Tamir Wellness

Tamir Wellness Information Tamir Tourist Camp is located in Terelj, the most beautiful National Park of Mongolia.
(21)

We are proud that Terelj was the area where The Great Emperor of Mongolia Chinggis Khan used to relax and enjoy its unspoiled beautiful nature! Many tourists,who visit us at Tamir, acknowledge that our camp has the most beautiful location in the Terelj National Park. We take a great pride to note that we have been working in travel and hospitality industry for 15 years. During this time we have received many tourists from different countries of the world.

22/03/2024
Бусдад сайхан сэтгэлээр хандаж туслах нь дархлааны тогтолцоог дэмжиж, сайхан сэтгэл гаргаж байгаа хүн болон хүлээн авагч...
30/05/2021

Бусдад сайхан сэтгэлээр хандаж туслах нь дархлааны тогтолцоог дэмжиж, сайхан сэтгэл гаргаж байгаа хүн болон хүлээн авагчийн хоёулангийх нь серотонин дааврын шүүрлийг ихэсгэснээр бие махбодь, сэтгэл санаанд сайнаар нөлөөлдгийг судалгаанууд харуулж байна. Хэрвээ өнөөдөр таны сэтгэл санаа тавгүй байгаа бол хэн нэгэнд туслаарай. Яг одоо хажуудаа байгаа хүндээ санаа тавьж, сайхан үгс хэлж, магтах энгийн үйлдлүүд нь таны болон эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж сэтгэл санааг тань сэргээх болно❤️

Серотонин нь сэтгэл санааг тайван тогтвортой байлгаж, аз жаргал, сайн сайхныг мэдрүүлдэг гол дааврын нэг юм. Тэгвэл уг д...
09/03/2021

Серотонин нь сэтгэл санааг тайван тогтвортой байлгаж, аз жаргал, сайн сайхныг мэдрүүлдэг гол дааврын нэг юм. Тэгвэл уг дааврын 95% нь гэдсэнд нийлэгжиж, үлдсэн 5% нь л тархинд үүсдэг гэвэл та итгэх үү? Хэрвээ таны хоол боловсруулах тогтолцоо асуудалтай, гэдэс үрэвсэлтэй, гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдсан, ашигтай бактери багасч муу бактери ихэссэн бол серотонин даавар багасснаар сэтгэл санаа тань тавгүйтэж, нойр муудаж, ядрах, сэтгэл гутралд орох зэрэг шинж тэмдэг илэрч болохыг санаарай. Бидний гэдэс нь тархитай шууд холбоотой байдаг тул тархины эрүүл байдал нь гэдэсний эрүүл байдлаас шууд хамааралтай байдаг. Тиймээс ч гэдсийг “2 дахь тархи” гэж нэрлээд байгаа юм🧠

Үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! 💐🎉🍾Өнөөдрийнхөө посты...
08/03/2021

Үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! 💐🎉🍾
Өнөөдрийнхөө постыг та нартаа зориулж байна❤️

Эмэгтэйчүүд бид сайхан харагдаж, гэрэлтсэн эрүүл арьстай байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл зөвхөн гаднаас нь арчлах биш зөв хоол хүнсээр дамжуулж гоо сайхныг дэмждэг аминдэм, эрдэс бодисыг авч, арьсаа эрүүл байлгаж гэрэлтүүлэх нь чухал юм.

1. Ногоон цай🍵
Ногоон цайнд агуулагдах катехин нь батганы шалтгаан болох бактерийн эсрэг үйлдэл үзүүлж, дааврыг тэнцвэржүүлдэг. Үүнээс гадна ногоон цай нь хүчтэй антиоксидант бодисуудыг агуулдаг тул хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг.

2. Тойг, яс, тахианы шөл 🥣
Тойг нь коллагенаар баялаг байдаг тул таны арьсыг чангалж, уян хатан байдлыг хангаж, үрчлээ тогтохоос сэргийлнэ. Мөн үе мөч, булчин шөрмөсний бүтцийг бүрэн бүтэн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Ногоон навчит ногоо🥬
Эдгээр ногоо нь төмрөөр баян байдаг нь таны хумс, үс, арьсны гоо сайханд ач тустай. Мөн биед хуримтлагдсан хүнд металл болон хорыг цэвэрлэн гадагшлуулснаар нүүр царайг тань шингэрүүлж гэрэлтсэн болгоно.

4. Цайр
Цайр нь арьсны шархыг эдгээх явцад орлцож чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ тан дээр батга гарах хандлага ажиглагддаг бол цайраар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

5. А, С, Е аминдэм🥕🥝🍅🍋🥑
А аминдэм нь арьсны нөхөн төлжилтөд оролцож, үрчлээ үүсэх, арьс хуурайших зэргээс сэргийлдэг. Мөн батганы эмчилгээнд хэрэглэхийг эмч нар зөвлөдөг байна.

Е аминдэм нь арьсыг нарны туяанаас хамгаалж, цочирдсон хуурай арьсанд нэн сайн.

С аминдэм нь коллагены нийлэгжилтэнд оролцож арьсны уян хатан чанарыг хадгалж, унжилт, үрчлээнээс сэргийлнэ.
Эдгээр аминдэмүүд бүгд антиоксидант үйлдэлтэй тул хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг.

6. Омега 3🐟🍣
Омега 3 нь полиханаагүй тосны хүчил бөгөөд эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Архаг үрэвсэл нь дааврын тэнцвэрийг алдагдуулж, хор тайлах явц, эсийн нөхөн төлжилт зэргийг саармагжуулснаар арьсны эрүүл байдалд нөлөөлдөг. Омега 3 нь биед нийлэгждэггүй тул зөвхөн хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээс авах боломжтой. Далайн замаг, загас, хушга, чиа үр, маалингын үр зэрэг нь омега 3 тосыг агуулдаг.

7. Хангалттай шингэн уух 💦
Хүний бие организмын 60% ус эзэлдэг бол арьсны 64% нь ус байдаг. Тиймээс шингэний дутагдалд орохгүй байх нь бидний гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд нэн чухал юм.

8. Антиоксидантаар баялаг хоол хүнс 🌶🥭🍅🍊🍇🥬🍠🥦🍓
Антиоксидант нь чөлөөт радикалыг устгаж, эсийг гэмтэхээс сэргийлж, үрэвсэл, хөгшрөлт зэргээс урьдчилан сэргийлдэг. Антиоксидантаар баялаг хүнсэнд нэрс, аньс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсгэнэ, 70% дээш какао агуулсан хар шоколад, артичок, ягаан байцаа гээд төрөл бүрийн жимс ногоо, мөн турмерик, синнамон, гааны навч, орегано зэрэг ургамал багтдаг.

Чанартай нойр, стрессгүй амьдрал, дасгал хөдөлгөөн зэрэг нь мэдээж таны гоо сайханд чухал нөлөөтэй гэдгийг битгий мартаарай 🤗

Та нартаа Английн Анагаах Ухааны Шинэ Сэтгүүл дээр хэвлэгдсэн сонирхолтой судалгааг хүргэж байна. Энэхүү судалгаанд 1200...
23/02/2021

Та нартаа Английн Анагаах Ухааны Шинэ Сэтгүүл дээр хэвлэгдсэн сонирхолтой судалгааг хүргэж байна. Энэхүү судалгаанд 12000 хүн орлцсон бөгөөд эдгээр хүмүүсийн дадал зуршил, амьдралын хэв маяг нь байнгын харилцаанд ордог, цагийг хамт өнгөрүүлдэг дотны хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг харуулсан байна. Тэгвэл тамхи татдаг хүмүүс тамхинаас гарснаар тэдний гэр бүл, найз нөхөд, ажлын газрынхан, ах эгч дүүгийн тамхинд орох магадлал нь тодорхой хувиар буурдаг гэсэн үр дүнг харуулжээ. Харин та таргалалттай бол ойр дотны хүмүүсийн тань тарган болох магадлал мөн ихэсдэг байна. Энэ судалгаанаас харахад бид бие биендээ асар их нөлөө үзүүлдэг болохыг харч болно. Тиймээс бид өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж, муу дадал зуршлаа хаяж, бие биенээ дэмжиж, эрүүл зөв амьдралын хэв маягийг хамтдаа хэрэгжүүлж байх нь тун чухал бөгөөд илүү үр дүнтэй юм 🧘🏻‍♀️💪🏼🚭

Дэлгэр сайхан сэтгэлтэйДээл бүсэн гоёлтойДэлхий тэнийм баясгалантайДээдэс нялхаст бэлэгтэйХоймортоо нарны бурха...
11/02/2021

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эдгээр хоол хүнс нь чихрийн агууламж ихтэй, транс тостой, боловсруулсан тул шим тэжээл багатайгаас гадна олон төрлии...
03/02/2021

Эдгээр хоол хүнс нь чихрийн агууламж ихтэй, транс тостой, боловсруулсан тул шим тэжээл багатайгаас гадна олон төрлийн химийн нэмэлт бодисуудыг агуулсан байдаг. Эдгээр хүнсийг байнга хэрэглэснээр биед үрэвсэл үүсч, олон төрлийн архаг өвчний эхлэл тавигддаг. Тиймээс боловсруулсан, чихрийн агууламж ихтэй, нөөшлөгч бодистой хоол хүнснээс татгалзаж эрүүл, зөв, тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэж, амьдралынхаа хэв маягаа болгоцгооё! Эрүүл бие, саруул ухаанаа “image” болгон амьдарцгаая!!! 💪🏼♥️

Таргалалт нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Таны БЖИ буюу Биеийн жингийн индекс 30аас дээш байв...
01/02/2021

Таргалалт нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Таны БЖИ буюу Биеийн жингийн индекс 30аас дээш байвал таргалалттай байна гэсэн үг юм.

*БЖИ= биеийн жин (кг)/ биеийн өндрийн квадрат (м)

Мөн эрэгтэйчүүдийн хэвлийн тойрог 90см-ээс, эмэгтэйч􏰀􏰀үүдийнх 80 см-ээс бага байвал хэвийн гэж ү􏰀зэх ба 􏰀􏰀энэнээс ихэсвэл т􏰂өвийн таргалалт гэж 􏰀үзнэ.

Таргалалт нь дараах өвчин эмгэг тусах эрсдлийг нэмдэг. Үүнд:
􏰁􏰀бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин хэвшинж 2, цусны даралт болон цусан дахь өөх тос ихэсснээр зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин, үе мөчний үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтний эмгэгүүд, үргүйдэл, сарын тэмдэг алдагдах зэрэг эмэгтэйчүүдийн өвчин, эрэгтэйчүүдийн чалх муудах, мөн сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэл санааны асуудлууд үүсдэг байна.

Хэрвээ та таргалалттай байгаа бол жингээ хасах зорилго тавиад, турах төлөвлөгөө гарган, яг одооноос хэрэгжүүлээрэй! 💪🏼❤️

Монгол орны маань хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан бол зүрх судасны өвчин. Мөн элэгний хорт хавдраар дэлхийд тэр...
31/01/2021

Монгол орны маань хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан бол зүрх судасны өвчин. Мөн элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж, ходоодны хорт хавдраар Солонгосын дараа 2-р байранд явж байна. Хооллолт, амьдралын хэв маягаа эрүүл болгож өөрчилснөөр бид эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой 💪🏼

Эрүүл бие, саруул ухаан, амар амгалан байдал нь аз жаргалын түлхүүр юм ❤️🧘🏻‍♀️😇🌿

Ковидын үеэр та дараах аминдэм, эрдэс бодисыг дархлаа болон эрүүл мэндээ дэмжих зорилгоор нэмэлтээр ууж байвал зохистой....
29/01/2021

Ковидын үеэр та дараах аминдэм, эрдэс бодисыг дархлаа болон эрүүл мэндээ дэмжих зорилгоор нэмэлтээр ууж байвал зохистой.

Д аминдэм
Д аминдэм нь дархлаа дэмжиж, Ковидын халдвар авах эрсдлийг бууруулж, халдвар авсан тохиолдолд хөнгөхөн тусах магадлалыг ихэсгэж, нас барах эрсдлээс хамгаалж байгаа нь олон судалгаагаар тогтоогдсон байна. Монголчууд бидний 99% нь өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалтай байдаг тул цар тахал дэгдсэн энэ үед Д аминдэмийг заавал нэмэлтээр уух нь зөв юм.

С аминдэм
Ханиад томуу туссан үед бид аньс, чацаргана, аарц, лимон зэрэг С аминдэмээр баялаг хүнс хэрэглэхээс гадна нэмэлтээр авч уудаг шүү дээ. С аминдэм нь хүчтэй антиоксидант буюу үл исэлдүүлэгч тул үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, дархлааг дэмжиж, зүрх судасны өвчний эрсдлийг багасгах зэрэг олон давуу талтай байдаг. Ханиад хүрсэн үед С аминдэмийг нэмэлтээр хэрэглэснээр ханиадаар өвдөх хугацааг багасгадаг болох нь судалгаагаар нотлогдсон. Хэрвээ та тамхи татдаг бол тамхи татдаггүй хүнээс 35 мг-аар илүү хэмжээний С аминдэмийг хэрэглэх шаардлагатайг санаарай

Цайр
Цайр нь дархлааг дэмжиж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Судалгаагаар ковидын халдвар авсан хүмүүсээс цусан дахь цайрын хэмжээ бага байсан өвчтнүүдийн үрэвслийн үзүүлэлтүүд өндөр байснаас гадна нас барах эрсдэл илүү өндөр байгааг тогтоосон байна.

Омега-3
Омега-3 нь полиханаагүй тосны хүчил бөгөөд тархины үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндэд олон талын ашиг тустай байдаг. Омега-3 нь дархлааны эсийн үйл ажиллагааг дэмжиж, уушгины үрэвслийг багасгаж, вирусын халдварын эсрэг үйлдэлтэй байдаг тул Ковидын үеэр омега-3 тосны хүчлийг нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй гэж эмч нар зөвлөж байна. Омега-3 нь хүний биед нийлэгждэггүй тул заавал хүнснээс авах эсвэл нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг. Омега-3 нь загасны тосонд их хэмжээгээр агуулагддаг ч Монгол орны газарзүйн онцлогоос шалтгаалж монголчууд бид өдөр тутамдаа загас идэх боломж бага байдаг тул нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй юм.

Пробиотик
Дархлааны 70% нь гэдсэнд оршдог гэдгийг та мэдэх үү? Энэ нь бидний гэдсэнд амьдардаг бичил биетүүд болох ашигтай бактери буюу пробиотиктой холбоотой юм. Эдгээр бактерийн ялгаруулдаг пептидогликан, липополисахарид зэрэг бодис нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж, вирусын эсрэг үйлдэл үзүүлдэг байна.

Норов-7, Мана-4 тан
“ Ноёдын уудаг Норов-7, манийн уудаг Маншитан” гэж эрт дээр үеэс уламжлагдан яригдсаар ирсэн монгол эм тан маань бидний дархлааг сэргээж, биеийн махбодийг тэгшитгэж, ханиад томуу зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй байдаг. 1 тун Мана-4 танг 2 литр сүүтэй цайндаа, ясны шөлөндөө хийж буцалган уух аргаар өдөр тутмын хэрэглээндээ оруулахыг зөвлөж байна.

Эрүүл бие, саруул ухаан, амар амгалан байдал нь аз жаргалын түлхүүр юм ❤️

Танд энэ пост таалагдсан бол та дараах линкээр орж манай хуудсанд лайк дараарай http://www.facebook.com/tamirwellness/

Мөн инстаграм хаягийг маань дагаарай 😊
Эрүүл мэндтэй холбоотой олон төрлийн мэдээллийг оруулж байх болно.
https://www.instagram.com/tamir_wellness/

Address

Ar Khuushiin Am, Tamir Camp Road
Nalayh
12770-0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Tamir Wellness posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tamir Wellness:

Videos

Share

Category


Other Nalayh travel agencies

Show All