АХМАД НАСТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ШИНЭ КАМПАНИТ АЖЛАА ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ӨНӨӨДӨР ЭХЛҮҮЛЛЭЭ.
Насан туршдаа эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө НАСАА ТУНХАГЛА! уриатайгаар эхлүүлж буй шинэ кампанит ажлаараа Эмнести Интернэшнл ахмадуудын дуу хоолойг сонсож, тэдний үндсэн эрхийг хамгаалахыг бүх хүнд хандан уриаллаа. Даян дэлхийн хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийхөө хувьд, Эмнести Интернэшнл хүн бүр эрхээ эдлэхийг баталгаажуулахын тулд ажилладаг.
Дэлхий дахинд хийсэн Эмнести Интернэшнлийн судалгаагаар, хүнийг хөгшрөхөөр эрхэм чанарыг нь үгүйсгэдэг, дуу хоолойг нь үл тоомсорлодог, ахмад настанг эрх эдлэгч хэмээн харахгүйгээр зөвхөн халамж хүртэгч, асаргаа сувилгаа шаардсан эмнэлгийн үйлчлүүлэгч хэмээн хандаж байгааг тогтоолоо.
Иймээс Эмнести Интернэшнл ахмад настны эрхийн асуудалд анхаарал хандууллаа. Насаа Тунхагла! кампанит ажил нь бүх насны хүмүүсийн насжилттай холбоотой хандлагыг өөрчлөх, ахмад настныг хүчирхийлэх, үл хайхрах, ялгаварлан гадуурхахыг зогсооход нь хүмүүст урам зориг өгөх зорилготой. Эмнести Интернэшнл дэлхий даяарх гишүүн, дэмжигчид, хүний эрхийн идэв
“ЯРЬДАГ ФУТБОЛК 2024: ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ” өдөрлөгийг 2024 оны 06-р сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. 📢Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүйгээр бид сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүдэн шүүхээс ангид байх гэхчлэн иргэний, улс төрийн, эдийн засаг нийгэм соёлын бүхий л эрхээ шаардаж чадахгүйд хүрнэ. Энэ ч утгаараа Монголын Эмнести Интернэшнлээс иргэд, ИНБ-ууд, хүний эрхийн идэвхтнүүдэд өөрийн үзэл бодол болон олон нийт төрд хүргэхийг хүсэж буй санаа зовниж буй асуудлаа үгээр, зургаар, өөрийн хүссэн загвараар илэрхийлэх боломжийг олгосон энэхүү арга хэмжээг 2014 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сард буюу Эмнести Интернэшнлийн дэлхий дахинаа үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн. 🔆 Энэ жилийн өдөрлөг Архангай, Баян-Өлгий, Дархан-уул, Завхан, Орхон аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Өдөрлөгийн үеэр хүний эрхийн загварлаг илэрхийлэл, өртөөт тоглоом, хүний эрхийн мэдээллийн өртөө загварын шоу, үзүүлбэр, урлагийн тоглолт, үзэх өргөн боломжийг олгосон юм. 📣Урлаг бол н
Миний футволк Миний эрх чөлөө
"Ярьдаг Футволк 2024" тун удахгүй..
Та бүхэнд Эмнести Интернэшнлийн Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн судалгаа хариуцсан гүйцэтгэх захирал Монце Феррер 2023/24 оны Эмнести Интернэшнлийн Хүний Эрхийн Төлөв байдлын Тайланг танилцуулсан илтгэлийг хүргэж байна.
#ДэлхийнХүнийЭрхийнТөлөвБайдал
AIR 2023/24
Эмнести Интернэшнлээс жил бүр дэлхийн 155 орны хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, боловсруулан гаргадаг “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/24" тайлан бэлэн боллоо.
"2023 онд хүний эрхийн зөрчил өргөн хүрээнд тархсан хэвээр байлаа. Улам бүр нэмэгдсээр байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр улс орнууд болон зэвсэгт бүлэглэлүүд хууль бус халдлага, аллага үйлдсээр байна. Дэлхийн улс орнуудын эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх, тайван хуран цуглах эрх чөлөөг дарангуйлах, жагсагчдын эсрэг хууль бус хүч хэрэглэх, хүний эрх хамгаалагчид, улс төрийн сөрөг хүчнийхэн болон бусад идэвхтнүүдийг дур зоргоор баривчлах, цагдан хорих, зарим тохиолдолд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр зүй бус харьцах зэргээр эсэргүүцэгчдийг нухчин дарж байна. Олон улс орнууд эдийн засгийн шударга бус байдал, уур амьсгалын хямралыг үл тоон, иргэдийнхээ хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах чиг үүргээ хэрэгжүүлж чадсангүй. Улс орны засгийн газрууд дүрвэгсэд болон цагаачидтай зүй бус, арьс үндсээр алагчлах байдлаар хандсаар байна. Суурь, бугшмал хэлбэрийн ялгаварлан гадуур
Шоглох, дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийн зөрчил.
📢 Шоглох, дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийн зөрчил.
Олон хүүхдийн хувьд сургуулийн орчин нь ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарамтад өртдөг таагүй газар болж хувирсан байдаг. Үе тэнгийнхний дарамт ганц сургуулиар хязгаарлагдахгүй цахим орчинд газар авсан. Хүүхдүүд бие биенээ санамсаргүй байдлаар шоглож, дээрэлхдэг ба үүнийгээ хүний нэр төр, эрхэм чанарт халдаж буй буруу үйлдэл гэж ухамсарладаггүй.
💡Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн боловсролыг түгээх ажлынхаа хүрээнд үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг "Нөхөрсөг жаалууд" сургалтыг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг билээ. Сургалтаар хүнийг хүндлэх, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцах, хүүхдийн эрх, хүний эрхийн тухай ойлголтыг заадаг. Бид сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модуль боловсруулсан бөгөөд туршлагатай үе тэнгийн сургагч багш нар уг сургалтыг заадгаараа онцлогтой.
✔Та хүүхдийнхээ анги танхим, сургуулийн орчныг шоглож, дээрэлхдэггүй, аюулгүй байгаасай гэж хүсч байна уу? Тэгвэл бидэнтэй холбогдож хүүхдийнхээ ангид "Нөхөрсөг жаалууд" сургалтыг заалгаарай.
🔗Сургал
“Би өрөөсөн нүдгүй болсон, үүнийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ эдгээр зэвсгийг хэрэглэж байгаа аргыг өөрчлөх боломжтой.”
Эрүүдэн шүүх хэрэгслийг хориглох тухай Худалдааны Гэрээг дэмжиж гарын үсгээ зураарай: amn.st/6010Z4mg4
#Жагсагчдыг_Хамгаал
Дахин төлөвлөлттэй холбоотой хууль хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байна уу?
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Дахин төлөвлөлтийн явцад иргэдийг боломж, оролцоо, мэдээллээр хангах хэрэгтэй байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Нийслэл УБ хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хууль нь хуулийн давхардал үүсгэж байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Төр үүргээ биелүүлээгүй, төрийн бодлого уялдаагүйн улмаас хүний эрх зөрчигдөж байна.
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Дэлхий дахинаа дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх гурван жишиг байна. Гэтэл Монгол улс тэр дундаас хамгийн алдаатай аргыг нь хэрэглэж байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Монголын Эмнести Интернэшнл нь 2009 оноос "Хүний эрхэд ээлтэй сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд нийт 35 сургуулийг хөтөлбөрт нэгтгэж, сургуулийн бүхий л орчинд хүний эрхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулсан баримтат видеог хүргэж байна.
#humanrightsfriendlyschools
Дахин төлөвлөлтийн гол хохирогчид нь хүүхдүүд болж байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ
#ОББЭ #Төр_Үүргээ_Мэд_Биелүүл
Дахин төлөвлөлтийн бодлогын алдаанаас болж шууд болон дам байдлаар хохирсон иргэдийн тоог МУ бүрэн гаргаагүй...
✏️ ТӨСӨВ=МӨНГӨ=ХҮНИЙ ЭРХ
✏️ ТӨСӨВ=МӨНГӨ=ХҮНИЙ ЭРХ
📢💸Улсын төсвийг батлах нь дан ганц эдийн засгийн асуудлаас гадна хүний эрхийн хэм хэмжээг ч бас нарийн тусгаж оруулах ёстой. Доорх бичлэг дээр энэ талаар тайлбарлалаа.
Ноорог specials
#ТөсөвбаХүнийэрх
"Нийгмийн хамгааллын тогтолцоо гэж юу вэ?"
МЭИ-ийн "Бидний эрх, Бидний дэлхий, Бидний ирээдүй" XXII Ерөнхий чуулганы хэсгээс
📣ӨНӨӨДӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ТЭГЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР🌎
📣ӨНӨӨДӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ТЭГЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР🌎
✊Хүн бүр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Хүн бүр яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой.
✏️ Захидал бичиж, хүний эрхийг хамгаал
✏️ Захидал бичиж, хүний эрхийг хамгаал
Үзэл бодлоо илэрхийлж, хүний эрхийг хамгаалсныхаа төлөө шударга бусаар шүүгдэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон болон одоо ч эрсдэлд байгаа хүмүүсийн төлөө түүнтэй хамт байгаагаа, шударга бус зүйлсийн эсрэг байгаагаа илэрхийлж гарын үсэг цуглуулах аянд нэгдээрэй. Та бол "Эрхийнхээ төлөө бичицгээе" аяны гол хөдөлгөгч хүч юм. Ганцхан гарын үсэг ч амьдрал өөрчлөх хүчтэй.
Гарын үсэг зурах: https://amnesty.mn/campaign/writeforrights
@Ноорог special
Философи, хүний эрхийн уулзварт - ХААИС
Философи, хүний эрхийн уулзварт: Уур амьсгалын өөрчлөлт философийн улсын олимпиадын оролцогчдын хийсэн бүтээлийг хүлээн авч үзнэ үү.
ХААИС-ийн баг