МОД ТАРЬЖ - НОГООН СУВАРГА БОСГОЁ ТАРЬСАН МОДОО - УРГУУЛЖ ҮЛДЭЭЕ
Намрын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг
МОД ТАРЬЖ - НОГООН СУВАРГА БОСГОЁ
ТАРЬСАН МОДОО - УРГУУЛЖ ҮЛДЭЭЕ
Уриалгатай 2024 оны 10-р сарын 4-ний өдрөс эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулах гэж байна.
2024 оны Хавар тарьсан мод 86% -ийн ургалттай байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалж байна.
✅🐐ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЖАРГАЛАНТ ХАЙРХАН УУЛАНД 15 ЯНГИР НУТАГШУУЛЛАА.
✅Янгир төслийн хүрээнд өнгөрсөн жил тус суманд 10 янгир нутагшуулсан бол энэ удаа 1 тэх, 10 эмэгж, 2 борлон, 2 ишиг нийт 15 янгиртай нийлүүлснээр нэг популяци үүсэж байгаа юм.
✅Тус ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи агнуур зүйн ангийн багш ,оюутнууд төгсөгчдийн баг гүйцэтгэлээ.
✅Төслийн санхүүжилтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бүрэн шийдвэрлэлээ.
✅Хөвсгөл аймгийн нэн ховор, ховор амьтны тархац нөөцийн судалгаагаар Улаан-уул, Ренчинлхүмбэ сумын нутагт хамаарах Хорьдол сардгийн нурууны дагуу янгир ямаа нутагшиж байгааг тогтоож байсан бол 2022 оноос Цэцэрлэг сумын Бага ямаат, Арбулаг сумын Ямаатын Ёлтын хад гэх газруудад янгир ямаа нүүдэллэн нутагшиж байгааг орон нутгийн байгаль хамгаалагч нарын мониторинг судалгаагаар тогтоосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Khuvsgul Aimgiin Jargalant Sum Хөвсгөл Аймгийн Жаргалант Сум
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences