Life style & design

Life style & design Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Life style & design, Travel Company, Ulaanbaatar.

ДАРХАДЫН ХОТГОРТ ХӨВСГӨЛ НУУРТАЙ ОЙРОЛЦОО ХЭМЖЭЭТЭЙ ТОМ НУУР 🌊 БАЙЖЭЭ✍️Мянган нуур, Түмэн уулын орон гэж алдаршсан Дарха...
14/03/2024

ДАРХАДЫН ХОТГОРТ ХӨВСГӨЛ НУУРТАЙ ОЙРОЛЦОО ХЭМЖЭЭТЭЙ ТОМ НУУР 🌊 БАЙЖЭЭ
✍️Мянган нуур, Түмэн уулын орон гэж алдаршсан Дархадын цэнхэр хотгорт том, жижиг нийлсэн 300-аад нуур орших бөгөөд хотгорын 1/3 хувийг эзэлнэ.
✍️Тус хотгор нь Хорьдол Сарьдаг, Улаан Тайгын нурууны хооронд зүүн хойноос баруун урагш бараг уртрагийн дагуу 120-130 км орчим үргэлжлэх гонзгой зууван хэлбэртэй, 4400 ам.дөр.км талбай бүхий тектоник гаралтай буурц хотгор юм.
✍️Хотгорын зүүн хойд хэсэг 30-40 км өргөн, баруун өмнөд хэсэг нь 10-15 км хүртэл нарийсаж Өлийн даваанд тулна. Дархадын хотгор хүрээлэн буй орчныхоо уулсаас 1500 гаруй метрийн дор орших тэгшивтэр талархаг гадаргатай бөгөөд гадарга нь зүүн өмнөөс баруун хойш нийтдээ налуу юм.
✍️Энэ хотгор геологийн өнгөрсөн хугацаанд усаар дүүрэн байсан бөгөөд энэ том нуур Хөвсгөл нууртай ойролцоо буюу 2600 м орчим талбайтай, нуурын усны түвшин дээд тал нь 1700 м өндөрт байсан гэж оросын эрдэмтэн Уфлянд (1969) тодорхойлжээ.
✍️Харин сүүлийн үеийн судалгаагаар энэ хотгорт байсан нуурын усны түвшин д.т.д 1825 м-т хүрч, 809 км3 эзлэхүүнтэй, 290 метр гүн нуур оршиж байсан гэж Ж.Батбаатар, А.Р.Гиллеспие нар нотолжээ.
✍️Дархадын хотгорын уг нуур нь 14 мянган жилийн өмнө оршиж байсан бөгөөд голоцены үед (11430 жилээс нааш) үерийн нөлөөгөөр сэтэрч их хэмжээний ус Енисэй мөрний дагуу урсан аажмаар татарсан байна.
✍️Одоогоос 10 гаруй мянган жилийн тэртээ өнөөгийн Хөвсгөл аймгийн нутгийн хойд хэсэгт Хорьдол сарьдаг, Баяны нуруугаар зааглагдсан хоёр нуур зэрэгцэн оршиж байжээ.
Дархадын хотгорын д.т.д 1700 метр өндрийн хаяалбар шугамыг холбон үзвэл тус хотгор байсан эртний нуурын 🌊ерөнхий зураг иймэрхүү байдалтай харагдана (Зураг 1).
Эх сурвалж:
📖Д.Батболд., Монгол орны байгалийн гайхамшиг. УБ 2016 он, 70-р тал
📖Э.Алтанболд, Х.Уланбадрах., Монгол орны нууруудын хотгорын гарал үүсэл, морфологи. УБ 2022 он, 76-р тал
📖Д.Доржнамжаа, Х.Цогтбаатар., Палеонталоги, геологийн түгээмэл нэр томьёоны тайлбар толь. УБ 2019 он, 187-р тал

Зуны өглөө гоё доо. Агаар цэв цэвэрхэн үнэр танар тансаг шүү🍀🌿☘️
08/02/2024

Зуны өглөө гоё доо. Агаар цэв цэвэрхэн үнэр танар тансаг шүү🍀🌿☘️

монгол нүүдлийн зан үйл
01/06/2023

монгол нүүдлийн зан үйл

Монголчуудын оюуны соёл тэр тусмаа соёлын биет бус өвийг гэрэл зураг болон дүрс бичлэгээр баримтжуулан авч хойч үедээ өвлүүлэн үлдээх "Цахим Суварга" бүтээх ...

01/06/2023
Цагаан суварга нь Улаанбаатар хотоос 440км зайд байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, Эрт цагийн далайн ёр...
24/01/2023

Цагаан суварга нь Улаанбаатар хотоос 440км зайд байрлах Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших, Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг ханан эрэг мөргөцөг юм. Цагаан Суваргын эгц цавчим
мөргөцгийн өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг билээ.

22/01/2023
22/01/2023

“Ёлын ам” нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.

Далайн түвшнээс дээш дунджаар 2800 метр өндөр, Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт нэг метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг.

Дархан цаазат газар бөгөөд дархалсан талбай нь 64 ам.километр. Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн. Ёл шувуу нь зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засдаг, ихэвчлэн 2 дугаар сард хоёр өндөг гаргадаг. Амьтдын сэг ясаар хооллодог ажээ.

22/01/2023

XYII зууны үед рашааны дэргэд 60 орчим маарамба ламтай Наваанжалба гэдэг байнга хурал хурдаг дуган байжээ. Нэг өвөлд 600-1200 орчим хүн ирж бараалхан биеэ ариусган өвчнөө засдаг байв. Эл рашаанд Анхдугаар Богд Занабазар, Халхын Сэцэн хан Шолой, Халхын зая бандида Лувсанпэрэнлэй, Аграмба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ.

Хүхэрт устөрөгч хийн үнэртэй, өнгөгүй тунгалаг рашаан бөгөөд нийт 24 ундаргатай, тус бүр 14-98 хэмийн халуунтай. 1921-1941 онд Оросын эрдэмтэн М.А.Усов, 1958-1960 онд Монголын эрдэмтэд судлаад эл рашаан нь үе мөчний архаг хууч, мэдрэлийн элдэв өвчнийг анагаахад үр нөлөөтэй хэмээн тэмдэглэсэн. Олон жилийн ажиглалт, өвчнөө сувилсан хүмүүсийн яриа, дурсамж тэмдэглэлээс үзвэл Ононгийн халуун рашаан нь үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчинг анагаан эдгэрүүлэх увидастай ажээ.

Эрт үед 108 худагтай байв. Онон гол үерт автах үед урсах, дарагдах, байшин сав нь эвдэрч хэмхрэх, өгөршиж муудах зэрэг нөлөөнөөс болж эдүгээ 10 орчим нь ашиглаж болохоор үлджээ.

Рашаанд бараалхахдаа эхлээд дуган, их бага овоо, морины овоонд тахилга үйлдсэний дараа “Их цэнхэр” худагт биеэ ариусгаж орох буюу гар нүүрээ угааж домнодог уламжлалтай. Угаал үйлдэх үед саван болон бусад ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглодог.

Рашаанд орохдоо эхний өдөр 1, дараагийн өдөр 2, түүний дараа 3, тэгээд 2, сүүлд нь 1 гэх мэтээр 9-21 удаа буюу 5-9 өдөр багаас ихэсгэж, ихээс багасгаж ордог дэгтэй. Рашаанд орж байх хугацаанд өвчин нь хөдөлж байвал сайн гэж үзнэ. Өдөрт хэд орно, түүнийхээ тоогоор хооллодог. Учир нь бие их нялхардаг тул тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Нэг удаад 15 минутаас хэтрүүлэхгүйгээр өөртөө тохируулан орж, худагнаас гарахдаа заавал тэр өрөөний цас мөсөн дээр гишгэж дээш хөөрсөн халууныг доош буулгах ба хувцаслахдаа дээрээс эхлэн доошлох байдлаар хувцасладаг байна. Цас мөсөн дээр гишгээгүй тохиолдолд толгой өвдөх, нүд улайх, дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба хүний нүдний хараанд муугаар нөлөөлдөг ажээ.

Рашаанд орж байх үедээ унтах ба тухайн өдөртөө үд дунд унтах, рашаанд орохын өмнө их хэмжээгээр идэж уух, сонгино, сармис, гогодтой хоол идэхийг хориглодог. Худагт сууж байхдаа толгойгоо байнга рашааны устай алчуураар норгож байх ба зулайнаасаа сэрүү авахаас сэргийлдэг. Элэг муутай, жирэмсэн хүмүүс орох, ан гөрөө хийж амьтны амь таслахыг цээрлэнэ.

Ононгийн халуун рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь 12-р сарын 25-наас дараа оны 2-р сарын 15 хүртэл буюу хамгийн хүйтэн нөхцөлд рашааны чанар, хүний биед үзүүлэх нөлөө нь сайн байдаг байна.

Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 км зайд, Хэнтийн нурууны салбар Дуут Яны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их, Бага гэж хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш 8 км буюу Дуут Яны өвөр хөндийд жижиг толгодын ард бий. 1990 онд Наваанжалба дуган, 2003 онд Баатарын худгийг сэргээн засварлаж ашигласнаар сүсэгтэн олны мөргөлийн газар хэвээр үлджээ

19/01/2023

Хэнтий Хэрхлүүрийн сарьдаг

Хан хэнтий нуруунд байрлах ой хөвч өндөр цавчим ханан хад уулсын дунд орших үзэсгэлэнт холбоо нуурууд юм.
Хэрхлүүр гурван нуур руу зуны цагт зөвхөн мориор л очих боломжтой байгалийн үзэсгэлэн цогцолсон онгон дагшин газар юм.

ХЭРХЛҮҮРИЙН САРЬДАГ-ийн өвлийн өнгө UB Hiking клубын гишүүд  Хэрхлүүрийн сарьдаг, Хийдийн сарьдаг, Хагийн хар нуураар бү...
17/01/2023

ХЭРХЛҮҮРИЙН САРЬДАГ-ийн өвлийн өнгө

UB Hiking клубын гишүүд Хэрхлүүрийн сарьдаг, Хийдийн сарьдаг, Хагийн хар нуураар бүх ачаагаа үүрэх газар нь үүрч, чирэх газар нь чирж, бие сэтгэлийн шандас сорьсон 140 орчим км замыг явганаар туулаад ирсэн байна.

Энэ бол үнэхээр гайхалтай аялал. Тэсвэр тэвчээрийн эзэд ч юм даа. Өвлийн аялал ч сайхан шүү.

Address

Ulaanbaatar
11976

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Life style & design posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category


Other Travel Companies in Ulaanbaatar

Show All