Asia People Mongolia

Asia People Mongolia БҮХ ТӨРЛИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ ӨГЧ БАЙНА,
УСАН ОНГОЦНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛ ЗУУЧИЛЖ БАЙНА
(14)

27/09/2024

Коллагений маань ээлжит лайв эхэлж байна шүү 😀😀

♿🚌🥰 Автобусны жолооч замын голд гацсан тэргэнцэртэй хүнд тусалжээ. Солонгосын цахим ертөнцөд бороотой шөнө замын голд га...
27/09/2024

♿🚌🥰 Автобусны жолооч замын голд гацсан тэргэнцэртэй хүнд тусалжээ.

Солонгосын цахим ертөнцөд бороотой шөнө замын голд гацсан тэргэнцэртэй хүнд тусласан автобусны жолоочийн сэтгэл хөдөлгөм түүх тархаад байна. 📲👀

Чусокын баярын өдрүүдээр хэд хэдэн иргэд 9-р сарын 13-ны орой 9:40 минутын орчимд Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Соучо-гу дүүрэгт болсон үйл явдлын талаар Сөүл хотын 470 дугаар автобусны жолоочийг магтан онлайнд нийтэлжээ.
Тухайн үйл явдлын хувьд тэргэнцэртэй явж байсан нэгэн хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед нь улаан гэрэл солигдсон бөгөөд тэрээр замын талд ч хүрээгүй байжээ.😰

Дохио хүлээн зогсож байсан автобусны жолооч тээврийн хэрэгслээсээ гарч, явган зорчигчийг гарцын нөгөө талд хүртэл түрж өгчээ. Орон нутгийн хүмүүс түүний хурдан үйлдэл, хурц ухааныг магтан "аянган хүн" хэмээх хоч ч өгөөд амжжээ. Хожим нь түүнийг 10 жилийн туршлагатай жолооч И Жүн-хо гэгч хүн болохыг нь олж мэджээ.

И Жүн-хо орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хүмүүсийг (машинаас) түрүүнд тавих ёстой гэж боддог" хэмээн хэлж, ийм нөхцөл байдал дахин тохиолдвол мөн адил хийх болно гэжээ.

Эх сурвалж : https://www.koreaherald.com/view.php?ud=20240926050514&utm_campaign=feed&utm_medium=referral&utm_source=later-linkinbio

🤩💯🛍️Таныг ирэх саруудад хүлээж буй брендүүдийн хямдралуудын хугацааг танилцуулж байна:📌Uniqlo: 9-р сарын эхээр намрын ши...
27/09/2024

🤩💯🛍️Таныг ирэх саруудад хүлээж буй брендүүдийн хямдралуудын хугацааг танилцуулж байна:

📌Uniqlo: 9-р сарын эхээр намрын шинэ коллекцийн урьдчилсан хямдрал эхэлж, шинэ загварууд дээр 20-30% хямдралтай худалдаалагдана. 11-р сард хар баасан гарагт (Black Friday) Uniqlo-ийн хамгийн том хямдрал болж, бараанууд 60% хүртэл хямдарна.

📌Zara: 11-р сарын сүүлээр хар баасан гарагийн хямдрал эхэлж, намар, өвлийн улирлын бараанууд хямдарна. Энэ хямдралын үеэр өвлийн цуглуулга болон бусад олон төрлийн барааг хямдралтай үнээр авах боломжтой.

📌H&M: 11-р сарын эхээр хар баасан гарагийн хямдрал эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй хувцас, хүүхдийн хувцас, дагалдах хэрэгсэл зэрэг бараанууд 50% хүртэл хямдарна.

📌Mango: 11-р сард мөн хар баасан гарагийн хямдрал эхэлнэ. Өвлийн коллекц, пальто, свитер зэрэг бүтээгдэхүүнүүд хямдралд орно.

📌Nike: 9-р сард спортын гутал, хувцасны намрын хямдрал эхэлнэ. Мөн 11-р сард хар баасан гарагийн үеэр 40% хүртэл хямдралтай худалдаа болно.

📌Adidas: 10-р сард намрын коллекцийн хямдрал эхэлж, спортын гутал болон хувцас 30% хүртэл хямдарна. Хар баасан гарагийн үеэр 50% хүртэл хямдралтай болно.

📌Levi's: 10-р сарын дундуур жийнс болон бусад хувцасны хямдрал эхэлнэ. Хар баасан гарагийн хямдрал нь 11-р сард эхэлж, 40% хүртэл хямдралтай худалдаалагдана.

📌Gap: 9-р сарын сүүлээр намрын хямдрал эхэлж, хувцасны бүтээгдэхүүнүүд 35% хүртэл хямдрах болно. Мөн 11-р сард хар баасан гарагийн үеэр 50% хүртэл хямдралтай болно.

📌Calvin Klein: 10-р сард намрын коллекцийн хямдрал эхэлж, дотуур хувцас болон үндсэн загварууд 30% хүртэл хямдарна. 11-р сард хар баасан гарагийн үеэр 40% хүртэл хямдралтай худалдаалагдана.

📌Tommy Hilfiger: 9-р сарын эхээр намрын хямдрал эхэлж, олон төрлийн хувцас, аксессуарууд 25-30% хямдралтай болно. Хар баасан гарагийн хямдрал 11-р сард эхэлж, нэмэлт хямдралтай үнээр барааг авах боломжтой.

📌Puma: 10-р сард спортын гутал, хувцасны хямдрал эхэлж, намрын шинэ загварууд дээр 30-40% хямдралтай худалдаа хийгдэнэ. Хар баасан гарагийн үеэр нэмэлт хямдралтай барааг авах боломжтой.

Эдгээр хямдралуудыг алгасалгүй хадгалаад аваарай! Хамгийн шилдэг загваруудыг хямдралтай үнээр авах боломжийг битгий алдaарай! Найзуудтайгаа мөн хуваалцаад шейр хийгээрэй. 👫🛒

☀️🥵😱🥶❄️Энэ зуны хэт халалтыг таамаглаж байсан судлаач энэ өвөл ч мөн хэт хүйтэн байх талаар анхаарууллаа. Энэ жил 40 гра...
27/09/2024

☀️🥵😱🥶❄️
Энэ зуны хэт халалтыг таамаглаж байсан судлаач энэ өвөл ч мөн хэт хүйтэн байх талаар анхаарууллаа.

Энэ жил 40 градусаас давсан зуны хэт халалтыг зөв таамагласан Ким Хэ-донг профессор энэ оны өвөл ч мөн улс даяараа хэт хүйтэн цаг агаарт нэрвэгдэхийг анхааруулж байна.😰❄️🌧

Ким Хэ-донг нь Кемён их сургуулийн байгаль орчны инженерийн профессор бөгөөд энэ Даваа гарагт CBS радиод өгсөн ярилцлагадаа “Энэ өвөл 2021 болон 2022 оны өвөл шиг маш хүйтэн байх бөгөөд температур -18 градусаас доош унах магадлалтай" гэж хэлжээ.

Тэрээр Солонгос энэ жил өвөл эхлэхэд Ла Нина гэх нөхцөл байдал бий болж, Солонгос болон Хойд Америкт арктикийн хүйтэн давлагааг авчрах магадлалтайг онцолсон байна. Ла Нина нь Номхон далайн далайн температур ердийнхөөс хүйтэн болсноос үүдэлтэй цаг агаарын өөрчлөлт юм байна.

Түүнчлэн энэ жилийн намар богино байхыг таамаглаж байгаа бөгөөд сүүлийн арван жилд ажиглагдсан хандлага үргэлжлэх магадлалтайг хэлсэн байна. “Сүүлийн арван жилийн хугацааг ажиглавал намар ихэвчлэн бараг байхгүй болсон нь ажиглагдсан” гэж тэрээр хэлжээ. “Энэ жил мөн адил намар бараг үзэгдэхгүй байх болов уу гэж бодож байна."

Өнгөрсөн жил өдөрт температур 11-р сарын дунд үе хүртэл 29 градусыг барьж байсан ч гэнэт л маргааш өдөр нь 20 градусаар буурсан гэж тэрээр хэлсэн бөгөөд энэ жил мөн адил байх магадлалтай." гэж хэлсэн байна.

📌Эх сурвалж : https://www.koreaherald.com/view.php?ud=20240924050489&utm_campaign=feed&utm_medium=referral&utm_source=later-linkinbio

📷🎞️😍Хальсны камер сонирхдог хүмүүсээ наашаа анхаараарай. 🖼️Өөрийн дурсамжийг өөрийн гараар бүтээх боломж!🖼️고래사진관 нь халь...
27/09/2024

📷🎞️😍
Хальсны камер сонирхдог хүмүүсээ наашаа анхаараарай.

🖼️Өөрийн дурсамжийг өөрийн гараар бүтээх боломж!🖼️

고래사진관 нь хальсны зургийг edit хийж, хэвлэх боломжтой тусгай студи юм. Хэрэв та зураг авсан хальсаа угаахыг хүсэж байгаа бол энд заавал ирээрэй. 3 давхарт байрлах уг студи нь лифтгүй тул багахан шатаар өгсөх хэрэгтэйг анхаараарай. Хэрэв ажиллах цагаас нь зөрсөн бол та санаа зоволтгүй, үүдний хайрцагт хальсаа хүлээлгэж өгөөд дараа ирээд авахад болох юм байна. 🤷‍♀️🚪

고래사진관-д та дараах төрлийн сканнер болон хальс угаах төрлөөс сонголт хийх боломжтой:👇👇👇

💻Сканнерын төрлүүд: Noritsu, Fuji, Kodak
🎞️Хальсны төрлүүд: Өнгөт, хар цагаан, кино зориулалтын, слайд

Хэрэв сканнерын төрлөө сонгоогүй бол Noritsu сканнер дээр ихэвчлэн хийгддэг юм байна. Хар цагаан, кино зориулалтын болон слайд хальснуудыг боловсруулахад ажлын 3 хоног орчим хугацаа шаардлагатайг мөн анхаараарай.

Мөн хальсыг хүлээн авсан өдрөөс хойш 2 сар хадгалагдах бөгөөд файлаараа 3 сар хадгалагдаж, хугацаа нь шууд хаядаг юм байна шүү. Хэрэв та угаалгасан хальсаа томоор хэвлүүлэхийг хүсвэл шуудангаар авах боломжтой шүү! 📮✉️

고래사진관-д ирж, өөрийн гараар дурсамжаа мөнхлөөрэй!

📍고래사진관
Байршил : 서울특별시 중구 마른내로2길 31 (충무로3가) 3층
⏰Цагийн хуваарь : Ажлын өдрүүд: 12:00-20:00 / Амралтын өдрүүд: 12:00-18:00
🚫 Амрах өдөр: Пүрэв гариг

🍲🤩Каннамд байрлах өвөрмөц, гоё үзэмжтэй Солонгос уламжлалт хоолны газар🇰🇷 Каннамд байршилтай энэхүү ресторан нь барилгын...
27/09/2024

🍲🤩Каннамд байрлах өвөрмөц, гоё үзэмжтэй Солонгос уламжлалт хоолны газар🇰🇷

Каннамд байршилтай энэхүү ресторан нь барилгынхаа хамгийн дээр байрладаг бөгөөд сэтгэл сэргэмээр гоё үзэмжтэй, мөн үнэхээр амттай өвөрмөц хоолнуудтай гэдгээрээ онцлог. ☀🌈

Тусгай гал дээр шарж бэлтгэсэн өвөрмөц, чанартай солонгос хоолны гайхамшгийг мэдрэхийг хүсэж байна уу?
Тэгвэл та заавал 본연 руу зочлоорой!🤗🏢

Энэ ресторан нь алдарт тогооч Бэгёнжүнгийн удирдлага дор, солонгос хоолны уламжлалт амтыг орчин үеийн шинэлэг хэв маягтай төгс хослуулсан онцгой менютэй. Хар модны гал дээр бэлтгэгдсэн хоолнууд нь бас өнгө үзэмж нь танд эртний солонгос соёлыг мэдрүүлж, тансаг амтны ертөнцөд хөтөлнө.😋🍜🍲

📍본연
Байршил : 서울특별시 강남구 논현로 742, 7층
⏰Цагийн хуваарь : 17:30-23:00 (Бүтэнсайн болон даваа гаригт амарна)

Дуу хөгжимд дуртай хүмүүс байна уу?🎷Өнөөдөр ч гэсэн ухаан жолоогүй завгүй өдөр байсан биздээ?Заримдаа жаахан ч гэсэн юу ...
25/09/2024

Дуу хөгжимд дуртай хүмүүс байна уу?🎷

Өнөөдөр ч гэсэн ухаан жолоогүй завгүй өдөр байсан биздээ?

Заримдаа жаахан ч гэсэн юу ч бодолгүйгээр тайтгарч амар тайван байх орон зай хэрэг болдогдоо...🎧
JAZZ хөгжимд дуртай найзуудаараа очоод сонороо мялаахад давгүй газар санагдлаа.👂
Амтат хоол идэж коктейл шимэнгээ нэгэн гоё оройг өнгөрүүлээрэй..🍹
FLATNINE | 플랫나인 | 재즈바 | JAZZBAR
Gangnam Jazz bar🥂
Ажиллах цаг : Ням-Пүрэв18:00-0:00 / Баасан 18:00-2:00 / Бямба 15:30-2:00
Эхний тоглолт: Өдөр бүр PM 8:00~ / 2 дахь тоглолт: Баасан,Бямба PM 11:00~
Бямба гаригт PM 4:00 -т тоглолт бас байгаа
Хаяг : 서초구 강남대로 65길 10

💡Өршөөлийн хууль зарлагдлаа.Явагдах хугацаа: 2024.09.30 - 2024.11.30Хамрах хүрээ : Заасан хугацаанд сайн дураар буцах ху...
25/09/2024

💡Өршөөлийн хууль зарлагдлаа.
Явагдах хугацаа: 2024.09.30 - 2024.11.30
Хамрах хүрээ : Заасан хугацаанд сайн дураар буцах хууль бус оршин суугчид
*2024.09.30 аас хойш хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд хамаарахгүй
📩Энэ хугацаанд гарвал торгуулиас чөлөөлөн дахин хилээр нэвтрэх хориг тавихгүй.
Нутаг буцах өдрөөс хамгийн багадаа 3 хоногийн өмнө бүртгүүлэх шаардлагатай.
📋Шаардлагатай бичиг баримт : Гадаад паспорт, сайн дураар буцах бүртгэлийн хуудас, Нислэг үйлдэх онгоцны билет

Манай Asia People Mongolia Page📍 маань сайн дураар нутаг буцах хүсэлт болон онлайн виз сунгалт хийж өгдөг шүү.

Даняанг-руу явж шүхрээр буухуу🤩단양 гэх энэ газар маш цэвэрхэн бөгөөд тунгалаг агаартай байгалын үзэмж сайтайгаараа алдарт...
25/09/2024

Даняанг-руу явж шүхрээр буухуу🤩
단양 гэх энэ газар маш цэвэрхэн бөгөөд тунгалаг агаартай байгалын үзэмж сайтайгаараа алдартай. Мөн тэнд очвол маш олон төрлийн зүйлсийг хийх боломжтой байдаг.
Тэр дундуус та бүхэндээ paragliding🪂 буюу шүхрээр бууж үзэхийг санал болгож байна.
Хүний гар хүрэх боломжгүй уулнуудын дундах орон зайнд салхинд биеэ сул тавин үгээр хэлэх аргагүй тийм нэг гоё мэдрэмжийг мэдрээд үзээрэй.
Аюулгүй байдал нь нэн чухал учраас тэр тал дээр маш сайн анхаардаг гэнэ.
Энгийн курсийн үнэ : 90,000вон
Хаяг : 충청북도 단양군 가곡면 두산길 196-54 패러마을
Холбогдох утас : 1800-3326
Ажиллах цаг : 17:00 хүртэл

Кофеноос анхилуун үнэр гардаг гэнэ үү?Шинэлэг улбар шар өнгийн интерьерийн хамтҮнэрийг нь үнэрлэж үзээд өөрөө  кофе найр...
25/09/2024

Кофеноос анхилуун үнэр гардаг гэнэ үү?

Шинэлэг улбар шар өнгийн интерьерийн хамт
Үнэрийг нь үнэрлэж үзээд өөрөө кофе найруулан уудаг газар
Euljiro-д нээгджээ.

Эстер гэх энэ газар нь өвөрмөц үнэртэй кофе зардаг,
Оригинал(кофе), самар, бөөрөлзгөнө, жүрж, тоор гэсэн таван төрлөөр бэлтгэдэг байна~🍓🫐
Ажилтнууд нь бүх зүйлийг нарийвчлан тайлбарладаг учраас санаа зовох зүйл ч гарахгүй гэнэ.

🥐🥐🥧

📍ESTER
▪️서울 중구 마른내로 47 1층
▪️Ням гараг бүр амарна
▪️Ажлын өдрүүд, Бямба гарагт 11:00~21:30
▪️ Ойролцоох хувийн зогсоол дээр зогсоолтой.
☕️Анхилуун кофе 6000 вон
☕️Үнэртэн шүүлтүүртэй кофе 7000 вон

🌊Бусан хотоор аялах бол😍💙Далайн эргийн галт тэрэг / Busan Blue line park 💙 -д заавал сууж үзээрэй. ✔Тасалбарын үнэ :  70...
24/09/2024

🌊Бусан хотоор аялах бол😍
💙Далайн эргийн галт тэрэг / Busan Blue line park 💙 -д заавал сууж үзээрэй.

✔Тасалбарын үнэ : 7000-13,000 вон
📍Хаяг : 부산 해운대구 청사포로 116 청사포정거장

*дэлгэрэнгүйг : https://www.bluelinepark.com/mapList.do
🧐🥳Нийт 4.8 км зайнд хоёр талдаа явах тус галт тэрэг нь зайгаар цэнэглэгддэг байгальд ээлтэй галт тэрэг гэнэ шүү

Чинжү Намгангийн дэнлүүний наадам✨Чинжү Намгангийн дэнлүүний наадам нь өнгө үзэмжээр дүүрэн бөгөөд Солонгос улсын бас нэ...
24/09/2024

Чинжү Намгангийн дэнлүүний наадам

✨Чинжү Намгангийн дэнлүүний наадам нь өнгө үзэмжээр дүүрэн бөгөөд Солонгос улсын бас нэгэн өвөрмөц соёлын арга хэмжээ юм! 🌸

Өмнөд Солонгосын Чинжү хотод жил бүр зохион байгуулагддаг энэ наадам нь үзэсгэлэнт дэнлүүнүүдээрээ алдартай. Усны мандал дээр гэрэлтэх дэнлүүнүүдийн гайхалтай дүр төрхийг харж гайхалтай үзэсгэлэнтэй салютны наадмыг үзэнгээ алдарт гудамжны хоолнуудаас нь идэх боломжоо бүү алдаарай! 🎆

📅 Арга хэмжээ:2024 оны 10-р сарын 5-20
📍 Байршил: 진주성 및 남강 일원(하천, 사적지)
💵Тасалбар : Үнэгүй

Түүх, уламжлал, үзэсгэлэнтэй байгаль, соёл урлагийн гайхамшгийг нэг дор мэдрэхийг хүсвэл энэхүү дэнлүүний наадамд хүрэлцэн ирээрэй! 🎎

#ЧинжүДэнлүүнийНаадам #СолонгосАялал #Уламжлал

🌟☀️Таны өдрийг гэрэл гэгээтэй болгох - "YMMD"🌈☕ "You Made My Day" утгыг илэрхийлсэн энэхүү Сувонд байрлах кафе нь танд д...
24/09/2024

🌟☀️Таны өдрийг гэрэл гэгээтэй болгох - "YMMD"🌈

☕ "You Made My Day" утгыг илэрхийлсэн энэхүү Сувонд байрлах кафе нь танд дулаахан, тав тухтай мэдрэмжийг өгнө. Байгалийн өнгөтэй нарийн зохицол бүхий интерьертэй, үзэмжтэй вентиж эд зүйлсээр чимэглэгдсэн бөгөөд ойр орчим нь чимээ аниргүй бас их тав тухтай.

🌿 YMMTD нь дулаахан уур амьсгал, амар амгалан мэдрэмжээр дүүрэн тул найз нөхөдтэйгээ тухлан суухад хамгийн тохиромжтой газар гэж бодож байна. Дуртай амттангаа зооглонгоо, тайван орчинд тухлан амарч, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

📍 수원카페 와이엠엠디
Байршил : 경기 수원시 영통구 센트럴파크로127번길 144 지하1층 와이엠엠디
⏰Цагийн хуваарь : 10:00-22:30

🏠🤩Үлгэрийн байшин шиг ёстой хөөрхөн кафе байнаа🫖👸Кафе доторх зохион байгуулал, модон тавилга, зөөлөн гэрэлтүүлэг нь таны...
24/09/2024

🏠🤩Үлгэрийн байшин шиг ёстой хөөрхөн кафе байнаа🫖👸

Кафе доторх зохион байгуулал, модон тавилга, зөөлөн гэрэлтүүлэг нь таныг ном уншаад суухад хамгийн тав тухтай, дулаахан мэдрэмж төрүүлнэ. Өөрийнхөө дуртай номоо авч очоод, амттай кофегоо уугаад суухад их хөөрхөн газар байна шүү. 📚✨

😍🥰Дотроо зураг авхуулахад тохиромжтой янз бүрийн засалтай хэсгүүд, найзуудаараа юм ярьж суухад тохиромжтой гадаа зассан ширээнүүд гээд нэг завтай өдрөөрөө зочлоод гарахад их хөөрхөн газар санагдлаа. 👯‍♀️☂️☕

📍 카페 그루비
Байршил : 경기 수원시 영통구 센트럴파크로127번길 148
⏰Цагийн хуваарь : 12:00-22:00

2024 САЛЮТ ФЕСТИВАЛ🎆Жил бүрийн 10 сард Хан мөрний эрэг дээр зохиогддог салютний фестивал маань энэ удаа 10.05 нд 여의도-д з...
23/09/2024

2024 САЛЮТ ФЕСТИВАЛ🎆

Жил бүрийн 10 сард Хан мөрний эрэг дээр зохиогддог салютний фестивал маань энэ удаа 10.05 нд 여의도-д зохион байгуулагдахнээ.
Сэрүү татсан намрийн орой Солонгос, Япон, Америк гэх 3 улс зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнт салютын шоуг та бүхэн маань битгий алгасаарай.
Бэлдээд очивол илүүдэхгүй зүйлс:
1. Нөмрөх нөмрөг болон дэвсгэр☁️ - сэрүүхэн байж болзошгүй тул ханиад томуунаас сэргийлэх, дэвсгэртэй байснаар суудлаа хамгаална😅
2. Ус, ундаа - Намар ам хатаж хуурайших нь элбэг учраас тухтай байдлын үүднээс🥤
3. Камер(гар утас), сэлфиний гар, утас тогтоогч хөл📷 - Дурсамжаа хадгалах шилдэг арга бол мэдээж зураг болон бичлэг, мөн аюулгүй зураг авахын тулд тогтоогч хөл болон жижиг гэрэл💡
4. Нойтон болон хуурай салфетка- Үргэлж мартдаг ч хамгийн хэрэгтэй эд. Түргэн хоол идэх үед хувцас заваарах, гар бохирдох үе их гардагдаа🍱
Япон багийн салют - 19:20~19:35
Америк багийн салют - 19:40~19:55
Солонгос багийн салют - 20:00~20:30

❗️Өмнөд Солонгост Орос улсын иргэн хуучин амьтны хүрээлэнд нас барсан байдалтай олджээӨмнөд Солонгосын Гёнсан мужийн Гим...
23/09/2024

❗️Өмнөд Солонгост Орос улсын иргэн хуучин амьтны хүрээлэнд нас барсан байдалтай олджээ

Өмнөд Солонгосын Гёнсан мужийн Гимхэ хотод орших хуучин амьтны хүрээлэнд 67 настай Орос улсын иргэн нас барсан байдалтай олдсон байна.

Уг талийгаач нь амьтны хүрээлэн хаагдахаас өмнө тус газар амьтны хүрээлэнгийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2023 онд тус хүрээлэн хаагдсан юм. Түүний цогцсыг 9-р сарын 11-ний өдрийн 12:45 цагт нэгэн иргэн хүрээлэнд ирэхдээ олсон талаар Гимхэ Сообү цагдаагийн газраас мэдээлжээ.

Бугён амьтны хүрээлэн 2023 оны 8-р сард амьтны эрхийг зөрчсөн гэх шүүмжлэлийн улмаас хаагдсан байна. Тухайн үед хүрээлэнгийн дотор өлсгөлөн байдалтай байсан Барами нэртэй арслангийн тухай мэдээлэл гарч байсан юм.

Талийгаачийг олох үед хүрээлэнд ямар ч амьтан эсвэл ажилтан байгаагүй хоосон байсан аж. 67 настай эрэгтэйг арслангийн торонд хэвтэж байхад нь олсон ба түүнийг хэдэн долоо хоногийн өмнө нас барсан гэж цагдаа нар таамаглаж байна.

Шүүх шинжилгээгээр хүч хэрэглэсэн болон эрүүл мэндийн ноцтой асуудал илрээгүй бөгөөд үхлийн шалтгааныг нарийн тогтоохын тулд хорт бодис хэрэглэсэн эсэхийг шинжлэх ажил хийгдэж байна.

Цагдаа нар амьтны хүрээлэнгээс хувцас болон хоолны сав олсон ба талийгаач нь цагаачлалын бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд хаагдсан хүрээлэнд ганцаараа амьдарч байсан байж болзошгүй гэж үзэж байна.

Одоогоор Солонгост байгаа Оросын Элчин сайдын яаманд уг явдлыг мэдэгдсэн бөгөөд хэрэв гэмт хэргийн сэжиг илрээгүй тохиолдолд хэргийг хаана гэж цагдаа нар мэдээлжээ.

📌Эх сурвалж : https://www.koreaherald.com/view.php?ud=20240923050594&utm_campaign=feed&utm_medium=referral&utm_source=later-linkinbio

Сонирхолтой интерьертэй Мүллэ дэх Пянзны бар "Dyer Maker"📀🎧Янз бүрийн содон сонин ресторан, дэлгүүрүүд гээд Мүллэ дунд ү...
23/09/2024

Сонирхолтой интерьертэй Мүллэ дэх Пянзны бар "Dyer Maker"📀🎧

Янз бүрийн содон сонин ресторан, дэлгүүрүүд гээд Мүллэ дунд үзэх зүйл тунчиг их. 🛍️🛒

👏✨Тэр дундаас LP паб "Dyer Maker" Мунрэд шинэ салбараа нээсэн бөгөөд том хэмжээ, гайхалтай интерьерээ хүмүүсийн анхаарлыг татаад буй билээ. 😮😱👏

Мунрэгийн давчуу гудамжнуудын хуучин барилгууд дундаас ийм том, орчин үеийн барилга харагдах нь их содон харагдана! Өндөр тааз, гурвалжин дээвэр нь хуучин үйлдвэр эсвэл агуулах байсан газрыг засварласан юм харагдана. 🏭🏗️⚙️

Пабын дотор орж үзвэл , 2 давхар өндөр таазтай тул гудамж нь нарийн ч гэсэн дотроо бол давчуу мэдрэмж огт төрөхгүй юм билээ. Мөн гаднаа террастай юм байна. Намрын үдэе гадаа сэрүү татуулаад найзуудтайгаа суувал ямар гоё байх бол? 😍🥰

📍 다이어메이커 문래
Байршил: 서울 영등포구 도림로 440-23 1층 다이어메이커
Мунрэ метроны буудлын 7-р гарцын ойролцоо
⏰Цагийн хуваарь : 16:00-01:00

Мёондундг-д нээгдсэн муур кафе 🐈🐈‍⬛Хонхны дуугаар бөөндөө цуглаад хамтдаа хооллож буй муурнуудыг харах боломжтой эгдүүтэ...
23/09/2024

Мёондундг-д нээгдсэн муур кафе 🐈🐈‍⬛

Хонхны дуугаар бөөндөө цуглаад хамтдаа хооллож буй муурнуудыг харах боломжтой эгдүүтэй муурны кафе.
‘Roof Cat Me’ хоёр дахь салбараа нээжээ~🐈
Цонхны дэргэд суугаад мууртай хөөрхөн зураг авахуулангаа
цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
📍Roof Cat Me Myeongdong салбар
▪️서울 중구 명동8가길 27 션샤인빌딩 2F
▪️2 долоо хоногт нэг удаа Даваа гарагт амарна
▪️Өдөр бүр 12:00-22:00
▪️Бага ангийн 5-р ангиас дээш насныхан орох боломжтой.

🏠Өндөр тааз, гайхалтай гэрэлтүүлэгтэй, өвөрмөц уур амьсгалтай "Sundance" бранч кафе🫖 Өвөрмөц уур амьсгал, өндөр тааз, га...
23/09/2024

🏠Өндөр тааз, гайхалтай гэрэлтүүлэгтэй, өвөрмөц уур амьсгалтай "Sundance" бранч кафе🫖

Өвөрмөц уур амьсгал, өндөр тааз, гайхалтай байгалийн гэрэлтүүлэгтэй "Sundance" кафе танд амттай бранч зоог барих төгс орчныг санал болгож байна.🫖🍮

Амьдралын хурдаа бага ч гэсэн хасаад, найз нөхөд, гэр бүлтэйгээ тайван, тухтай орчинд цагийг өнгөрүүлээрэй.👫💓

🌿 Кафен онцгой бранч цэс
• Шинэхэн оройн хоолны цэснүүд
• Эрүүл амтат коктейль, уух зүйлс
• Шинэхэн жимс, амтат бэйкери

✨ Таныг сэргээх тухтай орчин
Өвөрмөц амт, сонирхолтой орчныг хүсэж байгаа бол Sundance-т зочлоорой!

📍 썬댄스
Байршил: 경남 창원시 성산구 용호로 118 1층
⏰ Ажиллах цаг: Өдөр бүр 10:00 - 22:00

🐶💕Тэжээвэр амьтдын марафон гэж сонсож байсан уу ?💕🐱🦮2024 оны намар Хан мөрний эрэг дээрх тэжээвэр амьтдын марафон🦮"Яст м...
23/09/2024

🐶💕Тэжээвэр амьтдын марафон гэж сонсож байсан уу ?💕🐱

🦮2024 оны намар Хан мөрний эрэг дээрх тэжээвэр амьтдын марафон🦮

"Яст мэлхийн марафон"-д өхөөрдөм тэжээвэр амьтантайгаа хамт гүйцгээе!🤩

Марафонд бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосоор ороод бүртгүүлж болох юм байна шүү. 👇👇👇
Энэ удаагийн арга хэмжээнд марафоноос гадна Balance cycle, Kids riding school, йога болон төрөл бүрийн сэдэвт асрууд үүдээ нээх юм байна.

Оролцохгүй юмаа гэхэд ядаж хөөрхөн амьтдын гүйж байгааг харж сэтгэлээ сэргээж болно ш дээ тэ. 🥰🐶

Энэ намар хайртай тэжээвэр амьтантайгаа дурсамж дүүрэн өдрийг бүтээцгээе! 🐾

🐢 느림보 거북이 마라톤 with PET
📍Байршил: 반포한강공원 일대
⏰ Огноо: 2024.10.06.(Ням гараг)
📌Бүртгэлийн хугацаа: 2024.09.30.(Даваа гараг) хүртэл *эхний бүртгүүлсэн хүмүүст боломжтой
📌Оролцох хураамж: Үнэгүй
📌Wellness Seoul вэбсайтаар бүртгүүлэх боломжтой
📌Тэжээвэр нохойтой ирвэл оролцох боломжтой (1 нохойтойгоо дээд талдаа 2 хүн оролцох боломжтой)

▶️ Дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас авна уу!
https://wellness.heraldcorp.com

21/09/2024

КОЛЛАГЕНТАЙ ХОЛБООТОЙ БОЛОН ӨӨР СОНИРХСОН ЗҮЙЛСЭЭ ОРЖ ИРЭЭД АСУУГААРАЙ. LIVE ҮЗСЭН ХҮН БҮРТ МАСК БЭЛЭГЛЭЖ БАЙГАА ШҮҮ.😁🥰

21/09/2024

Сайн байцгаана уу? PAGE маань хагассайн өдөр болгон тогтмол LIVE хийгдэж байгаа. Өнөөдрийн LIVE 17:00 цагт хийгдэх учраас та бүхэн маань орж ирээд сонирхсон зүйлсээ асууж болно шүү.

(Хадгалаад аваарай☝🏻) Хан мөрний романс үргэлжилсээр😅🌈Солонгон усан оргилуураараа алдартай Банпо гүүрний доорРомантик шө...
21/09/2024

(Хадгалаад аваарай☝🏻) Хан мөрний романс үргэлжилсээр😅🌈

Солонгон усан оргилуураараа алдартай Банпо гүүрний доор
Романтик шөнийн зах 9-р сарын 8-нд нээгджээ.
Төрөл бүрийн хэсэгтэй, Jjinflea Market, Donghaeng Market,
Зөөлөн сандлаар тоноглогдсон уншлагын бүс, зугаалгын бүс...
Хийх зүйл их байнаа~🎧

Нар жаргах үед явбал Хан мөрөн нь илүү романтик бөгөөд зөөлөн сандал дээр хэвтэж, солонгон усан оргилуурын шоу үзэх боломжтой.🌈
📍잠수교
📆24.09.01-24.10.27 (9-р сарын 15-нд Чусокийн баярын үеэр амарна)
⏰Ням гараг бүр 13:00-21:00
▪️Зогсоол: Банпо Ханганг Паркийн 1, 2 дугаар зогсоолыг ашиглахыг зөвлөж байна.

📌 тусгай хөтөлбөрүүд
▪️9 сарын 22
-Жамсу гүүрний нар жаргах йог
▪️9 сарын 29
-Ханган танго наадам

🚛🚚Хүнсний ачааны машинд:
Чикен, стейк,кофе,
яккиүдон,крем сам хорхой,нугасны мах хотдог,
пизза ...

Пажу дахь 1200평 бүхий Солонгосын хамгийн том медиа урлаг.‘Museum Hei’, Солонгосын хамгийн том медиа урлагийн үзэсгэлэнги...
21/09/2024

Пажу дахь 1200평 бүхий Солонгосын хамгийн том медиа урлаг.

‘Museum Hei’, Солонгосын хамгийн том медиа урлагийн үзэсгэлэнгийн танхим
Долдугаар сарын эхээр ашиглалтад орсон бөгөөд одоогоор ажиллаж байгаа гэнэ.

Time Forest, Luna Сарны гэрэл, HeiPark
, Хэй театраас гадна
Уюни цөл, Ягаан эрэг зэрэгийг харах боломжтой.
Медиа урлагт сонирхолтой хүн бүр найзууд гэр бүлээрээ очоод үзээрэй.

📍MuseumHei
▪️경기 파주시 탄현면 평화로 885-43
▪️Өдөр бүр 10:00-20:00
▪️Насанд хүрэгчид 25,000 вон (Naver дээр захиалга авах боломжтой)
▪️Бүрэн зогсоолтой
▪️ Хүүхдийн бүс (арчилгаа шаардлагатай)

🐳🐋

🪻 REAL DOCTOR COLLAGEN WHITENING PLUS 🪻💡Коллаген хэрэглэснээр :-Антиоксидантын чадавхийг нэмэгдүүлнэ-Нөсөө толбо, сэвхий...
21/09/2024

🪻 REAL DOCTOR COLLAGEN WHITENING PLUS 🪻
💡Коллаген хэрэглэснээр :
-Антиоксидантын чадавхийг нэмэгдүүлнэ
-Нөсөө толбо, сэвхийг багасгана
-Арьсыг гэрэлтсэн, толигор болгох бөгөөд хөгшрөлтийг удаашруулна.

Арьсандаа санаа тавьдаг хүн бүрт санал болгож байна.
Маш боломжийн үнээр чанартай бүтээгдэхүүн хэрэглэн өөрийгөө урамшуулаарай.
🇲🇳Коллаген маань Монголд зарагдаж эхэлсэн байгаа шүү. 🇲🇳
💵Үнийн хувьд 38,000 төгрөг.
☎️Холбогдох утас : 8809-3469
💵Солонгос дахь үнэ: 13,900вон
☎️Холбогдох утас: 010-5595-3200

Address

서울특별시 금천구 가산디지털1로 145 에이스하이엔드타워 3차 5층 508호
Seoul

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 13:00 - 21:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+821055953200

Alerts

Be the first to know and let us send you an email when Asia People Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Asia People Mongolia:

Videos

Share

Category

Asia People Mongolia

Asia People нь Солонгос улсад Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна Азийн орнууд руу чиглэсэн өөр олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлж гэрэлт ирээдүйг бүтээлцэх дэлхийн хэмжээний компани болох зорилт тавин ажиллаж байна.

Монгол руу чиглэсэн үйлчилгээг эрчимтэй нэвтрүүлж байгаа бөгөөд тус үйлчилгээний хүрээнд хувь хүн болон албан байгууллагатай хамтарч ажиллахдаа таатай байх болно.

Баярлалаа


Other Travel Companies in Seoul

Show All