Jiguur

Jiguur Want to share the happiness to the people. Ready to help to the people, who are seeking the peace and tranquillity in the world.

南ゴビから持ってきた恐竜の卵と有名なホンゴル砂丘の砂を触ってみる、VIVANTのチンギスとアデュールとの写真撮影、モンゴル舞踊とホーミーの演奏をモンゴルブース(2号館042)に来てお楽しみください。よこそ🇲🇳モンゴルへ❗
28/10/2023

南ゴビから持ってきた恐竜の卵と有名なホンゴル砂丘の砂を触ってみる、VIVANTのチンギスとアデュールとの写真撮影、モンゴル舞踊とホーミーの演奏をモンゴルブース(2号館042)に来てお楽しみください。よこそ🇲🇳モンゴルへ❗

Энд зураг авах гэж ирээд зургаа аваад, үйлчлүүлээд гардаг юм байна. Яг л 100 жилийн өмнөх кафе ийм байсан байх даа.
24/10/2023

Энд зураг авах гэж ирээд зургаа аваад, үйлчлүүлээд гардаг юм байна. Яг л 100 жилийн өмнөх кафе ийм байсан байх даа.

Гинзагийн Мицүкошид Монгол моделийн зургаа харах мэдрэмж 💥 Shu Uemura-гийн бүтээгдэхүүнүүд нь үнэлгээ өндөр 🤩
23/10/2023

Гинзагийн Мицүкошид Монгол моделийн зургаа харах мэдрэмж 💥 Shu Uemura-гийн бүтээгдэхүүнүүд нь үнэлгээ өндөр 🤩

📌Япон Улсын визтэй хүмүүсийн анхааралд 8 сарын 23-нд УБ-Мацүяма хотын (Эхимэ муж) чиглэлд билет 1 талдаа 1 сая төгрөг бо...
16/08/2023

📌Япон Улсын визтэй хүмүүсийн анхааралд
8 сарын 23-нд УБ-Мацүяма хотын (Эхимэ муж) чиглэлд билет 1 талдаа 1 сая төгрөг болж хямдарлаа. 🇯🇵
Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон 99028887 дугаараас лавлана уу.

"Миний мэдэх Япон хүн"1. Нийгмийн аль ч давхаргад харъяатай бай, Япон хүн нэгэнт барьж авсан бол ямар ч ажлыг төгс хийх ...
24/07/2023

"Миний мэдэх Япон хүн"

1. Нийгмийн аль ч давхаргад харъяатай бай, Япон хүн нэгэнт барьж авсан бол ямар ч ажлыг төгс хийх ёстой гэж үздэг. Ямар ч газраар орсон хийж байгаа ажилдаа төвлөрөөгүй, өөрийгөө хийж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ илүүтэйгээр илэрхийлэх хүн харагдахгүй,

2. Бусдад төвөг удахгүй, бие биенээ хүндэлдэг соёлтой /метро болон автобусан дотор утсаар ярихгүй байх, чанга ярихгүй байх, цүнх саваа урдаа үүрч зогсдог гэх мэт, бусдын цагийг хүндэлдэг тул цагийг яс барьдаг, дараалалд дэг журамтай зогсдог, шат болон явган замаар зөрөх урсгал нь хүртэл дэг журамтай, зүүн гарын дүрэмтэй/,

3. Багийн ажиллагаа сайтай /сургууль, цэцэрлэгт байхын шилдэг хүүхэд, ангийн дарга, салааны дарга гэх мэтээр хэн нэгнийг сондгойруулан хүмүүжүүлдэггүй, бүгд ээлж ээлжээр ажлаа хуваарилж хийдэг, ангиа ч багштайгаа нийлж өөрсдөө цэвэрлэдэг (Японы сургуулиудад цэвэрлэгч гэж байдаггүй), бие биенийгээ даган дуурайдаг (тухайлбал, нэг нь гоё хоол идсэн гэвэл нөгөө нь түүнийг нь заавал идэж үзэх гэдэг),

4. Талархах соёл /хоол идэх, бие биедээ туслах, ажил дээр бие биенээ халамжлах гэх мэт бүхий л зүйлд чин сэтгэлээсээ талархдаг/,

5. Зовлон үзсэн учраас тусч сэтгэлтэй /байгалийн гамшигт их нэрвэгддэг. Тиймээс хүн ард нь сайхан сэтгэлтэй, аливаа зүйлд чин сэтгэээсээ ханддаг, тусалдаг/

6. Хог хаядаггүй. Хог байвал түүж аваад хогийн саванд аваачиж хийдэг Япон хүмүүсийг олон харж байлаа. Тийм ч учраас Японд очиход гудамж талбай нь маш цэвэрхэн, сайхан орчин бүрдсэн байдаг.

Энэ бүхнийг хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд байхаас нь багш нар нь сайтар зааж өгч, төлөвшүүлэн хүмүүжүүлдэг. Багш нараа ч бас үнэлж чаддаг, цалин хөлсийг нь сайн өгдөг гэж сонссон. Та бүхэн ч бас нэмэх зүйл байвал нэмээд яваарай.

#Японлугаахөгжицгөөе

Мэйжигийн шинэчлэл: 1867-1868 онд Эдогийн засгийн газар унаж, Эзэн хаан Мэйжи төрийн эрхийг удирдаж эхэлсэн. Энэ үеийг Я...
18/07/2023

Мэйжигийн шинэчлэл: 1867-1868 онд Эдогийн засгийн газар унаж, Эзэн хаан Мэйжи төрийн эрхийг удирдаж эхэлсэн. Энэ үеийг Японы түүхэнд “Мэйжи ишин” буюу Мэйжигийн шинэчлэл гэж нэрлэдэг. Энэ үйл явдлыг үндсэндээ хөрөнгөтний хувьсгал байсан гэж судлаачид үздэг байна. Японы нийслэл Эдог Токио хэмээн нэрлэх болсон. 1889 онд Японы эзэнт улсын үндсэн хууль нь батлагдаж, 1890 онд анхны парламент нь хуралджээ.

Японы эдийн засгийн өсөлтийн үндэс суурь нь Мэйжигийн үеэс буюу 1868-1912 оны хооронд тавигдсан гэж үздэг. Энэ үед “Киндайка” буюу шинэчлэлийн замыг сонгож авсан. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь “улс орноо аж үйлдвэржүүлэх бодлого” хэмээн тодорхойлжээ. Энэ шинэчлэлийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлж Өрнөдийн орнуудын колони болох аюулаас ангижирч, тэдний зиндаанд очих нь Япон улсын үндэсний хөгжлийн гол зорилго болсон байна.

Япон орны талаар: Газар нутгийн хэмжээ: 378,000 км² буюу манай орны нутаг дэвсгэрээс 4 дахин бага ба нийт газар нутгийн ...
18/07/2023

Япон орны талаар: Газар нутгийн хэмжээ: 378,000 км² буюу манай орны нутаг дэвсгэрээс 4 дахин бага ба нийт газар нутгийн 67%-ийг уул, дөнгөж 13%-ийг тал эзэлдэг уулархаг орон. 4 том 4000 гаруй жижиг арлуудаас тогтдог.

Хүн ам нь 123,2 сая ба хүн амын тоогоороо дэлхийд 12-т жагсдаг. Нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүний тоо 338, АНУ-д 26 байдаг бол манай улсад энэ тоо 1,6 байдаг. Гэхдээ төрөлт багасаж, хүн ам нь хөгширч байгаагаас хүн ам нь 2006 оноос буурч эхлээд байгаа ба нийт хүн амын тоо 2025 он гэхэд 121 сая, 2100 он гэхэд 64 сая хүртэл буурна гэж мэргэжилтнүүд тооцож байна.

Японы улс төрийн тогтолцоо нь Эзэн хаан, Парламент, Засгийн газар, Шүүхийн байгууллагаас бүрддэг. Япон улс нь Ази тивд оршиж буй хаант засаг бүхий 6 орны нэг бөгөөд манай гариг дээрхи үе залгамжилсан Эзэн хаант засгаас эртний түүхтэй орон.

Эзэн хаан буюу Тэнноо гэдэг үгийг МЭ-ний VI-VII зууны үед Японы дээд удирдагчийг нэрлэхдээ хэрэглэдэг байжээ.“Кожики” буюу “Эртний хэрэг явдлын тэмдэглэл ﴾712 он﴿, “Нихон шёки” буюу “Японы тэмдэглэл” ﴾720 он﴿ хэмээх хоёр түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн домогт Шинтоо шашны гол бурхан болох нарны бурхан Аматэрасү Оомиками нь эзэн хааны гурван бэлгэ тэмдэг болох сэлэм, толь, эрдэнэ гурвыг өөрийн үр ач болох Японы эзэн хаанд дамжуулан өгсөн хэмээн бичсэн байдаг байна.

МЭӨ 660 онд анхны хаан Жиммү тэнноо төр улсыг байгуулж хаан ширээнд суусан үеэс Японы хаадын уг гарал эхэлж, эдүгээ хүртэл 125 эзэн хаан үе залгамжилж, өнөөгийн 125 дахь эзэн хаан Акихитод хүрсэн гэж үздэг байна.

Дэлхийн өвд бүртгэгдсэн, далай дээр хөвөгч шинтоо шашны Ицүкүшима  сүм, 1168 онд баригдсан. Энэхүү гайхамшигт сүмийг  үз...
17/07/2023

Дэлхийн өвд бүртгэгдсэн, далай дээр хөвөгч шинтоо шашны Ицүкүшима сүм, 1168 онд баригдсан. Энэхүү гайхамшигт сүмийг үзэх гэж жилд 3 сая хүн энэхүү Мияжима арлыг зорин ирдэг байна. Та ч бас тэдний нэг нь байж яагаад болохгүй гэж?

Visitor guide for Itsukushima Shrine, Miyajima's main attraction.

Хирошимад аялах топ 5 газрыг танилцуулж байна. Хирошимагийн аяллыг 461542, 9902-8887 дугаараас асуугаарай.
17/07/2023

Хирошимад аялах топ 5 газрыг танилцуулж байна. Хирошимагийн аяллыг 461542, 9902-8887 дугаараас асуугаарай.

The top 5 things to experience in Hiroshima, Japan.Learn more about Hiroshima: https://www.japan-guide.com/e/e2160.htmlVideo Credits:Videographer: Charles Sa...

Эхимэ мужийн Мацүяма хот руу хийгдэх шууд нислэгтэй аялалд урьж байна. Мацүяма хотоос байгалийн үзэсгэлэнт Хирошима хоты...
17/07/2023

Эхимэ мужийн Мацүяма хот руу хийгдэх шууд нислэгтэй аялалд урьж байна. Мацүяма хотоос байгалийн үзэсгэлэнт Хирошима хотын хөтөлбөртэй аялал болон Хирошима болон Осака хотууд руу хийх чөлөөт аяллын хөтөлбөрүүд сонголтоор байна. Суудлын тоо хязгаартай тул та бүхэн эрт бүртгүүлж, суудлаа баталгаажуулаарай.

🥳
28/12/2022

🥳

🇯🇵🎌 ЯПОН УЛСАД АЯЛЖ, ЯПОН ЛУГАА ХӨГЖЬЕ 🎌🇯🇵🗻Япончуудын бахархал болсон Фүжи хайрханд бараалхаж,🧖 Ядаргааг тайлж, эрүүл эн...
22/12/2022

🇯🇵🎌 ЯПОН УЛСАД АЯЛЖ, ЯПОН ЛУГАА ХӨГЖЬЕ 🎌🇯🇵

🗻Япончуудын бахархал болсон Фүжи хайрханд бараалхаж,
🧖 Ядаргааг тайлж, эрүүл энх-урт наслуулагч халуун рашаанд орж,
🛍 300 гаруй брэндүүд нэг дор байдаг Готэнба аутлетаар худалдаа хийх,
🏯 1400 жилийн түүхт үзэсгэлэнт Сэнсоожи сүмд ажил үйлсээ даатгах боломжтой.

🌟 🌟🌟 Танд зориулж 1 өдрийг чөлөөт хөтөлбөртэй өдөр болгосон байгаа ба та очиж үзэхийг хүссэн музей, газруудаараа явж, хамаатан садан, найз нөхдийндөө зочлох боломжтой. 🌟 🌟 🌟

Токио-Фүжи аялал нь:

2 сарын 17-оос 2 сарын 21-н хүртэл
3 сарын 31-ээс 4 сарын 4 хүртэл

Аялалын үнэ: 4,990,000 төгрөг
(2 талын нислэгийн тийз, аяллын даатгал, зочид буудал, чөлөөт өдрөөс бусад аяллын өдөр оройн хоол, аяллын хөтөч, аяллын автобус багтсан байгаа. Зөвхөн чөлөөт өдрийн хоол, унаа, хөтөч байхгүй гэдгийг анхаарна уу.)

Тав тухтай аялалын тань түнш - Жигүүр
☎️ 1146-1542, 9902-8887

03/11/2022

Тоёосү дэх Team Lab заавал үзэх газар 😉

🗻Үлгэрийн юм шиг үнэхээр сайхан🗻💓Хайртай хүмүүсээ дагуулаад хамт аялах газрын диваажин💓
03/11/2022

🗻Үлгэрийн юм шиг үнэхээр сайхан🗻
💓Хайртай хүмүүсээ дагуулаад хамт аялах газрын диваажин💓

🌟Кобэ хот🌟🏙 Кобэ хот нь есөн дүүргээс бүрдэх бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй, логистик, дэвшилтэт технологи төвлөрсөн далайн ...
29/07/2022

🌟Кобэ хот🌟

🏙 Кобэ хот нь есөн дүүргээс бүрдэх бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй, логистик, дэвшилтэт технологи төвлөрсөн далайн эрэг, толгод дээр тархсан орон сууцны хороолол, байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг олон төрлийн үзмэрүүдээр дүүрэн хот юм.

🚄 Кобэ хот нь голчлон хөлөг онгоц, төмөр, машин, аялал жуулчлал зэрэг салбартаа тэргүүлдэг төдийгүй загвар, талх, нарийн боов, саке буюу цагаан будааны архи зэрэг салбарууд ч мөн хөгжсөөр байна. Ялангуяа саке үйлдвэрлэлийн хувьд Японд цөөхөн хэдэн тэргүүлэгч үйлдвэрийн нэг гэдгээрээ алдартай. 🍶

📍 Аялах гол газруудад Чайнатаун буюу Хятад хороолол дахь Нанкин-чо, Кобе боомт, Кикусейдай (манайхаар зайсан толгой)-гаас шөнийн үзэмж, Арима халуун рашаан зэрэг чамин газрууд орно. Тиймдээ ч тус хот нь ЮНЕСКО-д дизайны өвөрмөц шийдэлтэй хот хэмээн бүртгэгджээ. Кобэ хотын онцлох 3 газрыг танилцуулж байна.🤗

🌟Осока хот🌟⛩ Осака хот нь Японы баруун хэсэг болон Кинки бүс нутгийн тэргүүлэгч хот бөгөөд 1700 орчим жилийн түүхтэй, эд...
28/07/2022

🌟Осока хот🌟

⛩ Осака хот нь Японы баруун хэсэг болон Кинки бүс нутгийн тэргүүлэгч хот бөгөөд 1700 орчим жилийн түүхтэй, эдийн засаг, соёл, тээврийн төв юм. Нэмж дурдахад Киото, Кобе зэрэг дэлхийн хамгийн том эдийн засгийн цар хүрээг хамардаг Кейханшин хотуудын төв гэдгээрээ алдартай.

🏙 Хотын хязгаар нь засаг захиргааны 24 дүүргээс бүрддэг ба хотын нутаг дэвсгэрт олон тооны гол мөрөн, суваг шуудуутай бөгөөд боомтын үйл ажиллагаа сайн хөгжсөн тул түүхэндээ усан хот гэгддэг. Өнөөдөр Ази тивд худалдаа, олон улсын аялал жуулчлал цэцэглэн хөгжиж буй дэлхийн хот гэгддэг.

📍 Энэ удаагийн хөтөлбөрт багтаж буй Осака хотын төв болон жуулчидын заавал очин үзэж, хөгжилдөх боломжтой тус хотын хамгийн алдартай парк болох USJ (Universal Studios Japan) зэргийн товч танилцуулгыг хүргэж байна.

⚜️ Энэ зуны сүүлийн сарыг мартагдашгүй өнгөрөөх Японы 3 хотын аялалын хөтөлбөрт багтаж буй Япон улсын Киото хотыг танилц...
27/07/2022

⚜️ Энэ зуны сүүлийн сарыг мартагдашгүй өнгөрөөх Японы 3 хотын аялалын хөтөлбөрт багтаж буй Япон улсын Киото хотыг танилцуулж байна.

Киото хот нь Японы Хоншюү арлын төвд орших 1.5 сая орчим хүн амтай хот юм. 794-1868 он хүртэл 1000 гаруй жил Киото хот нь Японы нийслэл байсан бөгөөд одоо бол Киото мужийн төв, Осака-Кобэ-Киото метрополи бүсийн чухал хэсэг юм. Энэ хот нь 1000 жилийн турш Японы нийслэл байсан тул Японыг төлөөлдөг олон тооны сүм хийдүүд байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Киото хотын гудамжнууд хохирол амссан хэдий ч хуучин хот, бунхнууд, тэндхийн амьдрал оршсоор байв. Хот нь хуучин Японтой танилцах боломжтой сэдэвчилсэн парк шиг хот гэдгээрээ гадаад дотоодын жуулчдын заавал үзэх газар юм.

⚜️ Осака хот руу шууд нислэгтэй.⚜️ Дэлхийд гайхагддаг 600 гаруй жилийн түүхтэй, цэвэр алтаар бүрсэн Киотогийн Алтан сүм,...
23/07/2022

⚜️ Осака хот руу шууд нислэгтэй.
⚜️ Дэлхийд гайхагддаг 600 гаруй жилийн түүхтэй, цэвэр алтаар бүрсэн Киотогийн Алтан сүм, Япон цэцэрлэгийн гайхамшигтай танилцана,
⚜️Киотогийн хамгийн цэвэр тунгалаг ус ундран гардаг Ариун усны сүмд очиж ундаргын уснаас амсаж үзэх,
⚜️ Үзэсгэлэнт Арашиямагийн хулсан ойгоор зугаалах,
⚜️ Universal Studio Japan буюу Дэлхийд алдартай олон кинон дотор орж үзэж, мэдрэх,
⚜️ Далайн эргийн зөөлөн салхийг мэдрэнгээ, Кобэ хотоор зугаалж, 30-70% хямдралтай аутлет брэндийн дэлгүүрүүдээр явах,
⚜️ Осака хотын амтат хоол, ундааг амталж үзэх маш гоё хөтөлбөртэй аялал байна.
⚜️ Иен хямд байгаа энэ үед гэр бүлээрээ, найз нөхдөөрөө Япон аялах нь хамгийн зөв сонголт. Хүний тоо хязгаартай. Та бүхэн яараарай. ⚜️

Jiguur tour operator company

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 8 сарын 20-24, 4 шөнө, 5 өдрийн ОСАКА, КИОТО, КООБЭ гурван хотын аялалд бүртгэж байна. ...
20/07/2022

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 8 сарын 20-24, 4 шөнө, 5 өдрийн ОСАКА, КИОТО, КООБЭ гурван хотын аялалд бүртгэж байна. Хүний тоо хязгаартай. Иений ханш бага байгаа энэ үед амжиж аялаад, худалдан авалт хийгээд ирэхийг эрхэм аялагчдадаа зөвлөе.

17/06/2022

【モンゴルと日本と私 50のストーリー】
#日モ50周年記念ミニエッセイ
ミニエッセイNo.3:中西令子
「ポテトチップスの思い出」
 2011年3月11日、日本が大震災に見舞われた翌日。卒業生の一人が電話してきて、今夜私を食事に誘いたいという。私は気が重かったが、指定されたレストランに行った。14,5人の卒業生たちが私を待っていた。運ばれてきた料理は、私の一人分だけだった。
 「みんなは?」と聞くと、「いいの、いいの。私たちはもう家で食べてきたんだから」と言う。そして、カバンから大きなポテトチップスの袋を出し、テーブルに回していく。それが彼らの夕食なのだと思う。
 子供たちはチップスをかじりながら、中学・高校時代のいたずら話で盛り上がった。朝一番に来た子が、教室のドアのカギ穴にマッチ棒を差し込み、教室に入れなくする、こうしたことはしょっちゅうだった。
 この夜、彼らは誰一人として地震のニュースを話題にはしなかった。食事が済むころ、一人が白い封筒を私に差し出してこう言った。「何かに使ってください」
 お金だった。彼らは敢えて言葉には出さないが、こう言いたかったのだと思う。「心配でしょうから、このお金を帰国費用に使って」と。私は子供のように泣きじゃくった。
 数日後、彼らがくれたお金の半分を震災義援金を募集していた日本大使館に持って行った。募金者名には、彼らが日本語を学んだ「第54学校日本語クラス」と書いた。

23/05/2022

Welcome 🇲🇳 Mongolia

2022年8月22日にスフバートル広場で阿波踊りフェスティバルが開催されます。スフバートル広場で阿波踊りを見て、一緒に踊ることを楽しみにしています。
12/05/2022

2022年8月22日にスフバートル広場で阿波踊りフェスティバルが開催されます。スフバートル広場で阿波踊りを見て、一緒に踊ることを楽しみにしています。

日本とモンゴルの外交関係の樹立から50年となることし、首都ウランバートルで阿波踊りなどを披露するフェスティバルが開かれることになり、県内で…

Address

Баянзүрх дүүрэг 1-р хороо
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611461542

Alerts

Be the first to know and let us send you an email when Jiguur posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Jiguur:

Videos

Share

Category


Other Tour Agencies in Ulaanbaatar

Show All