндээ таруулж л сургалтаа сонголоо л гэж бодож байлаа. Гэтэл бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүйн баталгаа болж үнэхээр үр дүнтэй сургалтанд суусан. 2 багш маань үнэхээр сэтгэлээсээ, өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ бусдад хүргэхийг хичээдэг мундаг багш нар. 6 сар боллоо ажил хайв аа. Даан ч би эрт ажил хайх ёстойг ойлгосон доо . Гэтэл сургалтынхаа группийг ухаад л сууж байтал англи хэлтэй морь унаж чаддаг хөтөч хайж байна гэсэн зар олж хараад ямар их баярласан гээч. Уухайн тас залгаад үзтэл хүрээд ир гэлээ. Яг яах ёстойгоо ойлгохгүй суусаар байтал очих өдрийн маань өмнөх орой болов оо. Маргааш нь хаанаас яаж очихоо асуутал 2 жуулчин онгоцноос тосож аваад хотоор өдрийн аялал хийж байгаад оройн хоолноос өмнө ирээрэй гэлээ. За би өөрөө маршрутаа гаргаад өөрөө тайлбарлаад явах маш том даалгавар оногдов оо. За энэ жолоочийн дугаар өглөө 5 цаг гээд очоорой гэдэг юм байна. Ингэж л хамгийн анхны тайлбараа хийж билээ. Морь унаад хүмүүс дагуулаад аялал хийнэ гэдэг бас хэцүү санагдаж байлаа. Эцэст нь хэлэхэд хүн өөрөө хийхээсээ айгаад байвал хэзээ ч бүтэхгүй гэдгийг л ойлгосон. Айвал бүү хий, хийвэл бүү ай.
Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Л.Цахиурпүрэв

Юм гэдэг их учиртай байдаг юм байнаа 🤔.Энэ номыг дунд сургуульд нэг  #аха-д 3т ороход надад өгч байсан юм.Тухайн үед хэл...
02/02/2018

Юм гэдэг их учиртай байдаг юм байнаа 🤔.
Энэ номыг дунд сургуульд нэг #аха-д 3т ороход надад өгч байсан юм.Тухайн үед хэл мэлэндээ маруухан байсан хүн чинь зураг нтр-г нь эргүүлж тойруулж байгаад л мартдаг юм бгаздээ😂
Харин өнгөрсөн хавар сургууль дээр фэйсбүүк ухаж байгаад хөтөч тайлбарлагчийн сургалт гэсэн эвентийг хараад анх очиж билээ.Хүн шиг хэрэгтэй юмандаа очиж суусан байна лээшдэ 😂
Тэгээд л санхүүгээ шийдүүлэхээр аав ээж рүүгээ ярив.Тухайн үед за ч гээгүй үгүй ч гээгүй л өнгөрсөн юм.Тэгсэн нэг өдөр ээж залгаад мөнгийг чинь хийе гэдэг байгаа.
Бүтэх ёстой юм гэдэг цаанаасаа болдог л юм билээ.Тэгээд л Тамираа багш руу залгаад бүртгэлээ баталгаажуулсан даа.
Өдийг хүртэл хийж байсан хамгийн зөв сонголтуудын минь нэг байсан. Бусад эвентүүд шиг интерестед хийгээд хаячаагүйдээ, өөрийгөө гололгүй очсондоо өөртөө баярласан.

Айдас, сандрал
16 хоногийн грүүп 12 Итали
Цэцэгээ багшид хэлсэн чинь юу гэсэн гээч😂
Тэд нар чинь хамгийн новшийн жуулчид гэсэн.Тэгээл зөөөз дуус2 😝😝😝
Нисэхээс тосч аваал сандраад юу ч ярьж чадаагүй😂
Дуугүй явсаар байгаа талбай дээр очсон
Би уг нь замдаа ахлагчаас асуусаншдэ шууд хотын аялал л гэх шиг болсын, тэгсэн талбай дээр очоод бид нар буудал руугаа явмаар бна гэсэн😂 😝
Тэгээл буудал дээрээ очоод цаг амраачаад Үндэсний музей оров оо хөөрхий
Ядаж байхад тэр үед нь нөгөө Олон улсын скаутын жамборе нь болж таарсан.
Музейн гадаа баахан автобус гадаа хальт тайлбар хийгээд
Дотор оров битүү жуулчид, хүүхдүүд 😱😱
Тасалбарыг нь авч өгчөөл таним руугаа оровоо ихэнх нь тараад явцан 😂😂өөрийнхөө жуулчдын царайг ч сайн тогтоож амжаагүй байсан би яахавдаэ танихаа байсан, хайгаад сүүлдээ хажууд байгаа ганц 2 хүмүүстээ асуусан юмыг нь хэлж өгөөл, заза жаахан явжаагаад гарья л гэж бодож байгаам чинь 😂😂
Тэгээл гадаа бүгдийг нь цуглуулж аваад талбай үзүүлээд л эхний өдөр өндөрлөсөндөө 😂
Маргааш нь хотоос гараад л овоо учраа олж авсандаа хөөрхий.Тэгээд гайгүй явсаар аялалаа дуусгасандаа.
Би бас ч гэж азтай манай хүмүүс гайгүй ааш зантай хүмүүс таарах шиг болсон.
Би багшийн хэлсэн нэг л зүйлийг сайн хэрэгжүүлсэн гэж боддог.Орой болгон гэрүүдээр нь явж ямар нэгэн асуудал, гомдол саналыг нь , бас та зүгээр үү гэж асуудаг байсан.
Хамгийн сайхан дурсамж, овоо ч туршлагатай болсон доо.
Эцэст нь хэлэхэд богинохон хугацаанд маш сайхан хамт олонтой болсондоо.Оюутан болсноосоо хойш мэдрээгүй тэр зүйлүүд
Хамт юмаа уншиж бэлдсэн, хөзөр тоглосон бүгд сайхан дурсамж болсоон та нартаа баярлалаа.
Хоёр багшид мөргөмү 😂
Жич:
Надад нэг бодол байдаг юмаа.Би зүгээр 2 багшийнхаа музейд яаж тайлбар хийдгийг нь л нэг харчмаар байна, мэргэжлийн хүний тайлбар хийх чадвараас л суралцмаар байна.
🙏🙏🙏

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Санжаасүрэн Санжаа Э.

Би тэгдэг л байждээ гэж сүүлд нь харамсаж цаг алдаж байснаас зориглоод хийснийхээ дараа нь буцаад нэг хараарай, та бага ...
22/01/2018

Би тэгдэг л байждээ гэж сүүлд нь харамсаж цаг алдаж байснаас зориглоод хийснийхээ дараа нь буцаад нэг хараарай, та бага хармсана, магадгүй оролдож үзсэндээ өөртөө баярлаж бахархана.
Би гэдэг хүн аяллын чиглэлээр 4 жил их сургуульд сурсан боловч яг аяллын хөтөч хийгээд явна гэхээр цаанаасаа л айдастай өөрийгөө голно, олж авсан мэдлэг гадаад хэлний мэдлэгээсээ ичнэ. Сургуулиа төгсөөд энэ тэнд очоод ярилцлаганд орно үгүй зарим нь тэгж байгаад утсаар ярья гэнэ таг. Учир нь миний өөртөө итгэх итгэл мэдлэг гээд л эхнээсээ л гологдсон нь тэр. Тэгээд би MONGOLIAN EMPIRE MAP аяллын хөтөчийн сургалтанд суухаар шийдсэн. Бусад сургалтаас ялгаатай байсан зүйл нь боломжийн харьцангуй бага үнэтэй 2 багш маань мэргэжлийн tour leader үүд олон жилийн туршлагатай. Өдөр бүр хичээллэдэг Практик тал дээр илүү анхаарч, жуулчдын гол очдог музейнууд дээр тайлбар хийлгэж байсан. Бас цаанаасаа л сэтгэл эрч хүч амттагддаг багш нар даа.
Аяллын хөтөч хийгээд явах их сайхан олон орны хүмүүстэй танилцаж их олон зүйлийг сурч авна. Бас эх орныхоо талаар тайлбар хийгээд явахаар цаанаа л сайхан бахархмаар байдийн. БИ гэдэг хүнээ өөр өнцгөөс харж, олон адал явдалтай нүүр тулна......
Надад итгэл нэмдэг нэг үг байдийн "Агуу зүйлийн төлөө сайн зүйлсийг золиослохоос бүү ай" /Рокфеллер, Джон Д/
Хэнд хамаатайн бээ яаадийн зориод хий, санаанд тань багтаж бвал чадна л гэсэн үг. Яршиг гэж айж хойшоо сууж бодож байвал өөртөө л гомдохоос/hohjn/ .....
Тэгээд хоёр багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Монголын аялал жуулчлалд өшөө олон мундаг хөтөч нарыг бэлтгэн ирээдүйн замд нь хөтлөн оруулна гэдэгт итгэлтэй байна.

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч М.Ролмаа М. Ролмаа

Амьдралдаа өнгөрүүлж байсан хамгийн ГАЙХАЛТАЙ зун Би байгальд хайртай, тэдний өнгө үзэмж, үнэр өөр юу байдаг юм бүгд үнэ...
19/01/2018

Амьдралдаа өнгөрүүлж байсан хамгийн ГАЙХАЛТАЙ зун

Би байгальд хайртай, тэдний өнгө үзэмж, үнэр өөр юу байдаг юм бүгд үнэхээр ҮЗЭСГЭЛЭНТЭЙ.
Харж үзээгүй зүйлсээ харахыг, мэдрэхийг хүссэн иймдээ ч би хөтөч болох юм бол энэ бол Double Double CHANCE гэдгийг ойлгосон. Мэдэрнэ, давхар мөнгө олно, туршлагажина.
Мөрөөдөл байсан зүйлээ би нэг л өдөр зорилго болгохоор энэхүү хөтөчийн сургалтыг зорьсондоо. Ганц хэцүү зүйл нь гадаад хэл л байв. Монголоороо хуцдаг байсан бол алж байхгүй юу.
Дөнгөн данган сургалтаа ч төгссөн. Ай даа миний хувьд хэл гэдэг зүйл үнэхээр хүнд байсан шүү. Тэгээл хэн л намайг ажилд авахав дээ гээл худлаа үнэн зорилгодоо хүрчих гэсэн бодолтойгоо нөгөө фб-ийн аялал жуучлалын группууд руу дадлагаар явна гэсэн зар тавиал байсан. Итгэл найдвар ч хог байсан дөө.
Гэхдээ яасан гээч дадлагаар явах боломж ч олдсон, цалинтай аялах боломж ч олдсон.
Тэрэлж, архангай руу 2 удаа дадлагаар 2 жуулчинтай яваад, дараа нь говь руу 7 хоногоор 2 жуулчинтай явсан даа.
Зүгээр л би их азтай байсан. Нөгөө гадаадууд ч англиар сайн ярьж чаддаггүй таарсан гарууд байсан юм дөө. Ихэвчлэн дохио зангаагаар ойлголцоол. Тэднээс илүү би л ангайж гайхаж явсан даа. Ямар гоё юм бээ гээл хха, юм үзээгүй хүн утсаа асааж ирээл гялс зураг дараал унтраагаал.
Гэхдээ дараа нь надад ийм аз дайрахгүйг би мэдэж байна. Зорилгодоо чанартай хүрэхийн төлөө, аз дайрахгүй үед ч чадвартай бат бөх зогсохийн тулд өөрт байгаа бүх боломжоо ашиглаарай. Байдаг чадлаараа чадвараа шавхаад өг. Хэдий ядрах ч хөнгөн хандсан үйлдлээс үүдэх сэтгэлийн шархаас илүүтэй өвдөх нь юу л бол.

2 багш маань үнэхээр бахархмаар хүмүүс, миний үлгэр дуурайлал болсон хүмүүсийн нэг. Тэдний заасан мөрөөр явсаар энэ хэдэн зурагнуудыг буулгажээ.

Надад ганцхан л анхааруулж хэлэх зүйл байна. Аялалд гарахдаа утасныхаа цэнэглэгчийг л МАРТАЖ БОЛОХГҮЙ. Бусад зүйлсийг багш нар маань хангалттай заах болно. Уг алдаанаас болж, хүсэн мөрөөдсөн говийн аялалдаа 4 хоног утсаа асааж утрааж явсаар 4 газрын зураг л авсан, баянзаг, хонгорын элсийг буулгаж чадаагүйдээ л явж ирээд харамссан, өөр юмгүй дээ.

Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Анударъяа Э. Анударъяа

Бүгдээрээ сайн уу?Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхамуудын нэг нь хоёр багшийнхаа хөтөч бэлтгэх сургалтанд суусан ...
18/01/2018

Бүгдээрээ сайн уу?
Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхамуудын нэг нь хоёр багшийнхаа хөтөч бэлтгэх сургалтанд суусан явдал гэж боддог.
Сургалтанд суухаас өмнө англи хэл маань тийм ч сайн биш байсан бас аав ээжийн хараанаас гараагүй, амьдрал үзээгүй эрх танхи хүү байлаа. (Аая одоо нээх аймаар амьдрал үзчихсэн юм шиг 😂😂)
Харин хөтөчийн сургалтанд сууж, жуулчин дагуулаад явсан тэр цагаас хойш амьдралыг арай өөр өнцгөөс харж, хүмүүстэй зөв бас эелдэгээр харьцах, бусдыг халамжилах, ажилдаа эзэн нь байх гэхчилэн маш их зүйлийг мэдэж, амьдралд суралцсан. Аялалд явж байх үед хүнд хэцүү санагдах бүрт хоёр багшийн зааж байсан зүйлс чихэнд сонсогдох шиг л болдог байсан. Аяллын хөтөч болсоноор маш олон сайхан боломжууд нээгдсэн гэж боддог. Хоёр багшдаа, ангийхандаа маш их баярлалаа. 🙂😁

Аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтын төгсөгч Б.Алтангэрэл Алтангэрэл Б.

Сайн уу? Дуука байна. Би өнгөрсөн хавар хөтөчийн сургалтанд сууж амжилттай төгсөөд зун хэд хэдэн удаа аялалд явсан. 😊. А...
17/01/2018

Сайн уу? Дуука байна. Би өнгөрсөн хавар хөтөчийн сургалтанд сууж амжилттай төгсөөд зун хэд хэдэн удаа аялалд явсан. 😊. Аяллын хөтөч байхын хамгиииийн сайхан зүйл нь цалингаа авах хха за тоглосымаа. Мэдээж хөдөлмөрийнхөө үр шимийг амсах сайхаан. Гэхдээ хамгийн гол хүч сорьсон сайхан зүйл нь Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар үүрэг хүлээж аялах явдал, бүр маш хариуцлагатайгаар хүмүүсийн амь нас хариуцаж явна шүү. Хөтөч хүн жуулчдынхаа сэтгэл санаа хийгээд эрүүл мэндэд байнгын хяналт тавьж мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ бүгдийг манай сургалтын спортлог 🏃‍♀️Тамираа багш, эмэгтэйлэг 💃🏻Цэцэгээ багш маань нэгд нэгэнгүй зааж сургаж билээ. 🤗Баяртай гунигтай алин боловч багш нарын маань хэлсэн үг үргэлж санаанд орж, яг ингэдийн байна шүү гээд ухаарч байгаамдаа хэхэ. Аа тийм хэрвээ та аялалын хөтөчөөр манай 2 багш дээр суралцах гэж байгаа бол захиж хэлэх нэг зүйл байна. Багш нарын ярьж өгөх үлгэр домог бүрийг сайн бичиж аваарай. Жуулчдад тоо баримт гэхээсээ илүү гайхалтай домгууд сонирхолтой байдаг 😉
За амжилт хүсье! Улсынхаа нэрийг гадныханд мандуулах мундаг хөтөч болоорой залуусаа!

Аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Дуламсүрэн Dulamsuren Enkh-Amgalan

Би аяллын хөтөч болохоосоо өмнө өөртөө үнэхээр итгэлгүй байлаа. Заримдаа юм хэлэхээсээ ичдэг, айдаг, хүний өмнө гарч юм ...
17/01/2018

Би аяллын хөтөч болохоосоо өмнө өөртөө үнэхээр итгэлгүй байлаа. Заримдаа юм хэлэхээсээ ичдэг, айдаг, хүний өмнө гарч юм ярьж илтгэл тавина гэдэг бол бодоод ч хэрэггүй. Гэсэн ч надад маш их хүсэл тэмүүлэл, мөрөөдөл байсан болохоор өөртөө зорилго тавьж, эхлээд аяллын хөтөч болохоор шийдэж Mongolian Empire Map гэдэг сургалтын төвийг олсон юм. Мэдээж 2 багшийн маань хийчээл намайг улам их хурцалж, хөтөч болох юмсан гэсэн хүсэл эрмэлзлийг минь хамгийн ихээр төрүүлсэн. За тэгээд л 12 дугаар ангиа төгсөх гээд байдаг, улсын шалгалт ЭЕШ-тэй давхцаад хөтөчийн сургалт хичээл гээд л өглөө 5-6 цагт босч 8-13 цаг хүртэл хичээлтэй, хичээлээ тараад оройны 6 цаг хүртэл номын санд суугаад, 6:30-с сургалт руугаа жирийж өгнө шүү дээ. Иймэрхүү байдалтай 1 сар явсны эцэст сургалт дуусч сертификатаа аваад бөөн баяр, 3-4 tour agency-д очиж бүртгүүлээд ярилцлаганд орлоо. 5-р сарын 31-нд утас дуугарч Говь руу 6 хоногийн аялалд явчихаад ир гэдэг юм байна, бөөн баяр, гэрээр нэг сүр бадруулаад л, би явлаа, би явлаа гээд л бараг л уйлах нь холгүй юм болж байсан хэхэ. Ингээд л амьдрал эхэлсэн юм даа, 6 сарын 1-нээс 11-р сар хүртэл бараг л амралтгүй аялалд явсан. Энэ бүх хугацаанд уйлж, дуулж, инээж баясч, өвдөж ядрах гээд л байж болох бүх зүйлсийг өөрийн биеэр мэдрээд хамгийн түрүүнд 2 багшаараа бахархаж, дараа нь өөрөөрөө бахархсан юм. Өдөр бүр шинэ газар үзэж, эх орноо гадныханд танилцуулж, олон шинэ найз нартай болох ямар гоё гэж санана аа. Хамгийн гол нь тэвчээртэй, сэргэлэн цовоо, өөрийгөө бас бусдыг хүндэлж 2 багшийнхаа заасан шиг гайд болох юм бол ажиллая гэж гуйх биш уригддаг болно шүү хэхэ. Дашрамд дахиад хэлчихэе. Гайхалтай 2 багшдаа бас сайхан хамт олонтой болсондоо би үнэхээр баяртай байдаг. Хайртай шүү та нартаа!

Аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтын төгсөгч Э.Анударь
Erdenetsogt Anvdari

Address

Ulaanbaatur
976

Telephone

+97680080220

Website

http://www.mongolianempiremap.blogspot.com/, http://mongolianempiremap.wordpress.com

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Empire Map posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian Empire Map:

Share

Category