18/05/2024
Altai mountains calling 2024
Аяллын хугацаа: 2024.06.05- 06.20 хүртэл нийт 15 хоног
Аяллын маршрут:
1. Өглөө 5 цагт Дүнжингарав худхлдааны төвийн гаднаас хөдөлнө. Эхний өдөр Баянхонгор аймгийн төвийн дэргэдэх Түйн гол орж хоноглоно. Бидний явах хамгийн гол газруудад түлхүү хоног хугацааг төлөвлөж байгаа тул эхний 2 өдөр, сүүлийн 3 өдөр тус бүрдээ дундажаар 1600км замуудыг тал талдаа туулна. Манай аяллын нийт зардалд өглөөний цай, өдөр оройн хоол багтсан бөгөөд замд хооллох хоолнууд ч орсон болно.
2. Түйн голын эрэг дээрээс хөдөлж Ховд аымгийн Манхан сумын нутаг орших төв Азийн хамгийн том арт галкрай болох Гурван цэнхэрийн агуйг үзэж тэндээ хоноглоцгооно. Энэ өдөр цаашид явах аяллын маршрутын газрын зураг дээр ахин үзүүлж мэдээллийг солилцож явцгаана. Энэ нь орой бүр давтагдаж маргаашын үзэх, өнөөдрийн үзсэн газруудаа тогтоож мэдлэг мэдээлэл хуваалцаж явна. Замд станцаар мэдээллийг аль ч машинд алдагдуулхгүй хүртээмжтэй өгнө.
3. Ховд аймаг гэлтгүй Монголын хамгийн сайн тавигдсан хатуу хучилттай зам Бодончын хавцалд тавигдаад даруй олон хүний сайшаалыг хүртсэн замаар Ховд аймгийн Булган сум орно. Хэдхэн зуун жилийн өмнөх Торгуудийн их нүүдэл энэхүү хавцалаар явж ирсэн бөгөөд голцуу Торгууд ястан амьдрах хилийн боомттой тус суманд ирж сумын буудалд хоноглоно. Эндээс бидний голлох аялал эхлэх бөгөөд Мод үржүүлэг, шийгуа тариалалт, минж үржүүлэг гээд сумын онцлог шинжүүд ихтэй дээр олон домог хуучын өлгий болсон тус сум таньд лав таалагдана. Маргааш биднийг том аялал хүлээж байна.
4. Булган сум нь Булган голоороо нэрлэгдсэн бөгөөд хил залгаа Баян-Өлгий аймгийн хамгийн урд талын сумыг ч мөн адил Булган гэдэг. Уулын хавцал дундуур урсах тус гол маш хүчтэй урсгалтай бөгөөд дотоод гадаадын олон аяллуудад экстрем төрлийн маршрутанд л хаяа ордог үзэсгэлэнтэй газраар бид аялна. Аялах чиглэл урдаас хойшоо чиглэлд явах бөгөөд Монгол орны хамгийн өндөр уулсуудтай нуруу болох Алтайн нуруу нэг салбар Мөнххайрхан уулыг бараалан Цөнхөл нууранд бид очно. Энд бид нутгийн урианхай, казак хүмүүстэй танилцаж нуигийн малгай унахаар өндөр уулсын дундах хүчтэй урсах голуудын хажуугаар явах бөгөөд бидний хонох газар таньд лав таалагдах буй за. Нутгийн цагаан идээ, өтгөн цай, хоол унд жинхэнэ Монгол ахуй энд байх бөгөөд өнөө цагт байхгүй болоод буй зочломтгой зан, ёс заншил энэ аяллын нэгэн шигтгээ билээ.
5. Дээх нь цагт нутгийн баян лам ард олныг удирдан Мөнххайрханы нэгэн салаа голоос шуудуу татаж тариагаа услах гэсэн далангаа сэтэлж их ус тогтсон өнөө цагт байх Сэрүүн нуур. Энэ нуурын эрэгт аялагчтайгаа очиж өдрийн хоолоо хийж идээд алжаал юугаа тайлж сэрүүцэж аваад Булган сумруу хөдөлнө. Өвдөг чичрэм Сэрүүний давааг даван 10-дхан км явж Булган суманд ирж шатахуунаа аваад эргэн Ховд аймаг гэхдээ ондоо сум Мөнххайрханруу чиглэнэ. Энд бид тэнгэрийн цэцэг Алтайн банздоо буюу дуунд Вансэмбэрүү гэдэг сайхан цэцгийг үзэж Монголын хамгийн налуу байрлалтай хүрхрээ болох Хөх нуурын ямаатын хүрхрээг үзэцгээнэ. Тэндээ бид хоноглоно.
6. Маргааш өглөө нь Оспаны удирдагчтай хил хязгаарыг хамгаалах гэрээг үзэглэсэн гэрийн буурь нь одоо ч хадгалагдах газарт явах замдаа очин хил хязгаарын тухай түүх домог ярьж мэдээлэл хуваалцаад Мөнххайрхан сум орцгооно. Сумын төвтэй танилцаж тус БАйгалийн цогцолбор газарт зочилж олон бахархам түүхүүдтэй, археологийн олдворуудтай танилцана. Та сонссон бол Монголоос Adidas пүүзны логотой гутал олдсон газар энэ бүс нутаг юм. Ингээд Дунд Сэнхэрийн голоор явж эргэн Манхан сум, Зэрэг, Ховдын төв чиглэлийн замд орцгоож Ховд аймгийн төврүү хүлгийн жолоог залцгаана. Бид буудалд орж байрлаж алжаалаа тайлаад амарцгаана.
7. За бидний ээлжит үзэх ёстой голллох газар бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт байрлах Ёлтын сав газар юм. Тийш бид зүглэх чиглэл Толбо сумруу эхлэн хөдөлж Толбо нуурбн эрэг дээр жаал саатсаны дараа хөдөлж Алтайн сум орно. Сумаас баруун ураггшаа 50 орчим км орших тус газар нь Баян-Өлгий аймгийн 9н гайхамшигийннэг бол Сибирийн ой тайгын баруун өмнөд төгсгөл гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ өдрийн олон км аялалд та бүгд санаа сэтгэлээ бэлдээрэй.
8. Ёлтын сав газраас өдөр их үдийн алдад аажуу хөдөлнө. Өнөөдөр бид нар Бага түргэний хүрхрээ орно. Үндсэн Өлгийгөөс замаар бус Хар нуурын хөндий өгсөж давааны мөстлөгийн гаралтай бага жижиг нууруудаар захлаж Даян нуурын доод цайдамд орж ирнэ. Эндээс Хурган нуурыг өгсөж Бага түргэний хүрхрээгээ үзэн буцахад нутгийн амтат хоол бэлдсэн байх бөгөөд тэр гэр буудалдаа амарцгаана.
9. Хүн болгоны яваад байдаггүй замаар явах нь маш их сайхан мэдээлэл бас газар мэдэх ч нөгөөтэйгүүр зарим газар явдал их хурц ч зарим газар тийм биш нь аяллын чимэг мэт. Гагцхүү Хотон нуурын модгүй халцгай зүүн эргээс тус нуурын жинхэнэ үзэсгэлэнг мэдэрч цагаан элсэн дээр хоноглох боломж бидэнд бий. Бид багахан газар хөдөлж Сыргалын гүүр даван заставд бүртгүүлээд хоноглох эрэг тохойруугаа явна.
10. Магадгүй Бөгжний эзэн киног үзээгүй хүн ховор байх. Тус кинонд хүнээс алд жижигхэн өндөртэй үргэлж хөл нүцгэн явдаг цагаан сэтгэлтэй Хобитууд гэж гардаг. Тэр Шейрын хөндөө шиг үзэсгэлэнтэй газар тэнд буй. Миний байнга хэлдэг үг. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө өчнөөн зүйлээ зарцуулан явахдаа нэгээхэн уулын цаана байх газрыг үзэлгүй буцах нь туйлын харамсалтай. Бид тэр Хөндийгөөр даван уруудаж явсаар Цагаан голтой нийлж Цагаан голын заставын урд ирж хоноглоно. Бид маргааш нь Морин аяллаар Ерөнхийлөгчийн овоо орцгооно. Нийт зардал бүх зүйл орсон ч зөвхөн энэ морин аяллын үнийг би оруулаагүй учир аялагч та 30-40к төгрөг тус өдөрт зориулан бэлнээр аваарай.
11. Морин аялал өглөө хөдөлнө. Алдарт аялагч судлаач Потанин өөрийн болон эхнэр Александр, охин Гринейны нэрээр нэрлэгдсэн мөсөн голууд, Малчин, Хүйтэн, Өлгий, Бүргэд, Цагаан суварга гэх хайрхдын бараанд нүд бэлчээн явах туйлын таатай. Тус аялалд зориулаад та шачигнаж дугардаггүй, өнгө тод биш, бүрэн товчтой борооны цув авчих хэрэгтэй. Ингээд өдрийн хоолоо тэндээ уулсын сайханыг бишрэн харангаа идэцгээгээд буцацгаана. Морин аялал хурд, цаг агаар, морь унах дадал зэргээс шалтгаалах бөгөөд бидний аялал Өлгий хотод ирж буудалд ирж хоноглосоноор өнөөдрийн аялал жаргах учиртай. Биднийн Уйгар үндэсний хоолоор дайлан инээмсэглэн баярлан угтах хүмүүс тэнд бий.
12. Өлгий хотын өглөө. Усанд орох алжаалаа тайлах цаг мөч байх хэдий ч нутгийн музейг заавал үзэх учиртай. Музей үзэж дууссаны дараа хамтдаа захаар нь орно. Бэлэг дурсгал гар урлалтай танилцаж худалдаа хийж аваад өдрийн хоолондоо орцгооно. Үүний дараа их үдийн үед хөдөлж Үүрэг нуур орж хоноглоно.
13. Өчигдөрөөс эхлэн аялал нийслэлийн зүг жолоо залагдсан тул аялагчдынхаа хамтаар Хяргас нуурын эрэгт ирж аяллын хаалтаа хийж талархал тунирхал ээлжилсэн оройг хамтдаа бүтээгээд амарцгаана.
14. Хяргас нуураас Архангайн Тэрхийн цагаан нуур орж хоноглоно.
15. УБ хотод оройдоо очицгооно.
Нийт 6 хүн бүртгэнэ. Хоёр машин тус бүр 3, 3 хүнтэй аялалд гарна.