Оюу, Номин нуур маань газар хөдлөлтөөс үүссэн үзэсгэлэнтэй сайхан нуурууд билээ. Яаж очих вэ? Бид аялалаа 3 шөнө 4 өдрөөр төлөвлөсөн. Нийтдээ 1448 км явсан байна лээ. Эхний өдөр 10 цагт УБ-аас гараад замдаа хоол идээд Өвөрхангайн Арвайхээр хотоос 127 км -т орших Нарийн тээлийн гол дээр майханаа барьж, грилл хийж , голын чимээнд тухтай сайхан хоносон👍..2дахь өдөр нь Нарийн тээлээс хөдлөөд засмал замаас Богд сум руу явах шороон зам руу ороод 107 км давхиад Богд сум дээр ирж хоол идээд тэндээсээ зам заалгаад Улиастайн ам руу давхисан. Петровес бензин клонк яг хүрэхийн алд дээр зүүн гараа дагаж уулан дээгүүрээ давхиад л зүүн уруудаад тал руу орно. Сайхан засмал зам шиг зам байгаа. Уул чинь давхих зүгийн зүүн гар талд холхон харагдаад л явна. Баруун гар тал дахь жижиг нурууны эцэс хүрэхийн алдад зүүн гараа дагасан зам байгаа. Тэрийгээ дагаад цастай уулаа чиглээд л явна даа. Олоход маш амархан. Өөрсдөдөө итгэхгүй бол асуух айл ч их. Харин ууландаа очоод байшинд хононо гэж бодсон чинь тэр ажиллуулдаг хүмүүс нь арай ирээгүй байсан. Бид 4 нуур гэссэнээс хойш энэ жилийн хамгийн анхны зочид гэсэн. Уг н
Парис болон Нанте хот руу аялвал юу үзэж болох вэ? Парис бол франц хэлтнүүдийн хамгийн том, хамгийн их хүн амтай нийслэл юм. Парис хотоор урсах Сена мөрөн дээр 37 гүүр сүндэрлэдэг. Гүүр болгон нь түүх, цаг үеэ гэрчлэх өнгө төрхтэй. Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан сүм дуган гээд бүх зүйлийг хэдий үед баригдсан тэр үеийн байдлаар нь хадгалан байнга сэргээн засварлаж байдаг тул уран барилгад дуртай хүн бүхний очих дуртай газар .
Та бүхэндээ мэдээлэл өгье. Энэ сарын 12,13 болон 14 Цэцэрлэг хотод өвлийн фестиваль болох нь. УБ хотоос маршруттай автобус үйлчлэх юм байна. Мэдээлэлийг ARA Сomplex - Аяллаа Архангай аас аваарай.
Өрөөсөн ойиснуудаар үүдний шалавч хийлээ. Ер нь сандлын зөөлөвч хийсэн ч болно.
Эхлээд эх орондоо хайртай, эх нутгаа саналаа гэж хэлэхээсээ илүү хайрлах үйлдлээр илэрхийлж байгаарай.
Увсын сайхан нутгаар хөндлөн гулд аялж явна би.
Орон нутгийнхан нутгаа хайрлаачээ л гэмээр байна.
• Зам зуур бас бие засах газар овоо баригдсан байнаа. Тэгэхээр бие засах газартай газар зогсох. Бүүр аргагүйд хүрвэл 00-ын цаасаа хогийн уутандаа хийгээд аваад яваарай.
• Замын хажуудах зогсоолууд таныг холын замд замаас гараад түр амар гэсэн зогсоол юм шүү дээ. Ууттай, хайрцагтай хогоо хаях газар биш!!
• Бие засах модон жорлонгийн хажууд битгий хогоо үлдээгээрэй. Хийсээд сайхан байгалиар дүүрэн хог болоод байна. Ачаад ирсэн юм чинь аваад яваарай.!!!
• Өглөө эрт гараад очих газраа эрт очиж амарч яваарай. Нуурын хажууд майхнаа бариад унтаж байхад шөнө 2 цагт ирж хэдэн талаас машины гэрэл асааж байж майхнаа бариад баахан шаагилдаж байгаад 4 цагт унтаж буй хүмүүстэй таарлаа. Шөнө ирэхэд тань хүний майхан байна уу үгүй юу хавь орчиноо харж байж бууж байгаарай. Ер нь бол эрт нарны бага халуун дээр хөдлөж байгаарай.
Бусдад төвөг болохгүй аялахыг хичээгээрэй.
•Бичлэг дээр 00-ын асу
Аялалын жорлон
Зөв сайхан аялцгаая. Эх орондоо хайртай гэхээсээ илүү сэтгэлээсээ хайрладаг, үйлдлээрээ харуулдаг баймаар байна.
Энд уутаа хэмнэе гэвэл өтгөнөө гаргаад шингэнээсээ хийгээд, бас багахан үртэс хийчихмээр юм байна.
Маш их таалагдлаа. Жуулчид бас сэтгэл хангалуун байна.👍👍🇲🇳🇲🇳
Увс аймгийн Увс нуурын Хөх эрэг гэдэг газар
Улаангомоос 30 км т ийм гоё амрах талбайтай. Бид бас зөвшөөрөлтэй газар нь маыхнаа бариад амарвал ядаж хог үлдлээ гэхэд цэвэрлэчихнэ,
Гэхдээ хог хаяхгүй байхыг хичээгээрэй.
#хариуцлагатайаялцгаая
Увс нь нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350 га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м гэнэ. Захаараа гүн биш тул гэр бүлээрээ амрахад их тайван байхаар юм байна.
Дэлхийн хамгийн гоё солонгон уул
Фотошоп мэт харагддаг энэ уулс Хятад улсын баруун хойд зүгт оршин Gansu мужийн Zhangye хотоос 40 км т оршдог. 332 км2 нутгийг өнгө өнгөөр алаглуулан оршдог.
24 сая жилийн өмнөөс л байгаль өөрөө бүтээсэн , нар жаргах мөн мандах үед өөр өөрийн өнгөөр гялалзана даа.
Бороо орсоны дараа мөн гайхамшигтай сайхан гэсэн.
Хөх хотоос баруун хойшоо 1600 км т оршдог.
Галт тэргээр 398 юаниар унтлагын вагонд 16 цаг яваад очлоо.
Очоод өөр үзэх зүйл маш их👍👍👍❤️❤️
За Баян Өлгий аймагт зохион байгуулагдаж буй "Бүргэдийн баяр" -ыг миний хувьд 4 дэх удаагаа үзлээ.
Энэ жил 23 дахь зохион байгуулагдаж буй мөн Казахстанаас бүргэдчид ирж оролцож байлаа.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгүүлсэн гэнэ.
Энэ хоёр жилийн хөл хорионы дараа, мөн орос- украйны мөргөлдөөнөөс болж гадны жуулчид хэр их болдоо гэж бодож байсан ч миний санасныг бодоход маш их ирлээ.
Баяр дээр: Бүргэдээ дуудах
Энэ тэмцээний үеэр бүргэдчиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч, үзэгчид бүргэд хир хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.
•Урианхайн харваа
• Тэмээн уралдаан
• Морин дээрээс зоос шүүрэх зэрэг тэмцээнүүд явагддаг.
Орой нь урлагийн тоглолттой.
Олон бүргэдчид сүртэй гоё харагддаг шүү.
Жил болгоны 10 сарын эхний хагас, бүтэн сайнд Баян Өлгий аймагт б
Та өөрийгөө болон дэлхийг өөрчлөхийг хүсвэл жижигхэн ч болов аялалд гараарай.
Та хаана ч очсон тэнд та болон таны хандлага л байж байдаг.
Чаддаг юм бол намайг бариарай хочит төмөр зам буюу галт тэрэг
Галт тэрэг бол аялах хамгийн тохь тухтай, хамгийн аюулгүй зам юм. Тиймээ, галт тэрэг бол дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл бөгөөд галт тэрэгний ослын тоо хамгийн бага байдаг.
Монголын төмөр зам гэхээсээ өмнө дэлхийд анх хэрхэн бий болсон талаар олсон мэдээллээ хуваалцлаа .
• Төмөр замын хамгийн эртний хэлбэр нь МЭӨ 600 оноос өмнө Грекчүүд шохойн чулуун зам дээр ховил хийж завь тээвэрлэх зориулалттай дугуйтай тээврийн хэрэгслийг ашиглаж байжээ.
Дайны уршгаар сүйтгэгдээд мартагдсан.
• Дараа нь 16-р зууны үед европчууд төмөр зам шиг замыг модоор хийж мориор чирдэг байжээ.
Голцуу уул уурхай, чулууны үйлдвэрүүд ашигладаг байсан зам нь хурдан элэгдэж, тэрэг замаасаа байнга гардаг байж.
• Дэлхийн анхны зорчигч тээвэрлэдэг төмөр замыг 1825 онд Англид барьжээ.Энэ төмөр замыг бариулах зөвшөөрлийг инженер Жорж Стефенсон 4 жил хүлээжээ. Яагаад гэвэл адууны эзэд бизнесээ алдахгүйн тулд хүчтэй эсэргүүцэж байжээ.
•Дэлхийн хамгийн анхны газар доорх төмөр замыг мөн л англичууд анх барьжээ.Тунелийн төслийг англид амьдарда
Норвегийн тэнгис буюу fjord яаж бий болдог вэ ?
Норвегийн тэнгис буюу Fjord ууд яаж бий болдог талаар музейгаас хийсэн бичлэг.
Заримдаа он дамжсан цас нь дагширч нэмэгдсээр 25 метрийн гүн мөсөн уул бий болж халуунд хайлан урсаж орж ирэхдээ хад чулууг хмт нь тал руу урсгаж тэнгис бий болдог юм байна.