15/05/2022
Далийн ягаан унахаас нь өмнө амжиж ирээрэй.
Агаарт гарч Гэр захиалангаа Далийн ягаан цэцгэнд сууж ядаргаагаа тайлаарай♥ Манай кэмпээс 500метр яваад энэ цэцгэнд очдог байгаа...
Далийн ягаан цэцгийн талаар мэдээлэл орууллаа.
Монголчууд бид хавар болохоор таван сард “Далийн ягаан цэцэг”-т сууна гэж хангайн моддыг зорьдог.
Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далий ягаан юм.
Энэхүү цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай ажээ.
Далийн ягаан сайхан цэцэг, тэнд амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайханыг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдэрч өөдрөг сэтгэлтэй болж эерэг хүчтэй энерги хуримтлуулдаг.
Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суулаа гэсэн үг.
Хэдхэн хоногт ургадаг 4сарын25~н үеэр ургаад тухайн жилийн цаг агаарын байдлаас хамаарч 5сарын15наас 20ны хооронд унчихдаг учраас, ажил амралтаа зохицуулаад суух хэрэгтэй байх.
Гэхдээ удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүйг АНХААРААРАЙ. copy