22/04/2021
❌🚫Визний ярилцлагын үеэр гаргаж болохгүй 10 алдаанууд‼️
Шенгений визний ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг доорхи алдаануудыг гаргахгүй байх нь виз авах боломжийг төдий чинээгээр нэмэгдүүлэхээс гадна энэ зөвхөн Шенгений визний ярилцлагад зориулагдаагүй тул бусад орны визний ярилцлаганд орохдоо ч хэрэгжүүлж болох зүйл юм.
Амжилтгүй визний цаана доорхи ШАЛТГААНУУД бий. Шенгений визний ярилцлагын үеэр ЭСЯ-ны ажилтнуудтай нүүр тулан уулзаж өөрийгөө илэрхийлэх нь ямар чухал болохыг хүн бүр олж харж чаддаггүй. Виз мэдүүлэгчид ихэнхдээ визний баримт бичгийн бүрдүүлэлтэндээ л анхаараад ярилцлагандаа ач холбогдол өгөхгүй байх нь олонтаа. Гэхдээ бичиг баримтаа мэдээж тавьсан журмын дагуу бүрдүүлэх, эмх цэгцтэй, үнэн бодитой байх тал дээр сайтар анхаараарай.
Түүнчлэн таны ярилцлага нь таны визний хариу эерэг гарахад ихээхэн нөлөөлөх хүчин зүйлс болдог байна. Шенгений визний ярилцлагын үеэр харилцааны соёлтой, өөрийгөө цэгцтэй зөв танилцуулах, аялалын зорилго төлөвлөгөөгөө үнэн бодитойгоор тайлагнах, буцаж ирэх баталгаагаа илэрхийлэх, өөртэй итгэлтэй байх хамгаас чухал юм.
Цаг барих
Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээрх дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн холбогдох ЭСЯ болон төлөөлөгчийн газар очно. Ярилцлагын цагаас өмнө дор хаяж 30 минутын өмнө очих хэрэгтэй. Энэ нь ярилцлаганд орохдоо өөрийгөө тайвшруулж, биеэ бэлдэхэд тусална. Хэрвээ та хувийн машинтай бол зогсоол хайж цаг алдах эрсдэлтэй тул хувийн тээврийн хэрэгслийнхээ оронд такси барьж очихыг зөвлөж байна. Түүнчлэн, замын түгжрэлийг тооцоолж гэрээсээ хангалттай эрт гараарай.
Зохисгүй хариултууд
Мэдээжийн хэрэг, таны аялалын зорилгоос хамаарч ямарч асуулт асууж болох учраас өмнө нь ярилцлаганд орж байсан хүмүүсээс зөвлөгөө авч болох ба нийтлэг асуултуудад хэрхэн яаж хариулах тухай сайтар бодож төлөвлөөрэй. Санаанаасаа зохиох, худлаа мэдээлэл өгөх, хүлээн зөвшөөрөхгүй байх, нууцлагдмал байх, хариултаа удаан бодох гэх мэт таны визний хүсэн хүлээсэн үр дүнд сөргөөр нөлөөлнө.
Асуултаас зайлсхийх эсвэл хуурамч хариулт
Визний ярилцлага гэдэг нь визний маягтад бөглөсөн таны мэдээллийг баталгаажуулж, аялалын зорилгыг тань илүү дэлгэрэнгүй асуух арга юм. Ярилцлагын асуултанд хариулахаас зайлсхийх, хуурамч мэдээлэл өгөх нь танд тийм ч сайн үр дүн өгөхгүй учраас үүний оронд та ямар ч асуулт байсан ЭСЯ-ны ажилтантай нээлттэй, үнэн зөвөөр, шууд илэн далангуй харилцах нь зүйтэй. ЭСЯ таны Шенгений бүс нутагруу аялаж байсан түүхийг шалгах бүрэн эрхтэй гэдгийг санаарай.
Зохимжгүй төрх
Анхны сэтгэгдэл бол таныг илэрхийлэх бүх зүйл гэдгийг үргэлж санаарай. Таны визний мэдүүлгийг буцааж болох өөр зүйл бол таны ярилцлага хийх явцад таны биеэ авч яваа байдал, хувцаслалт, өмссөн гутал, нүүрний будалт тэр ч байтугай түрхсэн сүрчигний үнэрний хэмжээ ч байж болох юм. Хэрвээ та ярилцлаганд орохдоо албан бус задгай, шоуны, эсвэл тод өнгийн зангиа зүүсэн бол таны тухай буруу сэтгэгдэл төрүүлнэ. Ажил хэрэгч хувцас, энгийн гоёл чимэглэлтэй, тохиромжтой гутал өмсөж, хөнгөн будалт хийж очих нь ярилцлагад ороход таны талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Сүрчигний хувьд хурц биш зөөлөн үнэрийг сонгоорой.
Шенгений визний ярилцлагын бас нэг чухал хэсэг нь ярилцлагын үеэр таны биеийн хэлэмж, нүүрний хувирал юм. Айдас, эргэлзээ харуулсан царай, тогтвортой сууж чадахгүй байгаа эсэх нь визний ажилтнууд таныг худал хуурмаг, үнэн бодитой бус, эргэлзээ түрүүлж болзошгүй. Магадгүй та суухдаа арагшаа гэдийвэл таныг бардам зантай, урагш бөхийвөл түрэмгий зантай, хэтэрхий тайван байвал залхуу гэж ойлгогдох болно. Үүний оронд төвийг сахьсан байдалтай, нүдний харц тогтвортой, нээлттэй ярилцлага хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээрэй.
Ярилцлагад орохдоо визний анкетад заасан бичиг баримтын бүрдүүлэлт хагас дутуу байх нь виз авах боломжийг бууруулна. Иймэрхүү үйлдэл нь таныг хариуцлагагүй, ЭСЯ-г үл тоомсорлож байгаа санагдана. ЭСЯ-аас таны боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн байдал, зочид буудлын захиалга, онгоцны тийзний захиалга, санхүүгийн чадвар, аялалын зорилго, магадгүй хэлний мэдлэг болон бусад баримт бичгүүдийг шаардана. Ярилцлаганд орох өдрөөс дор хаяж 1 өдрийн өмнө эдгээр баримт бичгүүдийн бүрдлийг бэлтгэж, шаардлагатай бол хуулбарлах, хавтсанд хийж, сайтар шалгаарай.
Шаардлагагүй мэдээлэл
Визийн ярилцлаганд хэтрүүлсэн хариулт, шаардлагагүй олон тайлбар, асуултаасаа хальсан зүйлсийг ярихад тэд сонсох сонирхолгүй байдаг учраас товч тодорхой, үнэн зөв мэдээллийг л таниас хүсдэг. Визийн ажилтныг хэт их ярианд автуулахаас зайлсхийгээрэй. Танд олгогдсон ярилцлагын цагийг та ухаалгаар ашиглаж богино, энгийн, үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй.
Сэтгэл санааны байдал
Ярилцлагын үеэр таны сэтгэл санааны байдал тогтворгүй уур бухимдалтай байвал тайвширч биеэ бэлдээд, ярилцлагын үр дүндээ анхаарах хэрэгтэй. Учир нь сандарсан байдал, нүдний тогтворгүй хөдөлгөөн, өөртөө хэт итгэлтэй байх эсвэл дохио зангаа хэрэглэх, өндөр дуугаар ярих, уур бухимдлаа илэрхийлэх гэх мэт сэтгэл хөдлөлдөө хэт автах нь таныг сүйтгэж болзошгүй юм. Үүнээс үүдэн албан тушаалтан таны ярилцлагыг хурдан дуусгахад хүргэж болзошгүй гэдгийг санаарай.
Нэмэлт визтэй холбоотой санал хүсэлт, асуултыг мөн [email protected] хаягаар та илгээх боломжтой.
⭐️⭐️⭐️Та "Олон улсын визний цогц үйлчилгээ"-д хамрагдаж нэг дороос бүх үйлчилгээгээ аваарай.⭐️⭐️⭐️
👇Send Message товч дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
📞7731-7070
www.VisasU.org
#ХүссэнУлсруугааТовлосонӨдрөө