06/03/2023
ШҮҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖЛАА ХИЙ..‼️‼️‼️
Төрсөн өдрөөрөө ойр дотны найзуудаа цуглуулж 30, 40-н сая төгрөгний шагналын сантай Покерийн тэмцээн зохион байгуулдаг УИХ-ын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ нь Таван толгой транс компанийн 70 хувийг эзэмшдэг. Мөн орон нутгийн Тавантолгой ХК-ны 49 хувийг эзэмшдэг. Үлдсэн 51-н хувь нь орон нутгийн иргэдийн нэр дээр гэдэг ч үнэндээ бүх эрх мэдэл нь Д.Бат-Эрдэнэд байдаг гэдэг.
Тэрээр 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь (Хөрөнгө завших) заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Яг одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой“ ХК-д 18.000.000.000⁉️ тэрбум төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших хэргийг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутган хилийн хориг тавьсан байгаа.
Энэ мэт хийсэн хэргийнх нь бүх баримт нотолгоо ил байсаар байтал хулгайч нар эрээ цээргүй аашилж УИХ- гишүүний бүрэн эрхээр түрий барьж, халхавч хийн гэдийж суусаар байна. Шүүх хуулийн байгууллага харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг хулгайч нартай тохиролцсон мэт хуулийн цоорхойгоор цаг хожих боломжыг өгсөөр байна.
Хэрэв Д.Бат-эрдэнэ Хятад, Япон, Солонгос зэрэг хууль засагладаг оронд байсан бол аль хэдийн бүх хөрөнгийг нь улс нь хурааж аваад бүх насаар нь зорчих эрхийг нь хязгаарлаад ялыг нь эдлүүлээд суулгаж байгаа.
Д.Бат-Эрдэнэ мэтийн эх орноо худалдагсадын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нэн дариу чөлөөлж, хийсэн гэмт хэргийнх нь дагуу ялыг нь өгч, улс төрд орох эрхийг нь бүх насаар нь хасаж, бүх хөрөнгийг нь нэн дариу хураахыг ард түмэн шаардаж байна..‼️‼️‼️