Та бүхэн энэ өдөр ----- цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд цуглаад ____цагт Улаанбаатар хотоос Дубай хот руу нисч ____ цагт Дубайн нисэх онгоцны буудалд бууна. Онгоцны буудлаас та бүхнийг тосон буудалд таньд буулгана. Шөнө очиж байгаа учир шууд буудалдаа тухалж амраад маргааш өглөө эртлэн босох бэлтгэлдээ орно.
Аялалд явах хугацаандаа өмсөх хувцсандаа анхаарна уу. Хэт бие ил гарсан нүцгэн байхаас зайлсхийхээс гадна бас үзвэр үзэхэд амархан тайлагдах гутал, биед амар хөнгөн хувцаслаарай. Улирлын хувьд халуун учир нэмгэн даавуу хувцас,
Уб-Истанбул-Дубай нисээд Дубайд буудалд энэ өдөртөө хононо.
2 дахь өдөр
Өглөө эрт босоод буудалдаа өглөөний цайнд орсоны дараагаар Дубай хоттой танилцах анхны аялалдаа гарна.
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Burj Khalifa болон Дубай Малл хэмээх алдартай газруудаар явж дурсгалын зургаа авахуулаад дараагаар нь ,) Мөн түүнчлэн дэлхийн хамгийн алдарт 7 одот хэмээн нэрлэгддэг Burj Al Arab хэмээх Jumeriah Beach дээр байрлах алдарт буудлыг оролцуулан дайлан эрэг дээр зурагаа авахуулах. Далайд сэлэх, зугаацан жаргах. Далайн эрэг орох учир бикини усны хувцас, биеийн алчуур, нарны малгай, нарнаас хамгаалах малгай зэргээ авахаа мартуузай. Далайн эрэгт болон үйлчилж яваа унаандаа ямарваа нэгэн үнэт зүйлс хийгээд бичиг баримт мөнгө төгрөгөө орхихгүй байхыг зөвлөе. Их хэмжээний мөнгөө буудлын сэйфэнд хадгалуулах үйлчилгээ байдаг.
Энэ өдөртөө багтан Дубай хэмээх энэ алдарт хот хэрхэн богино хугацаанд цэцэглэн хөгжсөн талаарх түүхийн Дубай музейгээр ороод дараагаар нь ойролцоо орших мини базаар хэмээх түм түжигнэж бум бужигнасан газар, болон Голд Сүк хэмээх алтны захаар орно.
Орой 18,30 минутад эргэж буудалдаа ирээд Др Сегу Кришна багштай албан ёсоор уулзаж дараагаар нь Сампуурна Калпа хэмээгдэх хий биеийн системийг сэргээж үйлийн үрийг өөрөө засах эмчилгээндээ орно.
3. дахь өдөр
Өглөө эртлэн босоод 6 цагт дээвэр дээр байрлах усан санд сэлээд 7-8 цагийн хооронд өглөөний цайгаа тухлан уугаад аялалын бэлтгэлдээ орно. Энэ өдөр эртхэн Абу Даби хотыг зорих бөгөөд замдаа Арабын үзэсгэлэнт гантгин сүм болох Sheikh Zayed Mosque үзнэ. Ингээд Абу Даби хотын Heritage Village-д арабын ард түмэн хэрхэн амьдарч байсан түүхэн музей үзэнгээ Emirates Park Zoo ороод эргээд Дубай хот руу буцна. Буцаж ирээд Сампуурна калпа эмчилгээнд захиалгатай хүмүүс орно.
4 дэх ӨДӨР
Өглөөний цайндаа эртлэн ороод 8:30 минут гэхэд буудлын гаднаас аялалын автобусандаа суугаад дэлхийн алтартанууд, саятангуудын буудаг Atlantis буудлын үзэнгээ дотогшоо Adventure water park and Lost chamber хэмээх усан парк дээр өдөржин зугаацаж өнжинө.
19 цагт буцаж буудалдаа ирээд Сампуурнад орох хүмүүс нь бэлтгэлээ хангаад эмчилгээндээ орно.
Шөнийн 21 цагаас дэлхийн худалдаа арилжаа үзэсгэлэнгийн төв болох Глобал виллаж орно.
Та ер бусын гайхалтай аялалыг мэдрэх болно.