Flower tour LLC in Mongolia

Flower tour LLC in Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Flower tour LLC in Mongolia, Travel Agency, Ulaanbaatar.

08/05/2024

Долоо хоног бүрийн БААСАН гаригт тогтмол гарах ХАМАРЫН ХИЙД-н ВАГОНТОЙ аялалдаа бүртгэж байна.
☎️9527-6600,

08/05/2024

🇲🇳Mongolian Camel 🐫

Ботго 🐫📸Photo by: Gan-Ulzii Gonchig Gan-Ulzii Photographer
08/05/2024

Ботго 🐫

📸Photo by: Gan-Ulzii Gonchig Gan-Ulzii Photographer

УЛААН ЦУТГАЛАН🇲🇳Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын ...
08/05/2024

УЛААН ЦУТГАЛАН🇲🇳

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж, амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр "Улааны гол минь улаанаар урс" гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун, гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш "Улаан цутгалан" гэж нэрлэх болжээ.Тэгээд тэр хүүрнүүд нэг хөндийд очин цугларсан бөгөөд тэр газрыг хүүртийн хөндий гэх бөгөөд олон жилийн явцад Үүртийн хөндий болжээ.

Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд, галт уул дэлбэрэн оргилж, түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж, хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.

ТӨВХӨН ХИЙД📍Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газр...
08/05/2024

ТӨВХӨН ХИЙД📍

Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.
Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Төвхөн хийд нь Өвөрхангай Бат-Өлзий сумын нутагт орших бөгөөд сумын төвөөс 50 км зайд Шивээт уул хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай байгалийн өвөрмөц тогтоцтой хадан ууланд оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэдэг. Анхдугаар Богд энэ 2 худгаас цайны ус болон угаал үйлдэх усаа авдаг байжээ. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр /38см/, гарын алганы мөр үлдсэн хэмээдэг.
Хийдийн ар талд “Эхийн агуй” гэх арын байц хадны нэвт гарсан нүхэн агуй бий. Тус агуйд мөлхөн гулсаж ордог. Эхийн агуйд орсоны дараа “Өлгий хад”-нд өлгийдүүлсэнээр эхээс төрсөн мэт ариусдаг гэдэг.

08/05/2024

ТӨВХӨН ХИЙД🇲🇳

📸Photo by © instagram.com/erdenebulgan_photographer

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР 📍Хангайн нурууны араас эх авч Орхон голын өмнөөс буюу баруун тал руу цутгасан Цагаан азаргын голын э...
08/05/2024

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР 📍

Хангайн нурууны араас эх авч Орхон голын өмнөөс буюу баруун тал руу цутгасан Цагаан азаргын голын эхэнд дөрөвдэгч буюу одооогоос 50000 орчим жилийн тэртээ галт уул гэнэт дэлбэрч оргилоход түүний өрхөөр бялхан гарч үерийн ус мэт урссан хайлмал хүрмэн чулуу нь Цагаан азаргын хөндийг битүүлэн боосноос энэ хөндийд үзэсгэлэнт олон нуур тогтжээ. Үүнийг хожмоо хүйсийн 8 нуур хэмээн нэрлэжээ.
Дэлбэрэн оргилж үүсэн тогтоод урт хугацаанд ажмаар унтарсан тэрхүү галт уулыг Ханбаян гэж нэрлэнэ. Тогоо хайрхан ч гэж нэрлэдэг. Хүйсийн найман нуурын гоо үзэсгэлэнт газрыг дэс дараалан нэрлэвэл Ширээт нуур, Олгой нуур, Бугат нуур, Дөрөө нуур, Хүйс нуур, Халиут нуур, Хөх нуур, Хаяа нуур гэнэ. Ширээт нуур нь 3,5км урт, 1,2км өргөн, 12-16 м гүн, 3,5км талбайтай, 20 сая шоо м устай, эргэн тойрон 19,1км урт эрэг бүхий үзэсгэлэнт нуур юм.
Хоолой, суваг, гол горхиор хоорондоо холбогдох эдгээр нуурууд нь талбай болон гүний хувьд харилцан адилгүй. Бүх нуурууд нь тунгалалг, цэнгэг устай. Энэхүү найман нуурын ойролцоо тошлой, үхрийн нүд, улаалзгана, арц, даль зэрэг ургамал ургана. Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 116 км-т, дтдээш 2200м өндөрт байрлана. Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрлах бөгөөд сумын төвөөсөө баруун-хойшоо 50 км зайтай. Найман нуурыг хүрэээлэн байгаа уулс нь нуурын мандлаас 300-400м өндрөөсөө дээш ой модгүй таг болж нүцгэрэн байгалийн босоо бүслүүрийг үүсгэсэн нь орчны төрх байдлыг уоам бүр сүртэй болгоно. Өндөр газартаа хүн хийсэж унам хүчтэй салхилна. Хүйсийн найман нуурын 115 км талбайгаар 1992 онд тусгай хамгаалалтанд авсан.

Эх сурвалж:
1. Амгалан. Ө. “Хангайн бүсээр аялахуй”
2. Нэргүй. Ш. “Хөтөч-тайлбарлагч нарын мэдлэгийн санд”
3. Шагдар. Ш. “Монгол орноор жуулчлах 100 зам”
4. Эрдэнэ-Очир. Н. “Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут”

📜Аялалын бүртгэл явагдаж байна.📜🔮Ерөнхий зохион байгуулагч: 🎋🎊Flower tour Mongolia компани🎈Аяллын нэр: Хүйсийн найман ну...
08/05/2024

📜Аялалын бүртгэл явагдаж байна.📜

🔮Ерөнхий зохион байгуулагч: 🎋🎊Flower tour Mongolia компани
🎈Аяллын нэр: Хүйсийн найман нуур, Төвхөн хийд, Улаан цутгалан үзэх
📇Аялал үргэлжлэх хугацаа: 4шөнө 5өдөр
🗾Аяллын маршрут: Улаанбаатар хот- Хүйсийн найман нуур /600км/ - Улаан цутгалан - Төвхөн хийд - УБ
🚌Аялалын унаа: ФУРГОН

💰
:
-Ирж, очих 2 талын унааны зардал
-Жуулчны баазын гэрт 4 хонох зардал
-Хөтөлбөрт багтсан өглөөний цай 4 удаа
-Хөтөлбөрт багтсан оройн хоол 4 удаа
-Жолоочийн хөлс
-ТХГН нэвтрэх хураамж
-Гэнэтийн осол, эрсдлийн иж бүрэн даатгал

🗳
- Ахуйн зардал
-аялалын турш идэх замын хүнс, өдрийн хоолоо аялагч өөрсдөө даана.
-Морь, тэмээ унах зардал ороогүй
-Морин аялалын хөтөчийн хөлс огт ороогүй


🔖1. Гар чийдэн
🔖2. Мишок /цагаан хэрэглэл авч явж болно./
🔖3. Хоёроос гурван ээлжийн хувцас /пүүз, усны гутал, борооны цув, дээл авбал сайн/
🔖4. Аяны сандал
🔖5. Нарны малгай, нүдний шил
🔖6. Повер банк, зургийн аппарат
🔖7.
🔖8. Ахуйн хэрэглэл/саван, сойз, нүүр гарын алчуур, 00 цаас, нойтон сальфетка/
🔖9. Аптек /үүнд: даралтын эм, өвчин намдаах эм, шархны лент, гар ариутгагч, амны хаалт/
🔖10. Замдаа идэх хөнгөн амархан муудахгүй хоол хүнс /боорцог, тараг, элэгний нухаш, талх, бэлэн гоймон гэх мэт/

📅Бүртгэл: ✏Аялалд түрүүлж бүртгүүлсэн 24 аялагч явах боломжтой.
📳Бүртгэлийн утас- 9527-6600, 8580-0334.

08/05/2024

2024.05/29-нд ХҮЙСИЙН 8 НУУР, ТӨВХӨН ХИЙД, УЛААН ЦУТГАЛАН үзэх аялалтай.
☎️9527-6600,

Буйдхан хийд рүү явнаа. Хамт явах уу.?11% хөнгөлөлттэй бүртгүүлээрэй.📸Photo by: Erdenebulgan Photography
08/05/2024

Буйдхан хийд рүү явнаа. Хамт явах уу.?
11% хөнгөлөлттэй бүртгүүлээрэй.

📸Photo by: Erdenebulgan Photography

08/05/2024

🇲🇳Элсэн тасархай 📍

Элсэн тасархай 📍
08/05/2024

Элсэн тасархай 📍

08/05/2024
08/05/2024
Ийшээ очиж хамтдаа тоглох уу.??Хаашаа: ДАРХАН руу марш...Хэзээ: БЯМБА ГАРИГТХугацаа: Өглөө 08:30 цагт яваад орой ирнэ. /...
08/05/2024

Ийшээ очиж хамтдаа тоглох уу.??

Хаашаа: ДАРХАН руу марш...
Хэзээ: БЯМБА ГАРИГТ
Хугацаа: Өглөө 08:30 цагт яваад орой ирнэ. /өдрийн аялал/
Аялалын зардалд: Агаарын бөмбөлөгөөр хөөрөх (7 мин), Агаарын дугуй, агаарын шүүр, Агаарын зонтик суух, уралдааны машин (2 тойрно), Амь даатгал, ирж очих 2 талын унааны зардал багтсан.
Нийтдээ 5 тоглоом дээр сууна.

‼️🚨Хоолоо аялагч өөрөө даана. Учир нь хоол идэх газар одоогоор ашиглалтанд ороогүй байгаа болно.
⚠️Агаарын бөмбөлөг цаг агаарын байдлаас хамаарч хөөрөх тул үүлтэй, салхитай, цас, бороотой, шуургатай үед хөөрөх боломжгүй ба агаарын бөмбөлөгөөр хөөрөөгүй бол аялагч таньд төлбөрийг нь буцааж өгнө.
Захиалга өгөх:☎️9527-6600, 8580-0334.

07/05/2024

Ийшээ очиж тоглох хүн байна уу.??

Аваад явъя өө🤪

06/05/2024

Дархан руу аялцгаая.
Агаарын бөмбөлөгөөр хөөрөх аялалдаа бүртгэж эхэллээ.
📞9527-6600.

06/05/2024

Welcome to Mongolia 🇲🇳
Tolbo Lake 📍

Бүсгүйчүүд яагаад дан эмэгтэй найзуудтайгаа аялалд гарах хэрэгтэй вэ?✅😱-Сүүлийн үед соло аялал, глэмпинг, рестиваль зэрэ...
06/05/2024

Бүсгүйчүүд яагаад дан эмэгтэй найзуудтайгаа аялалд гарах хэрэгтэй вэ?

✅😱-Сүүлийн үед соло аялал, глэмпинг, рестиваль зэрэг олон төрлийн аяллууд дэлгэрэх болсон бол одоо эмэгтэй найзуудын аялал эрэлттэй болжээ.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эмэгтэйчүүд найзуудаараа аялах хандлага 230% өссөн байна.

🏞️🌄Эрх чөлөөг мэдэрнэ
Өдөр тутмын ажил, нэгэн хэвийн, ⏳😥 амьдралаас түр хугацаанд завсарлага авч, орчноо солих нь танд эрх чөлөөг мэдрүүлнэ. 🤗
Танд цоо шинэ мэдрэмж өгч, жинхэнэ адал явдалд автуулах болно.🤩🤩👏😎

💯🤠🤠🌏Шинэ хүмүүстэй танилцана
🗺️🏔️Та найзуудтайгаа хамт байхдаа шинэ хүмүүстэй танилцах илүү өндөр магадлалтай гэж байна шүү😎
🌳🌲🌲🤟🤟 Учир нь хосууд хамтдаа байхдаа ихэвчлэн танихгүй хүмүүстэй нээлттэй бус харилцаж, өөрсдийгөө бусдаас тусгаарлах хандлагатай байдаг аж.
Харин 👩‍🔧👩‍💼🕵️‍♀️👮‍♀️👩‍🚒👩‍🌾найз нөхөдтэйгөө хамт байхдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө илүү чөлөөтэй, нээлттэй мэдэрснээр шинэ танилтай болох өндөр магадлалтай болдог байна.👭👭👭👭👭

ХАМТ АЯЛАХ НАЙЗЫГАА Mention ХИЙ 💯

2020.08.21нд гарсан Дэмчогийн хийдийн аялал амжилттай яваад ирж байжээ.Аливаа энергийн төв рүү гарч байгаа аялалуудын за...
06/05/2024

2020.08.21нд гарсан Дэмчогийн хийдийн аялал амжилттай яваад ирж байжээ.
Аливаа энергийн төв рүү гарч байгаа аялалуудын замд саад тохиох нь элбэг. Учир юу хэмээвээс тухайн хүний үйлийг бардаг учиртай ажээ. Таны очих зам тийм ч дардан цагаан байх үгүй хэмээжээ. Очисон байхад юу санасан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх нигууртай.

Манайхыг сонгон хамтдаа аялсан аялагчиддаа баярлалаа.
Манай дараагийн аялал тун удахгүй.

ДЭМЧОГИЙН ХИЙД🇲🇳📍Өмнөговь аймгийн Ханбогд сум
06/05/2024

ДЭМЧОГИЙН ХИЙД🇲🇳

📍Өмнөговь аймгийн Ханбогд сум

 Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ. Галбын ууланд хаа...
06/05/2024



Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ.
Галбын ууланд хааш хаашаа 30 км-ийн диаметр бүхий зөв эргэлтийн соронзон туйлаар энерги ялгаруулдаг орон зай бүхий тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчогийн хийд гэж үздэг байна. Хийдийг ноён хутагт Д. Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэх нь бий. Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай бөгөөд хийдийг дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Бурхан багшийн их 8 үйлд зориулсан 8 цагаан суварга, дэлбээний гадна талд байрлах нар буруу тойрдог Нархажид буюу эх дагинасын суварга, гол дунд нь Диваажингийн орны Авидын цагаан суварга гэх эрдэнийн 10 цагаан суваргыг хийдийн хоймор хэсэгт бүтээжээ. Дэмчогийн хийд нь хоёр давхар чулуун хэрмэн хашаатай, үүд хэсэгтээ давхар босготой дааман хаалгатай байх ба дунд хэсэгтээ гол сүм баригдсан, сүм дуганг тойрсон 16 чулуун арсланг байрлуулан тавьсан, дорны ур хийцийг бүрэн хадгалсан. Дэмчогийн хийдийн найман суваргыг нарийн ажиглавал өөр өөрийн гэсэн онцлогтой юм байна. Зүүн хойд талын суваргаас эхэлж мөргөл үйлддэг бөгөөд суваргыг бурхан багшийг мэндлэхэд нь босгожээ. Харин хоёр дахь суваргыг бурхан багшийг хөлд ороход нь эрүүл энх өсч бойжлоо хэмээн барьсан аж. Бурхан багшийг номын хүрдээ эргүүлэхэд нь гурав дахь дахь суваргыг босгожээ. Харин анхныхаа номыг номлоход нь дөрөв дэх суваргыг бүтээсэн байна. Тав дахь суваргыг бурхан багшийг дээд тэнгэрийн 34 оронд үдээс өмнө заларч үдээс хойш бууж ирсэн их үйлд нь зориулж тэнгэрийн их суварга хэмээн нэрийджээ. Харин зургаа дахь нь эв эеийн суварга юм байна. / Ертөнцийн бүх амьтан эв, эетэй байхыг бэлгэджээ/. Харин Бурхан багш хүмүүний ертөнцөд ирээд тодорхой хэмжээгээр амьдраад бурхны оронд буцах цаг боллоо. Нирваан дүрээ үзүүлнэ гэдгээ олонд тунхаглахад нь зориулж долоо дахь суваргыг бүтээжээ. Найм дахь суваргыг насан хутгийн суварга гэж нэрийддэг юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлэхэд насан хутгийг үзүүлэх болтугай хэмээн найм дахь суваргыг босгосон түүхтэй.
Дэмчогийн хийдийн цэцгийн дэлбээний баруун талд байрлах суварга хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Эл суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг юм байна. Харин голын суварга нь Монголын хамгийн өндөрт тооцогддог бөгөөд газраас дээш 22 метр юм байна. Сүмийнхээ сууринаас 17 метрийн өндөр аж. Хийдийн төв хэсэгт дөрвөн давхар суварга нь диваажингийн орны Авидын суварга юм байна. Тэрээр хийд буй Ханбогдын хормой газрыг “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн бичиж үлдээсэн ажээ.
Дэмчогийн хийдийн хажууд буй эр бэлэг эрхтний хэлбэртэй хад байх бөгөөд ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулах гэж буй бүсгүйчүүд их ирж, сүслэн залбирдаг байна. Харин хийдийг тус хадны урд талд эм бэлэг эрхтнийг дүрсэлсэн байдлаар зохиомжилж барьсан гэнэ.

🇲🇳ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ЦЭГ - ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ #Маршрут: Улаанбаатар хот-Дэмчогийн хийд-Баяжихын агуй-Дундговь аймаг ...
05/05/2024

🇲🇳ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ЦЭГ - ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ

#Маршрут: Улаанбаатар хот-Дэмчогийн хийд-Баяжихын агуй-Дундговь аймаг - Төв аймаг-Улаанбаатар хот
#Аяллын урт: 1800 км
: 2024 оны 05-р сарын 10-ны Баасан гаригт
🕶🧤:
- Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварга
- Нархажодын суварга хэмээх Соёмботой суварга
- Бэлэг хад
- Жижиг найман суварга
- Энергийн суудал хад

‼️🕐Бүртгэл:📝 📝
📲Бүртгэлийг дараах утсаар авна. ☎️9527-6600, 8580-0334.

⛺️ 🚌
Эхний өдөр- Баасан гариг
Автобусандаа сууна.
Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газар Дэмчогийн хийдийн зүг хөдөлнө.
Автобусандаа унтаж амрах тул нөмрөх зүйл бэлдэж авч явна уу.

😇Хоёр дахь өдөр- Бямба гариг
09:30 цагт Дэмчогийн хийдэд ирнэ.
Дэмчогийн хийдтэй танилцаж энерги аваад, хүслээ шивнэн залбирч, ажил үйлсээ📸🎥даатгана.
Үзвэрийн цаг: Баяжихын агуй үзнэ.
22:00 цагт Амарна
⛔️⚠️Анхаар: Хоолоо кемпээсээ захиалж иднэ. /аялагч өөрөө мөнгөө төлнө/

🚌3 дахь өдөр- Ням гариг
Нар мандахыг харна.
Дэмчогийн хийдийн энергитэй газар орны 🌄уулсын цаанаас 🌞өглөөний нарыг угтаж НАРНААС энерги авна.
08:50 цагт Гэрээ хүлээлгэж өгөөд аян замдаа гарна.
Өдрийн хоолоо Цогтцэций сумын замын гуанзанд захиалж иднэ.
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.
🌿🌻 🌸💎🏼🌳
💡 🎑

05/05/2024

2024.05/10-нд
Дэлхийн энергийн төв цэг- Дэмчогийн хийдийн аялалтай.
☎️9527-6600,

05/05/2024

Ханан хэц, Өмнөговь.

Photo by: © instagram.com/erdenebulgan_photographer

Japan 🇯🇵
05/05/2024

Japan 🇯🇵

2024.05/03-ны ХАМАРЫН ХИЙД-н ВАГОНТОЙ аялалд бүртгүүлж хамтдаа аялсан 74 аялагчиддаа баярлалааДараагийн аялал 2024.05/10
05/05/2024

2024.05/03-ны ХАМАРЫН ХИЙД-н ВАГОНТОЙ аялалд бүртгүүлж хамтдаа аялсан
74 аялагчиддаа баярлалаа

Дараагийн аялал 2024.05/10

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower tour LLC in Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Flower tour LLC in Mongolia:

Videos

Share

Category

Nearby travel agencies


Other Travel Agencies in Ulaanbaatar

Show All