Монгол аялал

Монгол аялал Tour with us | Since 1999
Mail: [email protected]
Site: www.mongolayalal.mn
Tel: +976 75707779

Итгэлт хамбад мөргөх аялал
Байгаль нуурын аялал
Дубай хотоор аялах аялал (Автомашин худалдан авах аялал)
Вьетнам улсын аялал
Тайланд улсын аялал
Бээжин хотын аялал
Бээжин - Утай хотын аялал
Бээжин - Хөх хотын аялал
Хайнан арлын аялал
Хонгконг - Шэнжин - Макао (Диснэйленд) аялал
Энэтхэг улсын аялал

28/04/2024

Дахиад цас орвол гацуураа засна шүү яшиг 😝

🩵 Жинин-Датун-Линхү аяллын маршрут өөрчлөгдсөн тул 5-р сарын 12-нд ГАНЦХАН УДАА энэхүү маршрутаар гарна. 🔆Маршрут Хөх хо...
25/04/2024

🩵 Жинин-Датун-Линхү аяллын маршрут өөрчлөгдсөн тул 5-р сарын 12-нд ГАНЦХАН УДАА энэхүү маршрутаар гарна.

🔆Маршрут Хөх хот - Датун - Линхү болж өөрчлөгдөж байгаа.

✅ Аялал гарах өдөр: 5-р сарын 12-нд
✅ Аяллын үнэ: 990,000₮
✅ Аяллын хугацаа: 6 шөнө, 7 өдөр
✅ Аяллын маршрут: УБ - Замын үүд - Эрээн - Жинин - Датун - Линхү- Эрээн - Замын үүд - УБ

💸Аяллын үнэ: Нэг хүний төлбөр: 990,000₮
💸Хүүхэд: 0-2 нас: Үнэгүй
2-9 нас: 850,000₮ (Буудалдаа оргүй, бусад бүх үйлчилгээ багтсан.)

Аяллын үнэд багтсан зүйлс:
🥳2 талын унааны зардал
🥳Хөтөлбөрт багтсан хоол
🥳Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
🥳Гадаад аяллын даатгал
🥳Хөтөч, жолоочийн хөлс

Аяллын үнэд багтаагүй зүйлс:
🙏🏻Аялагчдын хувийн хэрэглээний зүйлс
🙏🏻Хөтөлбөрт багтаагүй үзвэр, үйлчилгээ.
🙏🏻Хөтөлбөрт багтаагүй хоол

Холбогдох дугаар: ☎️ 7570-7779
Хөтөлбөр болон үнэ: http://mongolayalal.mn/product/292966

🤔Та энэхүү аялалд хамрагдснаар:
-Жинин хотын 5 одтой амралтын цогцолборт 33 төрлийн халуун рашаан, усан бассейн, саунд алжаалаа тайлах
-Датун дах хамгийн том ид шидийн орон гэгдэх “Fantawild adventure” парк-д өдөржин тоглоно
-Линхү дэх шилэн гүүр, амьтаны хүрээлэн, усан парк-д зугаацах боломжтой аялал юм.

🪆 Дэлхийн хамгийн том Матрёшкаг үзэх боломжтой 5-р сарын 5-нд гарах Манжуур хотын аялалд цөөн суудал үлдлээ 🥳🫶🏻💸 Аяллын ...
25/04/2024

🪆 Дэлхийн хамгийн том Матрёшкаг үзэх боломжтой 5-р сарын 5-нд гарах Манжуур хотын аялалд цөөн суудал үлдлээ 🥳🫶🏻

💸 Аяллын төлбөр: 350.000₮
🌍 Аяллын хугацаа: 5 шөнө / 6 өдөр
🚌 Аяллын унаа: Автобус
🗾 Аяллын маршрут: УБ - Багануур - Хэнтий - Дорнод - Хавирга боомт - Алтан эмээлт - Манжуур хот - Дорнод аймаг - Хэнтий - Багануур - УБ

🫧Аяллын үнэд багтсан зүйлс:
✅Аяллын 2 талын унааны зардал
✅Хотын аялал хийх унаа
✅Аяллын хөтөч
✅Гадаад аяллын даатгал
✅4* буудлын төлбөр
✅Хөтөлбөрт багтсан хоол
✅Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:
🙏🏻Зам зуурын хоол хүнс
🙏🏻Хувийн хэрэглээний зардал
🙏🏻Хөтөлбөрт багтаагүй зарим үйлчилгээний төлбөр

Та аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ☎️7570-7779 дугаараар холбогдоно уу

Өнөөдрийн Манжуур хотын аялал маань аян замдаа гарлаа 🥰
25/04/2024

Өнөөдрийн Манжуур хотын аялал маань аян замдаа гарлаа 🥰

Ккк эвгүй гар нь юм байна 😅
25/04/2024

Ккк эвгүй гар нь юм байна 😅

📢 Ойрын үед гарах Хятад чиглэлийн аяллуудыг танилцуулж байна ✈️1. Жинин6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 9, 16, 23-нд - 720.00...
24/04/2024

📢 Ойрын үед гарах Хятад чиглэлийн аяллуудыг танилцуулж байна ✈️

1. Жинин
6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 9, 16, 23-нд - 720.000₮

2. Жинин-Хөх хот
6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 9, 16, 23-нд - 780.000₮

3. Жинин-Линхү
6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 7, 14, 21-нд - 920.000₮

4. Жинин - Хөх хот - Ордос
7 шөнө / 8 өдөр | 5-р сарын 9, 16, 23-нд - 1.080.000₮

5. Жинин - Бээжин
7 шөнө / 8 өдөр | 5-р сарын 5, 12, 19, 26-нд - 1.690.000₮

6. Жинин - Датун - Линхү
6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 6, 13, 20, 27-нд - 990.000₮

7. Хөх хот - Линхү
6 шөнө / 7 өдөр | 5-р сарын 9, 16, 23-нд - 890.000₮

8. Датун - Утай - Бээжин
8 шөнө / 9 өдөр | 5-р сарын 11, 18, 25-нд - 1.750.000₮

9. Датун - Утай - Хөх хот
7 шөнө / 8 өдөр | 5-р сарын 11, 18, 25-нд - 1.350.000₮

10. Улаан хад- Бэй Дай Хэ
7 шөнө / 8 өдөр | 5-р сарын 8, 15, 22, 27-нд - 1.450.000₮

❗Та сонирхож буй аяллынхаа урд байрлах тоог сэтгэгдэл хэсэгт бичиж мэдээлэл авна уу ✅

🔗 www.mongolayalal.mn
☎️ 7570-7779

❤️‍🔥 ХӨЛӨГ ОНГОЦНЫ АЯЛАЛ ахин зарлагдлаа 🌊🤭 Хязгааргүй далайд кино шиг аялах аялалдаа бүртгэл авч байна 📍 Аяллын маршрут...
24/04/2024

❤️‍🔥 ХӨЛӨГ ОНГОЦНЫ АЯЛАЛ ахин зарлагдлаа 🌊

🤭 Хязгааргүй далайд кино шиг аялах аялалдаа бүртгэл авч байна

📍 Аяллын маршрут: УБ –Замын үүд –Эрээн – Тианжин – Чежү - Фукуока - Тианжин–Эрээн – Замын үүд -УБ
📍 Аяллын үргэлжлэх хугацаа: 9 шөнө / 10 өдөр
📍 Аялал гарах хугацаа: 5 -р сарын 27-нд гарна.
📍 Аяллын унаа: Галт тэрэг, Автобус, Хөлөг онгоц
📍 Аяллын үнэд багтсан зүйлс: Хөтөлбөрт заагдсан өдрийн хоол, хөлөг онгоц дээрх зочид буудал, хөтөч, автобус, 2 талын галт тэрэгний тасалбар
📍 Өрөөний сонголт

👉🏻 Далай харагдах өрөө:

- 2 ортой өрөө: 2,990,000₮
- 3 ортой өрөө: 3,130,000₮
- 4 ортой өрөө: 2,990,000₮

👉🏻 Далай харагдахгүй өрөө:

- 2 ортой өрөө: 3,050,000₮
- 3 ортой өрөө: 2,790,000₮
- 4 ортой өрөө: 2,600,000₮

✅ Аяллын үнэд багтсан зүйлс:

-Хөлөг онгоц дээрх Зочид буудал
-Мэргэжлийн аяллын хөтөч
-Хөтөлбөрт багтсан хоол
-Аяллын 2 талын замын зардал

- Анхаарах зүйлс:

❗️Хэрвээ Солонгос улсад визний зорчих зөчилтэй (харалсан) бол Солонгос улсад очоод хөлөг онгоцноос буухгүй байх

☎️ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 7570-7779

Мэдээлэл авах бол 1 гэж бичнэ үү 🤗
Хөтөлбөр үзэх бол холбоос дээр дарна уу ⬇️

🔗http://mongolayalal.mn/product/325998

Та аялалд явахдаа анхаараарай ☝️▶️ Монгол улсын хилээр гарж гадаад руу аялаж байгаа тохиолдолд заавал гадаад паспорттой ...
24/04/2024

Та аялалд явахдаа анхаараарай ☝️

▶️ Монгол улсын хилээр гарж гадаад руу аялаж байгаа тохиолдолд заавал гадаад паспорттой байх (0-с дээш насны бүх хүн)

▶️ Гадаад паспорт нь аялаж байгаа өдрөөс хойш 6-н сараас дээш хугацааны хүчинтэй байх

▶️ Гадаад паспортын хугацаа нь дуусаж сунгасан тохиолдолд сунгалттай паспорт хүчингүй болохыг анхаараарай

▶️ Гадаад паспорт нь хилийн штамб дарах зай байгаа эсэхийг шалгах (хил дээр Монгол улсын орж, гарах 2 ш, орж байгаа улсын орж, гарах 2 ш штамб дарагдах болно)

▶️ 18-н насанд хүрээгүй иргэнийг хилийн чанадад авч явах тохиолодолд эцэг, эх нь гадаад паспорт төрсний гэрчилгээг авах. Өөрийн биш хүүхэд авч яваа тохиолдолд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, итгэмжлэх (2 хувь баталгаат орчуулгаар орчуулуулсан байх)

▶️ Гоо сайхны хагалгаанд орсон мөн биедээ ямар нэг металл зүйл суурилуулсан тохиолдолд эмчийн бичигээ авах.

▶️ Мансууруулах болон сэтгэц-д нөлөөлөх (нойрны болон тайвшруулах эм бэлдмэл) болон бусад зөвхөн эмчийн заавраар олгодог эм бэлдмэлийг авч яваа тохиолдолд заавал тодорхойлох бичиг баримтыг авах.

Утай аялал мань 5-р сарын 11-нд бүртгэлээ авч байнаБНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шаш...
24/04/2024

Утай аялал мань 5-р сарын 11-нд бүртгэлээ авч байна

БНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивээн тэтгэгч Манзушир бурханы орон бөгөөд дэлхийд нэр сүр нь түгсэн бурханы шашны 4 их уулын нэг нь юм. Утай гэдэг нь тавцан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүм хийд байрлах ба тэдгээр нь Тан улсын үеэс хадгалагдан ирсэн эртний модон барилгын архитектураар баригдсан. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.

75707779 дугаар руу залгаж бүртгүүлээрэй

✈️ Шууд нислэгтэй “АВАТАР - ТЭНГЭРИЙН ХААЛГА”- ний аялал маань тогтмол гарч байна ✈️ 🤯📍Аяллын үнэ: 2,990,000₮📍Аялал гара...
23/04/2024

✈️ Шууд нислэгтэй “АВАТАР - ТЭНГЭРИЙН ХААЛГА”- ний аялал маань тогтмол гарч байна ✈️ 🤯

📍Аяллын үнэ: 2,990,000₮
📍Аялал гарах өдрүүд:
4-р сарын 20, 27-нд
5-р сарын 4, 11, 18, 25-нд
6-р сарын 1, 8-нд
📍Аяллын хугацаа: 7 шөнө 8 өдөр
📍Аяллын маршрут: УБ - Чанша - Чангдө - Жанжиажэ - Чанша - УБ

🤭 Аяллын үнэд багтсан зүйлс:
- 2 талын унааны зардал
- Байрлах 4-5 одтой зочид буудал
- Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
- Хөтөлбөрт багтсан хоол
- Мэргэжлийн хөтөч, жолооч

🥲 Аллын үнэд багтаагүй зүйлс:
- Хөтөлбөрт багтаагүй хоол
- Аялагчийн хувийн хэрэглээний зүйлс
- Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэрийн төлбөр

☎️ Мэдээлэл авах бол: 7570-7779

🩵 Хөтөлбөртэй танилцах бол: http://mongolayalal.mn/product/259335

23/04/2024



Түнхний л асуудалтай болов уу гэмээр, их зовуурьтай явдаг өсвөр насны охиныг огт танихгүй нь илт, сурагчийн дүрэмт хувцастай үе тэнгийнх нь хоёр хүү, нэг охин гэрлэн дохиогүй гарцаар зам гарахад нь туслаж байсан. Хөвгүүд нь хоёр талаас ирж буй машинууд руу гар даллан зогсоогоод, охин нь сугадан явсаар замын нөгөө талд гарч байна. Зам гарсан охин,
-Баярлалаа найзууд аа. Нөгөө хоёр хүү, нэг охин,
-Зүгээр найз аа...

Манайхаас холгүй амьдардаг нэг өвөө өглөөний алхалтаа хийж явах замдаа таарсан ундааны сав, тамхины иш, зайрмагны уутыг түүгээд жижигхэн торонд хийж, хогийн саванд хаядаг. Энэ өвөө миний мэдэхийн гурван жил ингэж явлаа.

Нохойгоо "хүндэрч" дуусахыг хүлээж байгаад халааснаасаа гялгар уут гаргаж ирээд ялгадсыг нь аваад явдаг 15 орчим насны нэг охиныг би бас мэднэ. Нохойныхоо хошуувчийг байнга зүүнэ. Бяцхан хүүхдүүдтэй зөрөхөөр бол нохойгоо хоёр хөлөөрөө хавчиж зогсож байгаад тэднийг өнгөрүүлдэг.

Аутизмтай найзыг нь нөгөө ангийнх нь хүүхдүүд шоолоход чин сэтгэлээсээ өмөөрч,
- Манай найз мэдрэл муутай биш хэмээн уурсдаг гуравдугаар ангийн хөөрхөн жаалуудыг би сайн танина. Хөвгүүд нь найзаа үргэлж хамгаалж, охид нь хүрэмийг нь гөвж, товчоо товчлоход нь тусладаг.

CU-д ажилладаг хэл ярианы бэрхшээлтэй залуу бий. А4-ийн цаасан дээр,
- Өглөөний мэнд, сайхан амарсан уу? CU-д тавтай морил гээд биччихсэн угтдаг. Үргэлж инээмсэглэнэ. Бас маш хурдан шуурхай үйлчилнэ.

Хажуугийн дэлгүүрийн залуу байна. Хүн бүртэй эелдэг харьцана. Бүгдтэй мэндэлнэ. Бас садангийнх нь нэг охин хааяа ахынхаа оронд кассан дээр суудаг. Тэр охиныг сайн мэддэг хүмүүс,
- Сайн уу, хөөрхөн аашт аа гэж дуудна. Охин бүх хүнд баяр баясгалан бэлэглэх гэж төрсөн үү гэлтэй маш эелдэг харьцана.
- Ах аа, сайхан амарсан уу? Танай хүү ямар хурдан том болж байнаа гэх үг нь Жаалхүүг баярлуулна.

Уянгалах гэсэндээ биш ээ. Бид сүүлийн үед өөрсдийн эргэн тойрондоо байгаа сайн сайхан, гэгээлэг зүйлсийг огт олж харахаа байж байх шиг. Бүгд л бухимдаад л, бие биендээ хатуу үг хэлж, болж л өгвөл доромжлохоо шударга харилцаа, "үнэний төлөө л энэ" гэж бодох хандлага хаа сайгүй. Манай эхнэрийн хэлдэг нэг их хөөрхөн үг байдаг юм.

-Хайрлаад л байвал амьдраад байна... Бас рэппер Deal-E дүүгийн дуун дээр гардаг энэ мөр хамгийн cool!
- Цэцэгсийг ургуулах гэж эргэж мандах нар байя
Харанхуйг гэрэлтүүлэх гэж ядаж хавирган сар байя!

Өөө гатлаад гатлаад явчнаа яшиг 😅
23/04/2024

Өөө гатлаад гатлаад явчнаа яшиг 😅

Дэлхийн хамгийн том ✈️  зорчигч тээврийн онгоцнуудын нэг болох Airbus A380-н хэмжээ нь сүүл хэсгээрээ ойролцоогоор 24 ме...
22/04/2024

Дэлхийн хамгийн том ✈️ зорчигч тээврийн онгоцнуудын нэг болох Airbus A380-н хэмжээ нь сүүл хэсгээрээ ойролцоогоор 24 метр өндөртэй ба энэ нь ойролцоогоор 4 🦒🦒🦒🦒 анааш, онгоцны урт нь 73 метр хүрдэг нь бараг 3 🐋🐋🐋 цэнхэр халимтай тэнцдэг байх нь… 😱😱😱

22/04/2024

Баасан гарагт гарах Улаан-Үдийн аялалд явах уу? 280.000₮ ш дээ явах нь Тийм гээд бичээрэй 🥰

УТАЙБНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивээн тэтгэгч Манзушир бурханы ...
22/04/2024

УТАЙ

БНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивээн тэтгэгч Манзушир бурханы орон бөгөөд дэлхийд нэр сүр нь түгсэн бурханы шашны 4 их уулын нэг нь юм. Утай гэдэг нь тавцан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүм хийд байрлах ба тэдгээр нь Тан улсын үеэс хадгалагдан ирсэн эртний модон барилгын архитектураар баригдсан. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.

Домогт өгүүлэх нь урд Тэнгэрийг Тэтгэгч хаан Утайд хэдэнтээ ирсэн боловч цас бороонд хавчигдан таван их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хувраг хүнд 5 их оргилд гарахгүйгээр 5 манзушир бодьсадва-д мөргөх арга бодож олохыг даалгажээ. Мөнөөх лам арга сэдэж Зүүн оргилд тахидаг Цэцэн Манзушир, баруун оргилын Арслант Манзушир, өмнө оргилын Билигт Манзушир, хойд оргилын Ариун Манзушир, дунд оргилын Номт Манзушир зэрэг таван оргилыг хамтатган залж тахих болжээ. Тийнхүү сүсэгтэн олон 5 их оргилд авирч гаралгүйгээр зөвхөн Хар лавай оргилд гарч мөргөл үйлдэхийг Бага мөргөл гэх болжээ. Есөн луугаас доошлон 108 чулуун шат буй. Бурханы номын ёсоор хүн нэг төрөлдөө 108 зүйлийн зовлон эдэлдэг. Тэрхүү зовлонгоос ангижрах үүд байдаг бөгөөд үүнийг сүм хийдийн 108 шатаар төлөөлүүлжээ. Нэг гишгүүрээр давж гарах нь нэг зүйл зовлонгоос гэтэлж буйн төлөөлөл ажээ.

🤩 Та манай Утайн 2 маршруттай аяллаас сонгоод аялаарай

1️⃣ Датун - Утай - Хөх хот 7 шөнө / 8 өдөр

Датунд 33 төрлийн рашаан, саун, усан паркад амарч, Утайд мөргөл үйлдэж, Хөх хотод далайн аквариум үзэх боломжтой.
🌎 https://mongolayalal.mn/product/368449

2️⃣ Датун - Утай - Бээжин 8 шөнө / 9 өдөр

Бээжин хотоор орж байгаагаараа онцлог бөгөөд Цагаан хэрэм, Шувууны үүр, Амьтны хүрээлэн, Далайн аквариум, Тианмений талбай үзэх боломжтой.
🌍 https://mongolayalal.mn/product/368427

🥳 Дээрх 2 аялал 5-р сарын 11-нд гарах бөгөөд бүртгэл хэвийн явагдаж байна.

Та бүртгүүлэх бол Facebook-ийн чатаар болон ☎️ 7570-7779 дугаараар холбогдоно уу

🌊 Далайн эргийн аялал - Бэйдайхө шар тэнгисийн аялалдаа бүртгэл авч байна 🤭🤭 🤩Аялал гарах өдөр: 5 сарын 8, 15, 22, 29-нд...
22/04/2024

🌊 Далайн эргийн аялал - Бэйдайхө шар тэнгисийн аялалдаа бүртгэл авч байна 🤭🤭

🤩Аялал гарах өдөр: 5 сарын 8, 15, 22, 29-нд

🤩Аяллын үнэ: 1,450,000₮
Хүүхдийн үнэ: 0-2 нас ▶️ Үнэгүй | 2-8 нас ▶️ 1,200,000₮ (буудалдаа оргүй бусад бүх үйлчилгээ багтсан)

🤩Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
🤩Аяллын унаа: галт тэрэг, онгоц, автобус
🤩Аяллын маршрут: УБ- Замын үүд- Эрээн- Улаан хад- Бэйдайхө- Улаан хад- Эрээн- Замын үүд- УБ

🥳Та энэхүү аялалд хамрагдсанаар: 🤯

- Далайн эрэг дээр хайртай хүмүүстэйгээ өдөржин амрах
- Хамгийн том усан парк-д тоглох
-Морин тойруулга, алсыг харагч, далайн аквариум үзэх
- Далайн амьтадын үзүүлбэр үзэх
- Surfing хийх
- Задгай талбайн далайн эргийн шоу тоглолт үзэх
- Халуун рашаанд алжаалаа тайлах боломжтой 🤭

📍Аяллын үнэд багтсан зүйлс:

- 2 талын унааны зардал
- Байрлах буудал
- Хөтөлбөрт багтсан хоол
- Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
- Хөтөч, жолоочийн хөлс

😊 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

-Хөтөлбөрт багтаагүй хоол
-Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ
-Аялагчын хувийн хэрэглээний зүйлс

☎️МЭДЭЭЛЭЛ АВАХ - 7570-7779

🥰 Хөтөлбөр үзэх бол холбоос дээр дарна уу 👇 https://mongolayalal.mn/product/282694

📿 Ордос хот дахь "ЧИНГИС ХААНЫ ОНГОН ТАЙЛГА ТАХИЛГА"-Д оролцох аялалдаа бүртгэл авсаар байна. 🤩📍 Аялал гарах өдөр: 4 сар...
22/04/2024

📿 Ордос хот дахь "ЧИНГИС ХААНЫ ОНГОН ТАЙЛГА ТАХИЛГА"-Д оролцох аялалдаа бүртгэл авсаар байна. 🤩

📍 Аялал гарах өдөр: 4 сарын 27-нд
📍 Аяллын үнэ: 1,180,000₮
📍 Аяллын хугацаа: 8 шөнө 9 өдөр
📍 Тахилга болох өдөр: 4 сарын 29-нд

☎️ Мэдээлэл авах: 7570-7779
🤭 Хөтөлбөр 👉🏻 http://mongolayalal.mn/product/303856

22/04/2024

Пүрэв гарагт буюу 25-нд гарах Манжуурын аялалд маань цөөн суудал үлдсэн байна

75707779

😜
22/04/2024

😜

Ховд аймаг, Буянт гол 🏞️ Удахгүй зусландаа гарлаа даа
20/04/2024

Ховд аймаг, Буянт гол 🏞️ Удахгүй зусландаа гарлаа даа

❤️‍🔥 5 сарын аяллын хуваарь гарлаа ❤️‍🔥Гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, албан байгууллагаараа явахад тохиромжтой аял...
19/04/2024

❤️‍🔥 5 сарын аяллын хуваарь гарлаа ❤️‍🔥

Гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, албан байгууллагаараа явахад тохиромжтой аялалууд 7 хоног бүр гарч байна 🤗

📍 5 сард гарах аялалууд:

1. Тэнгэрийн хаалганы аялал ( шууд нислэгтэй)
• 4-р сарын 27-нд, 5-р сарын 4, 11, 18, 25-нд гарна.

2. Манжуур хотын аялал
• 4-р сарын 25-нд, 5-р сарын 5, 16, 23, 30-нд гарна

3. Туркийн 3 хотын аялал
• 4-р сарын 28, 5-р сарын 7, 14-нд гарна

4. Туркийн 4 хотын аялал
• 5-р сарын 19, 26, 30-нд гарна

5. Улаан-Үд хотын аялал
• 5-р сарын 8-нд гарна

6. Эрхүү хотын аялал
• 5-р сарын 1-нд гарна

7. Тэнгэрийн хаалга (газар, нислэг хосолсон)
• 5-р сарын 9, 16, 23-нд гарна

8. Датун - Утай - Хөх хот
• 5-р сарын 11, 18, 25-нд гарна

9. Жинин - Хөх хот - Ордос
• 4-р сарын 27-нд, 5-р сарын 9, 16, 23-нд

10. Жинин - Хөх хот
• 5-р сарын 9, 16, 23, 30-нд

11. Хөх хот - Линхү
• 5-р сарын 11, 18, 25-нд

12. Датуй - Утай - Бээжин
• 5-р сарын 11, 18, 25-нд

13. Чунчин - Лхас
• 5-р сарын 30-нд гарна

14. Шиан хотын аялал
• 5-р сарын 9, 16, 23-нд гарна

15. Бэй - дай - хө
• 5-р сарын 11, 18, 25-нд гарна

16. Хайнан
• 5-р сарын 16, 23-нд

17. Жинин - Линхү
• 5-р сарын 7, 14, 21, 28-нд

Мэдээлэл авах ☎️ 7570-7779

🤩 Сонирхож байгаа аяллын урд байгаа тоог комм хэсэгт бичээрэй 🤗

http://mongolayalal.mn - сайтаар зочлоорой ❤️‍🔥

Чингэс хааны тайлга тахилгыг хийх болсны учир нь “Чингис хаан тангуудыг дайлаар мордохдоо үүгээр явж байгаад барьж явсан...
19/04/2024

Чингэс хааны тайлга тахилгыг хийх болсны учир нь “Чингис хаан тангуудыг дайлаар мордохдоо үүгээр явж байгаад барьж явсан ташуураа унагасан. Тийм боловч ташуураа авахыг хориглосон байна. Ингээд “энэ газар өл буга бэлчээрлэлтэй, өвөөлж шувуу өндөглөлтэй, эвдэрхий төрийг байгуулалтай, энэ бие жаргалтай их сайхан газар байна” гэж магтаад явсан учраас энэ газарт байгуулсан гэх аман домгийн нэг хувилбар байна.

Хоёрдахь хувилбар нь, Чингис хаан тэнгэрт хальсны дараа шарилыг нь ачсан хасаг тэрэгний бул нь эвдэрснээр /хойш татаж байсан хэмээнэ/ нэг хэсэг хувцасыг нь орхиж явсан учраас энэхүү газрыг сонгосон гэнэ. Домогт өгүүлэгдэж буй газрыг “Эзэн хороо” гэж нэрлэжээ. Энэ бүгдийг ор үндэсгүй яриа гэхэд бэрх. Лувсанданзаны “Алтан товчид” “Эзэн богд Есүй хатныг авч цэргүүдийг удирдан өөрөө мордвой. Эзэн богд өмнийн хошууг үзээд зарлиг болруун “эвдэрсэн төрд, энх төр нутаглалтай. Эдүгээ ирэх буга нутаглалтай“ хэмээн зарлиг болвой гэж тэмдэглэсэн байдаг.

Чингис хааны онгоны тайлгыг зөвхөн шар дархад хүмүүс цөөн тооны ард иргэд оролцдог байсан. Харин одоо гадаад дотоодын зочид оролцсон их тайлга болдог бөгөөд бөх барилдах, морь уралдах, сур харвах зэрэг Монголчуудын эрийн гурван наадмыг хийдэг. Мөн Чингэс хааны онгоны тайлга тахилгын талаарх баримтат кино, зан заншил, зан үйлийг илэрхийлсэн жүжиг зэрэг уран сайхны тоглолтыг хийдэг.

🚌 4-р сарын 25-нд гарах Манжуур хотын Дижитал хамтлагийн Эркагийн тоглолттой аялалд цөөхөн суудал үлдсэн байна шүү ☺️📞 7...
19/04/2024

🚌 4-р сарын 25-нд гарах Манжуур хотын Дижитал хамтлагийн Эркагийн тоглолттой аялалд цөөхөн суудал үлдсэн байна шүү ☺️

📞 7570-7779 дугаараар холбогдоод бүртгүүлээрэй

19/04/2024

Нас бол тоо
Өндөр бол тоо
Жин бол тоо
Бүгдийг нь битгий тоо 😜

18/04/2024

Тэнгэрийн хаалганы 4-р сарын 27-ны шууд нислэгтэй аялалдаа бүртгэлээ авсаар байна 2.990.000₮

75707779

🩵Хамгийн ойрхон, бага зардлаар "ДИСНЭЙ" мэт санагдуулах Датун хотын "Fantawild adventure" паркд бүтэн өдөр тоглох боломж...
18/04/2024

🩵Хамгийн ойрхон, бага зардлаар "ДИСНЭЙ" мэт санагдуулах Датун хотын "Fantawild adventure" паркд бүтэн өдөр тоглох боломжтой аяллыг таньд санал болгож байна🫶🏻🌍🤩

Жинин-Датун-Линхү хотын аялал 4-р сарын 29ны өдөр бүртгэлээ авч байна🥳

☎️7570-7779

БНСУ-ын хилээс тухайн өдөр буцаасан Монгол хүний тоогоор МУ-ын хилээс Солонгос иргэдийг буцааж эхэлжээ.Өнгөрсөн онд Монг...
18/04/2024

БНСУ-ын хилээс тухайн өдөр буцаасан Монгол хүний тоогоор МУ-ын хилээс Солонгос иргэдийг буцааж эхэлжээ.

Өнгөрсөн онд Монгол Улсын 1593 иргэнийг, энэ он гарсаар 410 гаруй иргэнийг Солонгосын хилээс буцааж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохироох ажлыг хийсэн тул эрс хатуу сөрөг арга хэмжээг ийнхүү авахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагын зүгээс БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ руу удаа дараа хандаж, "Монгол Улсын иргэдийг ингэж олноор нь хохироохоо болино уу" хэмээн удаа дараа хүссэн боловч тэд огт тоохгүй байгаа тул арга буюу иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ ажлыг хийхээр болсон ажээ.

isee.mn

🤩 Утайн 2 маршруттай аяллаас та сонгоод аялаарай 1️⃣ Датун - Утай - Хөх хот 7 шөнө / 8 өдөр Датунд 33 төрлийн рашаан, са...
18/04/2024

🤩 Утайн 2 маршруттай аяллаас та сонгоод аялаарай

1️⃣ Датун - Утай - Хөх хот 7 шөнө / 8 өдөр

Датунд 33 төрлийн рашаан, саун, усан паркад амарч, Утайд мөргөл үйлдэж, Хөх хотод далайн аквариум үзэх боломжтой.

🌎 https://mongolayalal.mn/product/368449

2️⃣ Датун - Утай - Бээжин 8 шөнө / 9 өдөр

Бээжин хотоор орж байгаагаараа онцлог бөгөөд Цагаан хэрэм, Шувууны үүр, Амьтны хүрээлэн, Далайн аквариум, Тианмений талбай үзэх боломжтой.

🌍https://mongolayalal.mn/product/368427

🥳Дээрх 2 аялал 5-р сарын 11-нд гарах бөгөөд бүртгэл хэвийн явагдаж байна.

Та бүртгүүлэх бол Facebook-ийн чатаар болон ☎️ 7570-7779 дугаараар холбогдоно уу

18/04/2024

Би багадаа автобусны кондукторыг жолоочийнх нь АВГАЙ гэж боддог байсан ш дээ... 🤣🤣😂

Address

#1505th Door, ProOne Office, 11th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14180

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675707779

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол аялал:

Videos

Share

Category

Nearby travel agencies


Other Travel Agencies in Ulaanbaatar

Show All