Ebi's journey

Ebi's journey “Actually, the best gift you could have given her was a lifetime of adventures.”

Шинэ дугаар орлоо. Долоо хоног бүр шинэ дугаар оруулна. Subscribe дарж хонхоо идэвхижүүлээд шинэ дугаар бүрийг алгасалгү...
06/10/2023

Шинэ дугаар орлоо. Долоо хоног бүр шинэ дугаар оруулна. Subscribe дарж хонхоо идэвхижүүлээд шинэ дугаар бүрийг алгасалгүй үзээрэй

https://youtu.be/qBCwzDKle3Y?feature=shared

Шинэ бичлэг орлооЭнэ зуны аялалдаа бэлдсээр л байна. Хэрэгтэй хэдэн газраараа явж аяллыэ бэлтгэлээ хангалааEcoFlow Mongo...
23/06/2023

Шинэ бичлэг орлоо

Энэ зуны аялалдаа бэлдсээр л байна. Хэрэгтэй хэдэн газраараа явж аяллыэ бэлтгэлээ хангалаа

EcoFlow Mongolia Authorized Retailer

Navi Market

Flames Mongolian brand

https://youtu.be/6jQs9OZbfuk

Хөвсгөл нуур тойрсон авто аяллын Парт 2 орлоо.Subscribe дарж, сэтгэгдэлээ үлдээгээрэй.
23/04/2023

Хөвсгөл нуур тойрсон авто аяллын Парт 2 орлоо.

Subscribe дарж, сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Монгол орны үзэсгэлэнт байгалийн нэг бол яах аргагүй Хөвсгөл болон Дархадын хотгор билээ. Монголын ланд крузер клубын гишүүдийн уртын аялал Хөвсгөл нуур нар ...

Хөвсгөл нуур тойрох талаар олон хүн бодож байгаа даа. Тийм бол энэ видеог үзээрэй
19/04/2023

Хөвсгөл нуур тойрох талаар олон хүн бодож байгаа даа. Тийм бол энэ видеог үзээрэй

Монгол орны үзэсгэлэнт байгалийн нэг бол яах аргагүй Хөвсгөл болон Дархадын хотгор билээ. Монголын ланд крузер клубын гишүүдийн уртын аяллаараа Хөвсгөл нуур ...

21/02/2023
Монгол гэрийн тухай анх Д.Майдар гуайн Монголын их барилга гээд ногоон өнгөтэй ном, Орос, Англи, Франц 4 өөр орны хэл дэ...
14/02/2023

Монгол гэрийн тухай анх Д.Майдар гуайн Монголын их барилга гээд ногоон өнгөтэй ном, Орос, Англи, Франц 4 өөр орны хэл дээрх зурган тайлбартай хөх өнгөтэй ном, Монгол гэр гэх сод бүтээлүүдээс үзэж сонирхож дуурайн зурж суудаг байв. Ялангуяа Монгол гэрийн үүсэл хөгжилын тухай ахин дахин уншиж овоохой, шовоохой, урц, гэр, өргөө гэхчилэн судлах нь миний ганц хобби байв. 2 жилийн л өмнө өөрөө бие даан анх удаа Монгол гэр барьж үзэв. Энэ нүүдэлчдийн хосгүй бүтээлийн гол иноваци нь хурдан барьж, түргэн нүүхэд зориулагдсан олон дахин барьж буулгахад чанартай, бат бөх гээд олон давуу чанартай эд.

Европ, Альпын уулс, Скандевийн орнуудад ийм тохижилттой амралтын баазууд их барагдсан байдаг. Хүсвэл airbnb захиалаад та маргааш ч очиж болно.
Манай улсын АЖ өнөө жил оны эхнээс хөл гар тархи нь нийлэх олон үр бүтээлтэй ажлууд хийж эхэлж байна. Өөрсдийн үндсэн уламжлал, ёс заншил, түүх, бидний жинхэнэ нүүдэлчин ахуйг орчин үетэй мутацлагдсан тиймэрхүү бааз Монголд олон бий болоосой. Уламжлалт засалтай байдаг л нэг бааз байхаас илүүтэйгээр нэг тийм "ердөө энэ л байсан юм байна шүү дээ нөхдөө" гэмээр тийм зүйлийг жуулчид хайж энд ирнэ. Тооны хувьд ач холбогдол өгсөн зорилт гэхээс илүүтэйгээр Монгол хэв шинж, монгол зан араншин храктек нэвт шингэсэн орчин үеийн шийдэл дотоод гадаад засалтай эко байгаль орчинд ээлтэй тийм л зүйлийг илүүтэйгээр бодолхийлэх боллоо.
#монголагуулга

Хэрвээ, хэрвээсээд байх юм байхгүй. Намхан нь таалагдаж байвал энд байх хэрэггүй ээ. Зарим нэг банди нар оффроуд аяллын ...
29/01/2023

Хэрвээ, хэрвээсээд байх юм байхгүй. Намхан нь таалагдаж байвал энд байх хэрэггүй ээ. Зарим нэг банди нар оффроуд аяллын видео оруулахаар шээс нь гоожчих гээд байх шиг 😂

Энэ жил хаашаа аялахаар төлөвлөж байнадаа? Найз нөхөдтэйгээ, гэр бүлээрээ аялах гэсэн зам харгуй, очих газар сайн мэдэхг...
28/01/2023

Энэ жил хаашаа аялахаар төлөвлөж байнадаа? Найз нөхөдтэйгээ, гэр бүлээрээ аялах гэсэн зам харгуй, очих газар сайн мэдэхгүй байна уу? Тийм бол сэтгэгдэл эсвэл чат бичээрэй. Аяллын маршрут гаргахад чинь туслья 😁

Цагаан Суваргын аялалдаа урьж байна.Аялалын огноо: 2022.09.24-2022.09.252022.10.01-2022.10.02___________________________...
04/09/2022

Цагаан Суваргын аялалдаа урьж байна.
Аялалын огноо:
2022.09.24-2022.09.25
2022.10.01-2022.10.02
______________________________________________
Аялалын хугацаа: 🌄1 шөнө 🌅2 өдөр

Хүн бүрдүүлэлт: Нийт 14-16 хүн бүртгэнэ

Аялалын танилцуулга: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нь Дундговь аймгийн Өлзийт суманд оршдог.

📎📋 Аялалын маршрут:
📌 Өглөөний 06.00 цагт Их Монгол плазагийн зогсоолоос хөдөлнө. Замдаа аялагч нартаа анхааруулах зүйл болон аялалтай холбоотой мэдээллийг хүргэх болно. Дундговь аймгийн Мандалговьд өдрийн хоолоо иднэ. /аялагч өөрөө мөнгөө төлнө/ Хоолны дараа Марс гараг шиг л тогтоцтой Цагаан суварга үзэхээр хөдөлнө. Цагаан суваргаар багахан аялал хийгээд Говь каравансерай /Govi Caravanserai/ амралтын газар бууж алжаалаа тайлна. Орой буфет хоол иднэ.
📌 Аялалын 2дох өдөр амралтын газар өглөөний цайгаа ууна.
11.30 цагт буудалаа хүлээлгэн өгөөд нийслэл рүү хөдөлнө. Замдаа хооллоно. /Аялагч өөрөө даана/

🔊 Аялалын зардлын 50% дансанд хийснээр суудал баталгаажна.
🔊Аялалын зардал 300.000 төг. Тус зардалд жолооч болон хөтөчийн хөлс, шатахуун, хураамж, амралтын газарт 1 хоногийн төлбөр, хөтөлбөт багтсан хоол зэрэг багтсан болно.
Асууж тодруулах зүйлээ 91107702 (text) болон PM бичиж асуугаарай.
👬Хүний тоо хязгаартай тул Та амжиж бүртгүүлээрэй‼️

Энэ жилийн Хөвсгөл нуур тойрох аялалаа зарлалаа. Огноо: 2022/08/26- 2022/09/09 (нөөц хоёр хоног оруулж тооцов)Аяллын хөт...
02/08/2022

Энэ жилийн Хөвсгөл нуур тойрох аялалаа зарлалаа.

Огноо: 2022/08/26- 2022/09/09 (нөөц хоёр хоног оруулж тооцов)

Аяллын хөтөлбөртэй танилцана уу

Нэр: A trip around Lake Hövsgöl
Хугацаа: 12-14 хоног
Тээврийн хэрэгсэл: Ланд крузер 80,105
Хоол унд: Аяллын тогоочтой явах бөгөөд хоолонд бүү санаа зов
Бусад: Гал тогоо, майхан бүгд манайхаас гарна.

Та зөвхөн мешок гудас хувцасаа л аваад гар

Хүний тоо: 8/12

Аяллын товч мэдээлэл: Хөвсгөл аймгийн үндсэн байгалийн дурдгатал зөвхөн Хөвсгөл нуураар хэмжигдэхгүй. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Дархад түмний өлгий болсон Хорьдолын нурууны баруунтаа орших Монголын Швейцар гэгддэг газар бол Дархадын хотгор. Цэвэр агаар, цэнгэг ус, хараа булаам өндөр уулс, зочломтгой Монгол ахуй, эх усны томоохон хагалбар орших тус нутгаар та аялаарай. Монголд хатуу хучилттай зам дууссанаар үзэсгэлэн төгөлдөр байгаль биднийг угтддаг. Бартаа саад, байгалийн болон олон хүчин зүйлд шалгарсан тээврийн хэрэгслээрээ аялах уртын аялал байна.

Аяллын хөтөлбөр:

Өдөр-1 УБ- Мөрөн
• Өглөө 4:30 минутанд Цуглана. Уулзах газрыг аяллын текникийн хуралаар тогтооно.
• Төв аймгийн Лүн сумын Урьханд өдрийн хоолоо иднэ.
• Булган аймгийн төвөөр дайран өнгөрч цайлна.
• Жанхайд Наранзангилаа баазад хононо.

Өдөр-2 Хатгал - Ренчинлхүмбэ сум
• Хорьдолын даваагаар давж үзэсгэлэнт байгалиар аялах бидний эхний бартаат зам
• Хатгалд өглөөний цайгаа ууцгаагаад өдрийн хоолоо бэлдэж явна. Замдаа уулсын дунд, усны эхэд бид цайлна
• Сумын нутаг бараадаж Жаргант голын эрэг дээр хоноглоно.

Өдөр- 3 Жаргант- Улаан-Уул- Ар босготын хавцал
• Отоглосон цэгээс Улаан-Уул суманд ирж ДЦГ зөвшөөрөл авна
• ДЦГ музейгээр зочилно. Олон хүн үзээгүй байгаа шинэ. Хүүхдүүдэд нэн сонирхолтой мөн аялаж яваа Дархадын хотгороо тэр чигээр нүдэндээ төсөөлөхөд дөхөмтэй
• Босготын голын сайраар өгсөж Ар босготын хавцал үзнэ
• Отоглох цэг хавцалаас уруудаж Нарийны таг хэмээх газар хоноглоно.

Өдөр-4 Нарийны таг - Цэцэг нуур
• Аяллын өглөө дуу алдам гайхалтай байгаль биднийг угтана. Хорьдолын сарьдагын нурууг хамгийн гоёоор тольдох цэгт ирсэн гэдгээ мэдмэгцээ зураг авалттай өглөө байна.
• Хуйтын даваагаар Цагааннуур сумруу явах бөгөөд замдаа Хуйтын агуй үзнэ. 2010 онд нээгдсэн “хөөрхөн” агуй бий.
• Бидний аялан буй зам бол Хотгойдын шадар ван Чингүнжавын эрх чөлөөний тэмцлийн гол зам юм.
• Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг ургах нуурын эрэгт бид хоноглоно.

Өдөр-5 Цэцэг нуур- Шаргын гол - Рашаан гол.
• Цэцэг нуураас нар халахаас өмнө хөдөлж Реняинлхүмбэ сум орно.
• Өвөлдөө тансаг сайхан харагддаг Жаргант голд ирж өдрийн хоолоо хийнэ иднэ. Хорьдолын нуруу үзэсгэлэнт төрхөөрөө та биднийг татсаар л …
• Шаргын голыг гүүрээр нь гаталж Рашаан гол буюу Утрагын рашааны голд ирж хоноглоно.

Өдөр-6 Рашаан гол - Утрагын рашаан.
• Утрагын давааны хамгийн гайгүй замтай хэсэг бол энэ зам. Монгол орны хамгийн хойно байрладаг машин давдаг даваа Утрагын рашаанаараа овоглосон. Ходоод гэдэс, арьс, зүрх, толгойн өвчинд сайн халуун хүйтэн рашаантай газар.
• Отоглох тусгай цэг байх бөгөөд нар хэвийсэн тулд заавал хоноглоно.

Өдөр-7 Утрагын рашаан - Утрагын даваа- Хороо гол.
• Рашаан байх газар өндөр уулын хавцалд тул нар нилээн хойно тусдаг. Тиймээс өглөө босоцгоогоод хоол цайгаа бэлдэж өглөөний цайгаа уугаад отогоо цэвэрлээд хөдөлцгөөнө.
• Бартааны хувьд зостой шавар, том том чулуу, налуу хэмтэй газар, хайрга сул хөрс, зарим газар нарийн замаар явна. Тайгын бүсээс Тагын бүс, Өндөр уулын чулуулаг бүс зонхилох тус даваа чулуу засаж зам бэлдэж явдаг богино зай бий.
• Даваа уруудаад багахан шавартай гурван тойрог бий. Ингээд бид Утрагын даваагаа давж Хороо голын эрэг дээр ирж хоноглоно.

Өдөр- 8 Хороо гол - Нарийн хороо гол- Ханх сум.
• Хороо гол гүехэн хэсгээр гарамтай. Тэрүүгээр гаталж Нарийн хороо гол залгана.
• Тэнд бид цайж өдрийн хоолоо хийнэ иднэ.
• Нарийн хороо голоо гаталж Хөвсгөл нуурын баруун хойноос чиглэнэ 7 Уулын бараанаар Хөх цэнхэр их уст нуурандаа ирнэ.
• Баруун саяны нурууны урд бэлээр нуур захлана давхисаар Хавцалын давааг давж Ханх суманд ирнэ.
• Ханх сумын Барбарис кемпид байрлана. Захиалга урьдчилж өгөөд явах тул оройн хоол бэлэн байна.

Өдөр- 9 Ханх сум
• Хэцүү бартаа саадыг амжилттай туулан ирсэн бид гуравдах бартаанд хүлгээ бэлдэж амарцгаана.
•Хотгойдын шадар ван Чингүнжавын тэмцлийн замаар аялсанаа баталгаажуулж гэрэлт хөшөөнд очно.

Өдөр- 10 Ханх сум- Босгогын даваа
• Ханх сумаас бид хөдөлж Босгогын даваа уруудаад нуурын эрэг дээр отоглоно.
• Бас л үзэсгэлэнтэй хэсэг шүү.

Өдөр- 11 Босрогын даваа- Хатгал тосгон- Тултын тохой
• Отоглосон цэгээс хөдөлж Хатгалд өдрийн хоолоо идээд Мөрөн хот орно.
• Аяллын хаалтаа Тултын тохой кемпид хийцгээнэ.

Өдөр-12 Тултын тохой - Мөрөн - Уб
•Өглөөний цайгаа уугаад хөдөлцгөөнө.
•Булганд өдрийн хоолоо иднэ.
•Оройн хоол Лүнд хооллоно.

Бусад мэдээллийг 80114804 лавлана уу, баярлалаа

Таван богд дээр явна шүү. 3 өдрийн дараа гоё мэдээнүүдтэй уулзая
21/06/2022

Таван богд дээр явна шүү. 3 өдрийн дараа гоё мэдээнүүдтэй уулзая

16/06/2022

Сайн байцгаана уу. Найздаа туслах гэсэн юмаа. Баян-Өлгийгөөс Мөрөн орох тэрэг байна уу

Нэг суудал гарлаа
06/06/2022

Нэг суудал гарлаа

Аяллын хөтөлбөр №1 орууллаа Харилцах утас 80114804Нэр: Summer khuvsgul is callingХугацаа: 7 хоногТээврийн хэрэгсэл: Авто...
05/06/2022

Аяллын хөтөлбөр №1 орууллаа

Харилцах утас 80114804

Нэр: Summer khuvsgul is calling
Хугацаа: 7 хоног
Тээврийн хэрэгсэл: Автобус, фургон
Хүний тоо: 8/16

Аяллын товч мэдээлэл: Хөвсгөл аймгийн үндсэн байгалийн дурдгатал зөвхөн Хөвсгөл нуураар хэмжигдэхгүй. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Дархад түмний өлгий болсон Хорьдолын нурууны баруунтаа орших Монголын Швейцар гэгддэг газар бол Дархадын хотгор. Цэвэр агаар, цэнгэг ус, хараа булаам өндөр уулс, зочломтгой Монгол ахуй, эх усны томоохон хагалбар орших тус нутгаар та аялаарай. Монголд хатуу хучилттай зам дууссанаар үзэсгэлэн төгөлдөр байгаль биднийг угтддаг. Бартаа саад, байгалийн болон олон хүчин зүйлд шалгарсан тээврийн хэрэгслээр буудал, баазад хоноглоод тавтай аялахыг хүсвэл манай энэ аяллыг сонгоорой. Шведэд олон жил ахлах тогоочоор ажилласан тогооч А. Дөлгөөний амт чанартай хоолнуудаар та бүхэнд үйлчлэх болно.

Аяллын хөтөлбөр:

Өдөр-1 УБ- Мөрөн
• Баасан гарагийн орой 19 цагт цуглана. Зөвхөн аяллын баг сууж явах тохилог тухтай аяллын автобусанд сууна. Аяллын зааварчилгаа, хөтөлбөрийг ахин танилцуулаад аяллаа эхэлнэ.
• УБ хотоос 140км яваад Төв аймгийн Лүн суманд байрлах Урьхан зоогийн газарт оройн хоолоо иднэ.
• Өглөө Мөрөн хотруу ирж Өргөө рестаронд өглөөний цайгаа ууна.
• Өглөөний цайгаа уугаад Мөрөнгийн зах, Номин дэлгүүрээр үйлчлүүлж автобуснаас фургонд сууцгаана.

Өдөр-2 Мөрөн – Баянзүрх
• Мөрөнгийн Өргөө рестаронд хоол иднэ. Аяллын төлөвлөгөөг танилцуулж баг хамт олон хоорондоо танилцана.
• Эрхэл нуурын урдуур явж Баянзүрх суманд ирнэ. Сумын нутгаас 3км орчимд байх Уширын хүрхрээг үзнэ.
• Уширын хүрхрээнээс Бошлой хадруу чиглэнэ явж Дэлгэрмөрөн амралтын газар ирнэ.
• Өдрийн хоолоо иднэ.
• Өдрийн хоолны дараа унадаг дугуйтай аялалаар явна. Та хүсвэл машиндаа суугаад явж болно.
• Аялал Дэлгэрмөрөнгийн гол дагуу явах бөгөөд 10 орчим км үргэлжилнэ.
• Аяллын оройн хоол хээрийн хоол байх бөгөөд голын дэргэд тогооч очиж бэлдсэн байна.
• Хоолны дараа машиндаа сууцгааж амралтын газар ирж хоноглоно.

Өдөр-3 Баянзүрх– Улаан-Уул сум
• Бошлой хаднаас хдөлж замдаа Уширын хүрхрээ үзээд Тоом, Өлийн даваа даван Улаан-Уул суманд очно.
• Дархадын 13 овоог үзэж үзэсгэлэнт Хорьдолын уулсыг тольдох гайхалтай аяллын өдөр байна. Зүгээр амарсан буудлынххх цонхоор алсад дүнхийх уулсыг хараарай
• Орос маянгын дүнзэн байшингууд, мод уул нь хүрээлсэн өвөрмөц тогтоцууд таны санаанаас гарахгүй, ахин ирэх хүслийг төрүүлэх нь гарцаагүй
• Оройн хоол гахайн махан стейк байх бөгөөд УБ зөвхөн өнөөдөрт зориулсан оройн хоол байх болно, улаан дарстай…

Өдөр-4 Улаан-Уул - Цагааннуур
• Өглөөний цайгаа буудалдаа уугаад Хорьдол сарьдгийн үзэсгэлэнт дүр төрхийг тольдон үзээд Цагааннуур сумруу хөдөлнө. Замдаа бид Бөлбөө цэцэг ургадаг Цэцэг нууранд ирж хиргүй тунгалагын бэлгэдэл цав цагаан хэрнээ шаварлаг хөрснөөс ургах цэцэгсийн мандалыг тольдоно.
• Цагааннуур сумын хамгийн алдартай Лхагва гуайн буудалд ирж амтат шарсан загас, загасны шөл өдрийн хоолондоо иднэ.
• Хоолны дараа Тэнгис, Шишгэдийн бэлчирлүү хөдөлнө.
• Алдарт Енисэй мөрөнд цутгах Тэнгисийн гол, түүний хамгийн том цутгал болох Шишгэдийн голуудын бэлчирт очно.
• Тэнгис, Шишгэдийн бэлчрын загасчдын отогт майханд байрлана. Нэг майхан 8 хүн орох боломжтой бөгөөд хүн тус бүр ортой байна. Дулаахан байх үүднээс майхан тус бүр зуухтай.
• Аяллын галын наадам зохион байгуулна.
• Оройн хоол хорхог. Галын дэргэд таван тэрбум оддын дор тухлан сууцгааж өдрийн аялал юугаа жаргаана.

Өдөр-5 Тэнгис, Шишгэдийн бэлчир – Ренчинлхүмбэ сум - Жанхайн эрэг
• Дархадын хотгорын хамгийн үзэсгэлэнтэй цэгт отоглож хоноцгоосон бид эргэн Цагааннуур сумаар дамжиж Ренчинлхүмбэ суманд хүрнэ. Нутгийн үзэсгэлэнт байгаль тэр дундаа Хорьдол сарьдгийн төгс дүнхийх нь нэн гайхалтай.
• Цэцэг нуурын бөлбөө буюу Бадамлянхуа цэцгийг нүдээр үзэж өдрийн хоолоо хээр хийж иднэ.
• Үүний дараа Реняинлхүмбэ сумаар дамжин нутгийн бараа зардаг дэлгүүрээр зочилно
• Оройн хоолоо Жанхайн эрэгт байх Наран зангилаа баазад захиалсан тул бид үзэсгэлэнт Хорьдолын даваагаар давна
• Орой бааздаа ирж алжаалаа тайлж амарцгаана.

Өдөр-6 Жанхайн эрэг - Тултын тохой
• Сайхан тааваараа унтаж амарцгаа. Өглөөний цай өрөөнп чинь.
• Өдрийн хоолны дараа баазаас бмд дараагын баазруу хөдөлнө.
• Өн эртний уламжлалыг хадгалсан өөрийн гараар бүгдийг хмйж бүтээсэн Тултын тохойруу явцгаана
• Аяллын хаалтаа энд хийх бөгөөд комедиан Ravioli, Тэмүүлэн,Буяка, Мөнхбат хүрэлцэн ирж хамтдаа тэдний joke сонсож хүйтэн Saigon beer шимээрэй.
• Ингээд бүгдээрээ Бааздаа тухлан амарцгаана.
Өдөр- 7 Тултын тохой- Улаанбаатар
• Маргааш нь өглөөний цайны дараа морин аялалтай. Хоёр цаг мориор Дэлгэрмөрөнг өгсөнө.
• Буцахдаа рафтинг хийнэ уруудах аялалтай.
• Бааздаа эргэн ирж өдрийн хоолоо идээд Мөрөнрүү хөдөлнө.
• Мөрөнгөөс Автобусандаа сууна УБ хөдөлцгөөнө.
• Замдаа Булганд хооллоно.
Аяллын үнэд багтсан зүйл:
• Аяллын хөтөч
• Автобус
• Пургон
• Жолооч
• Шатахуун
• Буудал
• Бааз
• Тогооч, гал тогооны хэрэгсэл
• Эмийн сан
• Даатгал
• Өглөөний цай
• Өдрийн хоол
• Оройн хоол
• Үзвэр үйлчилгээ
• Аяллын майхан
• Аяны орнууд
• Аяны зуух
• ТХГН-ийн хураамж
• Аяны аяга таваг, халбага, сэрээ
• Завин аялал
• Морин аялал тус тус багтсан.

Аялалд авч явах зүйлс:
• Мешок буюу аяны хөнжил
• Гудас
• Ариун цэврийн хэрэгсэл
• Дулаан хувцас
• Аяллын хувцас
• Хувийн хэрэглээний зүйлс
• Гар чийдэн
• Духны гэрэл
• Борооны цув
• Усны гутал
• Сандал

Аяллын тов/огноо:

2022.07.15 - 2022.07.22
2022.07.22 - 2022.07.29

https://joinme.mn/products/ebistravel

#хөвсгөл

Address

БЗД, 26-р хороо, Их Монгол комплекс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688392999

Alerts

Be the first to know and let us send you an email when Ebi's journey posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ebi's journey:

Videos

Share


Other Ulaanbaatar travel agencies

Show All