Монгол туургатан тур

Монгол туургатан тур Чанартай аялал
Найрсаг үйлчилгээ

24/04/2024
Хүү минь чи эрдэм сурХүнийх болохгүй чинийх л болноАль эсвэл ажил сурАшид хожим хэрэг нь гарнаСурсан бүхэн хүнд илүүддэг...
19/04/2024

Хүү минь чи эрдэм сур
Хүнийх болохгүй чинийх л болно
Аль эсвэл ажил сур
Ашид хожим хэрэг нь гарна
Сурсан бүхэн хүнд илүүддэггүйг санаж яв
Сул дэмий цаг, зав, насаа бүү үр
Ядуухан тарчиг явах юм бол
Ямарч хүн чамаас дөлж зугтана
Эрдэм чадал эд хөрөнгөтэй байхад
Ихэс дээдэс ч чамайг гэнэ
Сайн муу хосолсон хүний энэхэн орчлонд
Санасан бүхэн чинь чинийхээр болохгүй
Саад тотгор бүгдийг давж чадвал
Сая нэг амьдарлын амтыг мэдэрнэ
Хүү минь чи эрдэм сур
Хүнийх болохгүй чинийх л болно
Аль эсвэл ажил сур
Ашид хожим хэрэг нь гарна...

18/04/2024

Нэг л өдөр оройтож харьсан шөнө,

Эрт боссон өдрүүд таныг заавал шагнах болно…

ХЯТАДЫН ТАВАН УРХИ...Күнзийн "Дайтах урлаг" сургаальд дайтахгүйгээр нүүдэлчдийг эзлэн авах, өөрийн иргэншилд уусган мөхө...
16/04/2024

ХЯТАДЫН ТАВАН УРХИ...

Күнзийн "Дайтах урлаг" сургаальд дайтахгүйгээр нүүдэлчдийг эзлэн авах, өөрийн иргэншилд уусган мөхөөх олон арга мэхийг нэгтгэсэн таван урхийг заан өгүүлсэн байна.

Энэ таван урхинд:
1-рт Нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас өгөгтүн...
2-рт Дурыг урвуулахын тулд архи болон хоолоор дайл...
3-рт Сонорыг урвуулахын тулд хөгжим, хөөрхөн эмсээр цэнгүүл
4-рт Хүслийг урвуулахын тулд хээнцэр байшин, хатнаар шагна
5-рт Ухааныг урвуулахын тулд мөнгө эд агуурсаар тэтгэ...

Нангиадын таван урхинд орсон Хүннү, Тоба Вэй, Кидан, Манж гээд хориод үндэстэн бүр мөсөн мөхөж ертөнцөөс алга болсоныг бид мэднэ...

Эртний хүчирхэг Түрэгүүд ч Хятадын соёлын нөлөөнд хэт автсанаас мөхсөн нь хөшөөний бичээсэн дэхь
"Хаад ноёд толгойгоо, Хатад эмс хормойгоо мэдэхээ больсон цагт хүчирхэг Түрэг улс мөхөв, үеийн үед мэдтүгэй" гэсэн харууслын бичгээс харагдана...

Монголчуудыг хямд хувцас, хямд хоол хүнсээр урхидсаар байгаад Хятадууд 30 жилийн дотор өөрөөсөө бүрэн хамааралтай адгуус болгож авсан....

Одоо залуусыг нь сургах нэрээр сэхээтэнлэг хэсгийх нь оюун санааг цулбуурдан авч байна....

Хятадын таван урхи хоёр мянган жилийн дараа сая биелэлээ олов...

15/04/2024

Бодож төлөвлөсөн бүхэн нь бодит болж биелэсэн сайхан өдрүүд байх болтугай…🔥

Шинэ 7 хоногийн мэнд Найзуудаа…

10/04/2024

Хэдэн тэнэг юмнуудаас болж бүр зүрх савалчихлаа😡
Сая гэртээ мөрөөрөө зурагт үзээд сууж байтал хаалга нүдэж байна.
Онгойлгосон чинь 1 залуу, 2 бүсгүй зогсч байх юм. Баахан тортой идэж уух юм барьчихсан, зөндөө пивотой, бүр торноос нь архи цухуйчихсан. 😲
Тэгснээ намайг хараад:
-Уучлаарай айл андуурчиж гэнээ.🥵
Тэгэхээр нь би үзэж таралгүй яахав.
Би явуулахгүй гээд, тэд нар явна гээд бөөн юм боллоо. 😱
Күй энчоодоо Андуурсан ч гэсэн монгол хүн байна даа айлд ороод гарахад яах вэ дээ. 😁
Ганц пивоо л задлана биз Арай дэндүү юмаа... 🤣
Хэний ч уур хүрнэ биздээ😡😡😡😂😂😂

09/04/2024

Одоо байгаа зүйлээ өмнө нь мөрөөддөг байснаа хэзээ ч битгий мартаарай.

04/04/2024

Өнөөдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичигсэд хөдөлж, үндэс бүхэн соёолдог учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр хэмээж.
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай… 24.04.04

02/04/2024
😎😎😎
02/04/2024

😎😎😎

01/04/2024

Шинэ сарын мэнд Найзуудаа …

Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн сайхан өдрүүд байх болтугай…🔥

30/03/2024

Оюутан, сурагчидын Хонхоны баярын үйл ажиллагаа зохион байгуулах захиалга авсаар байгаа шүү 😊

30/03/2024

Баян ч бай Ядуу ч бай

Архины хэрүүлгүй айл хамгийн САЙХАН …

🏠 Гэр чинь заваарч, ханан дээр жижиг гарын мөр энд тэндгүй дарагдаж, эд хогшил тань эвдэрч хэмхэрч халтайн, өрөөнүүдэд и...
29/03/2024

🏠 Гэр чинь заваарч, ханан дээр жижиг гарын мөр энд тэндгүй дарагдаж, эд хогшил тань эвдэрч хэмхэрч халтайн, өрөөнүүдэд инээд хөөр, хөгжилтэй дуу хангинаж,👧👶👦🏻👧🏻угаалгын машины амаар 👕👚🩳🧥👔👗хувцас багтаж ядан халгиж байвал та өөрийгөө азтай хүнд тооц! 🥰🥰🥰
Танай гэрт юм бүхэн амьтай байна гэсэн үг! Үнэ цэнийг нь мэд!!❤️❤️❤️
15,20 жилийн дараа чимээ аниргүй цэмцийсэн гэртээ суугаад энэ өдрүүдээ та маш ихээр санах болно! ☹️
Амьдралдаа харамсахгүй амьдар! ☀️🌙

Сайхан өглөөний мэнд Найзуудаа!Амжаагүй ажил гүйцээгүй хүсэл бүхэн нь биелэсэн сайхан өдөр байг ээ…🥂
29/03/2024

Сайхан өглөөний мэнд Найзуудаа!

Амжаагүй ажил гүйцээгүй хүсэл бүхэн нь биелэсэн сайхан өдөр байг ээ…🥂

Тамирын хувцасны шинэ загварууддаа захилага авж бгаа шүү❤️❤️90091210, 91111029
25/03/2024

Тамирын хувцасны шинэ загварууддаа захилага авж бгаа шүү❤️❤️
90091210, 91111029

БНХАУ-аас гарсан галт тэрэг Монгол улсын Замын-Үүд боомтоор орж ирж байгаа түүхэн агшин.  1947 оноос 1956 оны хооронд та...
25/03/2024

БНХАУ-аас гарсан галт тэрэг Монгол улсын Замын-Үүд боомтоор орж ирж байгаа түүхэн агшин. 1947 оноос 1956 оны хооронд тавигдсан Улаанбаатар төмөр замын маршрут нь Цайны замтай давхардаж байгаа тул түүнийг “шинэ цагийн цайны зам" гэж хэлж ч болох. Орос-Хятад хоёр улсыг төдийгүй Ази-Европыг холбосон худалдааны гол замын нээлт нь 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр болжээ. Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа Улаанбаатарт болж, 1956 оны нэгдүгээр сарын 1-нээс ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглав. 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Монгол Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасыг хаджээ. Ёслолын ажиллагаандБНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам харилцааны сайд Б.П.Бещев нар оролцсон байна. #ХятадМонголынДиплоамтХарилцаа75жил

Сэтгэл зүрхээ улсдаа өгсөн бол ингэж хөгжинө🇦🇪 харахад бахархам сайхан юмоо
23/03/2024

Сэтгэл зүрхээ улсдаа өгсөн бол ингэж хөгжинө🇦🇪 харахад бахархам сайхан юмоо

11/03/2024

Дулаарч байгаатай холбоотойгоор байрны дээвэрт наалдсан зузаан мөснүүд зам руу унаж байгаa тул байрны доогуур явахдаа болгоомжил‼️‼️

Хөх дэлхийн хүн болтол нь хөх Монгол түшнэ!Үгүй нээрэн, ийм нялх сайхан хүүгээ хүн орчлонгоос ч харамлана, орхимжноос ч ...
15/02/2024

Хөх дэлхийн хүн болтол нь хөх Монгол түшнэ!

Үгүй нээрэн, ийм нялх сайхан хүүгээ хүн орчлонгоос ч харамлана, орхимжноос ч харамлана. Монгол дээлтэйгээ, монгол түмнээ төлөөлөөд хөөрхөн юм аа. Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг Манжийн хаан 80 насны сүүдэр гэтэлтэл нь Бээжингийн шавар хэрмэнд хорьж, нутаг буцахыг жанч халтал нь зөвшөөрөөгүй гэдэг. Өндөр гэгээн Занабазар хэрэв нутаг буцахгүй л бол монгол түмэн хэдэн зуунаар Бээжингийн зүг саравчлан, бэтгэрсэн сүүгээ өргөсөөр, харийн хөлд хамаг оюун санаагаа түгжинэ гэдгийг ухаарч, нэг л өдөр "Халхын анхдугаар Богд нутаг буцаж, Ар Монголын зүг жолоо заллаа" гэсэн цуу яриаг сүсэгтэн олныхоо дунд тараасан гэдэг. Хаантны зарлигийг зөрчин Халхын Богд хаа холдов гэж басамжилсан яриа гарчээ. Хаан байтугайг сөрдөг орчлонгийн жамыг яалтай, оготор биеэ бясалгалаар хураахын оройн дээд шидийг яалтай билээ. Тэр өдрийнхөө маргааш үүрээр бие хураан, оюунаа залуурдан тэнгэр хальж дээ. Сүнс нь Ар Монголын зүг мордлоо хэмээн түмэн олноороо наминчлан сүүгээ өргөсөн түүхтэй. Бие нь ирж чадаагүй ч бэлчээр нь, билэг оюун нь Монголоо л гэсэн юм шүү дээ. Түүнээс хойш хагас мянган өнгөрсөн байтал Өндөр гэгээн Занабазар буюу Халхын анхдугаар Богд, Түшээт ханы хоёрдугаар хөвгүүний хойд дүрүүдийг Монголоос төөрүүлэх гэж ингэтлээ дарамталж дарна гэхээр үүний ард оюун санаа, сүсэг бишрэл, эв нэгдлийн тусгаар тогтнол л хөндөгдөөд байгаа юм шүү дээ. Эдүгээ Далай ламд сүсэглэн дагаж буй 2.0 тэрбум шахам бурхны шашинтнууд хэдхэн жилийн дараа Монголын 10 дугаар Богдоос адис авах гэж зорих болно, үүний хэрээр бяцхан Богдын маань үүрэг ачаа үндэс дэлхийгээр хэмжигдэнэ шүү дээ. Ромын Папын айлчлалыг шашин хоорондын мэхийлт гэж нэрлээд байгаа нь ч учиртай. Хүний сайхан хүү хөх дэлхийн хүн болтол яадаг ч байсан бүгдээрээ хараас харамлаж, сүүдрээсээ нууж тулж түшнэ шүү. Монголын Богд Монголдоо төрөхөд уур нь хүрээд уушиг нь сагсайгаад байдаг хүмүүс байдаг бол эх түүхээ унш, эхэс гарлаа мэд, эгэл түмнийхээ эрх чөлөөний гэрлийг халхалж буйгаа ухаар!

Эмүжин

Аажилт
08/02/2024

Аажилт

Бурхан минь🙏🙏🙏
24/01/2024

Бурхан минь🙏🙏🙏

Кк баргал
23/01/2024

Кк баргал

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Thursday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97691111029

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол туургатан тур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол туургатан тур:

Videos

Share

Category


Other Travel Agencies in Ulaanbaatar

Show All