10/06/2024
1. NATURAL, HISTORICAL AND RELIGIOUS MONUMENTS
LOW EARTH STONE
It is 37 km northwest from the center of Delgertsogt Sum, Dundgov Province. It is surrounded by plains, 1768 meters above sea level, a granite area with an area of 300 square kilometers. In addition to many springs flowing in the mouths, streams, and valleys of the Stone Mountain, there are many ancient tombs, tombs, petroglyphs, and monuments. There are many things to see in Baga Land Stone, such as Sedot's Mouth, a willow-covered canyon, Jargalant's Cave, Eye Spring, Tahilgy's Canyon, Ger Khad, and the tombs of the Huns.
There are many different pictures carved on the rock called Ger Stone, among which the picture of a man holding two ibex on a rope belongs to the Late Bronze Age. It is interesting that on a high rock not far from the stone house, two large deer are depicted in real size, 170 cm long and 90 cm high. It was named this way because in the past, sedot grass grew abundantly in the mouth of Sedot. More than 300 years ago, two monks sat as hermits in the middle of the poplar grove growing in the stone canyon of El Amn. When they built their houses, they placed a small mountain stream in the middle of the house, and they used to get water for tea without leaving the house. When the monks died, they were buried alongside their works.
At the mouth of Sedot there are ruins of a monastery called Lovonchamb Monastery. It is said that the temple was built by Tsorj Lama, known as the Wise Man, for meditation. Later, at the beginning of the 20th century, Zava Damdin, a representative of the yellow movement and a scientist, lived and created a group of works. Jargalant cave is an 18-meter long cave located 1 km from the mouth of Sedot. Half of it goes upright and half of it crawls while sitting.
Eye spring is located one kilometer west of Sedot mouth. Looking down through the mouth of a 50 cm deep hole, as if it had been drilled on purpose, it is flowing below. The diameter of the hole is 7 cm, so the water is taken from the spring with a small ladle suspended by a wire and applied to the eyes. The locals worshiped it as good for any eye disease. The Sacrifice Gorge is the highest peak of Baga Land Stone and is 1768 meters above sea level. Argal ibex graze on the high cliffs. There are 64 human graves in the mouth of Dunshand from west to east. In 1989, a Mongolian-Hungarian-Soviet joint team analyzed the excavation. The distance between graves varies. During the excavation, artifacts such as a bowstring, a bone patch, a bronze island of a belt, an iron shell of a bridle, and shards of pottery with a wave pattern were found.
Source: Directory of Mongolia
1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР
БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.
Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна. Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ.
Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ. Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.
Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ. Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг. Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах