Хууль бусаар оршин сууж буй МОНГОЛЧУУД МИНЬ АНХААРААРАЙ!
Солонгос улсын Хууль Зүйн Яамны 2 сарын 1-ээс 3 сарын 31 хүртэл хоёр сарын хугацаанд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэх эрчимтэй ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хийсэн байна.
‼️Энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхэд Хууль Зүйн Яамтай хамтран Цагдаагийн газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг газрууд хамтран ажиллах юм байна.
‼️Тиймээс Тэгбэ шуудангийн газар(택배), Хүргэлт үйлчилгээний төвүүд (배달대행) тус орны иргэдийн ажлын байрыг булаах боломжтой газрууд ( 국민의 일 자리 잠식 업종), зугаа цэнгээний газрууд ( 유흥업소), гадаад иргэдийн хар тамхины хэрэг ( 외국인 마약범죄) зэрэг газруудад эрчимтэй шалгалт хийнэ гэжээ.
МОНГОЛЧУУД минь анхаарал сэрэмжтэй ажиллаарай! Бусаддаа шэйр хийж түгээгээрэй.
Гэрээс нь барьж байгаа Монгол эмэгтэйн бичлэг болно.
Монгол улсаас Солонгос улсруу өдөртөө хамгийн их нислэг хийгдэж байгаа тул Солонгос улс зорьж байгаа та сонор сэрэмжтэй байна уу. ‼️‼️‼️