02/08/2022
WHILE RIDING A HORSE, OBEY AND FOLLOW YOUR GUIDE'S INSTRUCTIONS. BE CAREFUL WHEN RIDING A HORSE
It is said that horses have been used for riding since perhaps 5,000 years ago. Horseback riding is one of the most popular types of travel around the world. It is developing more intensively in the USA, Australia, Mongolia and other countries. Horseback riding has a variety of purposes, such as getting to a destination, PA, and achieving a goal. There is nothing better than accomplishing a goal on a trip. It's even better to come back safe.
Horse riding injuries can be devastating. Physically, psychologically and healthily. So consider getting travel insurance when you travel.
The effects of the interaction between rider and horse have only recently begun to be studied. If a horse is regularly ridden, it will misbehave to recognize its owner, another person, or a small child. Horses can react in many ways, including avoiding a frightened person.
A recent study published in the journal Frontiers in Public Health found that the vibration effect of riding a horse can stimulate the nervous system and improve children's learning.
Horse riding from a young age: Previous research has shown that riding can improve physical and mental health, but few studies have examined the effects of horse riding on children, and children should not be ridden on untamed or potentially problematic horses. Professor Mitsuaki Ohta of the University of Agriculture said.
It is necessary to learn to ride a horse repeatedly, experience riding for many hours, and train the ability to react to the horse's movements. There are many studies that prove that riding a horse has a positive effect on human performance, including quick thinking and intelligence.
For the first time or if you have not ridden for many years:
- Participate in basic horse riding training, listen to the information and follow the instructor's words well,
- Ask carefully about the tameness of the horse, if it is learning, it should be led by a guide
- A horse's saddle should be comfortable without having any negative effects on your body,
- Check whether hats, helmets and accessories are complete, taking into account safety and risk,
- Decide whether to ride based on your body and the conditions of the day.
Consider the following when riding
- Do not make noise or drive the horse away,
- Wear long and ankle boots that fit the saddle,
- Lead the horse by the guide, follow the guide's words, of course, ride from the left side, hold the reins as close as possible,
- Falling on the pedal with the sole of the left leg half-dead,
Take care of your own safety and that of your horse while riding.
МОРЬ УНАХДАА ХӨТӨЧИЙН ЗААВАРЧИЛГААГ АВ, ЗӨВЛӨГӨӨГ ДАГА. МОРЬ УНАХДАА БОЛГООМЖТОЙ ХАНДААРАЙ
Магадгүй 5000 жилийн тэртээгээс адууг уналганд хэрэглэсэн гэдэг. Морь унах нь дэлхий даяар түгээмэл тархсан аяллын нэг үйлчилгээний төрөл. АНУ, Авсрали, Монгол болон бусад орнуудад илүү эрчимтэй хөгжиж байгаа. Морин аяллыг гол төлөв сонирхол татах зорин очих газарлуу хүрэх, ТХГН-т, зорилгодоо хүрэх зэргээр олон төрлийн зорилготой. Аялалд зорилгоо биелүүлэх шиг сайхан зүйл үгүй. Аюулгүй аялаад ирэх ч бүр ч сайхан.
Морь унаж байгаад бэртэх нь маш их хохирол дагуулдаг. Бие махбоди, сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд. Иймд аялалд гарахдаа аяллын даатгалд хамрагдахыг бодоорой.
Морь унаач, морины хоорондын харилцан үйлчлэлийн үр нөлөөг саяхнаас судалж эхэлсэн. Морь тогтмол унадаг бол эзнээ таних, өөр хүн, жаахан хүүхэд унахаар муухай аашилдаг. Адуу нь айсан хүнийг андахгүй зэрэг олон төрлийн хариу үйлдэл үзүүлдэг.
"Frontiers in Public Health" сэтгүүлд хэвлэгдсэн сүүлийн үеийн судалгаагаар морь унах үед морины чичиргээний нөлөө нь мэдрэлийн системийг идэвхжүүлж, хүүхдийн сурах чадварыг сайжруулдаг гэжээ.
Хүүхэд наснаасаа морь унах нь: Өмнөх судалгаагаар морь унах нь бие махбодийн эрүүл мэнд, оюун санааны үр нөлөөг сайжруулах талаар нотолсон боловч цөөн тооны судалгаануудад “Морь унах нь хүүхдэд үзүүлэх нөлөө, морь унах нь номхон бус, асуудал гаргаж болзошгүй морьдыг хүүхдүүдээр унуулалтгүй" гэж Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Мицуаки Охта хэлжээ.
Морь унуулж сургах олон удаагийн давтамжтай сургалт, олон цагийн турш унаж туршлагажуулах, морины хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлэх чадварт сургах хэрэгтэй. Морь унах нь хүний гүйцэтгэлд тэр дундаа түргэн сэтгэх, оюун санаанд эерэгээр нөлөөлдөг болохыг баталсан олон судалгаанууд байна.
Анх удаагаа эсвэл олон жил морь унаагүй тохиолдолд:
- Морь унах анхан шатны сургалтанд хамрагдах, мэдээлэл сонсож зааварлагчийн үгэнд сайн орох,
- Морины номхон байдлыг сайтар асуух, сурч байгаа бол хөтөчөөр хөтлүүлэх хэрэгтэй,
- Морины эмээл таны биед ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр байх, тухтай байх,
- Аюулгүй байдал, эрсдлийг тооцон, малгай, дуулга, хэрэгслүүд бүрэн эсэхээ шалгах,
- Өөрийн бие, тухайн өдрийн нөхцөл байдал дээрээ тулгуурлан морь унах эсэхээ шийдээрэй.
Морь унахдаа дараах зүйлсийг сайтар бодолцоорой
- Дуу чимээ гаргах, моридыг үргээх үйлдэл гаргахгүй байх,
- Эмээлийн дөрөөнд таарсан урт болон шагай дарсан гутал өмссөн байх,
- Морийг хөтөчөөр хөтлүүлэх, хөтөчийн үгэнд орох, мэдээж зүүн талаас нь мордох, жолоог аль болох ойрхон барих,
- Дөрөөнд зүүн хөлнийхөө өлмийгөөр хагас жийсэн байдалтай унах,
Морь унах даа ч тэр, унаж байх үедээ ч тэр өөрийн болон мориныхоо аюулгүй байдлаа сайтар хангаарай.