Airguide

Airguide ''Эйргайд'' ХХК нь 2018 оноос хойш Олон улсын нислэгийн тийз захиалгын үйлчилгээг явуулж байна.

26/04/2024
МИАТ ТӨХК Улаанбаатар – Истанбул - Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.2024.03.07 - 2024.04.30-ни...
07/03/2024

МИАТ ТӨХК Улаанбаатар – Истанбул - Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.
2024.03.07 - 2024.04.30-ний хооронд хоёр хүн хамтдаа заасан энгийн ангилалд тийз худалдаж авах тохиолдолд Эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг хүн нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой боллоо.

📌Уг урамшуулал заагдсан хугацааны хооронд зорчих тохиолдолд хүчинтэй ба суудлын тоо хязгаартай.
📌Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, буцах нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.
📌Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.
📌 Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчийн Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу.

ℹДэлгэрэнгүй мэдээллийг +976 99056973, 77057878

Өдрийн мэнд хүргэе!! УБ-Вьетнам Фукуок аралын аялал болон нислэг доорхи хуваариар хямдрал зарласан байна. Утас: 976-9905...
21/02/2024

Өдрийн мэнд хүргэе!! УБ-Вьетнам Фукуок аралын аялал болон нислэг доорхи хуваариар хямдрал зарласан байна. Утас: 976-99056973

29/01/2024

Hunnu Air авиа компани нь УЛААНБААТАР - ЭРХҮҮ чиглэлд 60% хямдрал зарлалаа.
📅Урамшуулалд 2024 оны 2-р сарын 16 нислэгт хамаарна.
Эхлэх үнэ: 417'300₮

Тийз захиалгын утас 77057878, 99056973

Call now to connect with business.

🎄Амжилт бүтээлээр дүүрэн 2023 оныг хамтдаа бүтээлцсэн Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч байгууллага нартаа БАЯРЛА...
29/12/2023

🎄Амжилт бүтээлээр дүүрэн 2023 оныг хамтдаа бүтээлцсэн Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч байгууллага нартаа БАЯРЛАЛАА. 👏

🎄Айлчлан ирж буй 2024 онд та бүхний ажил амьдрал тань аз жаргал, баяр хөөр, нандин дурсамжаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!

🎅ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ! 🎉🎊

Эйргайд ХХК -ны хамт олноос

18/12/2023

HUNNU AIR 12/26-1/2 хооронд
2 талын Бээжингийн нислэг цөөн хямд суудал гарлаа.
УТАС: 77057878, 99056973

Call now to connect with business.

16/12/2023

12/19ны УБ-Солонгос/Яньян хот/шууд нислэг нэг талдаа 400,000төг
12/19ны Яньян УБ 400,000төг болж хямдарлаа

Утас: 77057878, 99056973

🇲🇳Welcome to MongoliaДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! ✅НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгуулла...
27/09/2023

🇲🇳Welcome to Mongolia
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
✅НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр хэмээн тэмдэглэдэг.
✅Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа.
✅ Энэ жил "Дэлхийн аялал жуулчлал"-ын өдрийг угтан Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр "Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэнг нийслэлийн төв талбайд нээж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

23/09/2023
ASIANA AIRLINE 9/20-11/30 хооронд УБ-СӨҮЛ-УБ нислэгт 9-29% хямдрал, нэмэлт 1 ачааны урамшуулал зарласан байна. Хямдралта...
21/09/2023

ASIANA AIRLINE 9/20-11/30 хооронд УБ-СӨҮЛ-УБ нислэгт 9-29% хямдрал, нэмэлт 1 ачааны урамшуулал зарласан байна.
Хямдралтай билет нисэх буцах өдрөөс шалтгаалж 2 талдаа 1,230,200₮ эхлэж байна.
☎️ 77057878, 99056973

БНСУ-руу нэвтрэхэд Qcode авах зааварhttps://www.youtube.com/watch?v=GmCuIMP73-Y''Эйргайд'' ХХК Утас📲 77057878
21/08/2023

БНСУ-руу нэвтрэхэд Qcode авах заавар
https://www.youtube.com/watch?v=GmCuIMP73-Y

''Эйргайд'' ХХК
Утас📲 77057878

Монголоос Солонгос Улсын шалган руу нэвтрэх Q code бөглөх заавар

🇲🇳УБ Истанбул УБ 🇲🇳 Нэр солихгүй, тийз салгахгүй, өдөр сунгахгүй⁉️⁉️⁉️ХАТУУ НӨХЦӨЛТЭЙ ХЯМД СУУДАЛ цөөн байна. 🥰6 сарын 1...
07/06/2023

🇲🇳УБ Истанбул УБ 🇲🇳
Нэр солихгүй, тийз салгахгүй, өдөр сунгахгүй
⁉️⁉️⁉️ХАТУУ НӨХЦӨЛТЭЙ ХЯМД СУУДАЛ цөөн байна. 🥰
6 сарын 11-18✈️
6 сарын 18-25✈️
6 сарын 25-7 сарын 02✈️
7 сарын 02-09✈️
7 сарын 09-15✈️
7 сарын 15-22✈️
7 сарын 22-30✈️+ 8 сарын бүх хуваарьт өдрүүдэд байна.
“Эйргайд” ХХК
Утас 99056973

29/05/2023

БНСУ-ын хилээр визагүй нэвтрэх боломжтой Улсын Визатай зорчигчдод дараах зүйлүүдийг анхааруулна уу.

1. Эцсийн цэг хүртэл аялалын бүхий л шаардлагатай баримт бичгийг цаасаар хэвлэн биедээ авч явах үүнд жич:
-Нислэгийн тийз
-БНСУ-д байрлах зочид буудал захиалгын хуудас
-Эцсийн цэг болох Улсад нэвтрэхэд шаардлагатай цахим виза хуулбар
-Хэрэв тухайн Улс нь Ковид холбоотой шаардлага бий эсэхийг шалгаж Вакцин сертификат хуулбар гэх мэт, Зорчигч өөрөө хариуцлагатай байхгүй л бол нэг л дутуу зүйл байвал нэвтрүүлэхгүй байх магадлалтай болсон байцаагч нар нь чанга байна.

2. Доорх хөтөлбөр нь Визагүйгээр 30 хоног хүртэл байж болно гэж байгаа боловч ЗОРИЛГО ТОДОРХОЙ БУС л гэж үзэх юм бол Хилийн шалганы байцаагч үндэслэл болгож INAD болгох магадлалтай тул 72 цаг дотор буцаж гарах нөхцөлтэйгээр тийзийг бичвэл зорчигчдод хил дээрээс буцах магадлал бага юм.

3. Нислэгийн тийз нь UBN-ICN-SYD, UBN-ICN-VAN, UBN-ICN-SEA зэрэг шууд эцсийн цэгийн тийзтэй байх ёстойг анхаарна уу.Тэгэлгүй UBN-ICN-SIN-SYD гэх мэт тийзтэй зорчигч байвал INAD болох магадлал тун өндөр.
Жишээ: UBN-ICN-IST-DUB тийзтэй зорчигч INAD болсон шалтгаан 1. БНСУ-д байх хугацаа 12 хоног, БНСУ-с Истанбул ороод тэнд 5 хоног, Истанбулаас Дублин явах тийзтэй байв, хилээр нэвтрүүлсэнгүй, ЗОРИЛГО ТОДОРХОЙ БУС гэх үндэслэлтэй.

- INAD болсон зорчигч тухайд тээвэрлэж ирсэн тээвэрлэгчээр буцах зарчимтай байдаг бөгөөд INAD болоод ICN дээрээс өөр чиглэлийн тийз аваад явуул яах бэ гэдэг асуулт асуувал тухайн тээвэрлэгчээс бид зөвшөөрөл авах шаардлагатай ИХЭНХ тээвэрлэгчид өөрийн улсын иргэн биш бол авахаас татгалздаг тул зорчигч асуувал давхар анхааруулж өгнө үү.

Ер нь БНСУ-ын Хууль зүйн сайдын хувьд БНСУ-д амьдарч буй гадаад улсын иргэдэд тийм таатай хандахгүй байгаа шалгалт ихтэй, хилээр нэвтрүүлж буй зорчигч тухайд зорилгыг дэлгэрэнгүй асууж ярилцлаганд оруулж байна.
Тийм учир зорчигчид асуувал хилээр нэвтрэхэд буудлын хаяг бичиж байхаар БНСУ-д байгаа албан ёсны визатай найз,ах дүүгийнхээ гэрийн хаягыг бичиж байхыг зөвлөнө үү.

Анх виза бөглөхөд бүртгүүлсэн Ажлын байр, Урд жилүүдэд БНСУ-д хэдэн удаа нэвтэрсэн, Нэг ирэхэд дунджаар хэд хоног байсан зэргээс харгалзан ярилцлага авч байгаа болно.

“Эйргайд” ХХК
Утас: 77057878, 99056973

25/05/2023

✈️✈️✈️ МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 98 ЖИЛИЙН ОЙ, АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ 🇲🇳

Д.Амарбаясгалан: Агаарын тээврээр зорчдог 9 аймагт тасалбарын үнэ 50-70 хувь хямдарлаа. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэ...
24/05/2023

Д.Амарбаясгалан: Агаарын тээврээр зорчдог 9 аймагт тасалбарын үнэ 50-70 хувь хямдарлаа. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

17/05/2023

БНСУ-руу зорчиход анхаарах зүйлс:
2022 оны 08 сарын 31-ний өдөр БНСУ-ын Халдварт өвчин хяналтын газраас БНСУ-руу нэвтрэхэд ПСР шинжилгээ өгөх шаардлагагүй болсон ч хилээр хурдан шуурхай нэвтрэхийн тул Q-code урьдчилж авч явах шаардлагатай болсныг анхаарна уу,
https://cov19ent.kdca.go.kr (Q-code авдаг site) upload хийж Q-code авна. *Google.com -с Q-code Korea гээд хайлт хийхэд веб сайт нь харагдана.
- Нэвтэрч ороод Go > Post immigration examination registration -руу ороод дүрэм журамтай танилцан, пасспортын мэдээлэл, Солонгос дахь хаяг, холбоо барих утасны дугаар, нислэгийн дугаар, онгоцон дахь суудлын дугаар зэрэг хувийн мэдээллүүдээ оруулхад Q-code үүснэ.
Мөн сүүлийн үед / 2023.4-р сараас эхлэн / Улаанбаатар-Инчён чиглэлд зорчиж буй Монгол Улсын иргэд БНСУ-н хил нэвтэрч чадалгүй нутаг буцах нь эрс нэмэгдсэн.

Хилээр нэвтрүүлэхгүй үндэслэлийг ЗОРИЛГО ТОДОРХОЙ БУС гэж байгаа бөгөөд дийлэнх хүмүүсийг харвал урд нэг удаа ирэхдээ аялалаар гэж ирээд 1-2 сар хугацаагаар байж байгаад Монгол буцаад удалгүй дахин орж ирээд аялал гэхээр тодорхой бус байна гэж харж байгаа бололтой.

Гол нь энд ирээд байх айл, зорилгоо тодорхой бичиж байхыг анхааруулна уу!

Харамсалтай жишээ:
Орох хуудас дээрээ очих газрын хаягаа бичсэн гэтэл тухайн хаяг нь Хуучин машин задалдаг ААН хаяг байж таараад хөдөлмөр эрхлэх магадлалтай тул ирж буй зорилготой нь нийцэхгүй байна гэж үзэж нутаг буцаасан удаа бий.

Иймд зорчигч БНСУ-д ирэхэд зорилгоо сайн тодорхойлж байхыг анхаарна уу.

''Эйргайд'' ХХК
Утас: 77057878, 99056973

16/05/2023

АНУ-руу зорчих зорчигчдын анхааралд:

АНУ-н Засгийн газрын шийдвэрээр COVID-19 вакцины шаардлагаа 2023.05.12 өдрийн 12:01AM E.T цагаас эхлэн цуцалж байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын харъяат бус гадаадын иргэншилтэй зорчигчид АНУ-д нэвтрэхэд Вакцин хийлгэсэн бичиг, Форм үзүүлэх шаардлагагүй боллоо.

Эйргайд ХХК
Утас: 77057878, 99056973

МИАТ ТӨХК нь Эх үрсийн баяр, сурагчдын зуны амралтыг тохиолдуулан дараах чиглэлүүдэд гэр бүлийн урамшууллыг зарлалаа. Гэ...
12/05/2023

МИАТ ТӨХК нь Эх үрсийн баяр, сурагчдын зуны амралтыг тохиолдуулан дараах чиглэлүүдэд гэр бүлийн урамшууллыг зарлалаа. Гэр бүлээрээ зорчих тохиолдолд 0-16 насны хүүхдүүдэд нислэгийн тийз үнэгүй боллоо. (Уг хөнгөлөлтөд нисэх буудлын хураамж, бусад татвар ороогүй болно)

ℹ Улаанбаатар - Хонконг - Улаанбаатар
2023.06.01 - 2023.06.30 өдрийг дуустал
ℹ Улаанбаатар - Бээжин - Улаанбаатар
2023.05.15 - 2023.07.31 өдрийг дуустал үргэлжлэх ба илүү тээшний урамшуулалтай.
ℹ Улаанбаатар - Гуанжоу - Улаанбаатар
2023.07.01 - 2023.10.27 өдрийг дуустал

Суудлын тоо хязгаартайг анхаарна уу.
Та дэлгэрэнгүй мэдээллийг 77057878 дугаарт хандан лавлах боломжтой.

08/05/2023

БНСУ-аар дамжин нисэж байгаа, түр хугацаагаар нэвтрэх доорхи нөхцөлийг хангаж буй зорчигчдын анхааралд

БНСУ-ын ХЗЯ-аас өнгөрсөн 2020 оны 2 дугаар сараас эхлэн “КОВИД-19” цар тахлын улмаас тодорхой нөхцөлийг хангасан гадаад иргэдийг БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор түр хугацаагаар хил нэвтрүүлэх журмын үйлчлэлийг зогсоогоод байсныг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин сэргээж байгаа болохыг мэдэгдэв.
БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх дараах нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:
1. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх АНУ (Гуам, Сайпан хамаарна), Канад, Австрали, Шинэ Зеланд улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа эсвэл сүүлийн 4 сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад БНСУ-аар дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.
2. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, тэдгээр орны аль нэг орон руу зорчиж байгаа эсвэл дээрх улс орнуудаас БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.
АНХААРАХ: Дээрх 2 нөхцөлийг хангасан гадаадын иргэд БНСУ-ын хилээр нэвтрээд 30 хоногийн дотор үндсэн зорчиж байгаа улс руу явах эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. Мөн АНУ, Канад, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс руу зорчих хүчин төгөлдөр визтэй эсэхийг шалгахын тулд гадаад паспортод наагдсан визийн хуудсыг шалгана.
Австрали улсын визтэй иргэдийн хувьд тус улсын визийн цахим систем VEVO, online.immi.gov.au цахим хуудаснаас тухайн иргэний мэдээллийг шалгах болохыг тус тус анхаарна уу.
БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд тус улсын хилээр түр нэвтрүүлэхээс татгалзана. Үүнд:
1. БНСУ-ын хил дээрээс сүүлийн 3 жилийн хугацаанд нэвтрүүлэхээс татгалзсан бол,
2. БНСУ-ын хууль, тогтоомжийг зөрчиж, 5 сая вон түүнээс дээш дүнтэй торгууль төлөх шийтгэл хүлээж байсан бол,
3. БНСУ-д хууль бусаар оршин сууж, тухайн нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авч байсан болон албадан нутаг буцаагдаж байсан бол,
4. Зорчсон улсдаа 3-аас доош хоног болсон (Жишээлбэл, АНУ-д 2 хоног зорчоод эх нутагтаа буцаж байгаа иргэнийг БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд түр хугацаанд хил нэвтрүүлэхээс татгалзана) зэрэг болно.

ЖИЧ : Дээрхи нөхцөл нь case by case буюу тухайн зорчигчийн пасспорт мэдээлэлийг бүртгэл хийхэд Immigration-д илгээж шалгуулсны дараа орж болох эсэх нь шийдэгдэнэ.

Эйргайд ХХК
Утас: 77057878, 99056973

БНСУ-руу визагүйгээр хил нэвтрэх бодлогын талаар мэдээлэл хүргэж байна.Гуравдагч орны зорчигчдыг хил нэвтрэх визээс чөлө...
03/05/2023

БНСУ-руу визагүйгээр хил нэвтрэх бодлогын талаар мэдээлэл хүргэж байна.
Гуравдагч орны зорчигчдыг хил нэвтрэх визээс чөлөөлөх бодлого 2023.04.30 наас эхэлнэ.
Зөвшөөрөх нь / Жэжү мужид визагүй нэвтрэхийг хориглосон 23 орны иргэд хамаарахгүй/
/23 улс/ Сири, Сүдан, Иран, Куба, Косова, Палестин, Афганистан, Ирак, Нигери, Гана, Емен, Гамбиа, Сенегал, Киргиз, Пакистан,
Сомали, Узбекистан,Непал, Камерон, Шриланка, Мианмар, Египт
БНСУ –д нэвтрэхийн тулд ВИЗА шаардлагатай улсын Иргэн нь дараах 1-2 заалтын аль нэгийг хангаж байгаа Иргэн
АНУ /Гуам, Саипан/ Канад-Авсрали-Шинэ Зиландын аль нэг улсад нэвтрэх ВИЗА / Байнгын оршин суух, Дахин нэвтрэх зөвшөөрөл/ тай байх, БНСУ-р дамжин АНУ-КАНАД-АВСРАЛИ-ШИНЭ ЗИЛАН Улсын аль нэг рүү явж байгаа зорчигч болон Дээрх 4 Улсын аль нэг Улсад амьдарч байгаад аялал нь эхэлсэн, БНСУ-р дамжин өөрийн улс эсвэл 3 дагч Улс руу явж байгаа Иргэн
Европын 32 улсын аль нэг Улсын Виза / Байнгын оршин суух/ тай,БНСУ-р дамжин Европын 32 Улсын аль нэг Улс руу явах иргэн, Дээрх 32 Улсын аль нэгээс аялал нь эхэлсэн, БНСУ-р дамжин өөрийн болон 3 дагч улс руу явж буй Иргэн

*/32 улс/ Грек, Нидарланд, Норвеги, Денмарк, Герман, Литви, Румин, Лүксембург, Литуаниа, Рихитенштайн, Молта, Белги, Болгар, Киприс, Швед, Испани, Словаки, Слобания, Ирланд, Исланд, Истониа, Англи, Австри, Италиа,Чех,Хорват, Португал, Поланд,Франц,Финланд,Унгар

Зөвшөөрөх нөхцөл:

30 өдрийн дотор буцах нислэгийн тийзтэй байх, тухайн улс оронд хууль бусаар оршин сууж байсан түүхгүй байх
Нэвтрэх өдрөөс 3 жилийн дотор БНСУ д нэвтэрч байхад хилээс татгалзаж байгаагүй байх
Хууль бус эсвэл хууль зөрчснөөс болж 5 саяас дээш торгууль төлж албадан гарж байгаагүй байх
Тухайн Улсын Виза бүрээр шалгах зүйлс

АНУ,Канад,Шинэ Зиланд,Европ 32 Улсын виза хүчинтэй эсэхийг шалгахын тулд паспорт дээр Виза стикер наалттай байх
Австрали Улсын гадаад иргэдийн газрын Виза шалгаж болох Систем VEVO, ONLINE.IMMI.GOV.AU дамжуулан харж болж байх тохиолдолд
Транзит ирж буй эсвэл Ирж буй Улсдаа 3 өдөр дотор амьдарч байсан
-Аялал эхэлж буй цэг / Транзит эсвэл дамжин өнгөрч буй Улс/ руу буцаж байгаа бол хамаарахгүй

Гол нь нөхцөлийг сайтар анхааруулна уу.

Баярлалаа,

'Эйргайд'' ХХК
Утас 77057878, 99056973

✈️ Япон улсыг зорих зорчигч нарын анхааралд:🛫 2023.05.08-с эхлэн Япон улсруу нэвтрэхэд Ковид19-н вакцины гэрчилгээ болон...
24/04/2023

✈️ Япон улсыг зорих зорчигч нарын анхааралд:

🛫 2023.05.08-с эхлэн Япон улсруу нэвтрэхэд Ковид19-н вакцины гэрчилгээ болон PCR-н шинжилгээний хариу шаардахгүй болсон байна.
Япон улсын “Эрүүл мэнд нийгэм хөдөлмөр хамгааллын яам”-ны хуудасны линкийг доор хавсаргав.
https://www.mhlw.go.jp/stf/covid-19/bordercontrol.html

"Эйргайд" ХХК
📲: 77057878, 99056973

This site summarizes Japan's border measures for enter to Japan, including required documentation, quarantine measures, and behavioral restrictions such as isolation after entry. It also introduces

17/04/2023

БНХАУ руу зорчих зорчигчдын анхааралд!

27/03/2023

МАНЖУУР нислэг нээгдлээ
✈️Хүннү Эйр компани цар тахлын үед завсарласан Улаанбаатар – МАНЖУУР – Улаанбаатар чиглэлийн нислэгээ амжилттай сэргээлээ.
2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Манжуур чиглэлд Лхагва болон Бямба гараг бүр нислэгтэй байх ба зорчигч та бүхэндээ нээлтийн хямдралын 🎁БЭЛЭГ болгож Улаанбаатар – МАНЖУУР – Улаанбаатар чиглэлийн 2 талын нислэгийн хамгийн хямд тийзийг 720,000₮ -р борлуулах боллоо.
Зорчигч та аяллаа эрт төлөвлөөд 7000-1111 утсаар тийзээ захиалж аваарай.
*Зорчигч та нислэгээс өмнө өгсөн 48 цагийн ПГУ шинжилгээний хариуг гаалийн мэдүүлэг бөглөхдөө ашиглаарай.
Гаалийн мэдүүлгийн линк:
https://htdecl.chinaport.gov.cn/.../pages/index/index.html

09/03/2023

Address

Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Tuesday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Wednesday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Thursday 09:00 - 18:00
18:00 - 19:00
Friday 09:00 - 18:00
18:00 - 19:00

Telephone

+97677057878

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Airguide posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Airguide:

Videos

Share

Бидэнтэй харилцах данс

Худалдаа хөгжлийн банк: 473025234

Голомт банк: 1415120186

Хаан банк: 5009920998

Nearby travel agencies


Other Ulaanbaatar travel agencies

Show All