Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо, Travel Company, Ulaanbaatar.

Талархалын пост: 🇲🇳🇲🇳🇲🇳Эх орныхоо үндэсний уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ" аян 2024.09....
19/09/2024

Талархалын пост:
🇲🇳🇲🇳🇲🇳
Эх орныхоо үндэсний уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ" аян 2024.09.09-18 хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү аян нь цаашид уламжлал болж өргөн хүрээнд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Улс орноо сурталчилан дурсамж дүүрэн аялалыг бүтээгч нийт хөтөч нартаа ажлын өндөр амжилт хүсье👏👏👏

Аяныг сэтгэл зүрхээрээ дэмжиж оролцсон тур компаниуд, хөтөч нартаа, байгууллага хувь хүмүүстээ баярлалаа.

Хамтран зохион байгуулсан
Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо баярлалаа.

Special thanks😍Daagii Compass🫰

БНСУ-н Ургацын баяр 9.16-9.18 өдрүүдэд тохиож байна. Та бүхэнд ургацын баярын талаар тайлбар мэдээлэл хүргэе. "Чүсог" бу...
15/09/2024

БНСУ-н Ургацын баяр 9.16-9.18 өдрүүдэд тохиож байна. Та бүхэнд ургацын баярын талаар тайлбар мэдээлэл хүргэе. "Чүсог" буюу Ургацын баярын мэнд хүргэе~

🍁Ургацын баяр нь нэг жилийн турш тарьсан ургацыг арвин ургуулж өгсөнд талархлаа хэмээн хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.
Бусад улс оронд ургацын баярыг Thanks giving Day гэж ч дууддаг.

🍁Тэгвэл ургацын баярыг яагаад тэмдэглэдэг болсон бэ?
Нэг жилийн хугацаанд арвин их ургац өгсөнд баярлалаа хэмээн өвөг дээдэсдээ талархах сэтгэлээс эхэлсэн.
Тийм ч учраас чүсог буюу ургацын баярын үеэр Солонгосчууд гэр бүлээрээ цуглан өвөг дээдэсдээ хүндэтгэл, тахил өргөх ёслол хийдэг.
Гадаадад Ургацын баяр нь Христээс үүссэн бөгөөд нэг жилийн турш ургац өгсөн Бурханд талархдаг өдөр юм.

🍁Тэгвэл Ургацын баяраар юу хийдэг вэ?
- Өвөг дээдсийнхээ шарилыг очиж эргэдэг.
- Элбэг дэлбэг ургац өгсөнд талархан тахил өргөдөг.
- Арван тавны сарыг харж хүслээ шивнэдэг.

🍁Ургацын баярын идээ унд
Аз жаргалтай ирээдүйг бэлэгдсэн Сунпён
Ургацын баярын ширээний хамгийн төлөөлөл болсон идээнүүдийн нэг бол Сунпён(송편) буюу тутраганы жигнэмэг байдаг.
Сунпёний хэлбэр бүтэн сарын хэлбэртэй биш хагас сарын хэлбэртэй байдгаараа онцлогтой. Учир нь илүү сайхан ирээдүйг ерөөсөн эцэг өвөгдийн хүслийг агуулсантай холбоотой.
Хагас сар нь цаг хугацаа өнгөрөхөөр бүтэн сар болдог учраас Сунпёныг хагас сарны хэлбэрээр чимхэн хойшдийн амьдарлаа аз жаргалаар дүүргээсэй гэж бэлэгшээсэн байдаг.

🍁Гэр бүлийн амар тайвныг бэлэгшээсэн гурван өнгийн ургамал ногоо
Туражи, Оймын иш, Шигимчи нь төлөөлөл болсон ургамал ногоо нь хонхон цэцгээс эхлэн үндэс, иш, навч, мөчирийг ашиглан хийдэг. Гурван өнгийн урмалалын утга нь туражи үндэс нь өвөг дээдсийг, оймын иш нь эцэг эхийг, шигимчи навч нь би өөрийгөө бэлэгдсэн байдаг бөгөөд нөгөөтэйгүүр гэр бүлийн амар тайван, эрүүл мэндийг ерөөсөн утгатай байдаг.

🍁Чүсогын тоглоом наадгай
Уг өдөр нь хүндэтгэлийн тахил өргөх өдөр төдийгүй удаан хугацаанд уулзаж чадаагүй ахан дүүсийн цуглаж бие биетэйгээ мэндлэх аз жаргалтай өдөр юм. Энэхүү баяр хөөртэй өдөрт зориулж тоглож наадах олон янзын тоглоом байдаг бөгөөд тэр дундаас голчлон Эрчүүдийн дунд бөх барилдах, эмэгтэйчүүдийн дунд Кангансүллэг тоглож нааддаг уламжлалтай.

🍁Солонгос улсын ургацын баяртай төстэй баяр бусад улс оронуудад ч гэсэн байдаг.
- Япон `Убун`
- Хятад `Жүнчү баяр`
- Америк `Талархлын баяр өдөр`
- Орос `Ариун Тмитрийн бямба гариг` гэдэг.

Эх сурвалж: wonjinmongolia.blogspot.com

🇲🇳ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ АЯНЭх орныхоо үндэсний уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ аяныг эхлүүлж байн...
26/08/2024

🇲🇳ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ АЯН

Эх орныхоо үндэсний уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ДЭЭЛТЭЙ ХӨТӨЧ аяныг эхлүүлж байна. 🇲🇳

Уриалга;👍🥰
Солонгосын Ургацын баярыг тохиолдуулан Үндэсний дээл хувцасаа өмсөж жуулчиддаа үйлчлэхийг нийт ХӨТӨЧ нартаа уриалж байна. 👌🫰

Санаачлан зохион байгуулагч; 🇲🇳👍
Монголын Солонгос зах зээлийн Аялал жуулчлалын МОКТА холбоо,
Солонго-ХОНХ солонгос хэлний хэлний хөтөч, орчуулагчдын нэгдсэн холбоо,

Аеrо К Улаанбаатар - Чонжу долоо хоногт 3удаа ниснэ.  Улаанбаатар-Чонжу: Даваа, Пүрэв, Бямба Чонжу- Улаанбаатар: Лхагва,...
15/06/2024

Аеrо К Улаанбаатар - Чонжу долоо хоногт 3удаа ниснэ.

Улаанбаатар-Чонжу: Даваа, Пүрэв, Бямба
Чонжу- Улаанбаатар: Лхагва, Баасан, Ням

Онцгой хямдрал: Нэг талын нислэгийн үнэ 86доллар-с
Нислэгийн хугацаа: -10/14
Онцгой хямдралын хугацаа: -6/25

에어로케이와 새로운 여정을 시작해 보세요.

"Хаадын хаан Чингис хаан"Морьт шоу үзүүлбэрийн нээлтэнд Аялал жуулчлалын салбарт ажилладаг Тур оператор, Хөтөч тайлбарла...
05/06/2024

"Хаадын хаан Чингис хаан"

Морьт шоу үзүүлбэрийн нээлтэнд Аялал жуулчлалын салбарт ажилладаг Тур оператор, Хөтөч тайлбарлагч та бүхнийг урьж байна.

Хаана: Горхи Тэрэлжийн байгалын үзэсгэлэнт газар "Хаадын Хаан Морин Парк"

Хэзээ: 2024.06.08 14:30 цагт

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо

Хаадын ХААН Чингис ХААН

05/06/2024
03/06/2024


Монгол улсад 2024 оны 06 дугаар сарын 02 өдөр 967 жуулчин иржээ

Монгол улс дахь Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамнаас жуулчдад зориулж "Аюулгүй аялах гарын авлага" тарааж ...
03/06/2024

Монгол улс дахь Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамнаас жуулчдад зориулж "Аюулгүй аялах гарын авлага" тарааж байгаа тул, Солонгос зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниуд холбогдоод авна уу!
Утас: 99091621

SITF-2024 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн албан ёсоор эхэллээ.2024.05.09-12.БНСУлс Сөүл хот
09/05/2024

SITF-2024 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн албан ёсоор эхэллээ.
2024.05.09-12.
БНСУлс Сөүл хот

2024.05.09-12 хооронд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах 39 дахь удаагийн "SITF" олон улсын аялал жуулчлалын үзэсгэл...
07/05/2024

2024.05.09-12 хооронд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах 39 дахь удаагийн "SITF" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж оролцох байгууллагуудын эхний төлөөллүүд өнөөдөр Сөүл хотыг зорьлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа 10 байгууллагын төлөөлөгч нартаа Монгол улс, аялал жуулчлалаа сурталчилан таниулах үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Ерөнхий зохион байгуулагч:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Mongolia Tourism Organization
MIAT Mongolian Airlines
Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

ARA Сomplex - Аяллаа Архангай-с Фэм тур 2024Ара комплекс цогцолборын урилгаар Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчл...
06/05/2024

ARA Сomplex - Аяллаа Архангай-с Фэм тур 2024

Ара комплекс цогцолборын урилгаар Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөл Тур оператор байгууллагууд, БНСУ-н инфлүүсер Oliver travel, шөнийн одны зурагчин гэрлээр зурдаг уран бүтээлч 박창옥, алдарт морь судлаач-сургагч, аялал жуулчлалын Доктор профессор багш Sungkyu Ko, ТО-уудын хамтрагч менежерүүд 5.3-5.5 хүртэл 3 өдрийн Фэм тур аялалд оролцлоо.

Фэм тураар Архангай аймгийн аялал жуулчлалын маршрут, Солонгос жуулчинд зориулсан аяллын бүтээгдэхүүн, жуулчны бааз болон шинээр бэлдэж буй малчин айл хомстэй-н бүтээгдэхүүн, Ара комплекс цогцолборын үйл ажиллагаа арга хэмжээнүүдтэй танилцав.

Аяллын маршрут: Улаанбаатар-Өгий нуур-Цэцэрлэг хот-Тунгалаг тамир бааз /Тайхар чулуу/-Цэцэрлэг хот-Элсэн тасархай-Улаанбаатар

Өгий нуурын баазууд тэдний төлөөллүүдтэй уулзан жуулчинд зориулсан бүтээн байгуулалт, хоолтой танилцав. Баазууд өөрсдийн тарьсан хүлэмжний нарийн ногоогоор жуулчинд үйлчлэх ба чанар чансааг төрөлжүүлнэ. Гэрт байрлах жуулчны тоо 3-4 ба өглөө, оройн хоол буфетээр гаргана гэдгээ танилцуулав.
Өгий далай баазын хувьд шинэ төрлийн арамтай Монгол гэрээ танилцуулав. Мөн 2-4 хүн орхоор дотроо 00, душтэй шалны халаалттай шинэ 10 аад байшин, зочид буудал ресторан үйлчилгээний төвөө танилцуулав. Замдаа Түрэгийн Билгэ хааны хөшөө музейгээр зочилов. Тайлбарлагч залуу үнэхээр сайн тайлбарлаж өөрийн болон бусдын мэдлэгийг сунгав.

ТО-ууд Архангай аймгийн төвд ирэхэд Аймгийн түүхийн музей, Зая гэгээний хийдээр урьж жуулчидад зориулсан ардын урлагийн тоглолтоо танилцууллаа. Тоглолтын дараа Булган ууланд "Зул өргөх ёслол" хийв.

Цэцэрлэг хотын Малчин зочид буудалд буудаллав. Малчин буудал нь Цэвэрхэн цэгцтэй, тав тухтай, хоолны амт сонголт сайтай. Дээрх бүгд ойлгомжтой тул хамгийн их таалагдсан онцгой үйлчилгээг дурдая!
"Монгол" өглөөний цай 10,000 төгрөг, буфетээр гарна.
Буудлын ардаа адууны жүчээтэй тэрэндээ пони адуутай унагатай, ирсэн жуулчид нүд баясгах үзвэртэй. Зөвхөн жуулчид хоноод явхаас гадна морь ачаад баруун зүүн аймгууд Улаанбаатар орж буй малчидад морийг нь түр амрааж буулган өвс тавьж өгөх үйлчилгээ нь их таалагдлаа. Малчид өөрсдөө ч тухтай сайхан амраад явхаар малчиддаа ээлтэй "Малчин зочид буудал" байлаа.

Тайхар чулууны баруухан талд байрлах "Тунгалаг тамир" жуулчны бааз.
Зөвхөн баазаар амрах биш майхантай хээрийн морин аяллыг захирал Ганаа өөрөө гардан зохион байгуулдаг ба уг бүтээгдэхүүнээ Солонгос ТО-уудад санал болгож танилцуулга хийв.
Тунгалаг тамир жуулчны бааз маш цэвэрхэн тохь тухтай. Хоол нь Монгол уламжлалаа түлхүү дагасан цагаан идээ ааруул өрөм тараг сүү, гүзээний хорхог, ил гал дээр чанасан шүүстэй хээрийн хийцтэй цайтай. Рестораны дотор интерьер орчин үеийн уран зургийн галлерей шиг, бүх хэв маяг донж гайхалтай зохицсон гэмээр. Баруун аймгаас буцах, Хорго, Цагаан нуур үзэх аяллын маршрут дээр байрлах Тайхар чулууны дэргэдэх бааз.
Ирсэн зочид баазаас бэлдсэн моринд мордоод Хомстэйн зүг дараагийн аялалдаа оров. Эмээл болон дөрөө аюулгүй байдал хангасан! Уян дөрөө нь гэнэтийн ослын үед хөлнөөс амархан мултрах давуу талтай. Эмээл нь морин аяллын хол замд жуулчны тав тухыг хангахаар зөөлөн бөгөөд зузаан.

Архангай аймгийн аялал жуулчлалын маршрут дагуу байрлуулж байгаа нутгийн малчин айлыг дэмжсэн Хомстэй хөтөлбөртэй танилцав. Тайхар чулуу, Цэнхэрийн рашаан, Хорго, Тэрхийн Цагаануур зэрэг аяллын бүсэд нийт 60 малчин айлыг хомстэй хөтөлбөрт хамруулж байрлуулсан.
Гэрийн ялгарах байдал нь "Ногоон халзтай" ба дотроо 4 ортой, гаднаа Био 00-той. Хээлсэн хээнцэр гэрээс гадна орны матрасыг маш зөв сонгосон өндөр зэрэглэлийн тухтай гэр байлаа.

Хажуудаа малчин айлтай, малчин айлын зүгээс жуулчдад зориулсан 6 төрлийн бүтээгдэхүүн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Үнээ саах, сүү хөөрүүлэх, ааруул зүсэж хатаах, тараг айраг бүлүүлэх, хонь хотлуулах, морь унуулах зэрэг Монгол ахуйг таниулсан томоохон хөрөнгө оруулалт байлаа. Сүлжээгүй газар жуулчны гурван сарын турш Старлинк тавина. Зөвхөн жуулчид биш дотоодын амрагч гэр бүл хүүхдүүдэд зориулж байгаа гэдгээ хэлэв. Сонгогдсон малчин айлууд хамгийн хөдөлмөрч аймгийн аваргууд! Эргээд хариуцлага, үр дүнг харуулж байна.

Унааны хувьд "Ара бус" автобусандаа суугаад явах ба дээрх маршрутын дагуу тогтсон цагтаа тогтсон хөтөлбөрүүддээ хамрагдаад явах боломжтой.

Фэм турийг зохион байгуулсан Архангай аймгийн Ара Комплекс захирал Өлзийбаяр Arga Bileg, Тунгалаг Тамир баазын захирал Ganaa Davaa, Bymbaa Biba, Uran-erdene Badrakh, Malchin hotel буудлын хамт олон, уг фэм турт оролцсон бүх бие бүрэлдэхүүн та бүхэндээ талархал илэрхийлье.

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

МОКТА Холбоо дотоод дүрэм журмынхаа хуралд удаан хуралдсан ч шийдэлд хүрч гарц гаргалгаагаан гаргалаа. Бид бүхнийг дэмжи...
26/04/2024

МОКТА Холбоо дотоод дүрэм журмынхаа хуралд удаан хуралдсан ч шийдэлд хүрч гарц гаргалгаагаан гаргалаа.
Бид бүхнийг дэмжиж хурлын зал танхимаараа ивээн тэтгэсэн Morning Star Residences хамт олон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье! Хамтран ажиллая!

Гишүүд байгууллага та бүхэндээ их ажлаа хугаслан байж цаг заваа зориулан ирсэнд баярлалаа!
Ганцаараа явбал хурдан явна!
Олуулаа явбал хол явна!

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

Тэрэлж одоо хоггүй боллоо! "Хоггүй Тэрэлж" нийтийг хамарсан сайн үйлсийн аянд Солонгос зах зээлийн аялал жуулчлалын салб...
20/04/2024

Тэрэлж одоо хоггүй боллоо!

"Хоггүй Тэрэлж" нийтийг хамарсан сайн үйлсийн аянд Солонгос зах зээлийн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг тур оператор байгууллагууд, хөтөч тайлбарлагч нар, оюутанууд, үйлчилгээний байгууллагууд хамтарч нийтийг хамарсан сайн үйлсийн аян их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Нийт 50 гаруй байгууллага, 320 гаруй хүн оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа.

Байгаль дэлхий баясаж хур бороогоороо үдэн буцааж байна.

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо

Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо

"Хоггүй Тэрэлж" нийтийг хамарсан сайн үйлсийн аян!
19/04/2024

"Хоггүй Тэрэлж" нийтийг хамарсан сайн үйлсийн аян!

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол манай орны төвийн бүсийн, нийслэлтэй хамгийн ойр аялал

📍"ХОГГҮЙ ТЭРЭЛЖ" сайн үйлсийн аян 4.20нд📍2024 оны аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан жуулчидын хамгийн их...
08/04/2024

📍"ХОГГҮЙ ТЭРЭЛЖ" сайн үйлсийн аян 4.20нд📍

2024 оны аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан жуулчидын хамгийн ихээр зорин очдог "Горхи-Тэрэлж байгалийн дархан цаазат газрыг" хогноос нь цэвэрлэх сайн үйлсийн аянг Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо-ны санаачилгаар Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран эхлүүлэх гэж байна.

"Хоггүй Тэрэлж" нийтэд тустай сайн үйлсийн аян 4 сарын 20 нд болох ба Солонгос хэлний хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын Тур Оператор байгууллагууд, Жуулчны Баазууд хамтран оролцоно.

Мөн сайн дурын идэвхитэй хэн бүхнийг урьж байгаа бөгөөд уух ус, өдөр, оройн хоол өгөх ба ажлын бээлий багаж хэрэгсэлээр хангана.

Дүнжингарав худалдааны төвийн урд өглөөний 7:30-д нээлт эхлэх ба 8:00 цагт нэгдсэн автобус унаагаар Горхи-Тэрэлж рүү хөдлөнө.

Та бүхнийг байгаль эх орноо хамгаалах, хайрлах, хоггүй аялал жуулчлал, сайн үйлсийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

"Хоггүй Тэрэлж" нийгэмд тустай сайн үйлсийн аян!

*Жич: Зурган дээрх QR кодоор орж бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Мөн доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlawJEFdqUtrbKMY9XYtsiDTRQA1M8KbJNTQ43d0_3FAbLdw/viewform?usp=sf_link&usp=embed_facebook

#ХоггүйТэрэлж #Солонго-Хонх #МОКТА

02/04/2024

"Go Mongolia"🇲🇳🇰🇷

"Tourism week 2024" бүртгэлээ хийлгээд оролцоорой.
02/04/2024

"Tourism week 2024" бүртгэлээ хийлгээд оролцоорой.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо Хугацаа: 2024.04.15 - 04.21 04.15 Аялал жуулчлалын нэгдсэн чуулган | Tourism forum | @Төрийн ордон Салбар хуралдаан: 1. Зочлох үйлчилгээний салбары...

Tousirm week 2024
02/04/2024

Tousirm week 2024

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДОЛОО ХОНОГ
4 ДҮГЭЭР САРЫН 15-21-НИЙ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТОД БОЛНО.

2024 оны аялал жуулчлалын улирал айсуй..."Go Mongolia" арга хэмжээ БНСУ-д амжилттай болж өндөрлөлөө. Солонгос улсын аяла...
29/03/2024

2024 оны аялал жуулчлалын улирал айсуй...

"Go Mongolia" арга хэмжээ БНСУ-д амжилттай болж өндөрлөлөө. Солонгос улсын аялал жуулчлал, урлаг уран сайхан, жуулчидын төлөөлөл инфлүүсэрүүд гэх мэт 500 гаруй зочид оролцсон, Монгол улсыг сурталчилан таниулсан томоохон арга хэмжээ болов.
Уг арга хэмжээнд "Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо"-ны төлөөлөл компаниуд оролцож "Go Mongolia" Монголд зочилох жилийг сурталчилан таниуллаа.

Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Mongolia National Tourism Organization NGO
Aero Mongolia

19/03/2024
БНСУ-д жил болгон зохион байгуулагддаг KOTFA аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ..
11/03/2024

БНСУ-д жил болгон зохион байгуулагддаг KOTFA аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ..

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

"The 39th Seoul International Travel Fair" - SITF 2024 арга хэмжээ 2024 оны 05 сарын 9-ноос 12-ны өдрүүд Солонгос улсын Сөүл хотод болох гэж байна. Тус арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох байгууллагуудыг бүртгүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:
1. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
2. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-д бүртгүүлсэн байх
3. Тус үзэсгэлэнд оролцох зардлаа өөрөө хариуцах
4. Өмнө нь визний зөрчилгүй байх

Илгээх материал:
1. Албан хүсэлт
2. Компанийн товч танилцуулга

Оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2024 оны 03 сарын 15-ны 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.

Жич: Бүртгүүлсэн компаниудын тоо хэтэрсэн тохиолдолд ажлын хэсгээс гаргасан журмын дагуу шийдвэрлэнэ. Үзэсгэлэнгийн зардлыг оролцох компаниудын хамтарсан уулзалтаар танилцуулж, санал аван шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.
99104237, 88101030

Address

Ulaanbaatar
11000

Telephone

+97699091621

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо:

Videos

Share

Category


Other Travel Companies in Ulaanbaatar

Show All