Unofficial: Sport Zone

Unofficial: Sport Zone Дэлхийн спортын эргэн тойронд болж буй мэдээ мэдээлэлийг нэг дороос.

29/03/2022

ХЭТЭВЧ АРАЙ Л НИМГЭРЧ БАЙНА УУ

Үнийн өсөлт бүр арай юу? Инфляц 15 хувьтай гэж байгаа ч дор хаяж 20-30 хувь өсөлт явагдаад байна аа. Хаа сайгүй меню өөрчлөгдөж, худалдаачид нь хүссэн үнээ хэлж байна. Дээр нь бараа ч тасалдаад байх юм.

Ковид гээд сүүлийн 3 жил бараг цалин тогтмол. Цалин өсөөгүй бол худалдан авах чадвар тань 20-30 хувиар буурчээ гэсэн үг. Манайд ЮМНЫ ҮНЭ, цалингаасаа хурдан өсдөг учир худалдан авах чадвар илүү хурдан буурдаг.

Танд мэдрэгдэж байна уу? Тэгвэл юун дээр илүү мэдрэгдэж байна?

27/03/2022

ЦУВРАЛ 1: МАНАЙ СУМ

Манай сум 3000 хүнтэй. Гэхдээ 3000 хүүхдийн цэцэрлэгтэй. Хотод байдаггүй том цэцэрлэг бариулж чадсан СУМ даа. Суманд маань сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт гэвэл энэ. Засаг даргын маань л их буян заяа юм даа.

Манай цэцэрлэг чинь сумандаа бараг мега төсөл. Хүн бүр энэ цэцэрлэгт ажилд ороод авбал амьдрал нь цэцэглэнэ. Эсвэл цэцэрлэгийн хоол хүнс, түлээ нүүрс нийлүүлж чадвал тэр хүний амьдрал под хийгээд л явчихна.

Нэг гайхалтай зүйл нь сумын маань иргэдийн ихэнх нь цэцэрлэгтээ дургүй ээ. Олны үг ортой гэдэг олон дургүйцэж байгаа бол шалтгаан байж л таараа.

Аан тийм, дургүй байх шалтгаан байгаа юм байна. Цэцэрлэгийн захирал нь манай ЗАСГИЙН эхнэр, цэцэрлэгийн багш нь эхнэрийнх нь дүү. Уг нь эгч, дүүс сайхан эмэгтэйчүүд л дээ. Маныг бодвол хот хүрээ явж сургууль соёл төгссөн. Гэм нь нүд нь тогтохгүй юм, хүн амьтантай ойлголцож чадахгүй хүн хүүхдүүдтэй ажиллах нь том асуудал. Эцэг, эхчүүд тэгээд л дургүй талдаа байх.

Өө таг мартаж, бухимдах бас нэг асуудал нь тендер. Ийм том цэцэрлэг юм чинь хоол хүнс, нүүрс түлээ, хувцас хунараас авахуулаад хэрэглэх юм арвин. Эдгээрийг нь нийлүүлэх гэж сумандаа байгаа хэд нь хоорондоо өрсөлдөнө. Мэдээж тэднээс 1-г нь л сонгох ёстой. Гайхалтай нь манай ЗАСАГ-тай холбоо хамааралтай л нөхдүүд шалгараад байдаг юм. Ойр байх гэж олон хүмүүс хичээж, тал засдаг боловч сонгогдож байсан нь ховор. Энэ хэсэг бол яг л СОНГОГДСОН, ЗАЯАГДСАН нэгэн гэдэг шиг хувь тавилангаа орвонгоор нь өөрчлөх боломж юм.

Харин хоол хүнс дээр бол суман дээр байгаа 4 цайны газар хүч үзнэ. Мэдээж мэргэжлийн хяналт дээрээ хамгийн сайн оноо авсан л цайны газар шалгарна. Цайны газрын эзэн болбоос нямбай нэгэн. ЗАСАГ-тай нэг ангид сурч байсан, сурахдаа бүр ариун цэврийн дарга хийдэг байсан гээд бодохгүй юу, багаасаа л цэвэр цэмцгэр хүүхэд байв. Ийм цэмцгэр хүний чинь ЦАЙНЫ ГАЗАР л шалгарна шүү дээ.

Харин би болбоос цэцэрлэгт нь ажиллах гэж хүсэлт өгсөн ч шалгараагүй, ах дүү нартайгаа нийлж тендерт нь хүч үзсэн ч бараагүй, сумандаа амьдрах чин хүсэлтэй ч амьдрах боломжгүй болсон нэгэн байна.

Цаашид сумандаа болж байгаа олон сайхан үйл явдлыг дэс дараалан бичиж та бүхэндээ түргэн шуурхай мэдээлж байх болно. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС эхлэх үү? ТАТВАРЫНХНААС эхлэх үү? Эсвэл ГАЗРЫНХНААС эхлэх үү? Бодож л байна. Та харин уншихаа мартуузай. Биднийг дагаарай.

23/03/2022

ТОГТОХОО БОЛИЛОО...
Амьжиргаа доошилж, мөнгө тогтохоо болилоо
Ам.доллар чангарч, төгрөг тогтохоо болилоо
Үнэ өсөж, бараа тогтохоо болилоо
Шатахуун ховордож, машинд тогтохоо болилоо
Хил гацаж, бараа олдохоо болилоо
Харин би Монголдоо тогтохоо болилоо,
Хаачдаг юм билээ???

Таны САНАЛ юу байна?
#ОдооХангалттай

21/04/2021

Г.БАТЗОРИГ: ТЭТГЭВЭРТ ГАРААД “ЯДУУ” БОЛЧИХДОГ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ

29/03/2021

Монголд бүртгэлтэй хүний, өөрийн нийлсэн 100 мянган компани үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх байдлаар нэг том бялууг бүтээдэг(Дотоодын нийт бүтээгдэхүүн).

31/12/2020

Өргөл барьц, хадаг яндар шаарддаггүй олон түмэнд судалгаа, мэдээллээ харамгүй түгээдэг мэргэжлийн хэд хэдэн байгууллагууд бий.

18/10/2020

LinkedIn байгаа л биздээ ;)

14/09/2020

Сүү-н хувьцааны үнэ өсөх боломж бий юу?
5, 10, 20 жилийг харсан урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол тухайн хувьцааны үнэ өсөх эсэх нь чухал байдаг. Ихэнх алдартай хөрөнгө оруулагчид зах зээлийн ирээдүйд өсөх боломжийг нь харж шийдвэр гаргаснаар үр ашгийг нь хүртсэн байдаг.
2020 оны цар тахалтай жил хөрөнгийн захад гарч буй цөөхөн хувьцаануудын нэг болох СҮҮ-н хувьцааны үнэ дээр шинжилгээ хийв.
Үр дүн: Олон улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүгийн үржүүлэгчийг ашиглан Сүү-н хувьцааны үнийг харьцуулж үзэв. Үр дүнд нь зах зээлийн дунджаас бага үнэлгээтэй учир цаашид үнэ нь өсөх боломжтой.

09/09/2020

СҮҮНИЙ ӨРӨМ ЗУЗААН УУ?
Өдөр тутам хэрэглэдэг сүүгээ худалдаж авах гэж байгаа бол та бүхэн барагтаа л андахгүй. Сэгсэрч, амталж, эргүүлж, тойруулж байгаад л хамгийн сайныг нь сонгоод авчихна. Харин та хөрөнгийн захаас “СҮҮ” –гийн хувьцааг худалдаж авах гэж байгаа бол юуг анхаарах вэ?
Манай улсын нэг хүнд жилд 12 литр сүү ногддог(зөвхөн сүүгээр тооцсон). Мэдээж энэ тоо нь сүүний үйлдвэрлэлээс л тооцсон үр дүн. Тоо статистикаас гадуурх сүүний хэрэглээ бол манайд ч харин бий дээ. Монгол хүн гэдэг төрөхдөө эхийн сүү, өтлөхдөө малын сүүг уусаар хорвоог үддэг юм уу даа.
Тиймдээ ч бидний өдөр тутмын хэрэглээ болсон сүү цагаан идээ нь хямралд барагтай л өртдөггүй. Эдийн засаг хэчнээн хямарлаа ч мах, сүү, гурил 3-аа барагтаа л танахгүй шүү. Иймээс хямралд бага өртөх хөрөнгө оруулалтуудын нэг болно.
Сүүний өрөм нь зузаан уу?
Энэ бол хамгийн сонирхолтой хэсэг бөгөөд таны хийж буй хөрөнгө оруулалт хэр зэрэг үр өгөөжтэй вэ? гэдэгт хариулт өгнө. Өнөөдөр банкны хадгаламж хамгийн найдвартай хөрөнгөө өсгөх бүтээгдэхүүн болж буй. Банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү нь 13 хувьтай. Тиймээс та богино хугацаанд мөнгөө өсгөж, үржүүлж, үр шимийг нь хүртэх гэж байгаа бол банк илүү тохирно.
Харин тухайн бизнест урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол ирээдүйд таныг хүлээж буй үнэ цэнийг харах ёстой. Нэгэн жишээ авъя. 2008 онд СҮҮ-гийн хувьцаа 1 төгрөг байв. Тухайн үед та 100 мянган төгрөгийн хувьцаатай байсан гэж бодъё. Харин 2020 онд СҮҮ -гийн хувьцаа 200 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 12 жилд хувьцааны үнэ 200 дахин өсжээ(хувиар бол 19,900%). Харин таны 100 мянган төгрөг 20 сая төгрөг болох байлаа. Тэгэхээр урт хугацаагаа харвал өрөм хэчнээн зузаан болох нь харагдаж байна. Алсын хараатай, урт хугацааг харсан хөрөнгө оруулагч л 100 мянган төгрөгөөр байрны урьдчилгаа хийж чадаж байна.
Ногдол ашиг авах уу?
СҮҮ нь сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 49 хувийг дангаараа бүрдүүлдэг. Та СҮҮ-гийн хувьцааг авч, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол жилд дунджаар 22 хувийн өгөөжтэй бизнес гэсэн үг. Мэдээж энэхүү ашгийнхаа тодорхой хувийг нь ногдол ашиг болгон тараана.
2017 оноос хойш СҮҮ нь 5.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бөгөөд 2020 онд 1.7 тэрбум төгрөгийг ногдол ашиг тараахаар төлөвлөж байна.

Дээр авсан жишээтэй уялдуулан таны 100 мянган ширхэг хувьцаа нь 2017–2020 онуудад хэдий хэмжээний ногдол ашиг авах байсныг тооцъё.
Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээнээс тооцвол, 2017 онд 1 сая төгрөг, 2018 онд 300 мянган төгрөг, 2019 онд 333 мянган төгрөг, 2020 онд 500 мянган төгрөгийг тус тус ногдол ашгаас авахаар байжээ.

07/09/2020

Таатай үед худалдан авах нь

17/01/2020

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Unofficial: Sport Zone posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Travel Agencies in Ulaanbaatar

Show All