08/09/2022
Япон Улсын "Ковидын эсрэг авах хилийн шинэ арга хэмжээ"-ний тухай
Японы Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд ковидын эсрэг авах хилийн хоригийг зөөлрүүлж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх хүний хязгаарыг 20 мянгаас 50 мянга болгож нэмэгдүүлэхээр болов. Иймд сүүлийн үед зөвхөн урьдчилж аялах маршрутаа гаргаж өгч, түүнээсээ гажихгүй гэх баталгаа гаргасан группээр ирэх жуулчдад олгож ирсэн жуулчны визийг хувиараа ирэх жуулчдад ч олгож, Японы хилээр нэвтрэхийн тулд бүх хүнээс шаардаж байсан 72 цагийн дотор өгсөн сөрөг гарсан PCR шинжилгээний гэрчилгээний оронд гурав дахь вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг ашиглах боломж олгох болсон зэрэг өөрчлөлтийг зарлав.
Хилээр нэвтрэхээс өмнөх сөрөг гарсан PCR шинжилгээний тухайд:
“Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэчилсэн 28-р журам”-ын 1 дүгээр заалтад буй “Омикрон хувилбар” (B.1.1.529 удмын мутант омог) тархсан улс орон, бүс нутгаас ирж буй нийт эргэн ирэгсэд болон гадаадын иргэд нь вакцинжуулалтын гэрчилгээтэй бол өмнөх орны хилээр гарахаасаа өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариуг шаардахгүй байж болно.” хэмээн “Хилийн хяналтыг чангатгахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай шинэ 31-р журам”-д заалт оруулсан байна.
(Жич:) Дээрх арга хэмжээг 2022 оны 9-р сарын 7-ны (Японы цагаар) 00:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.
Negative COVID-19 test result certificate:
https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_test.html
Вакцины гэрчилгээний тухайд:
Уг коронавирусын халдварын эсрэг вакцин тариулсан тухай гэрчилгээ нь Японы Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үр дүнтэй гэж үзэж байгаагаа зарласан вакцинуудын дотроос 3 тунг өмнө нь хийлгэснээ баталгаажуулсан зүйл байх ёстой болж байна.Эдгээр вакцины нэр нь Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайтад нээлттэй байгаа бөгөөд Файзэр /Pfizer/-ын COMIRNATY intramuscular injection, Модерна /Moderna/-гийн Spikevax intramuscular Injection, Астра Зенека, AstraZeneca/-гийн Vaxzevria intramuscular Injection, Яансэн / Janssen/-ий JCOVDEN intramuscular injection, Барат Биотех /Bharat Biotech/-ийн COVAXIN, Новабакс /Novavax/-ийн Nuvaxovid intramuscular Injection гэсэн вакцинуудаас байх ёстой ажээ. Вакцины асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл харахыг хүсвэл доорх холбоосоор орно:
Vaccine Certificate for Quaranatine https://www.mhlw.go.jp/stf/covid-19/border_vaccine.html
Япон Улсад оршин суух үед дэглэм сахих тухайд:
Япон Улсын дотоодод нийтийн тээвэр болон ресторан, хоолны газар, кино театр зэрэг олон нийтийн газар явахдаа болон хүмүүстэй уулзаж, ярилцах үедээ маск зүүх, тогтмол гараа угааж ариутгахыг шаардаж байна. Японд оршин суухдаа баримтлах дэглэмийн талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж харна.
Англи хэл дээрх мэдээлэл: Coronavirus (COVID-19)
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000164708_00079.html
Монгол хэл дээрх мэдээлэл: https://www.isa.go.jp/mn/index.html
Япон Улсад ирж эмчилгээнд хамрагдах тухайд:
Одоогоор эцэслэн тогтоогүй ч ковидын үеэс эхэлж Японд ирснээс хойш 7 хоногийн дараа эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн нөхцөл үргэлжлэн мөрдөгдөж байгаад анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.
https://tokyo.embassy.mn/advice/c/5233
КОНСУЛЫН ХЭЛТЭС