Building's Technology LLC

Building's Technology LLC We will construct the future on our present potentiality N. Dorj and Mr. B.

"Building's Technology" LLC was established at the beginning of the country transition to the market economy, in 2002 by two leading in the field engineers Mr. Tumennast, which had got experience and high achievements during their more than 20-years work in their first place of work, the TTC Co., Ltd. Since that period, as result of vast experience, commitment to achievements, successful cooperati

on with foreign partners enabled by knowledge of English, German and Russian languages, and use in everyday work modern communication appliances, the company has been developed into the leading private company handling construction engineering consulting business. We have four consultant engineers of HVAC, electricity, low voltage and control systems, water supply and drainage. High proficiency, broad experience and versatile knowledge, required for elaboration of complex projects, are our staff features, which are permanently upgraded by regular involvement in seminars and practical trainings, as well as by participation in domestic and abroad exhibitions and fairs. The scope of activities of the company:
-Elaboration of drawings and supervision of industrial and service buildings;
-Procurement of engineering supply facilities and technique for constructions;
-Elaboration of general concepts on energy usage;
-Provision of Construction management services;

Construction design is developed at world class level, based on precise technical and economic feasibility studies, and by using up-to-date sophisticated software, at present as AutoCad 2010, MagicCad, Lira and Monomakh. Procurement of products is done through import from Western European countries mainly Germany, France, Poland and Czech. All products strictly comply with the state required norms and standards, and optional to fit the company own design and drawings. Construction Design & Supervision

▪ Factory
▪ Office Building
▪ Shopping Center
▪ Lira Software
▪ Monomakh Software

Engineering Solutions & Installation

▪ Heating
▪ Ventilation
▪ Air Conditioning & Chillers
▪ Precision A/C
▪ Gasboiler

Building Management Systems

▪ Remote Control
▪ M-Bus Systems
▪ Control Systems

2024 оны 1-р сарын 25-ны өдөр   "Эрчим хүчээ хэмнэж, зардлаа бууруулцгаая" аяны хүрээнд УБЦТС ТӨХК - UBEDN Мэргэжилтэн Б...
25/01/2024

2024 оны 1-р сарын 25-ны өдөр "Эрчим хүчээ хэмнэж, зардлаа бууруулцгаая" аяны хүрээнд УБЦТС ТӨХК - UBEDN Мэргэжилтэн Б.Цэцэдбалжир "Бьюлдингс Текноложи" ХХК-д хүрэлцэн ирж зөвлөмж мэдээлэл өглөө.
✅ Эрчим хүчээ зохистой хэрэглэцгээе!
#ТогооТохируулъя
#эхорончхэмнэлт
#ТогХэрэглээнийСоёл

18/10/2023

2023 оны 10-р сарын 17-ны #МонголынМэдээ

17/10/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
Ниенбургийн сонин, 1995 оны 5-р сарын 10
“АХМАД МЭРГЭЖИЛТЭН”-НИЙ ХУВИАР МОНГОЛД УЛСАД ЗОЧЛОМТГОЙ ЗАН, ХАЛУУН ДОТНО БАЙДЛЫГ МЭДЭРСЭН
Ниенбург/Улаанбаатар
Ниенбург хотын зөвлөх эдийн засагч Рольф Шмидт ховорхон тохиох сайн дурын үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Эрчим хүч, усны хэрэглээний судалгааны ажилд бүтэн сарын турш ажилласан байна. Төслийг Германы эдийн засгийн сайн дурын байгууллага болох “Ахмад мэргэжилтний алба” санхүүжүүлжээ. Тус байгууллагын шугамаар олон жилийн ажлын туршлагатай мэргэжилтнүүд хөгжлийн хамтын ажиллагааны үйл хэрэгт ажиллах хүчээ зориулдаг байна.
Рольф Шмидт “Ахмад мэргэжилтний алба”-ны үүрэг гүйцэтгэх хүсэлтийн хариуг хагас цагийн дотор гаргаснаа хуучлан ярьсан юм. Тэрбээр Франкфурт, Москва, Новосибирскээр дамжин эхнэрийн хамт Улаанбаатарт хүрэлцэн иржээ.
Хойд Америкийн олон удаагийн нислэгийн үеэр Гренланд, Аляск, Канад, АНУ-ыг өндөрлөгөөс харж байсан тэдэнд Улаанбаатарын нислэг илүү гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.
Рольф Шмидт өөрт төрсөн анхны сэтгэгдлээ дүрслэн ярихдаа: “Монголын хойд хэсгийн өндөр уулс, мөнх цаст оргилууд өнгөрөөд хөлдөж цайрсан гол мөрөн, уул толгод, тал хээр, бэлчээр нутаг бүхий байгалийн өвлийн өнгө төрх гайхалтай байсан” гэсэн юм.
Ази тивд очоод эхнэр нөхөр хоёрт өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төржээ: “Нисэх онгоцны буудлаас хотын төв орох үеэр авто замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд түрүүлж зорчих эрхийн талаарх анхны мэдээллийг бидэнд өгсөн. Явган зорчигчид зам дээр болон гарцаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслээс айж, зугтаах ёстой байв. Энэхүү ёс бус үндэсний зан заншилд дасан зохицох нь ялангуяа эхний хэдэн өдөр бидний анхаарлыг ихэд татсан” гэсэн юм.
Ниенбургийн хоёр маань хотын зүүн хэсэгт орших Баянзүрх дүүрэгт 12 давхар өндөр барилгын гурван давхарт хоёр өрөө орон сууцанд байрласан нь тэднийг 1948-1955 оны Герман улсад аваачсан мэт болгожээ. Ихэнх өдрүүдэд тус байр нь төвийн дулааны шугам сүлжээгээр дамжуулан зөвхөн арван хоёроос 15 хэмийн температуртай байв. “Эдгээр нэг загварын орон сууцанд амьдарснаас сайтар дулаалсан монгол гэрт амьдарсан нь дээр. Гадна агаарын температур хасах 39 хэм хүрвэл гал тогооны өрөөний хана мөстөж мэдэхээр байлаа. Гэвч хүмүүс асар их тэсвэр тэвчээр гарган хүйтэн орон сууцандаа амьдарч л байдаг. Харин эсгий бүрээстэй, түлээ юмуу аргал түлж халаадаг монгол гэрт үргэлж тав тухтай, дулаан байдаг” гэж Рольф Шмидт ярьсан юм.
Ахмад мэргэжилтэн маань аж үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотуудад ч айлчлан очсон байна. “Шороон замаар зөвхөн Оросын жийптэй л явж байсан. Баруунд болон Японд үйлдвэрлэсэн бартаат замын тээврийн хэрэгслийн явах эд анги муу зам дээр богино хугацааны дараа эвдэрч эхэлдэг. Түүнээс гадна автомашины цахилгааны эд анги хуурай, хүйтэн агаарын температурт амархан доголддог” гэж тэрбээр тайлбарлав.
Нэгэн Монгол айлд зочилсон нь мартагдашгүй сайхан үйл явдал болсон байна. Рольф Шмидт дурсахдаа: “Монголын уламжлалт амьдрал, ахуйтай танилцсан энэ үдэш бидний аяллын онцлох үйл явдлуудын нэг байлаа. Бид нутгийн хэлээр нэг ч үг ойлгохгүй хэдий ч орчуулагчийн шаардлага байгаагүй. Бидний таван мэдрэхүй энэ айлын халуун дулаан уур амьсгал, эелдэг зочломтгой байдлыг хүлээн авч, мэдрэхэд хангалттай байсан” гэсэн юм.

Зураг дээр “ТТС” (“Төсөл, туршилт, судалгаа”) компанийн төслийн удирдагч Н.Дорж Рольф Шмидтийн хамт

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:УСАА ХААГААРАЙМонголчууд бид усыг чандмань эрдэнэ гэдэг. Гэхдээ тэр чандмань эрдэнэ...
08/09/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
УСАА ХААГААРАЙ
Монголчууд бид усыг чандмань эрдэнэ гэдэг. Гэхдээ тэр чандмань эрдэнээ гамнана гэж байхгүй. Үргэлж л ундарч байх шиг юм санаж, замбараагүй хэрэглэдэг. Ундарч байдаг ч ус ширгэхийг алийг тэр гэхэв. Улаанбаатарынхан хаврын хаварт л ундны усаар тасалддаг. Өндөр байшингийн дээд давхрынхан доод давхрынхнаасаа бадар барьдаг цаг ирлээ. Энэ үед ус хэмнэх нэг аргыг “ТТС” (“Төсөл, туршилт, судалгаа”) компанийн инженер Н.Дорж сүвэгчилжээ. Тэрбээр Германд дулааны инженерийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Бас баруун германд нэг жил гаруй хугацаанд мэргэжил дээшлүүлжээ. Мэргэжлийнхээ дагуу Монголд эрчим хүч, ус хэмнэх бодлого боловсруулъя хэмээн нөхөдтэйгээ зөвлөлджээ. Одоо тэр “Ус, дулааны зардлыг хэрэглээнээс хамааруулан тооцох журам” гэсэн төслийн удирдагчаар ажиллаж байна...

04/09/2023

Барилгаар зочилсон нь....🤩

04/09/2023

SANZAI SOLAR HOUSE

"Sanzai Solar House" нь 2023 оны 1-р сард ашиглалтад орсон, 4 улирал ашиглах амины орон сууц юм. Тус барилгын цахилгаан, дулаан хангамжийг 100% нарны энергиэс хангахаар инженерийн шийдлийг “Бьюлдингс Текноложи” ХХК-ийн хамт олон төлөвлөж, зураг төсөл, угсралтыг гүйцэтгэв.
Барилгад нэг айлын төвийн цахилгааныг нарны цахилгаантай хослуулан ашиглаж, өөрийн нийт хэрэгцээнээс гадна 3760 кВт цахилгаан жилд үйлдвэрлэж, сүлжээнд нийлүүлнэ. Мөн илүү гарсан цахилгаанаар гаражид цахилгаан автомашин цэнэглэж, шатахууны зардал, түүнээс ялгарах агаарын бохирдлыг үгүй болгосноор 100 хувь эко амьдрах боломжийг харуулсан төсөл болж чадсан.

SANZAI SOLAR HOUSE Ангилал: А+ Цахилгаан : 100% нарДулаан: 100% нар,  жилд 3760 кВт сүлжээнд нийлүүлнэ. Sanzai Solar Hou...
25/08/2023

SANZAI SOLAR HOUSE
Ангилал: А+
Цахилгаан : 100% нар
Дулаан: 100% нар, жилд 3760 кВт сүлжээнд нийлүүлнэ.
Sanzai Solar House нь 2023 оны 1-р сард ашиглалтад орсон, 4 улирал ашиглах амины орон сууц юм. Тус барилгын цахилгаан, дулаан хангамжийг 100% нарны энергиэс хангахаар инженерийн шийдлийг “Бьюлдингс Текноложи” ХХК-ийн хамт олон төлөвлөж, зураг төсөл, угсралтыг гүйцэтгэв.
Барилгад нэг айлын төвийн цахилгааныг нарны цахилгаантай хослуулан ашиглаж, өөрийн нийт хэрэгцээнээс гадна 3760 кВт цахилгаан жилд үйлдвэрлэж, сүлжээнд нийлүүлнэ. Энэхүү цахилгаанаар гаражид цахилгаан автомашин цэнэглэж, шатахууны зардал, түүнээс ялгарах агаарын бохирдлыг үгүй болгосноор 100 хувь эко амьдрах боломжийг харуулсан төсөл болж чадсан.
Зураг төслийн шатанд цахилгаан, дулааны системийг “Building Simulation”, “PV Simulation” ба “Polysun” программуудаар симуляци хийж, инженерийн бүх шийдлийг виртуал орчинд ажиллуулж үзсэн. Энэ нь Монголын зураг төслийн байгууллагын түүхэнд нэгэн шат ахисан төсөл болсон.
Цаашид 10,000 м2 талбайтай ямарч барилгыг нарны энергиэр халаах боломжтой гэдгийг энэ төсөл харуулсан.
Бид эко барилга, эко хотхон байгуулах бүх хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урьж байна.

"COZY"Music by : Batkhuu GuitaristVideo by : HERUB Entertainment Partner Organization : Building's Technology CO.,LTD© B...
07/08/2023

"COZY"
Music by : Batkhuu Guitarist
Video by : HERUB Entertainment
Partner Organization : Building's Technology CO.,LTD
© Batkhuu Music. 2023

Миний 8 дахь уран бүтээл COZY.Энэ хөгжим бол миний төсөөлөлд буусан аялал, тайвшрал, тав тух юм.Уран бүтээл маань таалагдсан бол миний Youtube Channel болон ...

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭРЭЭР ХӨЛСӨӨ ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС УУ?Манай оронд зах зээлийн харилцаа ...
30/06/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭРЭЭР ХӨЛСӨӨ ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС УУ?
Манай оронд зах зээлийн харилцаа эхлэн төлөвшиж байгаа энэ үед үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын хоорондох ажил үйлчилгээний хөлс, бүтээгдэхүүний үнэ чанарыг үнэн зөв тогтоох нь нэн чухал юм. Үүнийг зөв шийдвэрлэж чадаагүйгээс болж иргэдийн зайлшгүй хэрэгцээг далимдуулан чанар муутай, үнэ өндөртэй бараа товар худалдах, хийж бүтээгээгүй ажил үйлчилгээний төлбөрийг тогтмол үнэ өртөгөөр авч байна.
Тухайбал, орон сууц эзэмшигчид байрны халаалт, дулаан ямар байгааг эс харгалзан тогтоосон тарифаар үнэ хөлсөө төлж байна. Үүнийг өөрчлөх шаардлага зүй ёсоор дэвшигдэн гарч байна. Энэ шаардлагаас үүдэж манай “ТТС” компани 1994 онд Х сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн ҮСА-ын ХI конторын харьяа 1 дүгээр хорооллын 30, 31 дүгээр байрны халаалт, хэрэглээний (бохир, халуун хүйтэн) усанд тоолуур ажиллуулан туршилт хийж байгаа юм...

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:ЦООРХОЙ САВАНД УС ХИЙХТЭЙ АДИЛБарилга байгууламжууд бага дулаан хэрэглэвэл шугам сү...
16/06/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
ЦООРХОЙ САВАНД УС ХИЙХТЭЙ АДИЛ
Барилга байгууламжууд бага дулаан хэрэглэвэл шугам сүлжээний болон дулаан үйлдвэрлэлийн ачаалал багасах буюу эсвэл шинэ хэрэглэгчийг хангаж болох нь ойлгомжтой. Харин энэ хэрэглээг яаж бууруулах вэ? Мэргэжлийн талаас авч үзвэл дараахь үндсэн гурван арга зам байна.
а) Барилга байгууламжийн халаалтын системийг гадна агаарын температураас хамааралтайгаар болон автомат тохируулгатай болгох, дотор температурыг шаардлагатай хэмжээнд хязгаарлах, ашиглалтгүй үед бууруулах,
б) Одоо байгаа барилгыг дулаалах, шинээр барих барилгыг дулаан алдагдал багатай төлөвлөх,
в) Барилгын материалын дулаан барих чанарыг сайжруулах талаар салбарын бодлого явуулах...

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТАЛААРУлаанбаатар хотын барилгажилтын 2000-2010...
09/06/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТАЛААР
Улаанбаатар хотын барилгажилтын 2000-2010 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 1987 онд боловсруулж батлагдсан Улаанбаатар хотын дулаан хангамжийн схемд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох дулааны нийт хэрэглээг 1995 он, 2000 оны төвшинээр тодорхой заасан бөгөөд өнөөгийн байдлаар дулааны эрчим хүчний дутагдал 1995 оны төвшинд 394 Гкал/ц, 2000 оны төвшинд 774 Гкал/ц болох төлөвтэй байна...
Цаашид шинээр баригдахаар хүлээгдэж буй хэрэглэгчдийн нийлбэр ачаалал 116, 156 Гкал/ц бөгөөд ойрын ирээдүйд хотын дулааны хэрэглээ 1550,6 Гкал/ц болж нийт эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлын 90,2 хувьд хүрэх юм.
Ингэснээр ДЦСтанцуудын үйлчлэх хүрээ, оновчтой хязгаар нь алдагдан дулааны сүлжээний гидравлик горимд ноцтой хүндрэл гарч зарим хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангах боломжгүй болох юм.

“САНЗАЙ СОЛАР ХАУС”-ЫН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ“Санзай Солар Хаус” төслийн талаар зураг төслийн болон барилга угсра...
08/06/2023

“САНЗАЙ СОЛАР ХАУС”-ЫН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
“Санзай Солар Хаус” төслийн талаар зураг төслийн болон барилга угсралтын компаниуд, сонирхсон хувь хүмүүсээс олон янзын асуултууд ирсэнийг нэгтгэн хариултыг хүргэж байна. Та бүхэн болгоон соёрхоно уу.

02/06/2023

Гитарчин Батхүүгийн шинэ уран бүтээл "COZY".
Батхүү энэхүү бүтээлээ манай компанийн хэрэгжүүлсэн "Sanzai Solar House" төсөлд зориулж зохиож, найруулж, тоглосон.

https://www.youtube.com/watch?v=9uB48TmMBeE

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:Бьюлдингс Текноложи ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох Монгол Улсын Зөвлөх инженер Н...
02/06/2023

БЬЮЛДИНГС ТЕКНОЛОЖИ ХХК-ИЙН АРХИВААС:
Бьюлдингс Текноложи ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох Монгол Улсын Зөвлөх инженер Н.Дорж, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Түмэннаст нар ажил хөдөлмөрийн гараагаа Улсын барилгын зургийн төв институтийн Үйлдвэрийн барилгын зураг төслийн товчоо болон Инженерийн шугам сүлжээний товчооноос эхлүүлсэн бөгөөд мэргэжлээрээ 40-өөд жил үр бүтээлтэй ажиллаж, арвин их туршлага хуримтлуулжээ.
Монгол Улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос барилгын зураг төслийн төвлөрсөн байгууллагууд задарч, тэдгээрийн үүргийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж эхэлсэн тэр л үед хэсэг нөхдийн хамт “ТТС” нэртэй компани байгуулж, барилгын зураг төслийн салбараа зах зээлийн шуурганд устгуулчилгүй авч үлдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм. Тэр үеэс эхлэн эрчим хүчний хэмнэлтийн асуудалд онцгой анхаарч, 1994 онд Монгол Улсад анх удаа ус, дулааны тоолуур нэвтрүүлэх загвар төсөл санаачлан хэрэгжүүлж, улс орон даяар тоолууржуулах ажлын гарааг эхлүүлж байжээ. Мөн 1996 онд гадна агаарын температураас хамааран ажиллах ялтсан бойлер бүхий дулааны зангилаа, 1998 онд уурын электрон тоолуурыг анхлан Монгол Улсад нэвтрүүлж байсан бол эдүгээ барилгад сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлж, ногоон барилгын чиглэлээр түүчээлэн ажиллаж байна.
2002 онд компаниа Бьюлдингс Текноложи ХХК болгон өөрчлөн зохион байгуулсан ба тус компанийн үйл ажиллагаа гадаад дотоодын сонин сэтгүүлийн шарласан хуудаснаа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түүх болон үлдсэнийг Та бүхэнд цувралааар хүргэж байна.
Ардын эрх Сонин, 1995 оны 1-р сарын 30
“Усаа хаагаарай”
ТТС компанийн инженер Н.Дорж “Ус, дулааны зардлыг хэрэглээнээс хамааруулан тооцох журам” төслийн удирдагчийн хувьд эрчим хүч, ус хэмнэх зорилгоор 1-р хорооллын 30, 31-р байруудад халуун хүйтэн ус, дулааны тоолуур анх тавьсан туршилтын тухай

19/05/2023

2023 оны 06-р сарын 16-ны өдөр ШУТИС дээр "Decentralized Green Energy Transition and Efficient Building" сэдвийн хүрээнд 3 герман мэргэжилтнүүд илтгэл тавих учраас Архитектор, Инженерүүдээ урьж бай...

Санзай Солар Хаус төслийн мэдээллийг манай нүүр хуудаснаас авна уу.
19/05/2023

Санзай Солар Хаус төслийн мэдээллийг манай нүүр хуудаснаас авна уу.

2023 оны 5-р сарын 13-ны өдөр Ногоон барилгын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд "Санзай Солар Хаус" төслийн барилгатай ...
17/05/2023

2023 оны 5-р сарын 13-ны өдөр Ногоон барилгын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд "Санзай Солар Хаус" төслийн барилгатай танилцлаа.

17/05/2023

"Санзай Солар Хаус" төслийн нээлтийн арга хэмжээний үеэр...

2023 оны 4-р сарын 13-ны өдөр "Санзай Солар Хаус" төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан.  "Санзай Солар Хау...
17/05/2023

2023 оны 4-р сарын 13-ны өдөр "Санзай Солар Хаус" төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан.
"Санзай Солар Хаус"-ын Ерөнхий шийдэл:
- “PLUS ENERGY” А+
- “Байшин доторхи байшин”
- Цахилгаан: Нар
- Дулаан: Нар + Дулааны насос
- Нөөцлүүр: 2000 л + Шалны хийц
- Эрчим хүч үйлдвэрлэгч: 3760 кВт

15/05/2023
15/05/2023

"COZY"
Авьяаслаг гитарчин Батхүүгийн шинэ уран бүтээлтэй танилцана уу. Батхүү энэхүү бүтээлээ манай компанийн хэрэгжүүлсэн "Sanzai Solar House" төсөлд зориулж зохиож, найруулж, тоглосон.
Эрхэм дүү Батхүүдээ Batkhuu Gtr уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ерөнхий захирал Н.Дорж
https://www.youtube.com/watch?v=9uB48TmMBeE

Address

Улаанбаатар хот, СБД, 9-р хороо, Алтайн 8-р гудамж, ''Хоймор'' Офисын барилга 13-р давхар, Утас: 350014, Факс: 350013
Ulaanbaatar
P.O.BOXPOST-318

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Building's Technology LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Building's Technology LLC:

Videos

Share


Other Ulaanbaatar travel agencies

Show All