11/08/2024
300 жилийн дараа анх дугаар богд жанч халснаас хойш тодорсон Монгол Богд Жавзандранатдаа мөргөе.
Монголын түүхэнд нийт 9 Богд Жавзандамба хутагт тодорсон байдаг. Эдгээрээс зөвхөн нэг нь буюу эхний Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар Монголд төрсөн. Бусад Богдуудыг Төвдөөс тодруулж, Монголд авчирсан юм.
Богд Жавзандамба Хутагтууд: 🇲🇳
✅ Өндөр Гэгээн Занабазар (1635–1723): Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү болж Монголд төрсөн анхны Богд.
✅Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ (1724–1757): Монголд төрсөн./Амарсанаа, Чингүнжавын
бослогыг дэмжсэнээр Бээжинд цаазлуулсан/
✅Гуравдугаар Богд Лувсанчойжинномунхан (1758–1773): Төвдөд төрсөн.
✅Дөрөвдүгээр Богд Лувсантүвдэнванчүг (1775–1813): Төвдөд төрсөн.
✅Тавдугаар Богд Лувсанчүлтэмжигмэд (1815–1841): Төвдөд төрсөн.
✅Зургаадугаар Богд Лувсантүвдэнванчүгжигмэд (1843–1848): Төвдөд төрсөн.
✅Долоодугаар Богд Агваанчойживанчүг (1849–1868): Төвдөд төрсөн.
✅Наймдугаар Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924): Төвдөд төрсөн.
✅Есдүгээр Богд Жавзандамба (1932–2012): Төвдөд төрсөн, Монголд ирж үйл ажиллагаагаа явуулсан.
Товчоор, зөвхөн Өндөр Гэгээн Занабазар нь Монголд төрсөн бөгөөд бусад Богдуудыг Төвдөөс тодруулсан.
🇲🇳 Аравдугаар Богд минь 1723-2023 буюу 300 жилийн дараа дахин тодорсон хоёр дахь Монгол Богд болж байна. Иймд нийт дэлхийн монголчууд бид Тунамал дүртэй Аравдугаар Богдыгоо хайрлан хамгаалах учиртай гэдгийг Монголын Бурханы Шашин хуудаснаас тунхаглаж, уриалж байна.
Хүндэтгэсэн
Монголын Бурханы Шашин