Дэлхийгээр аялсан Монголчууд

Дэлхийгээр аялсан Монголчууд Дэлхийгээр аялсан Монголчууд группийн албан ёсны хямд, сонирхолтой аялалуудтай энэ фэйжээс танилцаж байгаарай.

09/05/2024

12-ноос 24-ний хооронд үнэхээр сүпер аялалд явна. Ирээд нийтэд зарлан, хамт аялана. Хамтрах компаниуд минь түр хүлээгээрэй.

Агаарын тээврийн алтан үе: 1950-иад оны онгоцны үйлчилгээ, дотоод байдал ийм байсан байна. Тамхи болон 100 татах энэ тэр...
15/04/2024

Агаарын тээврийн алтан үе: 1950-иад оны онгоцны үйлчилгээ, дотоод байдал ийм байсан байна. Тамхи болон 100 татах энэ тэр бол энгийн зөвшөөрөгдсөн зүйл байлаа. Саяхан 1998 онд намайг Шанхайгаас Сиднейрүү нисэхэд л Эйробусын том онгоцны голын 4 эгнээ суудлын сүүлийн 4 эгнээ нь ч билүү тамхи татдаг хүмүүст зориулсан байсан юм шүү. Гөө мөн жаргалтай сайхан байжээ кк.
Энэ үе бол бүүр арай арай. Амралтанд явахын оронд онгоцонд суухад л болохоор байж ха ха ха.

Хавраас хойш бэлдэж, хичнээн мэйл солилцсоноо ч марттал бөөцийлж, манцуйлж байж та бүхний гар дээр нэгэн СҮҮҮҮҮПЕР аялал...
06/10/2023

Хавраас хойш бэлдэж, хичнээн мэйл солилцсоноо ч марттал бөөцийлж, манцуйлж байж та бүхний гар дээр нэгэн СҮҮҮҮҮПЕР аялалыг тавьж байна.
Аялсан шиг аялахыг хүсдэг хүмүүс минь 14 хоногоос бүү ай. Та бараг аялалын туршид байнга ЮНЕСКО-ийн байгалийн болон соёлын өвд бүртгэгдсэн газар орон, түүхэн дурсгал, барилга байгууламж, ахуй амьдралын дундуур өөрийн биеэр зорчих болно.
Та заавал амжиж энэ аялалд багтаарай. Эхний аялалыг мэдээж Анжигай нь өөрөө авч явах болно. 😍🥰😘🫰

⛰ЗАНЖИАЖИЙ + 🛳ХӨХ МӨРНИЙ CRUISE TOUR + 🌇ЧУНЦИН ХОТЫН АЯЛАЛ
********************************************
Та ганцхан аялалд яваад хүн бүрийн амьдралдаа нэг үзэх юмсан хэмээн зорьдог Занжиажийн гайхамшигт бүсд Аватар уул, Шилэн гүүр, Тэнгэрийн хаалга болон бусад гайхамшигуудтай бүрэн танилцахаас гадна, алдарт Хөх мөрөн дээгүүр 5 одтой Yangtze Gold Cruise хөлөглөн 4 хонохдоо их, бага гурван хавцал, Гурван хавцлын усан цахилгаан станц ба Хятадын эртний гайхамшигт хотууд, Хөх мөрний эргийн үзэсгэлэнт байгальтай танилцана. Мөн асар хурдтай хөгжиж байгаа Чунцин хотын шинэ болоод хуучин гуламжуудаар зочилж, ЮНЕСКО-ийн соёлын өвд багтсан дурсгалуудаар нүдээ баясгах болно.
Жаргахад цаг гарга - Мирай Травел
Утас: 8802-4353, 9090-5445
***************************************
⏰Аялалын хугацаа: 13 шөнө 14 өдөр
💰Аялалын үнэ:
Насанд хүрэгч болон 12-оос дээш насны хүүхэд 4.390.000₮
2-12 насны хүүхэд 4,090,000₮
0-2 насны хүүхэд 300,000₮
Аялалын зарласан үнэнд НӨАТ ороогүй болно.
***********************
📅Аялал гарах өдрүүд
***********************
11-р сарын 03, 24
12-р сарын 15-нд
/15 хүнээр баг бүрдэж, 20 хүнээр хаах тул та амжиж бүртгүүлж, насандаа мартахгүй аялалдаа гараарай/
**********************
🚂🚌✈️🚢Аялалын хөтөлбөр:
**********************************
1-р өдөр: УБ-аас Замын-Үүд галт тэрэг /Купе/
2-р өдөр: Замын-Үүдээс Эрээн хотруу автобусаар гараад буудалд байрлана. /Хоол өөрсдөө/
3-р өдөр: Өглөөний цайны дараа Эрээнээс Хөх Хотруу автобусаар 6 цаг явна. Хөх Хотоос 13.00 цаг орчимд Чангша хүрэх онгоцонд сууна. 16.00 цаг орчимд Чангшад буугаад буудалдаа байрлан амрана/В.L.D/ Ibis or Vienna Hotel
4-р өдөр: Өглөөний цайны дараа Занжиажий хотруу хөдлөнө. /4 цаг орчим/ Энэ өдөр талдаа 30 минут явдаг кабель караар Тэнгэрийн хаалганд хүрч аялана. 1,800 метрийн өндөрт байх шилэн жим, диваажингийн гүүр, 99 нугачаат зам, Тэнгэрийн хаалганд хүрэх 1000 гишгүүрт шат, дээш доош зорчих гайхалтай урт урсдаг шат, Тианмэн уулын цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхоно. Wuling Yuan Hotel or Guiyuanzhenpin Hotel буудалд байрлана. /B.L.D/
5-р өдөр: Өглөөний цайны дараа Жанжиэжийн Үндэсний Ойн Хүрээлэн буюу Аватар киноны зураг авалтын санааг авсан бүсрүү аялана. Дэлхийн хамгийн бага хугацаанд хамгийн өндөрт гаргадаг Байлонг цахилгаан шатанд сууна, байгалаасаа тогтсон хадан гүүрэн дээр гарч, кабель каранд сууж Тианзи уулсыг орой дээрээс нь харна. Мөн Алтан ташуур горхийг үзэж, ойн сармагчингуудтай ч таарах боломжтой. /B.L.D/
6-р өдөр: Өглөө цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Шилэн гүүр, Их хавцлын аялалд гарна. Энд та дэлхийн 10 рекорд эзэмшдэг 350 метрийн өндөрт байх шилэн гүүрийг үзэхээс гадна түүний доор байх үзэсгэлэнт их хавцлаар аялаж, Аврага саламандарын агуйгаар орж, цэв цэнхэр гол дээгүүр завиар аялан, тросон замаар нисэх гэх мэт гайхалтай хөтөлбөрүүдэд хамрагдана. Үүний дараа Ичан /Yichan/ хотруу 4 цаг орчим автобусаар зорчино. Хотд очмогц Хөх мөрнөөр аялагч 5 одтой Cruise онгоцонд суун алдарт “Гурван хавцлын далан”-гийн аялал тань эхлэх болно. Усан онгоцны 1 өрөөнд хоёр аялагч орно. Хэрэв та ганцаар орохыг хүсвэл 2,200 юань нэмж төлнө. /B.L.D/
7-р өдөр: Энэ өдөр та хөлөг онгоцтойгоо “Гурван хавцлын далан”-гаар /Three Gorges Dam/ зочилж, Силинг хавцлаар /Xiling Gorge/ аялаж, орой ахмадын нэрэмжит хүлээн авалтанд оролцох болно. Хэрэв та хүсвэл 290 юань төлөөд Sanxia Renjia гэх цайны тариалан, цайны үзэсгэлэнгийн аялал, Quyuan’s Former Residence буюу Куяаны хуучин хотын аялалаас сонгон оролцох боломжтой. /B.L.D/
8-р өдөр: Энэ өдөр бид Вү хавцлыг гатлаж, жижиг гурван хавцлыг илүү сайн харахын тулд усан онгоцоо хөнгөн завиар сольж зугаална. Орой дуу, бүжгийн үдэшлэгт оролцон, улс улсаас ирсэн зочидтой хамт цэнгээрэй. Хэрэв та хүсвэл өдрийн хоолны дараа Хятадын яруу найргийн төв хэмээгддэг Байди хотын /BaiDi city/ тусгай аялалд 290 юань төлж оролцох боломжтой. /B.L.D/
9-р өдөр: Энэ өдөр бид Фендүгийн сүнсний хот /Fengdu Ghost Town/ хэмээн нэрлэгдсэн гайхалтай уран, дорнын эртний хийцлэлтэй архитекторын шийдэл бүхий тосгоноор аялах бөгөөд орой хөлгийн багийнхан бидэнд зориулан бэлтгэсэн “Good bye” партид орох болно. Мөн та хүсвэл өглөөний цайны дараа 220 юань төлөөд 12 давхар улаан модон хийцлэл бүхий Шибао сүмийг /Shibaozhai Pagoda/ үзэх тусгай аялалд хамрагдаж болох юм. /B.L.D/
10-р өдөр: Өглөөний цайны дараа 4 хоног аялсан усан онгоцоо орхин, Хятадын шинэ тутам хөгжиж байгаа томоохон хотуудын нэг Чунцинд /Chongqing/ газардана. Хөтөлбөрийн дагуу автобусаар хоёр цаг аялаад, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Дазугийн Баодин уулын чулуун сийлбэрүүдийг /Baoding Mountain rock carvings. Dazu/ үзэж сонирхоно. Буцахдаа Танзи эртний хийцтэй гудамжаар /Ancient Tanzi Street/ зочилно. Ингээд оройн хоолоо идсэний дараа буудалдаа /Yifan Hotel/ бууж тухлана. /B.L.D/
11-р өдөр: Энэ өдөр өглөөний цайны дараа Чунцин хотд одоо хүртэл хуучин байдлаараа оршин байгаа Ciqikou Ancient Town-ыг сонирхож, бэлэг дурсгалын зүйл худалдан авч, стрийт фүүд идэн, гайхалтай өвөрмөц орчноор аялана. Мөн хотын Ардын Их Хурлын танхимд зочилж, түүний дараа Лиза Ба /Liza Ba/ галт тэрэгний өртөөг сонирхохоос гадна. Оройн цагаар үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг Хонгя Донг /Hongya D**g/ хорооллын үзэсгэлэнт төрхийг биширч, зургаа авхуулах боломж олдоно. Энэ оройн хоолондоо бид алдарт хоёр амтат халуун тогоог /Two Tastes Hotpot/ амтлана. /B.L.D/
12-р өдөр: Өглөө эрт 05.00 цагт босч Чунцин хотын нисэх буудлаас 07.00 цагт Хөххотын чиглэлд ниснэ. Хөххотын онгоцны буудалд буугаад өдрийн хоол идсэний дараа Эрээн хотруу автобусаар аялана. Эрээн хотд ирж буудалд амрана. Оройн хоол өөрсдөө /B.L.-/
13-р өдөр: Өглөөний цайны дараа Эрээний зээл, худалдааны төвүүдээр наймаа хийнэ. 15.00 цагт цуглаад Замын-Үүдрүү хил дамжин гарна. Орой 18.05 цагаас УБ хүрэх галт тэргэндээ /Купе/ сууна. /B.-.-/
14-р өдөр: Өглөө 09.20 цагт Улаанбаатар өртөөнд галт тэрэгнээсээ бууснаар аялал өндөрлөнө.
Жич: Cruise дээр та цаасан шувууны фестивал, диско үдэшлэгт оролцож, өглөө эртлэн босч Тай Чи-ийн дасгалд хамрагдах боломжтойгоос гадна бассейнд сэлж, массаж хийлгэж, кино театрт кино үзэж болно.
*****************************
🏔 Аялалын үнэд багтсан зүйлс:
----------------------
🚀УБ-Замын-Үүд-УБ галт тэрэг /купе/, Замын-Үүдээс Хөх хот- Замын-Үүд автобус, Хөх хот- Чангша онгоц, Занжиажийн бүсд аялах автобус, Хөх мөрний усан онгоц, Чунцин-Хөх хот онгоц
🏨Эрээнд 2 шөнө, Чангшад 1 шөнө, Занжиажийд 2 шөнө, 5 одтой усан онгоц дээр 4 шөнө, Чунцинд 2 шөнө байрлах 3-4 одтой зочид буудлууд
🦸🏼‍♀️Монгол, Хятад хөтөч
🥩 Хөтөлбөрт багтсан хоол хүнс
🚅Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
✅Аялалын иж бүрэн даатгал
---------------------------------
Аялалын үнэд багтаагүй зүйлс:
- Хувийн хэрэгцээний зардал
- Нэмэлт хөтөлбөр, үйлчилгээнд хамрагдах зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, хүнс
---------------------------------
Бүртгүүлэх хаяг:
🏫 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Монгол ньюс буйлдинг /25-р ТВ-ийн байр/, 5 давхар, Мирай травел компани
☎️Холбоо барих утас: 8802-4353, 9090-5445🏨

Элэг юмаа мэдээрэй 😜
09/08/2023

Элэг юмаа мэдээрэй 😜

Чин сэтгэлийн зөвлөгөө
------------
Аялалд явахдаа анхаарах зүйлсийн нэг бол эргээд буудлаа олох нэрийн хуудас юмыг нь байнга авч явж байх юм шүү.
Болсон явдал: Залуу бас тэнэг байх үедээ манай хэдэн гомборжаанууд Бөөжин готноо очиж юм үзэж, нүд тайлжээ. Зарим нь анх удаа л хилийн дээс алхаж бгаа тул хэл ч байхгүй, их хотыг өнөөх л УБ шигээ төсөөлж бсан хэрэг. Гайхалтай нь Бээжинд архи нь аймаар хямд бас ТҮЦ-нээс нь ч аваад, хаана ч хамаагүй ууж болдог жагрийчдийн диваажин байх нь тэр шүү. Тэгээд л өнөө хэд өдөр шөнөгүй, өөд уруугүй гударч.
Гэтэл манай нөгөө хэн нэг сэрсэн чинь буудлынхаа халаад, тавчиктай, халаасандаа юу ч үгүй, хатаад гозойчихсон хэлтэй, хаа байгаагаа мэдкүү газар сууж бна гэнэ. Ижил олон нөхөд нь ч сураггүй, их зантай мань эрд ганц бүтэн мэдэх Хятад үг бхгүй. Ингээд хүний газар нохойн замаар ордог юм байж, гуйлгачин л болохоос доо этр гэж бодож амжсан бгаан.
Тэгээд дээшээ хартал тэнгэр тээр тэнд, доошоо бол мэдээж хатуу цемэнт болсон харийн гудамжинд хар толгойгоо базлаад, хальж ирсэн нулимсаа нуунгаа тонгойсон чинь, цэлэлзэх их нулимсан дунд нь цэцэг хөвж явна гэнэ. Гүй ээ энэ чинь гээд хартал хөөрхий минь гэж, буудлын логотой, дээр нь нэрийг нь бичсэн тавчиктайгаа явж таарч. Саяхан л санаагаар бол долоо үхчихсэн байсан мань эр шууд такси бариад баруун гарын долоовор хуруугаар, зүүн хөлийн тавчикаа заажээ. Ихэд гайхсан хятад жолооч тавчикийг харж учрыг ойлгоод муухан мушысны дараа аваргыг суулгаад хоёр жижиг гудамж өнгөрч, ганц булан эргээд эх орон шиг нь ээлтэй харагдах буудлын үүдэнд нь авчирч хаячихаад мөнгө ч авалгүй яваад өгч. Муу согтуу толгой хэдийхэн л холдоож дээ кк. Тэгэхдээ өөрт нь бол бараг хот дамжаад явцан байхвий гэсэн айдас бсан гэдэг.
Ахиад сануулая. Аминд чинь ордог тул буудлын нэрийн хуудсаа дор хаяж гурван хармаандаа хийгээд, утсан дээрээ зургийг нь аваарай. Юмыг яаж мэдхүү тавчикаа цүнхлэнэ биз 😜
Зөвлөгөөг Mirai Travel - Мирай Травел -аас

Гайхамшигт Занжиажий буюу Аватар аялал гарах уу? гэж асууж байсан хүмүүсээ энийг л ашиглаарай. Манай аялал яг тухайн бүс...
22/06/2023

Гайхамшигт Занжиажий буюу Аватар аялал гарах уу? гэж асууж байсан хүмүүсээ энийг л ашиглаарай. Манай аялал яг тухайн бүсдээ дөрөв хонож, үзэж болох сайхан бүхнийг тань үзүүлнэ. Мөн Хөх хотоос нисэх тул бие амар яваад ирнэ шүү. 😍

Хүүхдийн өөрийн санаачлага, байгалийн чадварыг чадвал бодит  практик тоглоомоор дамжуулан хөгжүүлэх Монтессори арга нь о...
06/01/2023

Хүүхдийн өөрийн санаачлага, байгалийн чадварыг чадвал бодит практик тоглоомоор дамжуулан хөгжүүлэх Монтессори арга нь олон улсад маш хурдтай тарсан бөгөөд өнөөдрийг хүртэл бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх хөтөлбөр нь ашиглагдсаар байна.

"Эхнэр ёстой ядаргаатай юмаа. Наадмаар бөх үзүүлэхгүй ёолкоо хураа гээд яншаад байхын" гэж онигоо байдаг. Тэгсэн бүүр ши...
06/01/2023

"Эхнэр ёстой ядаргаатай юмаа. Наадмаар бөх үзүүлэхгүй ёолкоо хураа гээд яншаад байхын" гэж онигоо байдаг. Тэгсэн бүүр шинэ жилийн модоо хураах өдөр байдаг аж. Угаасаа шашны баярын нэг хэсгийг өөрсдөө мэдэлгүй ашигладаг хүмүүс, дагах уу даа кк

Бурхан минь. Давхиж явтал гэнэт урд зам чинь алга болоод та ирмэг дээр нь арай гэж машинаа зогсоон амь аврагдана гээд бо...
05/01/2023

Бурхан минь. Давхиж явтал гэнэт урд зам чинь алга болоод та ирмэг дээр нь арай гэж машинаа зогсоон амь аврагдана гээд боддоо. Ийм явдал 1975 онд Австралид болсон бөгөөд усан онгоцны ахмад алдаа гаргаснаас 12 хүний амь эрсэджээ.

Ихэнхи улс, үндэсний шувууд ба ховор ан амьтадаа онцолсон өдөртэй байх юм. Манайд ч мөн бахархах, хамгаалах шувууд, ан а...
05/01/2023

Ихэнхи улс, үндэсний шувууд ба ховор ан амьтадаа онцолсон өдөртэй байх юм. Манайд ч мөн бахархах, хамгаалах шувууд, ан амьтад олон. Гэтэл нэг ч тийм батлагдсан, сурталчилдаг өдөргүй. Байгаль орчны яам болон ТББ-ууд ийм өдрүүдийг санаачлаасай.

80 гаруй цаг үргэлжилсэн хүйтэн бороо 130 мм мөсөн давхарга үүсгэснээс 4 сая хүн цахилгаангүй болж, 44 хүн осгож, угаарт...
04/01/2023

80 гаруй цаг үргэлжилсэн хүйтэн бороо 130 мм мөсөн давхарга үүсгэснээс 4 сая хүн цахилгаангүй болж, 44 хүн осгож, угаартаж, живж үхсэн аюултай гамшиг болсон. Мөн маш олон үхэр, гахай фермдээ үхэж, газар тариалангийн компаниуд дампуурсан.

Бэлэн бэлдэцүүд нь байдаг болчихсон тул миний хувьд хийхэд хамгийн амархан хоол. Гоймонгоо чаналаа, лаазалсан соусаа хал...
04/01/2023

Бэлэн бэлдэцүүд нь байдаг болчихсон тул миний хувьд хийхэд хамгийн амархан хоол. Гоймонгоо чаналаа, лаазалсан соусаа халаагаад дээр нь асгаад, жаахан бяслаг үрээд ок ккк. Та нарт зориулаад янзын гоё жор нэгийг хавсаргасан шүү. Bone appetite

Энэ төхөөрөмж Ангарагруу ороод холбоо тасарсан. Тухайн бүсд нь зураг авалт хийгээд ч олоогүй. Ангараг дээр буумагц боссо...
03/01/2023

Энэ төхөөрөмж Ангарагруу ороод холбоо тасарсан. Тухайн бүсд нь зураг авалт хийгээд ч олоогүй. Ангараг дээр буумагц боссон шороонд нь дарагдчихсан уу? Ангарагийнхан хулгайлчихсан уу? НАСА алдаагаа олж, дараагийн туршилт нь амжилттай болсон.

Миний анхны соруул дэрс, цоорт ургамал этр л байсан байх. Дараа нь гоймон, шагшуур, балны гэрээр ч соруул хийж үзсэн тол...
03/01/2023

Миний анхны соруул дэрс, цоорт ургамал этр л байсан байх. Дараа нь гоймон, шагшуур, балны гэрээр ч соруул хийж үзсэн толгой. Өнөөдөр харин хуванцар соруулнаас татгалзаж шилэн соруул олж авлаа. Соруул анх яаж үүссэн түүхтэйг уншаарай хө.

Саяхан Солонгосын Этавон гудамжинд баахан залуучууд нуралт үүссэнээс болж нас барсан. Түүнтэй адил үйл явдал 1971 онд Шо...
02/01/2023

Саяхан Солонгосын Этавон гудамжинд баахан залуучууд нуралт үүссэнээс болж нас барсан. Түүнтэй адил үйл явдал 1971 онд Шотландын нэгэн цэнгэлдэхэд болсон юм. Манайд ч бас олон нийтийн үйл ажиллагааны стандарт хэрэгтэй мэт санагдсан шүү.

Дотогшоо, гадагшаа хандлагатай байлаа гээд аль нэг нь сайн, нөгөөх нь муу гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхдээ аль алинд нь су...
02/01/2023

Дотогшоо, гадагшаа хандлагатай байлаа гээд аль нэг нь сайн, нөгөөх нь муу гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхдээ аль алинд нь сул тал байдаг тул түүнийгээ хэрхэн багасгах тал дээр анхаардаг бна. Та мөн хүүхдээ ажиглаж, түүнд сул талаа засах дадал суулгаарай.

За тэр өндөр хөгжилтэй Европыг орхиё. Гэтэл Ази тивийн анхны метро аль 1927 онд явж эхэлсэн байна. Бид ярьж эхлээд одоо ...
30/12/2022

За тэр өндөр хөгжилтэй Европыг орхиё. Гэтэл Ази тивийн анхны метро аль 1927 онд явж эхэлсэн байна. Бид ярьж эхлээд одоо болтол ярьсаар байгаа хугацаанд төгөлдөржин хөгжчихсөн гэнэ. Хүсвэл үндэсний хөрөнгөтнүүд л босгочихдогийн жишээ ажээ.

Тэр болгон идээд байж чадахгүй байгаа ч таарвал буцдаггүй. Ялангуяа өглөөний цайн дээр, өндөг, шарсан талхтай бол үнэн с...
30/12/2022

Тэр болгон идээд байж чадахгүй байгаа ч таарвал буцдаггүй. Ялангуяа өглөөний цайн дээр, өндөг, шарсан талхтай бол үнэн сүпер хослол. Тэгвэл энэ утсан, шарсан гахайн махны үүсэл гарал, манай улс дахь гахайн махны нөхцөл байдлыг умшаарай.

Монголчууд бидний мартаж болохгүй томоохон баярын өдөр. Манжийн дарлалыг эцэслэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн ...
29/12/2022

Монголчууд бидний мартаж болохгүй томоохон баярын өдөр. Манжийн дарлалыг эцэслэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсан энэ өдрийн түүхийг хураангуйлан хүргэж бна. Ирээдүй үе минь яагаад энэ өдөр баярлах ёстойгоо мэдэг.

Олон улсын морин хийлийн өдөр тохиож байна. Өглөө Зандаад "танай хамт олонд сонгодог урлагийн талаар ярьдагт гялайлаа" г...
29/12/2022

Олон улсын морин хийлийн өдөр тохиож байна. Өглөө Зандаад "танай хамт олонд сонгодог урлагийн талаар ярьдагт гялайлаа" гэсэн зурвас ирсийн. "Гайхмаараа хө" нэвтрүүлгээр хааяа ярьдаг юм. Тэгсэн Оросд морин хийл тоголдог гэр бүл байв шүү.

Монгол цустай Халимагууд олон хэлмэгдсэн ард түмэн. Энэ бол Сталины заавраар хийгдсэн "хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг"-...
28/12/2022

Монгол цустай Халимагууд олон хэлмэгдсэн ард түмэн. Энэ бол Сталины заавраар хийгдсэн "хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг"-т багтдаг хэлмэгдүүлэлт. "Улусы" ажиллагааг эхлүүлэхэд Монгол хэлтэй, Буддын шашинтай байсан нь ч нөлөөлсөн. Аймаар түүх.

"Хав харанхуй газар, цав цагаан даавуун дээр, хамаг амьтны хүслийг биелүүлнэ" тэр юу вэ? гэж оньсого байдаг. Элдэв янзын...
28/12/2022

"Хав харанхуй газар, цав цагаан даавуун дээр, хамаг амьтны хүслийг биелүүлнэ" тэр юу вэ? гэж оньсого байдаг. Элдэв янзын юм бодох хэрэггүй. Энэ бол кино театрын тухай л оньсого ккк. Хүмүүс бидэнд заяасан бас нэг том бэлэг бол кино үзэх билээ.

22 настай агуу Дарвин геологийн сургуульдаа уйдаад байх үедээ энэ дэлхийг тойрох аялалд нэгдсэн бөгөөд аялал түүний бодл...
27/12/2022

22 настай агуу Дарвин геологийн сургуульдаа уйдаад байх үедээ энэ дэлхийг тойрох аялалд нэгдсэн бөгөөд аялал түүний бодлыг нэг мөр өөрчлөн биологийн шинжлэх ухаанд донтуулснаар, хувьслын онол болоод бусад гайхалтай бүтээлүүдээ туурвисан.

Сургуулийн заал чимэглэх нөр их ажилд энэхүү цаасаар хийсэн цасан ширхэгүүд их үүрэгтэй байсан. Бас утсанд тогтоосон хөв...
27/12/2022

Сургуулийн заал чимэглэх нөр их ажилд энэхүү цаасаар хийсэн цасан ширхэгүүд их үүрэгтэй байсан. Бас утсанд тогтоосон хөвөн бол нэг чухал чимэглэл байв. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт хайч, цаас бариад хичээгээрэй. Цасны тухай хэдэн сонин баримтууд.

Анх эхэлсэн цагаасаа хойш огт тасраагүй байсан Дакар ралли 2007 онд Мауритани улсд 5 жуулчны амь насанд халдсанаас болоо...
26/12/2022

Анх эхэлсэн цагаасаа хойш огт тасраагүй байсан Дакар ралли 2007 онд Мауритани улсд 5 жуулчны амь насанд халдсанаас болоод 2008 оныхоо тэмцээнийг 4 сард "Төв Европын Ралли" нэрээр хийгээд Өмнөд Америкруу шилжүүлсэн байдаг.

Ихэнхи улсд гэр бүлдээ үйлчилдэг хүмүүсд бэлэг өгч, талархалаа илэрхийлдэг өдөр байдаг юм байна. Британы харьяаны улсууд...
26/12/2022

Ихэнхи улсд гэр бүлдээ үйлчилдэг хүмүүсд бэлэг өгч, талархалаа илэрхийлдэг өдөр байдаг юм байна. Британы харьяаны улсуудад энэ өдөр 12/26. Бүүр боолын нийгмийн үед л сайхан баярлах боломж олгосон зарц нартаа бэлэг өгдөг байснаас эхлэлтэй аж.

Яг хаана хүрээд хүний ёс зүй, үнэт зүйлийн ноён нуруу хугардаг вэ? Энэ асуултын хариуг энэ залуус биеэрээ ойлгосон. Анды...
23/12/2022

Яг хаана хүрээд хүний ёс зүй, үнэт зүйлийн ноён нуруу хугардаг вэ? Энэ асуултын хариуг энэ залуус биеэрээ ойлгосон. Андын нуруунаас амьд гарахын тулд тэд амь үрэгдсэн нэгнийхээ махыг идэх шийдвэр гаргасан байдаг. Маш их зүйл бодуулдаг түүх дээ.

Зул сар, шинэ жилийн холбогдолтой кинонуудыг угсруулан үзэх өдөр гэж байдаг юм байна. Миний хувьд энүүнд оролцвол "Би ча...
23/12/2022

Зул сар, шинэ жилийн холбогдолтой кинонуудыг угсруулан үзэх өдөр гэж байдаг юм байна. Миний хувьд энүүнд оролцвол "Би чамд хайртай", "Ууранд суусан паян", "Гэртээ ганцаараа" гэсэн дарааллаар үзнэ. Таны дуртай шинэ жилийн кинонууд юу вэ?

Нэг мэдрэл нөхөр гутландаа тэсрэх бодис нууж ороод 197 хүн суусан онгоцыг дэлбэлэх гэж. Ашгүй шивэр ихт нөхөр байснаар ө...
22/12/2022

Нэг мэдрэл нөхөр гутландаа тэсрэх бодис нууж ороод 197 хүн суусан онгоцыг дэлбэлэх гэж. Ашгүй шивэр ихт нөхөр байснаар өнөөх бодис нь чийгтээд тэсрээгүй. Энэ нөхрийн гайт оролдлого биднийг нисэх буудлууд дээр гутлаа тайлж шалгуулдаг болгожээ.

"Өдөр нь ажлаа амжуулсан хүн гайхамшиг, шөнө нь ажлаа амжуулаагүй хүн гутамшиг" гээд хэн нь ч хэлцийн ккк. Өнөөдөр хамги...
22/12/2022

"Өдөр нь ажлаа амжуулсан хүн гайхамшиг, шөнө нь ажлаа амжуулаагүй хүн гутамшиг" гээд хэн нь ч хэлцийн ккк. Өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо. Одоо юүхэн байхав дээ ес, есөөр нь дөрөв тоолоод л урь орчихно шүү дээ.

Үгийн сүлжээт ном хамгийн их борлуулагдсан ном болж байв. Яг энэ үед хүн бүр зугаатай, мэдлэг тэлэгч энэ зүйлд хэт донто...
21/12/2022

Үгийн сүлжээт ном хамгийн их борлуулагдсан ном болж байв. Яг энэ үед хүн бүр зугаатай, мэдлэг тэлэгч энэ зүйлд хэт донтож, зарим нь номын санд томоохон нэвтэрхий толь тэврэн өнждөг байсан аж. 1913 онд өнөөгийн төрхө олсонтой хэн ч маргадгүй.

Address

Ulaanbaatar
976-11

Telephone

+97688024353

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэлхийгээр аялсан Монголчууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дэлхийгээр аялсан Монголчууд:

Share

Category


Other Travel Companies in Ulaanbaatar

Show All